Author name: admin

Шри Кришна-намаштакам

Шри Кришна-намаштакам   Шри Рупа Госвами   1   Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ! Алмаз чулуудан гайхам зүүлт мэт Алтран гялалзах Упанишадууд хүртэл Бадам мэт Таны ялдам өлмийд Баясал дүүрэн мөргөн сөгднөм Ариун судрууд ядрахаа огоорон Амрах чөлөөгүй Таныг л магтнам Их йогчид, эрдэмт мэргэд Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд Таны өлмийд сөгдөн […]

Шри Кришна-намаштакам Read More »

Шрила Прабхупада

Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай ! Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй ! Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай ! Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй ! Хаа холын Энэтхэгээс дал гарсан насандаа Харанхуй далайн чанад дахь Америк орныг зорив Зүдүү гучуун улмаас тухтай унаанд амжсангүй Зүтгүүр ачааны хөлөгт арай ядан дайгдав Аймшигт далай түүнийг амар тайван байлгасангүй Анхны өдрөөс эхлэн далайн

Шрила Прабхупада Read More »

Буун морилсон Бурханы хувилгаадууд

Йада йада хи дхармасйа гланир бхавати бхарата Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7 Бурханы хувилгаадууд дэлхий дээр Буун залрах үеүд бий Газрын зовлон халгих цагт Галваас галавт морилох нь бий Цаг хугацаа, нөхцөл

Буун морилсон Бурханы хувилгаадууд Read More »

ҮНЭЭ

Сергей Есенин Эцэж, өтлөөд, шүд нь унасан Эргэх онууд нь эврэнд нь нуугдсан Уугим талаар хөөрхий түүнийг Ууртай тууварчин ороолгож явна Жижигхэн хулгана булан маажих шиг Чимээ шуугианд зүрх нь дасалгүй Цагаан хөлт тугалаа санан Шаналант тавилангаа энэлэн бодно Анхны баяр ашиг тусгүй байж Ачит эхийг хүүд нь өгсөнгүй Улиасан дорхи хурц гадаснаа Урьхан салхинд

ҮНЭЭ Read More »

Амара дживана – Миний амьдрал

Бхактивинода Тхакур                          1 Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ Аятай сайныг юу ч хийсэнгүй Олиггүй бүхний үндэс болж Олон амьтанд зовлонг л учруулжээ                      2 Бага жаахан жаргалын төлөө Балмад нүгэл үйлдэхээс айсангүй Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв Өчүүхэн зүйлээс худлаа ярьж Өрөөлийн зовлонгоор жаргал хийв. 3 Шуналт сэтгэл зүрхэнд

Амара дживана – Миний амьдрал Read More »

Scroll to Top