Author name: admin

Аз жаргал

Аяга дүүрэн хоолыг идээд идээд бардаггүй Амтлах эрхтэн гуайгаар жаргалыг мэдэрч чадах уу? Айлхан, хаяанд байгаа адуу, тэмээг ч ялгадаггүй Харах эрхтэн танаар жаргалыг таньж чадах уу? Улаан тамхины утааг зандангийн үнэрээс ч эрхэмлэдэг Урагшгүй үнэрлэх эрхтнээр жаргалыг мэдэрч чадах уу? Учир битүүлэг шивнээний авиаг ч сонсож чаддаггүй Унтамхай сонсох эрхтнээр жаргалыг таньж чадах уу? […]

Аз жаргал Read More »

Эргэж буцахгүйн зам

Би Бурхан гэж битгий өөрийгөө хуур Бид Бурхан гэж битгий бусдыг хуур Зам жим болгон нэг л зорилгод хүргэнэ гэж Шастир номонд заагаагүй зарыг бүү түгээ Хүний ертөнцөд төрүүлэх шашин номын үйл бий Хүйтэн халуун там руу хүргэх зам бас бий Асурын гаригст одуулах атгаг муу аргас бий Бэрдийн орноо хүргэх бэртэгчний зам ч бас

Эргэж буцахгүйн зам Read More »

Атаачийн дууль

Айхтар хүчтэй буг чөтгөрт мөргөдөг Атаархуу нэгэн хүн байжээ Өндөр хэргэм, өмч баялагийг хүсч Өргөл тахилга өргөдөг байжээ Мөргөл өргөлд нь сэтгэл ханасан Мөнөөх чөтгөр нүдэнд нь харагджээ Итгэл зүтгэлд нь ихэж баярлаж Ид шидээр илэрч харагджээ Ертөнцийн хүлээсийг нь улмаа чангатгах Ерөөл адислалаа хайрлав гэнээ. Хөл дэхь дөнгийг нь улмаа чангатгах Хүссэн адислалыг нь

Атаачийн дууль Read More »

Экадаши

Бие, хэл, сэтгэлийн түмэн нүглийг минь цагаатгах гэж “Би” гэдэг үзлийн төмөр гинжийг таслах гэж Цадаж ханадаггүй ходоод, цадиггүй хэлийг минь номхотгох гэж Чанад орших орноос Экадаши-деви заларчээ Хари Бурханы хайрласан онцгой энэ өдрийг Хайхарч хэрэгсэхгүй өнгөрүүлж буй ахан дүүс минь хөөрхий Эрин галваар хураасан хур их буртгаа Эгшний зуурт арилгах боломжийг алдагсад хөөрхий Давалгаан

Экадаши Read More »

Таг мартсан тангараг

Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо. Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж Авралт

Таг мартсан тангараг Read More »

Scroll to Top