June 2023

Ниржала Экадаши

Нэгэн удаа, Юдхиштхира Махаражын дүү Бхимасена Пандавчуудын өвөг аугаа мэргэн Шрила Вьясадевагаас экадашийн мацаг барих бүх дүрэм журмуудыг баримтлалгүйгээр бурханлаг ертөнцдөө буцан очиж болох эсэх талаар асуусан. Бхимасена: “Ай аугаа мэргэн өвөг минь ээ, миний ах Юдхиштира, миний хайртай ээж Кунти болон амраг эхнэр Драупади, мөн Аржуна, Накула, Сахадева нар энэ ариун гэгээн өдөр дагаж […]

Ниржала Экадаши Read More »

Йогини Экадаши

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Жйештха сарын гэрэлтэй хагаст тохиодог Ниржала экадашийн яруу алдрын тухай сонсон хүртлээ. Одоо Та надад Ашадха (6-7) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн тухай нээн хүртээнэ үү. Ай Мадху демоныг хөнөөн дарагч минь ээ, Та намайг өршөөн соёрхож тэр тухай нарийн тодорхой айлдан соёрхоно уу? Бүхний Дээд Бурхан Кришна айлдсан

Йогини Экадаши Read More »

Вражийн хаан

Ая хүснэ. Аадрын үүл мэт биетэй дээ Аялгуут сайхан лимбэтэй дээ Тогосын өдөн чимэгтэй дээ Тун ч соньхон ээмэгтэй дээ  Дахилт:                                        Хараад хараад нүд уйдамгүй Хайраар бялхсан Бурхан минь ээ    Бадмын өлмийд тань учран золгох                                        Баярт өдрийг хүлээн байнаа  Ургах наран мэт мэлмийтэй дээ Урт чийрэг мутартай даа Эрвээхий эндүүрэм нигууртай даа Эрдэнийн чулуун гоёотой

Вражийн хаан Read More »

“Жолоо” барихын учир

Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн.

“Жолоо” барихын учир Read More »

Чин бишрэлийн үйлчлэл

Шрила Прабхупада 1966 онд Кришнагийн ухамсрын олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулах үедээ бүх амьдрал зориулсан Шримад-Бхагаватамынхаа эхний гурван бүлгийг л хэвлүүлээд байсан юм. Дэлхий ертөнцөөр аялж, үүсгэн байгуулсан хөдөлгөөн нь өсөн дэвжих үед Шрила Прабхупада вайшнавуудын үйл хэрэгтэй холбоотой олон стандартуудыг толилуулсан. Философи, түүх, соёлоор баялаг, орчуулгатай, англи тайлбартай номууд нь 60 гаруй боть болсон

Чин бишрэлийн үйлчлэл Read More »

Scroll to Top