June 2023

Өөрөө мэд

Тойруу замаар олон хоног Туйлж явна уу өөрөө мэд Уулын жимээр цөөхөн хоног Уйлж давна уу өөрөө мэд  Харанхуй ойгоор олон хоног Галгиулж явна уу өөрөө мэд Хадтай уулаар цөөхөн хоног Халгаж туулна уу өөрөө мэд Хөлгүй далайгаар олон хоног Хөвж явна уу өөрөө мэд Хөлөг онгоцоор цөөхөн хоног Сэлж гарна уу өөрөө мэд Цэцэгт […]

Өөрөө мэд Read More »

Хаста одны үг

Өнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа Од өгүүлрүүн: Наран ганжиртай ариун сүмийн дотор Наян тохой Жанрайсэг амирлангуй заларч Ном, бурханаа шүтсэн бум олон хуврага Найман дацанд хурж байсан нь саяхаан Цамын бүжгийн цацал түргэн хөдөлгөөн Цахиурын оч шиг

Хаста одны үг Read More »

Аватар

Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь Харанхуйг сарниагч гэрлээрээ орчлонд нэвчсэн бурхан минь Хамгийг баясгагч нэрээрээ ертөнцөд алдаршсан бурхан минь Энрэн нигүүлсэхүйн сэтгэлийг өвөрлөн ирсэн бурхан минь Эргэх дэлхийн номлолыг засан чиглүүлсэн бурхан

Аватар Read More »

Шри Кришна-намаштакам

Шри Кришна-намаштакам   Шри Рупа Госвами   1   Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ! Алмаз чулуудан гайхам зүүлт мэт Алтран гялалзах Упанишадууд хүртэл Бадам мэт Таны ялдам өлмийд Баясал дүүрэн мөргөн сөгднөм Ариун судрууд ядрахаа огоорон Амрах чөлөөгүй Таныг л магтнам Их йогчид, эрдэмт мэргэд Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд Таны өлмийд сөгдөн

Шри Кришна-намаштакам Read More »

Шрила Прабхупада

Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай ! Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй ! Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай ! Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй ! Хаа холын Энэтхэгээс дал гарсан насандаа Харанхуй далайн чанад дахь Америк орныг зорив Зүдүү гучуун улмаас тухтай унаанд амжсангүй Зүтгүүр ачааны хөлөгт арай ядан дайгдав Аймшигт далай түүнийг амар тайван байлгасангүй Анхны өдрөөс эхлэн далайн

Шрила Прабхупада Read More »

Scroll to Top