June 2023

ЙАМУНА-ПУЛИНЕ

йамуна-пулине, кадамба канане, ки херину сакхи! аджа шйама вамшидхари, мани-манчопари, коре лила расараджа Ай сакхи! Өнөөдөр би юу харсан гэж санана! ариун Ямуны эрэг дээр кадамбан ойн шугуй дунд. Трансцендент амтын хаан мэт  тоглоом цэнгэлээр наадагч, дан эрдэнийн ширээнд залран суугч. Аялгуут лимбээ барин зогсоод инээмсэглэн зогсох аадрын үүл мэт бараан биетэй жаалхүүг харлаа 2 кришна-кели судха-прасвравана, […]

ЙАМУНА-ПУЛИНЕ Read More »

Харе Кришна Нама

Бхактивинода Тхакур   Тээр өмнө нь би ямархан нүгэл үйлдээд тэрний гачлант уршгийг энэ насандаа хүртээд Бадмын нүдэт Бурханыхаа ариун гэгээн нэрийг баттай зөв ёсоор нь үл уншиж чадаж буйг Аяа зүрхний шувуухай минь чи үл мэднэм зээ. Зүрхнийхээ аглаг мухарт өвсөн овоохой бариад зүйрлэшгүй нандин бэлгийг чамд өргөн барьюу, ойн дууч шувуухай минь. Балын

Харе Кришна Нама Read More »

ГЭГЭЭРЭЛД ХҮРЭХ ЗАМД АНХААРЧ, САНАЖ СЭРЭХ ҮГС

Аливаа үйлдэл хийхийн өмнө Амнаас үг унагахын өмнө Анх түрүүнд сэтгэлээ шинжээд Ая зохистойгоор үйлдэж бай Агсран догшрох, алмайран сэвэх Ааглуу зан, дээрэлхүү аяс Атаархан хорсч, ховлон гутаах Аргалан мэхлэх, ховсоргон сэтгэл Өөрийгөө магтаж, өрөөлийг муучлах Өрвөлзөн хэрэлдэж, өсөрхөн зүхэх Өөдгүй санаа төрсөн даруйд Өчиггүй мод мэт орштугай Ашиг, алдарт шунан хорхойсох, Албат, нөхрийг эрэн

ГЭГЭЭРЭЛД ХҮРЭХ ЗАМД АНХААРЧ, САНАЖ СЭРЭХ ҮГС Read More »

Гэгээрлийн зам

Олзны үндэс нь буян ном Олхио атаархал түүний дайсан Олзны үндсийг орхиж огоорсон Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна Буруу гажуу урьдын үйлээ Гэмшиж залруулж явахын оронд Буяны үрээ эдлэгч нэгэнд Тэнсэж атаархах даанч зохисгүй Тэнд хүн зовлоо гэхэд Энд чиний жаргал нэмэгдэх үү Атаархсан зоргоор чи баяжиж Хараалгасан зоргоор тэр ядуурах уу? Хүний жаргалаар зовлон

Гэгээрлийн зам Read More »

Гэгээрлийн зам

Хүслийн зоргоор мунхарч явбал Хүмүүн заяа балрах болно Шуналын эрхээр шуударч явбал Шулмын үүд нээгдэх болно. Нүгэл гэмээ нь нүглээс айлгүй Нүдэн балай зүтгэн явж, Элэг доогоос ч эрээлэх нь үгүй Элий балай донслон явж, Амь биеэ золиод ч хамаагүй Амраг түүнээ тэврэе хэмээн, Алт мөнгөө шавхаад ч хамаагүй Амтат  жаргалыг эдэлье хэмээн Араг яс тэвэрсэн

Гэгээрлийн зам Read More »

Scroll to Top