June 2023

Атаачийн дууль

Айхтар хүчтэй буг чөтгөрт мөргөдөг Атаархуу нэгэн хүн байжээ Өндөр хэргэм, өмч баялагийг хүсч Өргөл тахилга өргөдөг байжээ Мөргөл өргөлд нь сэтгэл ханасан Мөнөөх чөтгөр нүдэнд нь харагджээ Итгэл зүтгэлд нь ихэж баярлаж Ид шидээр илэрч харагджээ Ертөнцийн хүлээсийг нь улмаа чангатгах Ерөөл адислалаа хайрлав гэнээ. Хөл дэхь дөнгийг нь улмаа чангатгах Хүссэн адислалыг нь […]

Атаачийн дууль Read More »

Экадаши

Бие, хэл, сэтгэлийн түмэн нүглийг минь цагаатгах гэж “Би” гэдэг үзлийн төмөр гинжийг таслах гэж Цадаж ханадаггүй ходоод, цадиггүй хэлийг минь номхотгох гэж Чанад орших орноос Экадаши-деви заларчээ Хари Бурханы хайрласан онцгой энэ өдрийг Хайхарч хэрэгсэхгүй өнгөрүүлж буй ахан дүүс минь хөөрхий Эрин галваар хураасан хур их буртгаа Эгшний зуурт арилгах боломжийг алдагсад хөөрхий Давалгаан

Экадаши Read More »

Таг мартсан тангараг

Хүний энэхэн амьдралаа утга учиргүй дуусгаад Хүйтэн халуун тамд хилэнц нүглээ нимгэлээд Буян жаахан үлдэж, Бурхан та ивээвэл Буцаад Замбуу тивдээ төрөх боломж тохионо. Эргэн буцах замдаа эхийн хэвлийд саатаж Элдэв түмэн зовлонгийн эхлэл, төгсгөлийг амсана Зунгагт бүгчим орчинд тарчлан шаналахын цагт Зуун төрлийнхөө үйлийг эрхгүй нэг санана Алтан сайхан мөчүүдээ адгуус мэт үрж Авралт

Таг мартсан тангараг Read More »

Дохио

Намын номонд чихээ тушааж Дамын наймаанд нүдээ зориулсан Орчин үеийн хүмүүс бид Орчноо ер анзаарахгүй юм даа Тив дэлхий дулаарч байна Тэнэмэл өвчин нэмэгдэж байна Осол гэмтэл олширч байна Орон гэргүйчүүд ихсэж байна Халуун оронд цас оров Хар салхи хааяагүй сүйтгэв Хөнөөлт түймэр гарах нь олшров Хүний үхэл эрс нэмэгдэв Газар хөдлөж баахныг нь залгина

Дохио Read More »

Хөгжил

Алт нүүрс төнхөж хөрсөө сэндийчсэн хөгжил Ашиг хонжоо зүүдэлж хүнээ байсан хөгжил Үнэтэй машинаар гангарч стресс нээсэн хөгжил Үйтэн хуараар гоёж сэтгэлээ хаасан хөгжил Чамин архи бүтээж аюул лонхолсон хөгжил Шар хэвлэлд залагдаж алдар далласан хөгжил Уран цэцэн үгсээр уралдаж урхидсан хөгжил Утаан үүл урлаж тэнгэрээ чимсэн хөгжил Сайхан үг амлаж сонгуульд ялсан хөгжил Сайдын

Хөгжил Read More »

Scroll to Top