June 2023

Тилака тавих нь

Тилакийг заримдаа сүнсний чимэглэл хэмээн нэрлэдэг. Энэ чимэглэлийг биеийнхээ 12 хэсэгт нойтон шавраар тавьдаг. Энэ нь бидний бие Бүхний дээд Бодгаль Шри Вишну-н сүм гэсэн утгыг илэрхийлнэ. Вайшнавууд хамгаалалт болон ариусалын журмаар тилака тавьдаг ба түүнийг Бурханы бишрэлтэн гэдгийг таньж мэддэг. Яг л засаг төрийн хүч нь дүрэмт хувцсаа өмссөн цагдаагаар  илэрхийлэгддэг бол  тилака бишрэлтэнгийн ард бурханы хүч буйг хүмүүст мэдрүүлдэг. Тилака тавихдаа зүүн гар дээрээ багахан хэмжээний ус аваад Гопи чандана (Дварака-н шавар)-г үрнэ. Тилакыг хийх явцдаа доорх Падма Пуранагийн Уттара Кандын  мантра-г давтана. Лалаате кешавам дхйааен нарайнам атходаре Вакшах стале мадхавам ту говиндам кантха куупаке Вишнум ча дакшине куксау баахау ча мадхусууданам Тривикрамам кандаре ту вааманам ваама– пааршаке Сридхарам ваама – баахау ту хришикешам ту кандхаре Приштхе ча падманаабхам ча катйам дамодарам нйасет Энэхүү тарныг уншиж дууссаны дараа баруун гарын ядам хурууны өндгөөр биеийнхээ 12 хэсэгт тилакаа тавина. Брахманда Пуранад дурьдсаны дагуу тилакын хоорондох зайг хумсаараа гаргах ёсгүй байдаг.  Харин чийгтэй даавуугаар хуруугаараа хийх хэрэгтэй. Духан дээрээ зурах үедээ Кешава-г бодох хэрэгтэй.   Хэвлий дээрээ тавих үедээ Нараяана-г бодох хэрэгтэй Цээжин дээрээ Мадхава-г бодох ба харин хүзүүн дээрээ Говиндаг дурсах хэрэгтэй. Баруун хэвлий дээрээ Вишнаве бурханыг бодож, баруун бугалганы доод хэсэгт тавихдаа Мадхусудана-г бодох ёстой. Баруун бугалганы дээд хэсэгтээ Тривикрама-г бодно. Зүүн хэвлий дээрээ Вамана-г дурсаж зүүн бугалганы доод хэсэгт тавихдаа Шридхарая-г санах бол харин дээд хэсэгт тавихдаа Хришикешаг бодох хэрэгтэй. Падманабхая бурханыг нурууны дээд хэсэгт тавихдаа доод хэсэгт Дамодарая-г дурсан боддог. (Чайтания Чаритамрита Мадхйа 20.202) Шикха тавьсан хэсэгтээ тилака тавиддагүй харин шавраа угаасны дараа Ом Васудевайа намаха гэж хэлээд зүүн гарын алгаа арчдаг.  

Тилака тавих нь Read More »

Зүүдний нууцыг тайлах судар буюу “Свапна чинтамани”

Үргэлжлэл хэсэг Хэн бээр, ордны дээвэр дээр эсвэл уулан дээр хоол гүнцгээ идээд, хөлгүй их далайг гатлаж байна гэж зүүдлэвэл тэрээр боол болж төрсөн байлаа ч эзэн ноён болно. Цөөрмийн гол дунд бадамлянхуа цэцэгний дэлбээн дээр суугаад шар тос, элсэн чихэртэй сүүнд чанасан будаа идэж байна гэж зүүдлэвэл бусдын хүндэтгэлийг олох ба хааны эрх мэдлийг

Зүүдний нууцыг тайлах судар буюу “Свапна чинтамани” Read More »

Маха Мантра-н тайлбар

1. Шри Кришна Чандра өөрийн зүйрлэшгүй гоо үзэсгэлэнгээрэээ хүн бүрийн зүрх сэтгэлийг татдагч Шри Радха өөрийн ухаан бодлоороо Шри Кришнагийн  сэтгэлийг татдаг учраас түүнийг Хара хэмээн нэрийддэг. 2. Бүхйи л сайн сайхан чадварыг эзэмшигч Шри Кришна өөрийн сэтгэл булаам сайхан лимбэний эгшгээрээ Радхаг өөртөө татдаг учраас түүнийг Кришна хэмээдэг. 3. Аугаа бодгалиудын өгүүлсэнчлэн Бурхан Хари бадамлянхуа адил нүдтэй Радхаг раса

Маха Мантра-н тайлбар Read More »

Сүнслэг байна гэж юуг хэлэх вэ ?

Бид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах  жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз

Сүнслэг байна гэж юуг хэлэх вэ ? Read More »

Кришна Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр харуулсан нь

Бурхан Кришна манай материаллаг орчлонг бүтээгч Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр суурийг нотлон харуулсан тухай түүх …. Виража голын нэг эрэг дээр бурханлаг тэнгэр гэж нэрлэгддэг хязгааргүй, цэнгэлээр дүүрэн, мөнхийн байгаль оршин байдаг ба энэ нь бурханлаг хаант улс буюу Бурханы эзэнт улс юм. Бурханлаг гаригуудыг Ваикунтхууд гэж  нэрлэдэг. Учир нь тэнд харамсал, гашуудал, айдас хүйдэс үгүй. Тэнд

Кришна Брахмад Өөрийн эгнэшгүй Дээд байр харуулсан нь Read More »

Scroll to Top