Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
3
9
3





Хүний шунал хэдийчинээ их байна, аз хийморь төдийчинээ бага байна. Эрчүүд төсөл хөтөлбөрүүдэд асар их мөнгийг зарцуулдаг ч өөрийн эхнэртээ шинэ ээмэг аваад өгчихдөггүй. Яагаад гэвэл бүх мөнгө нь төсөл хөтөлбөрт нь зарцуулагдсан болохоор аргагүй. Тэгээд тэрээр ийн хэлнэ: “Эхлээд би жаахан мөнгө олоодхоё. Дараа нь чамд ээмэг авч өгнөө”. Нөхөр түүний бүхий л хичээл чармайлт нь амжилтаас хол хөндий, түүний бүх төсөл хөтөлбөр нуран сүйдэх болно гэдгийг ойлгодоггүй. Яагаад гэвэл тэр түүнд ээмэг авч өгөөгүй шүү дээ. Ягья гэж чухам юу болохыг та мэдэх үү? Ягья гэдэг бол өргөл гэсэн утгатай. Та хэнд өргөл өргөх хэрэгтэй вэ? Таны дэргэд байгаа эмэгтэйд. Тэр танд олон зүйлийг өгсөн. Үр хүүхдүүд болон өөр бусад бүх зүйлсийг. Тийм үү? Тийм байхад танд түүнд ээмэг худалдаж авч өгөх нь харамсалтай байна гэж үү? Дорно дахинд энэ үнэнийг мэддэг хэдий ч хараахан бүгд мэддэггүй. Гэвч мэддэггүүд нь энэ дагуу үйлддэг. Ийм учраас тийм эрчүүдийн дэргэдэх эмэгтэйчүүд тийм элбэг дэлбэг
Асуулт: Кришна ухамсар нь аажим процесс. Гэвч хөгжих дэвших хурд бүгдэд харилцан адилгүй байдгийг бид мэднэ. Жишээ нь, Дхрува Махараж төгс төгөлдөрт хагас жилийн дотор хүрсэн байдаг. Тэгэхээр энэ нь эцсийн дүндээ ахиц дэвшил нь биднээс хамаардаг гэсэн үг үү? Бидний хүчин чармайлт энэ үйл явцыг хурдасгах уу? Хариулт: Хэрэв бид Кришнагийн төлөө эрсдлийг сөрөх аваас бидний хөгжлийн процесс хурдасдаг. Дхрува Махараж төгс жишээ нь. Тэрээр ямаршуу эрсдлийг өөрийн нуруун дээр үүрсэн билээ дээ? Бяцхан жаалхүү өөрийн ээж, гэр орноо орхин одсон. Таван настай жаахан хүү ганцаараа гэрээ орхин ойг зорьсон. Ямаршуу эрсдэл үүрснийг нь хар даа?! Түүнд юу ч тохиолдож болно шүү дээ. Бар, арслан, могой, хилэнцэт хорхой гээд л. Байж болох бүхий л зүйл. Насанд хүрсэн томчууд бид шөнө дундын цагаар ойруу оржээ гэж бодоё. Бид айснаасаа болж бараг үхэх байсан биз. Битүү харанхуй, юу ч үл харагдах түнэр харанхуй ойд та өчүүхэн жаахан торхийх чимээнээс айна шүү дээ. Хэдий хир хугацааг
Ямаршуу байдлаар та бусдыг сонсдогтоо анхаарал хандуулснаар ухамсарт амьдралын эхлэлийн процессыг тавьж болно. Сонсох чадвар нь ухамсрыг хөгжүүлэх шилдэг аргуудын нэг юм. Ийм хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээр аргуудыг би өөрөө үе үе авч хэрэгжүүлдэг. Ядаж л энэ тал дээр бага сага суралцахын тулд. Эдгээр аргууд нь үнэхээрийн үр дүнтэй. Нуруугаа эгцлээд юу юунаас илүүтэй бадамлянхуа суултаар суугаарай. Нүдээ аниад, таны эргэн тойронд болон таны биед юу болж байгаа бүгдийг анхааралтайгаар сонс. 5 минутын турш танд сонсогдсон бүхий л дуу авиануудыг тоолохыг хичээх хэрэгтэй. Энэхүү дасгалыг өдөрт хоёроос доошгүй удаа хийх нь зүгээр. Энэ хүчирхэг бясалгалын арга нь бүтээлч чадварыг хөгжүүлж өгдөг. Долоо хоногийн турш таны эргэн тойронд байгаа хүмүүсийг ажигла. Жишээ нь, таны хамтран ажиллагсад, таны гэр орныхон өөр хоорондоо хэрхэн ярилцаж буйг анхаарч хар. Тэд нэг нэгнийгээ сонсож байна уу? .. Үр дүнтэй бус сонсолтын ямар жишээнүүд танд ажиглагдав? Ийм үр дүнтэй бус сонсолтууд үүсгэхгүйн тулд юуг өөрчлөх хэрэгтэй байна? гэхмэтчилэн.