Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
4
2
Users Today : 5
Users Yesterday : 34
Total Users : 30642
Views Today : 7
Views Yesterday : 45
Бид хэрхэн яаж дээд зорилгод хүрэх вэ? Ямар зам мөр биднийг буцаагаад гэрт минь аваачих вэ? Бүх зам мөр нь философийн үндсэн 4 категори болох материализм, войдизм (англи хэлний void хэмээх үг нь хоосон, сул гэсэн утгатай), имперсонализм, персонализм хэмээх үзлүүдийн аль нэгээс нь эхлэдэг. Бид, материаллаг орчлон гэж юу болох, түүний хил хязгаарын чанадад юу оршдог, сүнслэг ертөнц(бурханлаг ертөнц) гэж юу болох талаар танин ойлгохыг хүсэж байгаа бол эдгээр дөрвөн сургуулийн үзэл онолын талаар мэдлэгтэй байх нь чухал. Материализмын гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлт гүн ухаан дээр суурилдаг. Материализм нь, хүн бол физик биемахбодиос өөр юу ч биш бөгөөд сүнс гээч зүйл үгүй хэмээн тунхагладаг. Хүмүүний бодгаль чанар хийгээд ухамсар зэрэг нь түүний оршин амьдарч буй орчноор тодорхойлогддог. Амьдралыг зүгээр л хооллох, унтах, үр удмаа үлдээх, биеэ хамгаалах процесс мэтээр хардаг ба Чарльз Дарвины онолоор бол энэ нь хамгийн их амьдрах чадвартай нь амьд үлдэх процесс юм. Энэ гүн ухаан нь бүдүүлэг эгоизм буюу аминч
Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна. Тэр цагт л
Шри Чаитанья айлдсан нь: “Галав эрин болгонд Би, зөв явдалтнуудыг хамгаалах, шашны зарчмуудыг сэргээн тогтоохын тулд материаллаг ертөнцөд илрэн залардаг. Миний айлчлалын учир зорилгыг үл ухаарсан мунхаг хүмүүс нь нүгэл үйлдэхээ үргэжлүүлсээр л байдаг. Ийн нүгэлт үйл ертөнцийг бүхэлд нь дүүргэсэн байгаа нь Надад өгүүлшгүй зовлон шаналлыг мэдрүүлж байна. Кали-югийн тор хальсанд унасан амьд бодгалиудыг энэрэн нигүүлсэхийн эрхэнд Би энэ ертөнцөд буун морилно. Ай миний итгэлт албатууд минь ээ, Би та нарыг Кали эриний энэ нүгэлт байдлыг устган сөнөөхөд минь туслахыг хүсэж байна. Нама-санкиртан хэмээх хүчирхэг зэвсгийг гартаа атган Би, хүмүүсийн зүрхэнд оршин байгаа материаллаг хүслүүдийг нь устган цэвэрлэх болно. Хамгийн доорд унасан адгийн нүгэлтэн ч, хамгийн алс бөглүү төөрөлдсөн орны оршин суугчид ч Миний адис өршөөлийг хүртэх болно. Тэднийг аврахын тулд Би тийш нь Өөрийн сенапати-бхактаг илгээх болно. Ингэж Би бүх орчлонг Өөрийн хайраар бүхэлд нь дүүргэх ба ертөнц даяар зовлон шаналал, уйтгар гуниг гээч зүйл үгүй болно. Би Өөрийн онгод хөөрлөөр бялхсан хайрыг