Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 2 2
Users Today : 19
Users Yesterday : 42
Total Users : 30622
Views Today : 27
Views Yesterday : 55
Бурханы бүтээл олон хэмжээстэй. Доод буюу тамын гаригс, дунд гаригууд, дээд буюу тэнгэрийн гаригс, түүнчлэн бурханлаг ертөнц хэмээх гаригууд бий. Түүнчлэн олон тооны Эзэн Бурханы албатууд, элч нар байдаг. Энэ бодгалиуд нь биднээс илүү өндөр түвшний, нарийн мөн чанартай. Гэхдээ л тэд Бурхан биш. Энэ ангилал категорит ангел буюу сахиулсан тэнгэрүүд, дева буюу хагас бурхадууд орно. Тэднийг ерөнхийлөгчийг тойрсон тодорхой нэг салбарын үйл ажиллагааг хариуцсан сайд нарын танхимтай буюу яамтай адилтгаж болно. Яамны үйл ажиллагаа болон төр засгийн удирдлага болох ерөнхийлөгчийн үйл ажил хоёрын хооронд их ялгаа бий. Хагас бурхадууд буюу дева нар нь Эзэн Бурханы танхимын гишүүд юм. Тэд материйн ертөнцөд болж буй үйлийн байр байдлыг хянаж байдаг. Харин хүмүүс ихэнхидээ хагас бурхад эсвэл Бурханыг төлөөлж буй нэгнийг Дээд Бурхантай адилтган андуурах нь элбэг. Ангел буюу сахиулсан тэнгэрүүд нь хагас бурхадын адил мөн чанартай ч хагас бурхадаас ялгарах нэг онцлог нь тэд тодорхой “удирдах байр суурийг” эзэлдэггүй.        Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын талаар
Хагас бурхадууд буюу дева нар нь сахиулсан тэнгэрүүд болон хүмүүсийн үйл ажиллагааг хянаж байдаг. Өмнө өгүүлсэнчлэн хагас бурхадууд нь удирдах хариуцлага үүрдэг. Эртний соёл иргэншилд жишээ нь африкийн соёл нь үндсэндээ хагас бурхадуудад мөргөн залбирдаг. Гуравдахь ертөнцийн гэгдэх өнөөгийн соёл иргэншлийн хувьд мөн л хагас бурхадын иргэншил хөгжин цэцэглэж байна. Дээд дурдсанчлан, Бурханд Өөрийнхөө өмнөөс тодорхой үүрэг хариуцлагыг даалгадаг элч төлөөлөгч нар байдаг. Хагас бурхадууд нь заримдаа материйн ертөнцийн үйл хэрэгт хутгалдан оролцох байдал бий ба тэмцэл, зөрчлийг үүсгэдэг. Харин хүмүүс тэднийг аргадан тайтгаруулахын тулд тэдэнд мөргөдөг. Барууны эрдэмтэд заримдаа үүнийг ойлгодоггүй ба африкийн шашин соёлыг хагас теист шүтлэг хэмээн тооцдог. Чухам үнэндээ африкийн уламжлалд зөвхөн цор ганц Дээд Бурхан байх авч албан тушаалыг, үүрэг даалгаврыг, тэдний тоглох  дүр зэргийг  хагас бурхадуудад олгодог. Манай орчлонд Бурхан Буддаг морилон залрахаас өмнө хагас бурхадууд байнгад газар дэлхийн хүмүүстэй харилцаа холбоотой байдаг байжээ. Тайлгач нар хагас бурхад буюу дева нарыг урин дуудсан онцгой зан үйлийг хийж гүйцэтгэдэг байв. Бурхан  Будда
2-р хэсэг Аяа бас, Өөрөө муу яваад бусдыг жишээ татна. Хүний хүчээр сайн яваад сэдрэг эрмшинэ. Дээр явбал атаархана. Доор явбал дарлана. Энэ цагийн Алаглагч ноёд, Авилгач түшмэд, Хариу бодогч өглөгийн эзэд, Тэмцэлдэгч ардаас эхлэн Суудлын төлөө олох нэр, Эдийн төлөө номлох ном, Алдрын төлөө үйлдэх буян, Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу гэнэ. Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж, Мунхгийн харанхуйд тачаангуйгаар согтож, Урины мэсийг барин, Омгоор түлэгдэж, Атаагаар агсамнаж, Зовлонгийн эвэршээлд эмгэнэх Амьтан бүгд хөөрхий. Шим үгүй энэ насны хавцгайд Авралын чагтага тасраад, Авах гээхийн нүд тэсэрсэн, Амьтан бүгд хөөрхий. Ихсээс мятрах, Багад дээрэлхэх Ичгүүргүй амьтан хөөрхий. Даарвал хувцас, Халууцвал сүүдэр, Өлсвөл хоол, Цангавал унд, Зүдэрвэл нойрны төдий, өнөө маргаашийн төдий Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий. Гаслант муу заяанаас гараад, Гайхамшигт хүмүүн биеийг олчихоод. Энэ мэт үйлийн үрийг Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв. Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув. – Аяа энэ мэт муу цагт үнэнийг санагч хүн ямраар
Scroll to Top