Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
1
8
Users Today : 15
Users Yesterday : 42
Total Users : 30618
Views Today : 23
Views Yesterday : 55
Бид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг. БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй. Үүнтэй адил бид өөр өөр машинд, өөр өөр биенд байгаа бурханлаг сүнснүүд юм. Хар,цагаан, америк, Энэтхэг гэх зэрэг янз бүрийн өнгө хэлбэртэй машинууд байдагтай адил би Америк хүн, Би Энэтхэг хүн хэмээн бодох аваас энэ нь өөрийгөө би бол БМВ, Би бол 69 гэж адилтгахтай адил юм. Махан биеийн үзэлд байх аваас бид өөрсдийн биений ая тухтай байдлыг харж, тав тухыг бэлтгэхээс бус жинхэнэ өөрийн дотоод ертөнцөө хангаж, тэтгэж чадахгүй. Бид энэ бие махбодиоосоо өөр тусдаа гэдгийг
Модны хөндийд хэдэн тоть амьдардаг байжээ. Нэгэн өдөр тэднийг нэгэн шувууч анчин олж харав. Шөнө нь анчин тэр модны доор нойтон буурцаг тарааж асган өгөөш бэлдээд, тор тавьж гэнэ. Өглөө болмогц тотинууд өгөөшийг хараад буурцаг руу шумбан дайрав. Гэтэл хоёр тоть анчны тавьсан торонд орж тээглэчихэв. Шувуу ч анчин тэднийг барьж аваад, уутанд хийж гэртээ авчирчээ. Гэртээ ирээд, шувууч анчин хоёр тотийг тус тус төмөр торонд хийгээд, зах дээр худалдахаар авч одов. Хоёр тотийн нэгийг нь нэгэн ламтан худалдаж авав. Нөгөөг нь хулгайч дээрэмчид худалдаж авав. Лам багшийн авсан тоть ламын аашрамд өдөр бүр бурханы ном уншиж, маань тарни тоолох ба багш лам нарын зарлиг сургаалыг сонсдог байжээ. Тэр аашрамд ирсэн лам нар үргэлж л – Раам-Раам гэцгээн Раам бурханы нэрийг дуудан ном хаялцаж, судар шастирыг аялгуулан уншиж байдаг байжээ. Тэдний дэргэд аашрамд байсан тоть аажим аажмаар эдгээр бүгдийг сурч цээжлээд, өөрөө аялгуулан ном уншиж эхэлжээ. Түүнээс хойш тоть аашрамд хүн байхгүй, эзгүй үед
Бурханлаг мэдлэгтэй болно гэдэг нь өөрийгөө энэ махан бие биш юм гэдгийг ухаарахаас эхлэнэ. Би эр хүн, би эмэгтэй хүн гэж бодох нь хий хуурмаг байдалд байгаагийн илэрхийлэл юм. Бие нь сүнсний хувцас. Хувцас цагаас цагт үеэс үед хувьсан өөрчлөгдөж, нэг л өдөр үхэл хэмээх зүйлтэй нүүр тулдаг. Гэхдээ биед орших сүнс нь хэзээ ч, ямар ч үед хувиран өөрчлөгддөггүй. Асуулт: Яагаад эмэгтэй хүн Кришнагийн ухамсрыг сонирхох ёстой гэж? Хариулт: Эмэгтэй хүн биш гэдгээ ухаарах боломжийг олгодог. Хэрвээ өөрийгөө эмэгтэй хүн л гэж бодоод байх юм бол хуурмаг болон мунхаг байдалд байгаа гэсэн үг. Эмэгтэй хүн гэдэг үг нь түр зуурын л энэ махан биеийн тодорхойлолт юм. Дөч эсвэл жаран жилийн дараа энэ бие махбодь муудаж, хөгширч, устахад дахин Эмэгтэй хүн байхаа болино. Гэхдээ биед залрах амьд оршнол сүнс нь хэзээ ч алга болохгүй. Кришнагийн ухамсар нь сүнс болон Бүхний Дээд Сүнс, Кришнатай холбогдсон мөнхийн харилцаагаа ойлгож ухаарах боломжийг олгоно. Хүн төрөлхтөний оюун ухаан нь материаллаг тодотгол болон түр зуурын энэ махан биеийн