Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
7
7
Users Today : 16
Users Yesterday : 41
Total Users : 30577
Views Today : 19
Views Yesterday : 48
Йога гэдэг нь “холбоо” гэсэн утгатай. Эхлээд бид Кришнатай хиймэл байдлаар холбоо тогтоохыг хичээдэг ч энэхүү холбоо нь өөрөөсөө ундарсан мөн чанартай болох үед ямар ч саад тотгор үгүй болох болно. Яг л далай тэнгист тасралтгүйгээр цутгадаг гол мөрөн шиг л. Тэгж бид йогийн төгс төгөлдөрт хүрдэг. Тэгснээр хэн ч тэрхүү голын урсгалд саад болж чадахгүй. Гол ямар шалтгаанаар далай тэнгист цутгадаг вэ ? Энэ нь өөрөө өөрөө л явагддаг. Ямар нэг гадны шалтгаан нөлөө үгүй. Бидний Кришнаг хайрлах хайрын урсгал ямар нэг хувийн ашиг сонирхолгүй тийм жам ёсны, чөлөөтэй болох үед бид йогийн төгс төгөлдөрт хүрлээ гэж ярьж болно. Бурханыг хайрлах өөрөөсөө ундрах хайр нь ямар ч гадаад шалтгаанаас хамаардаггүй. Түүний цор ганц шалтгаан нь хайр өөрөө юм. Ийм учраас түүнийг ахаитуки хэмээн нэрлэдэг. Ахаитуки гэдэг нь “ямар нэг шалтгаан ба сэдэлгүй” гэсэн утгатай. Ерөнхийдөө хүмүүс сүм рүү эсвэл хийд рүү ямар нэг ашиг хонжооч сэдэлтэйгээр зорьж очдог. Жишээ нь христ шүтлэгтнүүд сүмд
Хүмүүс, хайрын төгс объектыг олох гэж хичээн хичээсээр авч эцэст нь тэд урам хугаралд автдаг. Бид ахыгаа, эгчийгээ, эхийгээ, эцгийгээ, эхнэрээ, эр нөхрөө, найзуудаа, нийгмээ, үндэстнээ, олон улсын нийгэмлэгээ тэр ч байтугай бүх хүн төрөлхтөнийг хайрлаж болох ч бидний хайр ялгаагүй төгс бус үлддэг. Шалтгаан нь гэвэл энэ бүх хайрын хэлбэрүүд нь бүхнийг хамарч чаддаггүйд оршино. Жишээ нь, дурын улс оронд иргэд нь зөвхөн хүмүүс байдаг. Адгуус амьтдыг иргэн гэж үл тооцдог. Гэвч иргэн хэмээх үг нь тухайн улс оронд төрсөн бүхэнд хамаардаг. Энэ үгийн санскрит үндэс нь пража. Утга нь “төрөгч”. Энэ улс орны удирдагчдын үүрэг нь улс орондоо оршин байгаа хүн төдийгүй бүх пража нарыг хамгаалах явдал байдаг. Гэтэл өнөөдөр үхэр, гахай, нугас гэх мэт амьтад хэдий пража мөн ч тэднийг нядлах газар руу илгээдэг. Харин хүн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлснээр бүхий л амьд бодгалиудыг хайрлаж эхлэдэг. Учир нь тэр бүх амьтад бүгд Кришнатай холбоотой. Кришна айлдахдаа, сарва –йонишу каунтейа муртайах самбхаванти
Хүн өөрөө өөрийнхөө насыг нэг секундээр ч уртасгах боломжгүй. Энэ нь бидний хүч чадлаас давсан хэрэг юм. Харин бид өөрсдийгөө зөв авч явах аваас бид дахиад хэдэн нас нэмэгдэх боломжтой. Энэ нь таны дээд хүчнүүдтэй харьцах харьцаанаас шууд хамаарна. Йогчид яагаад тийм урт наслаад байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд дотооддоо маш их ажилтай байдаг. Хэрэв хүмүүний дотоодод ажил өрнөж байх аваас ерөнхийдөө ихэвчлэн тийм хүмүүс нь урт насладаг. Харин зовох, шаналахын тулд зүгээр л амьдрах гэж биш… Жишээ нь нягтлан бодогч хүн байлаа гэе. Тэр амьдраад л, амьдраад л, дөчин жил, тавин жил нягтлан бодогч хийжээ. .. Хэрэв тэр таван зуу наславал яахав? Тэр таван зуун жил нягтлан бодогчоороо л байх байсан. Тэр юу ч өөрчлөхгүй. Юу ч үл өөрчилдөг хүмүүсийн амьдрал богино байдаг гэдгийг сана. Тэднийг шүүрч аваад л, хүчээр энэ биеэс нь гаргаад өөр бие рүү шилжүүлдэг. Эс тэгэх аваас тухайн сүнсний хувислын процесс зогсоно. Ерөнхийдөө, амьдрал хувьсах хүслийн үр дүнд