Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
4
5
2
9





Настай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ. Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “Өвөө! Би Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ. Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ. Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ. Энэ удаа жаал байдаг хурдаараа гүйсэн ч сагс дахиад л гэртээ хүрэхээс нь өмнө хоосорч орхив гэнэ. Тэрээр амьсгаадан байж, өвөөдөө, сагсаар ус авна гэдэг боломжгүй юм байна гээд хувин авч гол
…Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм. намо маха ваданаяа кришна према прадаяа те кришнаяа кришна-чаитанья намне гаура-твише намаха Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан. Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм… Махапрабху маш өгөөмөр… уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола кахе премананда
Хүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж. Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн тодорхойлох вэ? Хэрэв түүний ухамсар “Бүх зүйл таагүй муу байвал би аз жаргалтай байна” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь доод ертөнцийн. Хэрэв хүмүүсийн амьдралын хэв маяг “Би таны аз жаргалтай байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ миний аз жаргал эн тэргүүнд байх ёстой. Миний сонирхлыг гэр бүл, үр хүүхэд маань л татдаг. Таны гэр бүл надад хамаагүй. Энэ бол таны л асуудал” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь дунд ертөнцийн.. Хэрэв “Та л аз жаргалтай байвал, бүгд аз жаргалтай байвал би аз жаргалтай” хэмээх ухамсар бүхий хүн нь дээд ертөнцөөс ирсэн гэсэн үг юм. Сергей Серебряков ૐ “Ведийн гэр бүл” семинараас ૐ Орчуулж бэлдсэн: Балабхадра дас