Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
7
4
4
2
Users Today : 31
Users Yesterday : 69
Total Users : 27442
Views Today : 32
Views Yesterday : 93
Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ. Түүний нүдний өмнө түүний амьдралын сүүлчийн мөчлөг анивчин өнгөрөхөөс өмнө тэрээр элсэн дээрхи мөрүүдийг ажиглан харав. Гэтэл түүний амьдралын замын хамгийн хэцүү мөчлөгүүдэд нөгөө мөр ганцхан жим болж хувирсан байхыг тэр анзаарчээ. Түүнчлэн энэ мөч нь түүний амьдралын хамгийн хэцүү, зовлонтой үе байсныг тэр санан дурсав. Тэрээр маш ихээр гашуудан гуниглаж, Бурханаас асуув: – Та надад хэлэхдээ хэрвээ чи Миний хэлсэн зам мөрийг дагавал Би чамайг орхихгүй гэж надад хэлсэн биш бил үү. Гэтэл миний амьдралын хамгийн хэцүү мөчүүдэд ганцхан эгнээ мөр энэ элсэн дээр үлдсэн байгааг би харлаа. Чухам яагаад Та, Та надад хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй тэр үед орхиод явчихсан юм
Йада йада хи дхармасйа гланир бхавати бхарата Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7 Бурханы хувилгаадууд дэлхий дээр Буун залрах үеүд бий Газрын зовлон халгих цагт Галваас галавт морилох нь бий Цаг хугацаа, нөхцөл байдал нь Залрах дүрийнх нь чанарыг тодруулдаг Хатуу догшин зөөлөн энэрэлтэйг Харгалзан үзэж дэлхийд буудаг Усан галав нөмрөн ирж Улс амьтан мөхөх цагт Хөрст дэлхийн хамаг амьтныг Хөлөгт суулгаж Матсйа аварсан Сура, асура нар рашаан гаргахаар Сүүн далайг бүлүүрдэх үед Сүмер уулын тулгуур болох гэж Зөөлөн сэтгэлт Курма заларсан Орчлонгийн далайн гүн ёроолд Ойчиж унасан дэлхийг аврахаар Хүчит асур Хираньякшаг дарахаар Хөндлөн соёот Вараха заларсан Таван настай бишрэлтэн хүүгээ Хамаг л аргаар хөнөөх гэж оролдсон Шулам чөтгөрийн хааныг дарахаар Чулуун баганаас Нрисимха заларсан Гурван тивийг булаан эзлээд Хурмастын суудалд хүчээр суусан Бали хааны бардам занг Бяц дарж Вамана заларсан
Хоёр хүн хайч, хутга хоёрын аль нь аливаа зүйлийг зүсэхэд сайн бэ гэдэг дээр маргалдаж байв. “Хутга!” хэмээн нэг нь хэлэхэд, нөгөө нь, “Үгүй ээ, хайч” хэмээн мэтгэнэ. Тэдний маргаан тун халуун тэмцэл болон өрнөв. “Хэрэв чи зөвшөөрөхгүй бол чамайг би ус руу шиднэ” гэж хутгыг магтаж байсан нэг нь хэлэхэд “Үгүй, би өөрийн санаа бодлоос хэзээ ч ухарч няцахгүй. Хайч бүхнээс илүү!” гэж нөгөө нэг нь хариулав. Хутгыг өмгөөлөгч, эсэргүүцэгч этгээдээ ус руу түлхэн унагахад тэрээр бага шиг сэлэх гэж оролдоод чадалгүй эцэст нь эцэж ядраад живж эхлэв. Гэсэн ч тэрээр тун зөрүүд өөрийнхөөрөө нэгэн байсан тул үхлийн ирмэг дээр очиж, усанд живж байхдаа ч уснаас гараа цухуйлган долоовор дунд хуруу хоёроороо хайчилж байгаа хөдөлгөөн үзүүлж өөрийн зөвийг батлахыг оролдож байсан гэдэг. Дүгнэлт Эрдэмтэд ба имперсоналистууд(Бурханы бодгаль бус буюу биет төлөвгүй гэж үзэгсэд) өөрсдийн ялагдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч байтугай тэднийг бүрэн дүүрэн ялаад байхад ч тэд өөрсдийнхөө зөв хэмээн зүтгэсээр байдаг. Бэлтгэсэн: Балабхадра