Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 7 4 4 2
Users Today : 31
Users Yesterday : 69
Total Users : 27442
Views Today : 32
Views Yesterday : 93
   … Чин бишрэлтэнгүүдэд хамгаалалт хэрэгтэй. Учир нь гэвэл энэ ертөнц дайсагнасан сүнсүүдээр дүүрэн билээ. Брахмагаас эхлээд адгийн доод шоргоолж хүртэл Бурханаас үл хамааралтай байхыг хүсдэг. Ийм учраас Кришнагийн ухамсрыг номлоно гэдэг тийм ч амар бус. Нэгэн удаа Парижид бид гудамжны харинам хийчихээд буцаж ирээд байтал Шрила Прабхупада биднийг өрөөндөө дуудав. Тэрээр бидний гудамжинд хийж байгаа номлолын тухай асуусан бөгөөд би нэгэн эмэгтэй бидний группыг их эсэргүүцэж байсан ба чихээ хоёр гараараа таглаж байсныг хэлэв. Шрила Прабхупада энэ үед намайг ямар үйлдэл хийснийг асуухад нь би ямар ч онцгой үйлдэл хийгээгүй гэдгээ хэлсэн. Тэрээр инээж, түүний гарыг нь чихэн дээрээс нь аваад чих рүү нь чангаар ариун нэрийг дуулах хэрэгтэй байсан юм гэв. Тэгээд өнөөдрийн санкиртан их амаргүй хүнд байлаа гэж намайг хэлэхэд  Шрила Прабхупада урагш тонгойж ирээд: “Харин би хэзээ нэгэнтээ номлол хийх нь амархан гэж хэлсэн билүү?” гэж их нухацтайгаар асууж билээ. Номлогч хүн гарцаа байхгүй эсэргүүцэлтэй тулгарна. Саяхан даа, нэг чин бишрэлтэн “Хэрвээ
Бид өөрсдөдөө эерэг сэтгэлгээг хөгжүүлвэл энэ нь биднийг ухамсарт маань сөргөөр нөлөөлөх нөлөөллөөс хамгаалах дархлаа болно. Шрила Прабхупадын уламжлалт нэгэн өглөөний аяллын үеэр түүнийг Нара-Нарайана хэмээх шавь нь дагалдаж явж байв. Тэрээр өвөрмөц нэгэн ид шидийн чадвар буюу бусад хүмүүсийн санаа бодлыг удирдах эрдмийг эзэмшсэн нэгэн байлаа. Заримдаа тэр энэ чадвараа ашиглан, бусад чин бишрэлтнүүд рүү санаа бодлын тушаал заавар илгээдэг байсан аж. Жишээ нь: “Алив прабху, наашаа эргээд над руу хар” гэх ч юмуу. Тэгмэгц тухайн бишрэлтэн ямар ч шалтгаангүйгээр түүн рүү эргэн, Нара-Нарайана прабху руу хардаг байжээ. Энэ бол түүний дурлан татагддаг зүйл байв. Тэрээр энэ авьяасаа олон чин бишрэлтнүүд дээр туршсаныхаа дараагаар үүнийгээ Шрила Прабхупада дээр туршиж үзэхээр шийдэж л дээ. Чухамдаа бол энэ нь номын багшдаа учруулж буй томоохон алдас юм. Тэр анхаарлаа төвлөрүүлээд, бодолдоо: “Шрила Прабхупада, наашаа эргээд, над руу хараач!” гэж шивнэв. Гэвч Прабхупада юу ч анзаарсан шинжгүй, шавь нартайгаа ярилцан тайвнаар алхахаа үргэлжлүүлсээр байв. Тэгэхэд нь Нара-Нарайана энэ
Олзны үндэс нь буян ном Олхио атаархал түүний дайсан Олзны үндсийг орхиж огоорсон Олиггүй зандаа л хилэгнэвэл таарна Буруу гажуу урьдын үйлээ Гэмшиж залруулж явахын оронд Буяны үрээ эдлэгч нэгэнд Тэнсэж атаархах даанч зохисгүй Тэнд хүн зовлоо гэхэд Энд чиний жаргал нэмэгдэх үү Атаархсан зоргоор чи баяжиж Хараалгасан зоргоор тэр ядуурах уу? Хүний жаргалаар зовлон хийж Хүний зовлонгоор жаргал хийвэл Хүй орчлонд түүнээс илүү Түй гутамшиг хаанаас байх вэ? Алдар нэр, аядуу магтаалаар Алд бие тэнхээжих нь үгүй Амьдрах нас уртсах нь үгүй Алсын буян ч арвижих нь үгүй Амин хувьд ч шимгүй түүнийг Амиа алдтал юунд хөөцөлдөнө. Аярах сэтгэлийн жаргал гэвээс Алтанд дурлаж, архинд донтох ч ялгаа юун. Хайран амьдралаа дэнчин тавьж Хаан алдрыг оллоо ч гэсэн Өнхөрсөн толгой түүнийг сонсох уу, Өнгөрсөн сүнс түүгээр хооллох уу? Элсээр барьсан тоглоомон гэрээ Эвдрэх цагт нялхас айдаг Эгшиг магтаал замхрах цагт Энэлэх сэтгэл минь нялхсаас өөрцгүй. Найраг үгс амьгүй тул Намайг магтах сэтгэл үгүй. Надад
Scroll to Top