Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
2
0





Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг. Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа. Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад гүйж очих
Сатсварупа Даса Госвами Шримад Бхагаватамд Бали Махараж болон Ваманадева нарын тухай түүх бий. Ваманадева бол бяцхан брахман хүүгийн дүрээр тодорсон Бурханы Дээд Бодгаль өөрөө байв. Тэр Бали Махараж дээр очиж гурван алхам газар өгөхийг гуйн зөвшөөрүүлдэг. Гэхдээ Тэрбээр орчлонгийн дүрээ тодруулж эхний хоёр алхмаараа л бүх ертөнцийг эзэлсэн учраас Бали Махараж амласан гурав дахь алхам газраа өгөх боломжгүй болж хүнд байдалд орно. Ваманадева түүнийг Варунагийн олсоор хүлэхэд эхнэр нь төдийгүй номын багш нь хүртэл орхин одсон байна. Гэхдээ Бхагаватамд Бали Махаражийг баригдаж хүлэгдсэндээ ичих нь бүү хэл огт сэтгэл зовоогүй гэж өгүүлдэг. Тэрбээр сэтгэл зовохын оронд харин ч Ваманадевад хандан “Таны эсрэг тэмцэж байсан олон демонууд эцэстээ аугаа иогийн төгс төгөлдөрт хүрсэн билээ. Таны сүр хүч цор ганц үйлээр олон зорилгыг гүйцэлдүүлж чаддаг. Тиймээс намайг ямар ч байдлаар шийтгэсэн, Варунагийн олсоор хүлсэн ч би огтхон ч ичиж, сэтгэл зовнихгүй байнам” (Бхаг. 8.22.6) гэж хэлдэг. Бали Махараж Бурханы өршөөл нигүүлслийн талаар мэддэг байсан бөгөөд Бурхан
Бурханы өршөөлт А.Ч Бхактиведанта Свами Шрила Прабхупадатай хийсэн ярилцлагууд 1968 оны Хоёрдугаар сар 1-р хэсэг Эрхэм хүндэт уншигчид та бүхэндээ Кришнагийн ухамсарын олон улсын байгуулагыг үүсгэн байгуулагч А.Ч. Бхактиведанта Свами Шрила Прабхупада АНУ-д амьд ахуй цагтаа өөрийн шавь болон сурвалжлагч нартай хийсэн ярилцлагуудаас хөрвүүлэн хүргэж байгаадаа баяртай байна. Таны ухаан тань мэргэн, сэтгэл тань ариун байх болтугай. Сурвалжлагч: Кришнагийн ухамсарын гол баримталдаг итгэл нь юу вэ ? Прабхупада: Кришна гэдэг бол Бурхан. Гэхдээ зүгээр л бурхан гэж нэрлэх нь бүрэн гүйцэд утгыг үл илэрхийлнэ. Кришна гэдэг нь самгард үг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг илтгэдэг юм. Кришна гэдэг бол бүхнийг өөртөө татагч гэсэн үг ба бүхнийг татагч гэдэг нь бүх төгс төгөлдөр байдлыг өөртөө агуулагч гэсэн утгатай. Энэ ертөнцөд бид мэдлэг сайтай, алдар цуутай мөн үзэсгэлэн гоо төгөлдөр хүмүүст татагдаж, бишрэн хүндэлж байдаг. Эдгээр бүх чадварыг нэг дор агуулан түүнтэй эн зэрэгцэх хэн ч байхгүй бодгалийг Бурхан гэдэг. Энэ бол бурханы шинж чанар. Иймээс Кришна бүх зургаан төгс төгөлдөр шинж чанарыг өөртөө агуулсан байдаг. Сурвалжлагч:Харе