Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 4 5
Users Today : 6
Users Yesterday : 26
Total Users : 22445
Views Today : 7
Views Yesterday : 37
Харе Кришна Та бүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэе. Өнөөдөр Бурхан Кригна-гийн дэлхий дээр зарлан ирсэн өдөр бөгөөд үүнд тохиолдуудхан 2 номыг та бүхний гар дээр хүргэж байгаадаа таатай байна. АЧАРЬЯ-ВАЙШНАВУУДЫН ДУУНУУД Бурхан Чайтаньягийн сургаал  Эдгээр номыг pdf форматтай тавсан бөгөөд танд зарим шүлгэгийг нь уншихад криллийн санскрит галигийн фонт хэрэг болно. Доор байгаа “Фонтийн файл” гэсэн дээр дарж татаж аваад Zip эсвэл Rar-аар задлаад Control Panel-ийн Font хавтас рүү хуулна. Дараад pdf файлаа нэхээд болно. Фонтийн файл
Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт  үйлүүдийнхээ  бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн  өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг.  Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. Эртийн нэгэн цагт газар дэлхийг захиран суудаг маш их бишрэл шүтлэгтэй  хийгээд  үнэнч шудрага, алдар цуутай  Харишчандра гэдэг хаан байжээ. Түүний хатныг Чандрамати гэдэг бөгөөд тэд Лохиташва нэртэй нэгэн хүүтэй байлаа. Гэвч хувь заяаны эрхээр Харишчандра  хаан улс гүрнээ алдаж, хатан хүү хоёроо худалдахаар тулгагдсан.  Эрхэм дээд хаан маань нохойгоор хооллогчийн дорд албат зарц болсон бөгөөд  тэд хааныг
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр  хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя. Урьдын нэгэн цагт тэнгэрийн хаан Индра, мөн Ямаража, Варуна болон Равана демоны эрхэм хүндэтгэлт ах Вибхишанатай нөхөрлөж байсан Мучукунда нэртэй нэгэн хаан амьдарч байжээ. Мучукунда үргэлж үнэнийг ярьж, Миний чин бишрэлийн алба үйлэнд байнгад зүтгэж байсан. Тэрээр улс гүрнээ шашин номын зарчмуудын дагуу удирдан залж байсан учир түүний улс гүрэнд таагүй  хэрэг явдал гардаггүй, болдоггүй байлаа. Мучукунда өөрийн охиныг ариун гэгээн голыг хүндэтгэн Чандрабхага гэж нэрлэсэн бөгөөд түүнийг Чандрасенын хүү Шобханад эхнэр болгон өгсөн. Нэгэн
Scroll to Top