Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
3
3
1
5





Шрила Прабхупада: “Энэ нь бүхий л зам мөр нэг газар тийш хөтлөнө гэсэн үг биш. Тиймээ, энэ бүхэн Кришнагийн зам мөн. Энэ нь яг л Америкт байдаг бүх зам Америкийн засгийн газарт харьяалагддаг шиг зүйл. Гэвч эндээс, бүх зам ганцхан Сан-Франциско руу хөтлөнө гэсэн дүгнэлтэд хүрч болох уу? Чин бишрэлтнүүд нь Кришна тийш биечлэн хүрч очдог. Харин имперсоналистууд нь Кришнагийн биеэс үүсэн гардаг Брахманы гэрэл туяанд хүрч очдог. Энэ замууд аль аль нь Кришнад харьяалагддаг ч зорилгууд нь нэгэн адил биш. Материаллаг орчлон дээр амьдралын 8 400 000 төрлийн амьдралын хэлбэр байдаг. Тэдгээр тус бүрд хөтлөх замууд гэж бий. Энэ бүх замууд нь бүгд Кришнагийнх. Учир нь Тэрээр бүхий л амьд бодгалиудын эцэг юм.” Хаягрива дас, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Мөнгийг дурын гариг өгч болно. Нарнаас эхлэе. Би ямар нэг компаний захирал, эсвэл их хурлын гишүүн, эсвэл конгрессын гишүүн, эсвэл сенатор байлаа гэе. Суудалд суулаа, орлого мөнгө ирлээ. Суудал буюу албан тушаал нь Нарны мөнгө юм. “Би их хурлын гишүүн болмоор байна. Буйдан дээр суугаад л юу ч хийхгүй” гэж хүн боддог. Тэр юу ч хийхгүй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ бол зүгээр л тэрхүү буйданд хүрэхийн тулд маш олон зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Нар бол байр суурь юм. Хотын дарга боллоо, баяжлаа. Хотын дарга болоогүй бол баян болохгүй. Сар. Зочид буудал, ресторан гэх мэтийг удирддаг хүмүүс байдаг даа. Тэдний орлого Сараар дамжин ирж байна гэсэн үг. Ангараг. Бүхий л цэрэг дайны үйл хэрэг, хамгаалалтын ажил, бүтэц зохион байгуулалт, спорт. Буд. Банк, трейдер, бирж, хөрөнгө оруулагчид. Яагаад Будыг мөнгөний гариг гэдэг вэ? Яагаад гэвэл мөнгө өөрөө, валют өөрөө Будтай шууд холбоотой. Бархасвадь. Лекц, сургалт, боловсрол мэдлэг. Мөнгө орлого эндээс ирдэг. Сугар. Загвар өмсөгчид, гоо
Аз жаргал, зугаа цэнгэлд тэмүүлэн бид түүнийг өөрийн болгох гэж хичээн чармайж байдаг. Ингэхдээ өөрийн материаллаг биеэ “дахин дахин зажлах” замаар. Ингэснээр бид аз жаргалыг ч, зугаа цэнгэлийг ч аль алиныг нь үл амсдаг. Тэр ч байтугай заримдаа бид ямар нэг таашаал ханамжтай адил зүйлийг мэдрэх аз тохиох боловч тэрхүү ханамжийг аз жаргал гэж нэрлэж болохгүй. Учир нь гэвэл тэр нь түр зуурхны. Заримдаа бидэнд тэнгэрт цахилгаан цахих шиг харагддаг. Үнэн хэрэгтээ бол энэ нь ердөө оч туяа төдий. Жинхэнэ цахилгаан хаа нэгтээ алс тэртээд болж буй. Үүнтэй адил аз жаргал нь жинхэнэдээ юу болохыг мэдэлгүйгээр бид жинхэнэ аз жаргалыг үл хайхран, материаллаг ертөнцөд аз жаргалыг олох гэж хуурмагаар найдан байдаг. Жинхэнэ аз жаргалыг Кришна ухамсрын аргыг ашигласнаар олох боломжтой. Түүний тусламжтайгаар бид өөрсөддөө жинхэнэ оюун ухааныг аажмаар хөгжүүлэх бөгөөд сүнслэг байдлаар хөгжин дэвшихийн хирээр бид сүнслэг аз жаргалын рашаан мэт амтыг мэдэрч эхлэх болно. Энэхүү амтыг бид хэдийчинээ гүн гүнзгий мэдрэнэ вэ, төдийчинээ