Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
5
9





Арав дахь өглөөний аялал 1973 оны таван сарын 14. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна. Эрдэмтдийн алдаа Шрила Прабхупада: Материаллаг ба бурханлаг хоёр эрч хүч оршин буйг мэддэггүйд эрдэмтдийн алдаа оршино. Тэд бүх зүйл материаллаг хийгээд бүгд л материас үүссэн гэж үздэг. Тэдний онолын гол өө сэв нь тэд сүнснээс бус материас бүхнийг эхлэж байгаад оршино. Учир нь матери нь сүнснээс үүсэлтэй болохоор ямар нэг байдлаар бүх зүйл бурханлаг болж таарна. Бурханлаг эрч хүч нь эх үссвэр ба материаллаг эрч хүчгүйгээр оршин байж чадна. Харин материаллаг эрч хүч нь бурханлаг эрч хүчгүйгээр оршин байж чадахгүй. Чухам үнэнийг хэлвэл харанхуй нь гэрлээс хамаарч оршдог доо. Гэрэл нь харанхуйгаас бус. Эрдэмтэд материас ухамсар үүсэн бий болсон гэж боддог. Үнэн хэрэгтээ ухамсар үргэлж оршин байсан ч тэрээр мунхаглалаар хучигдахад эсвэл мунхгийн нөлөөнд орвол тэр ухамсаргүй ямар нэг хэлбэрт оршдог. “Материаллаг” гэж Кришнаг мартах явдал ба харин “бурханлаг” гэж Кришнагиын бүрэн ухамсарт
Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно. Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг. Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм. Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг. Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ. 1: Бурханы оршихуй Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра) “Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч) Хүмүүс ерөнхийдөө Бурханы оршихуйн
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу? Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя. Рамачандра Бурхан Васиштха Мунид хандан: Ай аугаа гэгээнтэн минь ээ, нүгэл хийгээд гай зовлонгийн бүх хэлбэр, төрлийг арилган зайлуулах мацгийн бүхий л өдрүүдээс хамгийн шилдэг сайн өдрийн тухай өгүүлээч. Би Өөрийн хайртай Ситагаас салж хагацсанаас болоод удаан хугацааны туршид зовж шаналж байна. Энэ зовлон шаналалаасаа хэрхэн яаж ангижрах вэ? гэдгийг чамаас сонсмоор байна.” хэмээн айлдсан. Васиштха Муни хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, ай саруул ухаантан минь ээ, Таны нэр алдрыг дурсан санаснаар л энэхүү материаллаг ертөнцийн далайг гэтлэн туулж болох билээ. Та үүнийг бүх хүн төрөлхтний тусын тулд л надаас асуусан билээ. Иймээс бүгдийн хүслийг