Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
3
3
0
3





Доорхи бүтээгдэхүүнүүд нь, хайр, эмэгтэй хүний гоо сайхан, дур булаам байдлыг нэмэгдүүлдэг: Үнээний сүү Үнээний сүүг эмэгтэй хүн бүр зайлшгүй ууж байх ёстой. Учир нь үнээ бол дэлхийн хүмүүсийг хайраар амьдарч сурахад нь зориулж диваажингийн гаригаас илгэсэн амьтан юм. Үнээ нь хайр, ашиг хонжоо үл харахуйн, тэжээн тэтгэхүйн үлгэрлэл болсон амьд амьтан. Өөрөөр хэлбэл суурь чанарынхаа хувьд эмэгтэй шинж чанарын биелэл. (Жич: сүүг халуунаар нь орой унтахын өмнө уух нь сайн. Мөн нар мандахын өмнө ууж болно. Тэгэх аваас түүнийг организм сайн шингээж авдаг. Харин сүүг бусад цаг үед уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй). Сүү нь маш хүчтэй сарны эрчмийг өгдөг. Хэрэв сүүг дангаар нь уухад хэцүү байдаг бол цайны халбага сүүг амтлагчтай хамт уухаас эхлэж болно… Сүүнээс татгалзана гэдэг нь хүн асар их хоол тэжээлээс татгалзаж байгаа гэсэн хэрэг юм. Учир нь үнээ нь газар дэлхий дээрхи хамгийн ашиг хонжооч бус амьтан юм. Шар тос (гхи) Гхи буюу шар тос нь эмэгтэйчүүдийн
Асуулт: Хүн бүгд Кришнатай харилцаа холбоо тогтоох жам ёсны хүсэлтэй байдаг уу? Прабхупада: Хүсэл биш. Энэ харилцаа хэдийнээ оршин байдаг. Зүгээр л энэ нь хучигдсан байдаг. Энэ нь эцэг хүү хоёрын харилцаа шиг л зүйл. Энэ харилцаа хэдийнээ оршин буй. Магадгүй та үүнийг мартсан байж болно. Магадгүй та маш, маш эрт цагт өөрийн төрсөн гэр орноо орхин одоод өөрийнхөө эцэг хэн болохыг мартсан байж болно. Ямартай ч танд эцэг байх ёстой. Энэ бол бодитой зүйл. Хэн ч, “Үгүй ээ, би эцэггүйгээр төрсөн” гэж хэлж чадахгүй. Хэн ч ингэж хэлж чадахгүй. Хүн хэдий өөрийн төрсөн эцэгтэй ч магадгүй өөрийн эцгээ мартсан байж болно. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөний утга учир нь, бид Дээд Эзэнтэй ямар нэг холбоо харилцаатай байдаг гэдгийг сургадаг. Үүнийгээ бид өнөөдөр мартсан. Энд ямар нэг хүслийн тухай асуудал байхгүй. Харилцаа хэдийнээ оршин буй. Та хэн нэгний хүү байх гэх хэрэггүй. Та аль хэдийнээ хэн нэгний хүү. Та зүгээр л энэ тухай мэдэхгүй байгаа
Шар индранил нь Бархасвадь гаригтай холбоотой. Энэхүү үнэт чулуу нь маш хүчтэй сэрүүцүүлэх нөлөөг агуулж байдаг ба үүний зэрэгцээ акашийг идэвхижүүлдэг. Акаш гэдэг нь огторгуй гэсэн утгатай. Энэхүү чулууг ерөнхийдөө зөвхөн алтанд зүүдэг. Тэрээр сурж судлах чадварыг нэмэгдүүлэх ба ой санамжийг сайжруулдаг. Мөн төвлөрөх чадварыг өгөхийн зэрэгцээ бясалгалын тайван амгалан байдалд орших боломжийг өгдөг. Эрүүл мэндийн тухайд гэвэл тэрээр маш сайн тайвшруулдаг ба элгийг эрүүлжүүлдэг. Түүнчлэн зүрхний хэм алдагдлыг арилгаж, зүрхийг эмчилдэг. Мөн сахасрара чакраг нээж өгдөг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас