Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 5 0
Users Today : 30
Users Yesterday : 40
Total Users : 30550
Views Today : 36
Views Yesterday : 52
Өнөө цагт хар зах дээрээс та бүхэн цагаан будаа, улаан буудай гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдийг олж авч чадна. Гэвч хэрэв та бүхэн Бхагавад-гитагийн сургаалд үл хандах аваас эдгээр бүтээгдэхүүнүүд хар зах дээрээс алга болох болно. Ийм цаг айсуй. Хүнсний бүтээгдэхүүнүүд устаж алга болно. Сүү байхгүй болно, элсэн чихэр байхгүй болно, цагаан будаа байхгүй болно, улаан буудай байхгүй болно, жимс жимсгэнэ байхгүй болно. Тэр цагт та махны дэлгүүрээс мах л авахаас өөр аргагүй болно. Дараа нь махны дэлгүүрт хүний мах худалддаг болно. Аажмаар бид энэ хүртэл уруудах болно. Та хүн идэхээс өөр аргагүй байдалд  хүрэх цаг ирнэ. Хүмүүс хүний махан идэштэн болж хувирна. Ийм учраас төр засгийн төлөөлөгчид Бхагавад-гитаг судлах нь нэн чухал. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, 1974.03.22, Бомбей. Бхагавад-гитагийн 4р бүлгийн 2р шүлгээр хийсэн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Шри Чайтаньягийн хүн төрөлхтөнд өргөн барьсан энэхүү бэлэг буюу Бурханыг хайрлах хайрыг энгийнээр тайлбарлавал: Бурханыг хайрлах хайранд хүрснээр хүн энэ ертөнцөд уяж байдаг гэр бүлийн, эх орны, эд материалын, гоё сайхан зүйлсийн гэх мэт өөрийн бүх материаллаг уяа татагдлуудаас дээш гарах өөр татагдал, илүү дээд сүнслэг буюу энэ ертөнцөд үл хамаарах хүчтэй татагдалтай болно гэсэн үг юм. Хэрвээ тийм татагдал үл байх аваас буюу энэ ертөнцөд татагдах татагдал байсаар байх аваас энэ нь энэ ертөнцөд дахин дахин төрөхийн шалтгаан болдгийг та бүхэн юу эс андах билээ. Бурханыг хайрлах хайр нь энгийн хүмүүсийн ойлгодог гэгээрэл хэмээх ойлголтын нөгөө утга буюу нэг зоосны хоёр тал гэсэн үг. Гэхдээ сүлдтэй тал нь буюу илүү дээд, илүү ач холбогдол утга учир бүхий тал нь юм. Буддын шашинд нирванд хүрэх, ангижралыг олох, бурханы хутгийг олох хэмээх ухагдахуун байдаг нь үхэх төрөхийн гинжин хэлхээнээс гарч мөнхийн хутгийг олохыг хэлж буй хэрэг билээ. Буддын шашинтай хүмүүс энэ нирванд хүрэх гэж маш
Зөгий нь Бархасвадь гаригтай холбоотой. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тэрээр маш их хөдөлмөрлөж, маш их хэмжээний ашиг тустай бүтээгдэхүүнүүдийг бүтээн бий болгодгоос тэр юм. Тэрээр юу л бий болгоно, тэр бүхэн нь бүгд ашигтай зүйлсүүд байдаг: бал, лав, цэцгийн тоос, тэр ч байтугай түүний ялгадас нь хүртэл. Мөн тэр ч бүү хэл зөгийн цогцос нь хүртэл ашигтай. Тэгэхээр түүний бүх зүйл нь ашигтай гээд төсөөл дөө. Амьтад дундаас хамгийн ашиг тустай амьтан бол үхэр юм. Шавьжнууд дундаас хамгийн ашиг тустай амьтан бол зөгий юм. Зөгий нь бидэнд дан ганц бүтээгдэхүүнээ өгөөд зогсохгүй байгалийн зүй зохистой тоосжилтод тусладаг мөн бидний үл мэдэх өөр олон процессуудад тусладаг. Зөгий нь байгаль экологийн бохир заваан газарт амьдарч чаддаггүй. Дашрамд нь хэлэхэд өнөө цагт зөгийн популяц мэдэгдэхүй устаж үгүй болж байна. Хэрэв зөгийнүүд устаж үгүй болоод дуусвал тун аюултай сүйрэл гамшгууд эхлэх болно. Сүү болон гхи буюу шар тос нь ухаан болон тархины нарийн хөгжлийг өгдөг. Сүү нь
Scroll to Top