Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 4 4
Users Today : 24
Users Yesterday : 40
Total Users : 30544
Views Today : 28
Views Yesterday : 52
Гудамжинд гараад хар даа. Хүмүүс хаашаа ч юм ийшээ тийшээ, наашаа цаашаа яаран яаран алхацгааж буй. Үндсэндээ тэд ямар нэг зүйлийг худалдан авч байдаг. Мэдээж хэрэг үүний тулд мөнгө хэрэгтэй. Ийм учраас тэд ажиллаад л байдаг, ажиллаад л байдаг, худалдаж аваад л байдаг, худалдаж аваад л байдаг, ажиллаад л байдаг, ажиллаад л байдаг, худалдаж аваад л байдаг, худалдаж аваад л байдаг… Тэд энэ үйлдлээ хир удаан хийхийг бодолтой байгаа юм бол доо ? Сонирхолтой нь тэд эндээс хэзээ ч сэтгэл ханамжийг авдаггүй нь юм. Бүхэл дэлхий ертөнцийг худалдаж авч болох ч ялгаагүй та сэтгэл ханамжтай болохгүй. Би танд 30 сая доллар өглөө гэе. Тэр бүхэн таных. Та мэдээж хэрэг аз жаргалтай болох болно. Гэвч та үүгээр юу хийх вэ? Шуудхан л худалдан авалт хийхээр явна, худалдан аваад л, худалдан аваад л, худалдан аваад л.. Гэвч энэ процесс нь танд аз жаргалыг өгөхгүй. Танд нэг хос өндөр өсгийт байсан бол одоо 150 өндөр өсгийттэй боллоо.
Ведийн зурхайд энэрэн хайрлах сэтгэлийг удирддаг гариг нь Сар, дурлан хайрлах сэтгэлийг удирддаг гариг нь Сугар байдаг. Тиймээс ч Сар нь эхийн хайрыг, хүний дотоод нинжин сэтгэлийн гол бэлэгдэл гариг байдаг бол Сугар нь амраг хайр, романтик харилцааны гол гариг байдаг. Түүнчлэн Сар нь санаа сэтгэлийн амгалан байдал, ухааны эрүүл саруул байдлыг хариуцдаг. Хэрвээ Сар хүний төөрөг зурхай дээр сөрөг байрласан байх аваас тухайн хүн амгалан тайван бус, сэтгэл санаа тогтворгүй, энэрэх нигүүлсэх сэтгэл төдийлөн сайн бус байдаг. Хэрвээ Сар тухайн хүний төөргийн карт дээр маш сөрөг байрласан байх аваас амьдралын тодорхой мөчлөгт сэтгэл санааны хүнд цохилт авах, галзуурах, ухаан солиорох, эрүүл бус сэтгэлгээтэй болох гэх мэт байдал ажиглагдана. Сар нь мөн нийгэм, олон нийттэй харилцах байдал, нийтэч байдал гэх мэтийг удирддаг гариг ба хэрэв хүний төөргийн карт дээр Сар сул байрласан байх аваас тухайн хүн төдийлөн нийтэч бус, зожиг, ганцаардмал мөн чанартай байдаг. Сарны энэ мэтчилэн сөрөг нөлөөг арилгах, саармагжуулах ведийн зурхайн уламжлалт
Энэ бол өөрийн үзлээс огоорч татгалзах явдал юм. Би бүгдийг ойлгож чадна, би өөрөө бүх зүйлийг мэдэж чадна гэсэн итгэл үнэмшлээсээ. Дурын бурхангүй үзэлтэн, тухайн зүйлд зөв хандах аваас өөрөө бүгдийг ойлгож чадна хэмээн бодож байдаг. Гэвч мэргэн ухаантнууд нь энэ үзлээсээ татгалзаж чадсан учраас мэргэн болсон байдаг. Тэд маргадаггүй. Харин ойлгохыг оролддог. Маргаанаас үнэн төрдөггүй. Харин маргаан дунд хүлцэнгүй чанар үхдэг. Үнэн нь хүлцэнгүй асуулт болон эрхэм сайхан хариултын дундаас төрдөг. Асуулт тавьсан хүнийг үл доромжилсон хариулт нь эрхэм сайхан хариулт мөн. Ийм маягаар харилцан үйлчлэл бий болдог. Асуугчийн үйлчлэл бол өгүүлэн яригчийг өөнтөглөлгүй хүлцэнгүй асуулт тавих явдал байдаг бол хариулагчийн үйлчлэл нь энэхүү ярианд бүгд сэтгэл хангалуун үлдэхүйц хариулахад оршдог. Мөн асуугчийг улам илүү асуултуудыг асуух хүслийг төрүүлэхүйц мөн тэрээр өөрийн асуултын чухлыг мэдрэх, өөрийнх нь асуулт сонсогч нарт хэрэгтэй шаардлагатай байсан гэдгийг мэдрэх мэдрэмжийг төрүүлэхэд оршино. Ведийн зурхайч, сэтгэл зүйч В.Рузовын (Патита Павана дас) лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top