Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 3 7
Users Today : 17
Users Yesterday : 40
Total Users : 30537
Views Today : 20
Views Yesterday : 52
“Хэрэв ямар нэг хар өнгөтэй амьтан өмнүүр тань гүйж өнгөрөх аваас(нохой, муур ялгаагүй) зогсохтун. Хэрэв та машинтай явж байсан бол гэнэт өмнүүр тань муур гүйгээд гараад ирсэн бол … яагаад тэр таны машины өмнүүр гүйж гарсан хэрэг вэ? Зогс. Харин та “Ямар өлзий билэггүй юм бэ? Түй түй, бузар бүхэн надаас холуур!” гэж шивших хэрэггүй. Ингэх хэрэггүй. Зүгээр л түр зогсоод 5 аас 10 минут хүлээ, зүгээр л зогсоод. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл танд, “Зогс, цаанаас чинь Камаз ирж явна” хэмээн хэлж байгаа хэрэг. Эсвэл өөр ямар нэг зүйл тохиолдох ёстой ч юм уу. Өөрөөр хэлбэл цагийн тоолол явагдаж эхлэлээ, та ямар нэг таагүй нөхцөл байдалтай тулгарах ёстой болжээ гэсэн үг. Ийм шинж тэмдгүүд нь, “Цаашаа яваад хэрэггүй, түр зогсож бай” хэмээн танд хэлж байгаа хэрэг билээ.  Та зогслоо, математикийн тооцоолол алдагдлаа. Тэгээд зам замаа хөөлөө гэсэн үг. Та үүнийг шалгаж болохгүй. Харин зүгээр л зогсоод үлдсэн нь дээр. Та, цаашаа юу болохыг,
Апокалипсисын шатанд үлдсэн буюу диваажингаас хөөгдөгсдийн шатанд гацсан хүмүүсийн хэд хэдэн төрөл анги байдаг. Нэг дэхь ангилалд нь, Амиа Хорлогч нар ордог. Өөрөөр хэлбэл хүн, өөрийнхөө хэд наслахыг хүссэнээрээ шийдэж болно гэж боддог аваас буюу амиа хорлосноор тухайн хүн өөрийн нарийн биедээ хэдий чинээ амьдрах ёстой байсан төдий хугацаагаар үлддэг. Хэрэв хувь тавилангаараа тэрээр далан нас наслах ёстой байсан ба гучин таван насандаа жишээ нь тэр бодлогогүй үйлдлийг хийсэн аваас үлдсэн гучин таван жилийг тэрээр тэрхүү нарийн биедээ оршин өнгөрүүлэх болно гэсэн үг юм. Үүнд сайн зүйл огт үгүй бөгөөд учир нь бидэнд байдаг мөнөөхь хэрэгцээ шаардлагууд хүслүүд мөн түүнд үлдсэн байдаг. Өлсөх мэдрэмж, цангах мэдрэмж зэрэг нь бүдүүлэг биемахбодьтой холбоогүй. Бүдүүн физик биемахбодь нь ухаанаас үүсэлтэй хүслүүдийг хангах боломжийг өгч байдаг. Өөрөөр хэлбэл хүсэл байдгаараа л үлдсэн байдаг.Гэтэл хүслийг хангах боломж чадвар нь үгүй болсон. Ийм учраас мөнөөхь хүн өлсөх, цангах гэх мэтийг амсаж мэдрэнэ гэсэн үг. Үүнийг хий үзэгдэл, буг чөтгөр, сүнс
“Үүний дараагаар йогч нь Дээд Эзний гэдэсний төв хэсэгт орших саран хэлбэртэй хүйсийг бясалгах ёстой. Түүний хүйс бол бүхий л орчлонгийн төв. Түүнээс аварга том бадамлянхуа цэцэг ургасан бөгөөд түүний дотор бүхий л гаригсын системүүд багтан оршдог. Энэхүү бадамлянхуа цэцэг нь бүтээгдсэн амьд бодгалиудаас хамгийн анхдагч Брахмагийн орших орон юм”… Тайлбар: Цааш нь йогчийг Дээд Эзний хүйсэн дээр төвлөрч бясалгахыг зөвлөжээ. Түүний хүйснээс бүхий л материаллаг орчлон үүсэн бий болсон. Жаахан хүүхэд эхтэйгээ хүйгээрээ холбоотой байдаг шиг бүтээгдсэн амьд бодгалиудын анхдагч Брахма нь Дээд Эзний дээд тааллын дагуу Түүнтэй бадамлянхуа цэцэгний ишээр холбогдсон байна. Өмнөх шүлгүүдийн нэгэнд өгүүлснээр, Дээд Бурханы хөл, шагай, ташаанд иллэг хийж байдаг цэцэглэн мандахын охин тэнгэр Лакшмиг Брахмын эх хэмээн нэрлэсэн байсан. Гэвч үнэн хэрэгтээ Брахма нь эхийн хэвлийгээс бус Дээд Эзний хэвлийгээс бий болсон. Энэ бол Дээд Эзний ойлгогдошгүй хүчин чадал юм. Харин бид материаллаг байр сууринаас хандан “Эцэг яаж хүүхэд төрүүлж чадах юм?” хэмээн дүн шинжилгээ хийж, төөрөлдөн
Scroll to Top