Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 2 2 7
Users Today : 115
Users Yesterday : 168
Total Users : 58227
Views Today : 122
Views Yesterday : 173
Spread the love

Миний бие энэхүү маш үр дүнтэй жорыг туршиж үзсэн юм.  Та хир удаан тэсэхийг би мэдэхгүй. Гэхдээ 3 хоногийн дараанаас л та үр дүнг нь мэдэрч эхлэх ба маш хүчтэй бие хөнгөрөлт, цэвэршилтийг мэдрэх болно.

Цагаан будаа, вандуй хоёрыг хамтад нь чана. Вандуйг энэтхэг дэлгүүрээс худалдаж авбал зүгээр. Мунг дал нэртэй. Манай вандуйнаас арай илүү хүнд, шингэц удаан байдаг. Жижигхэн ширхэгтэй, шар вандуйг Мунг дал гэж нэрлэдэг. Түүнийг цагаан будаатай холиод хамтад нь цаг орчим чана. Үзэгдэх байдлын хувьд бингийн зуурмаг шиг өтгөн байх ёстой. Гэхдээ арай илүү өтгөн байх ёстой. Бага зэрэг давс хийж болох ба хэрэв чадвал давсгүй, бага зэрэг тостой байвал сайн. Хэрэв чадвал огт тосгүй байвал бүр сайн. Нэг сарын турш зөвхөн үүгээр, хичнээн хүссэнээрээ хооллоно.

Үүний үр дүнд та цоо шинэ залуу биетэй болно. Тэр ч байтугай үе мөчнүүд цэвэрлэгдэх болно. Тэгснээр та илүү уян хатан болох ба таны яс үе мөч шажигнаж дуугарахаа болих ба та өөрийгөө илүү хөнгөн шингэнээр мэдрэх ба пранагийн урсгал яг хүүхдийнх шиг болох болно. Вандуй нь саван шиг, цагаан будаа нь шингээгч бодис шиг болох ба маш ихээр цэвэрлэх хүнс болдог.

Чадвал, нэг сарын турш үүнийг идээрэй. Хэрэв чадахгүй бол ядаж нэг долоо хоног идээд үзээрэй. Мөн л сайн үр дүн харагдах болно. Туршаад үзээрэй. Энэ нь таны эрүүл мэндийг маш хөнгөвчлөх болно. Олон төрлийн өвчнүүд арилж алга болно. Бид ихэнхидээ хоол хүнснээс болж өвддөг…

А.Г. Хакимов

“Шлакаас цэвэрлэх цагаан будааны гайхамшигт жор буюу залуужуулах нууц” лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Spread the love

Хоолны ширээ

Таны амьдрал яг л таны хоолны ширээ шиг харагдах болно. Ширээгээ аль болох гоё сайхан бөгөөд урт хугацаанд чимэглээрэй. Тэгэх аваас таны амьдрал мөн л амттай, гайхамшигтай болох болно. Танай ширээн дээр хоосон зай хэдийчинээ бага байна, амьдралд тань төдийчинээ бага хоосрол таныг хүлээх болно. Хоосон зай бол та өөрийн бүхий л зүрх сэтгэлээ өөрийн гэр бүлдээ өгөхөд хараахан бэлэн биш байгааг илэрхийлж буй. Ширээгээ дүүргэ, таны зүрхэнд ямар ч зай үлдээхгүйн тулд, ямар нэг бохир буруу хүсэл ба бодол санаа орогнох зайг үлдээхгүйн тулд.

Дотоод гоо үзэсгэлэн

Түүнчлэн эмэгтэйчүүдийн жинхэнэ гоо үзэсгэлэн бол түүний гал тогооны урлагийн гоо сайхнаар илэрдэг. Энэ бол түүний дотоод мөн чанар юм. Тийм маягаар түүний мөн чанарыг хялбархаан таньж болно. Биеийн хэлбэрээр ирээдүйг нь зүгээр нь тодорхойлоод зогсохгүй гэрт байгаа хоолоор нь ирээдүйн хань ижлээ хялбархан таньж болох ба танд, дараа дараагийн угтан ирэх он жилүүдэд ямар “аюул” нүүрлэж байгааг таньж болноо гэсэн үг.

Хольж хутгах ид шид

Эмэгтэйчүүд, хоолыг хутгаж байхдаа тэрээр гэр бүлийн бүхий л гишүүддээ аз жаргалыг хүсч байх ёстой ба бат бөх харьцааг бясалгаж байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоолыг цагийн зүүний эсрэг хутгах нь осолтой. Учир нь эзотерик практикт үүнийг харилцаанд хагарал үүсгэхийн тулд хэрэглэдэг. Гэвч хэрэв өөрийн эр нөхрийн сайн сайхны тухайд бол (энэ нь цөөн биш тохиолддог) туршаад үзэж болно. Гэхдээ хэт автах хэрэггүй. Зүгээр л суугаад, нөхөртэйгөө тохиолдоод байгаа асуудал проблемынхоо тухай ярилц.

Ид шидтэй өлсгөлөн

Хоол хүнс маш их өлссөн үед маш амттай болдог. Ийм учраас эмэгтэйчүүд ойр ойрхон хоол идэхийг зуршил болгож болохгүй. Бага боловч тэжээллэг хоол нь гэр бүлийн гишүүдийн амтны мэдрэмжийг бүхий л амьдралынх нь туршид хадгалах болно. Эс тэгвээс таны хоолны амт аажмаар буурч, үр дүнд нь таны харилцаа аажмаар муудах болно. Бүгд л өөр өөрийн шинэ амтыг эрж хайх болно.
Ядуу хүмүүсийн хэрэглэдэг хоол хүнс үргэлж илүү амттай байдаг гэдгийг сэтгэл зүйчид батлажээ. Учир нь өлсгөлөн амтыг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь чинээлэг хүмүүсийн дунд ч хааяа тохиолддог. Баян чинээлэг хүмүүсийн хоол боловсруулах систем ихэвчлэн сул байдаг. Гэтэл ядуу зүдүү хүмүүсийн ходоод бараг ч зэвтэй хадаасыг боловсруулж шингээчихээ шахдаг.

Буддын шашны ном сударт өгүүлснээр бол өдөрт гурав хоол идэх нь адгуус амьтны норм юм, өдөрт хоёр хоол идэх нь хүмүүн нарын норм юм, өдөрт нэг удаа хооллох нь ариун гэгээнтнүүдийн хэвшил юм хэмээсэн байдаг. Хоёр удаа хооллоход ухамсар хоолон дээр төдийлөн төвлөрөхгүй бөгөөд гурван удаа хооллоход хүчтэй төвлөрөх болно.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Spread the love

Дан ганц амт төдийгүй эрүүл хоол хүнс

Хоол хүнсний амт бол хоол өөрөө биш. Харин бидний түүнд хандах хандлага юм. Хамгийн тансаг хоолыг та идэж болох ч хэрэв ухаан тань цухалдсан, түгшсэн төлөвт байгаа бол тэр хоол амтгүй санагдана. Түүнээс гадна тийм хоол нь бидэнд хор болно. Ийм учраас хоолыг зөвхөн ухамсрын тайван амгалан төлөвт идэх нь чухал. Энэ тал дээр эмэгтэйчүүд анхаарал хандуулах ёстой. Бүхий л идэвхитэй үйлүүдийг үдийн цайны цагаар цуцлаж болно. Телевизорыг, компьютерыг, утсыг унтраах гэх мэт. Сонингоо хойш тавьж, номоо хааж, түүний талаар нэг цаг дурсан санахгүйн тулд хүлээн авах шатны ажлаа түр зогсоогоод. Хоол идэх үедээ ийм маягаар төвлөрөх нь бүх гэр бүлийн гишүүдийн биеийн болоод сэтгэл санааг эрүүлжихүй рүү хөтлөдөг. Энэ тохиолдолд эхнэр хүн эмчийн дүрд тоглож буй юм. Түүний шийдэмгий байдлаас түүний хайртай хүмүүсийн эрүүл мэнд хамаарах болно. Хэрэв тэрээр энэ тал дээр санаа тавихгүй аваас гэр бүлд нь байнгад архаг өвчин оршсоор байх ба тэрээр өөрөө байнгад таагүй мэдрэмжийг мэдэрсээр байх болно.

Хоол бол бүх зүйл

Хоол гэдэг дотор бүхий л мэдрэхүйн ханамжууд багтан явдаг. Дүрс хэлбэр бол нүдний хоол хүнс, үнэр бол хамарны хоол хүнс, хүрэлцэхүй бол арьсны хоол хүнс. Туршлагатай эхнэр хүн энэ төрлийн хоол хүнснүүд тансаг чамин, гэрт зохих ёсны хэмжээтэйгээр байх тал дээр санаа тавьж байдаг. Ийм учраас эмэгтэйчүүдийн хувьд хоол бэлдэх үйл нь нэг минутад л болчихдоггүй. Тэд гэр бүлийн бүх гишүүд сэтгэл ханамжтай, тайван амгалан байх тал дээр байнга санаа тавьж байдаг. Эхийн анхаарал халамж нь хүмүүний мэдрэхүйнүүдийг дэвшилттэй бас сэтгэл ханамжтай болгох мэдрэмжээр дүүргэх чадвартай байдаг. Орчин үеийн сэтгэл зүйн судалгаагаар, амттай хоол, тааламжтай хөгжим, хайр дүүрэн харьцаа тархины яг тэр нэгэн хэсэгт үйлчилдэг болохыг тогтоосон. Гэртээ хайр байлгахыг хүсч байна уу? Тэгвэл гэрт тань тааламжтай хөгжим эгшиглэж, сайхан үнэртэй, дур булаам хоол хүнс бэлтгэгддэг байг. Түүнээс гадна дур булаам эмэгтэйн дүр байдал тархины төвтэй холбоотой бөгөөд тэр төв нь мөнгө олох хүслийг хариуцаж байдаг хэмээсэн. Ийм учраас эмэгтэйчүүд үргэлж гоё сайхан харагдаж байх ёстой. Энэ бол түүний зэр зэвсэг. Энэ бол түүний сүйрлээс хамгаалагдах хамгаалалт. Эмэгтэй хүний байгалийн гоо үзэсгэлэнгээс өөр эрчүүдийн залхуурлыг засах сайн арга юу ч байдаггүй. Хэрэв энэ дүрмүүдийг баримтлах аваас төрөл төрөгсдийн, ойр дотныхны мэдрэмж нь хайр болон найзархаг нөхөрсөг эмоциудаар дүүрэх болно.

Сав суулганы тухай

Цэвэрхэн сав суулга нь эмэгтэйн цэвэр ухамсрыг заадаг. Эмэгтэй хүн гэрийнхээ сав суулгыг угааж байх үед тэрээр өөрийн зүрх сэтгэлээ ашигч хонжооч хүслээс угаан цэвэрлэж байдаг. Энэ бол гэр бүлийн амьдралдаа аз жаргалд хүрэх хамгийн баттай арга юм. Орчин үеийн гэр бүлд хэн ч сав суулга угаахыг хүсдэггүй. Энэ нь тэнд ашигч ар харсан үзэл ноёлож байнаа гэсэн үг юм. Тийм уур амьсгалд аз жаргал оршин байж чадах уу?

Сав суулгыг шөнө угаахгүйгээр хонуулах нь хаалга үүдээ дэлгээтэй хонуулахтай адил. Аз жаргал, эд баялаг тэр гэр бүлээс явж оддог. Сайн гэрийн эзэгтэй бол бохир сав суулгыг тэр ч байтугай хоол бэлдэж байх үедээ ч тэвчиж чаддаггүй. Энэ бол гэр бүлийнхээ сайн сайхны төлөө санаа тавих түүний арга зам юм. Сав суулга нь өөртөө татах онцгой хүчийг шингээсэн байдаг. Цэвэр сав суулга нь гэр оронд сайн зочдыг урин дууддаг бол бохир сав суулга муухан зочдыг урин дууддаг. Эндээс тэр гэрт, тэр айлд удаан байх эсэх асуудлыг хялбархан шийдэж болно. Хэрэв сав суулгаа угаагаагүй байх аваас тэр гэрээс нар шингэхээс өмнө явах нь дээр байдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Spread the love

Худалдан авалт

Эмэгтэй хүн бүр хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг ба тэрээр энэ үес өөрийн гэр бүлийн ирээдүйн аз жаргалтай өдрүүдийг худалдан авч буй юм. Шинэхэн, сайхан, болц нь гүйцсэн, тааламжтай үнэртэй хүнсний ногоод жимснүүд нь гэр бүлийн амьдралын аз жаргалтай, амгалан тайван өдрүүд байдаг. Эрчүүдийн хувьд өөрийн зүгээс, зах дээрээс хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг сонгож авч чадахуйц мөнгө санхүүгээр мэгтэйчүүдээ хангадаг байх ёстой. Хүнсний бүтээгдэхүүийг эхлээд нүдээрээ, дараа нь үнэрээр нь, дараа нь гараараа мэдэрч сонгодог. Нэг үгээр хэлвэл бүтээгдэхүүн эхлээд харагдах байдлын хувьд таалагдаж байх ёстой. Дараа нь үнэр нь таалагдах эсэхийг мэдэхийн тулд үнэрлэх хэрэгтэй. Үүний дараа тэр зөөлөрсөн эсэхийг мэдэхийн тулд түүнд хүрч үзэх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд мөнгөө хэмнэдэг гэр бүл ядуу тарчиг, азгүй аз жаргалгүй байдаг. Яагаад гэвэл хүнсэнд зарцуулсан мөнгө нь өөрийн гэр бүлийнхний аз жаргалд зориулсан мөнгө мөн юм. Гэвч томоохон, зүй бус зардлууд нь бүх хэрэг явдлыг нурааж болзошгүй. Хэт их зардал нь залхууралд хөтлөдөг. Хүүхдүүд, эр нөхөр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө идэвхитэй шаргуу хөдөлмөрлөхийг хүсэхгүй байх нь бий. Тэр тохиолдолд алтан дунджийг барих хэрэгтэй.

Хоолыг ариусгах

Хэрэв хоол хүнсийг эс ариусгах аваас тэрээр харанхуй мунхгийн хүнс болдог. Харанхуйн хүнс нь гэр бүлийн гишүүдийн ухаан санааг самууруулдаг. Харанхуйд хүн тээглэдэг, бүдэрч, өнхөрч ойчдог шиг гэр бүлийн гишүүд ариусгаагүй хоол хүнсийг идээд байнгад буруу мунхаг үйл хийх, буруу шийдвэр гаргах хандлагатай байдаг. Эр нөхөр эхнэрээ бусад эмэгтэйчүүдтэй андуурах, мөнгийг бодлогогүй төсөл хөтөлбөрүүдэд зарцуулах, үр хүүхдүүд нь зөв бус хань ижил сонгох, гэрийн тэжээмэл амьтад нь эзнээ хазах гэх мэт явдлууд ажиглагдана. Гэрийн шүтээн дээрээ хоол хүнсээ өргөж ариусгаад, гэр бүлийнхээ гишүүдийн зам мөрийг ариусга.

Хоолны үлдэгдэл

Сайн гэрийн эзэгтэйн хоол хүнс үлддэггүй. Хэрэв хоол хүнс үлдвэл тэр нь төдийлөн амттай бус байжээ гэсэн үг. Харин хоолны үлдэгдлийг хаях нь өөрийн аз хийморио хаяж байгаа хэрэг. Тиймээс хоол хүнсээ унагаж, хаялгүй идэх нь чухал. Бүгдийг нь шуудхан бүү ид. Талыг нь дараа иднэ гээд нь хойш нь тавь. Нүд хоёр, ходоод нэг. Ийм учраас нүд хэдийчинээнийг таалж байна, түүнийг таллан хуваах хэрэгтэй. Энэ нь ходоодонд шаардлагатай тэр л хэмжээ юм. Хэрвээ та бүр идэж барахгүй бол дурын хэн нэг хүнийг хоолло эсвэл үгүйдээ л ямар нэг амьтан хоолло.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top