Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 3 0 1
Users Today : 0
Users Yesterday : 82
Total Users : 57301
Views Today :
Views Yesterday : 100
Spread the love

Өвчтэй хүн үргэлж өөрийн хүрээллийг шүүмжилж байдаг: хамт ажиллагсадаа, удирдлагуудаа, өөрийн хайртай дотны хүмүүсээ. Гэвч юуны өмнө энэ нь тэрээр өөрөө бага зэрэг өвчтэй гэдгийг нь зааж буй.

Яагаад тэр вэ гэж үү? Хүн бүх зүйлийг өөрийн ухаанаар дамжуулан харж байдаг. Тэрхүү ухааныг буюу сэтгэлийг цонхны шилтэй зүйрлүүлж болно. Цонхны шил рүү хараад үзвэл одоогоор тэр тунгалаг байна. Бид бүх зүйлийг жинхэнэ үнэн байдлаар нь харж байна. Харин шил цэнхэр туяатай бол гадаа гудамж мөн л цэнхэр болж харагдана. Хэрэв би үл бүтэх этгээд бол би бусад бүгдийг мөн л үл бүтэх амьтад гэж харах болно. Маш энгийн, маш энгийн систем.

Миний ертөнцийг хэрхэн харж байгаа нь миний хувийн асуудлыг, миний шил ямар өнгөтэй болохыг зааж байна. Энэхүү зарчим дээр бүхий л боломжит сэтгэл зүйн тестүүд суурилдаг бөгөөд тухайн хүн ямар нэг жирийн нэгэн зураг эсвэл түүхэнд өөрийн үнэлгээг өгөх ёстой байдаг. Жишээ нь хар эрвээхэйг зурсан байжээ гэе. Нэг хүн түүнийг үхсэн, муухай үнэртэй болсон амьтан байна гэж хэлэхэд өөр нэг хүн энэ нь гайхалтай гоё, хилэн хар эрвээхэй байна хэмээн хэлдэг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч О.Рузовын(Патита Павана дас) лекцээс

Spread the love

Гурил зуурах

Гурил зуурах нь маш гүн гүнзгий дотоод утга агуулгатай. Гурил, ус, давс, амтлагч энэ бүхэн нь хань ижил, төрөл төрөгсөд, үр хүүхэдтэй холбоотой төрөл бүрийн харилцаанууд юм. Та хэдийчинээ гурилаа урт удаан, чанартай зуурна вэ төдийчинээ гэр бүл бат бөх, эв нэгдэлтэй байх болно. Хэрэв чанаргүй муухан зуурах аваас гүн гүнзгий харилцаа үл бий болох ба гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн хөгжлийн замыг дагаж одох болно.

“Гурилын зурхай”

Эмэгтэйчүүд өөрийн бүхий л хүчин чармайлт, өөрийн бүхий л хайраа гурил зуурах процесстоо шингээх ёстой. Тэр эмэгтэй тийн өөрийн хувь төөргөө дүрсжүүлэн бий болгож буй юм. Гурил нь оддыг, амтлагчид нь гаригсын тааламжтай шинж чанаруудыг, бэлэн болсон хоол тухайн эмэгтэйн зурхайн картыг бэлэгддэг. Ийм учраас бэлдсэн хоолоор нь түүний кармыг танин мэдэж болно.

Хувь тавилангийн гал

Гал нь хувь тавиланг нь бэлэгддэг. Гал хоолтой хүрэлцмэгц эмэгтэйн хувь тавилан эцэслэн шийдэгддэг. Хоолоо түлчихгүйн тулд түүнийг маш хянуур ажиглаж байх шаардлагатай. Хэрэв тийн түлэгдэх аваас энэ нь гал, тэр эмэгтэй тэрхүү хоол бэлдэх бясалгалын процессоо дахин давтаж хийхийг хүсч байнаа гэсэн үг юм.

Эхнэр хүн эр нөхрөө гал тогооны өрөөнд гал асааж өгөөч хэмээн дуудах нь маш эерэг нөлөөтэй. Энэ нь хоол хийх үйл явцад ариун шинж чанарыг авч ирдэг. Эр нөхрийн асаан үүтгэсэн гал эмэгтэйд хоолоо бэлтгэхэд нь туслах ба түүнийг элдэв алдаанаас хамгаалдаг. Харин өөрөө асаасан гал нь хоол бэлдэхэд саад болдог ба яг л өөр нэг эмэгтэй гал зуухны өрөөнд байгаа юм шиг л байх болно.

Хоол бэлдэх хугацаа

Хэрэв эмэгтэй хүн хоолоо яаралгүй, удаанаар хийдэг аваас эрчүүд түүнтэй урт удаан харилцаа тогтоохыг хүсдэг. Харин тэрээр хоолоо яарч сандран эсвэл өөрийн энэ үүргээ үл хайхардаг аваас эрчүүдэд мөн л байнгын харьцааны мэдрэмж үүсэхгүй гэсэн үг. Эмэгтэйчүүдээ, хэрэв гал тогоонд тань ямар нэг хоол унд үгүй бол эрчүүд тун удахгүй таныг бодохоо болиноо гэсэн үг гэдгийг сана. Таны харилцаа тийм л яаруу сандруу түргэн зуурын болж хувирна.

Хоолны олон төрөл

Хэрэв хоол хүнс олон төрөлгүй байх аваас харилцаа хуурай, уйтгартай болох болно. Нэмэлт хоол болгон эрчүүдийн хувьд бэлэг байдаг. Тэгэхэээр та түүний ухамсарт танд бэлэг өгөх хариу хүслийг дуудна гэсэн үг юм. Таны нэмэлт хоол хүнс хэдийчинээ амттай байна, төдийчинээ үнэтэй элбэг дэлбэг бэлгийг таны нөхөр танд өгөхийг хүснэ гэсэн үг.

Хүчин чармайлтын харьцаа нь дараахь байдалтай байна: 7 удаа нөхөртөө сайн бэлтгэсэн оройн хоол түүний ухамсарт нэг бэлэг өгөх хүслийг бий болгодог. Ийм учраас эмэгтэйчүүд өөрийн гуйлтаа хэлэх гэж яарах ёсгүй. Харин эр нөхрийн ухамсарт эерэг хандлага хуримтлагдахыг нь хүлээх нь дээр. Яарах нь ердөө хариу уур цухлыг бий болгодог.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Spread the love

Давсархаг амт нь амьдралын эрч хүчийг хүчтэй нэмэгдүүлж, мөн даралтыг ихэсгэдэг. Тиймээс даралт ихтэй хүмүүс бол давсархаг амтанд бүү татагдаарай. Давсалсан өргөст хэмх мөн хориотой. Аюурведэд далайн, хавч, шүрээр хийсэн янз бүрийн эм тан бэлдмэлүүдийн тухай өгүүлсэн байдаг. Тэдгээр нь давсархаг амттай ба мэдрэлийн системийг тайвшруулдаг. Давс нь ватаг(хий) үгүй болгох ба түүнийг бүр үнсэн товрого болтол шатаадаг. Хэрэв та энгийн нэг давс аваад түүнийг хайруулын тавган дээр халаагаад, хүүдийнд хийж өвдөж байгаа үе мөчин дээрээ тавих аваас, тэрээр тэндээс хийг хөөн гаргах бөгөөд өвдөлт байхгүй болно. Давсархаг амт үүнийг хийдэг. Хэрэв та ханиалгаад зүгээр болохгүй байвал давсыг цээжин дээрээ тавих хэрэгтэй. Хайруулын тавган дээр давсаа бага зэрэг халаагаад дараа нь даавуун уутанд хийж, цээжин дээрээ тавиарай. Ийм маягаар эмчилж болдог. Давс нь вата буюу хийг үгүй болгодог.

Давсанд онцгой нэгэн шинж чанар бий. Тэрээр мэдрэлийн эд эсийг дэмжин тэтгэж өгдөг. 20 орчим давсны төрөл бий. Бид ердөө ганц төрлийн давс буюу чулуун давсыг л сайн мэддэг. Энэ нь хамгийн бүдүүлэг, хамгийн хямд бас хамгийн хортой. Бүх зүйл өөрийгөө хөнөөхийн тулд бий болсон байгааг анзаарч байна уу? Яагаад тэр вэ? Яагаад  давсыг худалддаг юм бэ? Шунахай сувдаг сэтгэлээс.. Мөн хар давс гэж бий. Хар давс нь цагаан давснаас юугаараа ялгаатай вэ? Цагаан давсны анхдагч элементүүд нь ус, гал. Хар давсны анхдагч элементүүд нь гал, шороо. Үйлчлэл нь өөр өөр. Хар давс нь өөрийн гэсэн амттай ба илүү нарийн мөн чанартай бөгөөд цагаанаа бодоход харьцангуй бага сөрөг нөлөөтэй.

Давс нь ямартай ч биед хэрэгтэй. Тэрээр бага хэмжээгээр хэрэгтэй байдаг ч хэрэв давс нь ихдээд ирвэл хүний ухааныг хэт их идэвхижүүлнэ гэсэн үг. Тухайн хүн маш ихийг хүсч эхлэх ба маш хурднаар бүх зүйлд хүрэх гэж зүтгэнэ. Үүнийг хүмүүс, хувь заяаны ачааныхаа өмнө нь гүйх хэмээн ярьдаг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Scroll to Top