Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 0 7
Users Today : 24
Users Yesterday : 82
Total Users : 57407
Views Today : 27
Views Yesterday : 108
Spread the loveШрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд  Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү”  хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн  дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”. Шрила Прабхупада: “Тийм үү, үнэн гэж үү? Сонирхолтой юм! .. Өөр хаа хаана байна?! ” хэмээн асууна. Маявади ч “Бхагавад-гитагийн” 18 дугаар бүлэг хүртэл хуудсыг нь эргүүлэн алдаануудыг заасаар байсан бөгөөд энэ хооронд бишрэлтнүүдийн царай улам улам барайсаар байлаа. “Прабхупада, түүнийг хэзээ нэг зогсоох юм бол доо” хэмээн тэд
Spread the loveӨөрөөс нь  илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ: -Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ? Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт: -Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно ,    гэв. Маргааш өдөр нь ч болж, ордон даяар баяр ёслолын хүлээн авалт хийх гэж байгаа мэт хөл хөөр болжээ. Ингэж байтал мөнөөхь түшмэл ч ирэв. Тэрээр тун тайван
Spread the loveАхимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй. Жинхэнэ ахимса гэдэг нь өөр нэгэн амьд амьтны эволюцийн хөгжилд саад болохгүй байхыг хэлдэг. Адгуус
Spread the loveДээд Эзэн Шри Кришнагийн газар дэлхийд өрнүүлсэн зугаа наадмын дуусах мөч ойртож байлаа. Тэр үед, Дээд Эзэний бурханлаг ертөнцдөө буцах цаг хугацаа дөхөж байгааг харгалзан, болгоомж сэрэмжийн үүднээс, бүх ариун гол мөрнүүдийг төлөөлөн  Ганга мөрөн ээж,  Шри Кришнагийн үүсгэн байгуулсан хот Дваракад хүрэлцэн ирж Түүнтэй уулзсан байдаг. “Ганга эх хэлсэн нь: “Ай Дээд Эзэн минь ээ, Таны зугаа наадам өндөрлөх тийшээ болж байгааг бид мэдэрч байна. Хүмүүс улам улам материаллаг болж байна… Та хэзээ ямагт бидэнд өршөөл нигүүлсэлтэй байдаг билээ. Таныг буцан одмогц Кали эриний хүмүүс бидний усанд хичнээн ихээр угаал үйлдэх болно гэдгийг бодоод үз дээ! Ай Эзэн минь, тэгэхээр бид тэдний тэнд орхисон нүгэл хилэнцийг даан тэсвэрлэж чадахгүй шүү дээ””.       Дээд Эзэн Шри Кришна инээмсэглэн байж хариу айлдав: “Таван мянган жилийн дараа энэ ертөнцөд Миний мантра-упасака(Ариун Нэрэнд мөргөн залбирагч) ирэх болно. Тэр Миний Ариун Нэрийг хаа сайгүй магтан алдаршуулах болно. Ганц Бхарата-варша ч төдийгүй бүх дэлхий даяар хүмүүс ангижралын аугаа дуулал болох Харе Кришна,
Spread the loveБурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна. Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй. Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм. Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл  чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг. Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч. Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно. Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ? Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа. Хүн: Тэгвэл бүх
Scroll to Top