Spread the loveАюурвед сүүг тогтмол хэрэглэхийн чухлыг онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эрүүл хүн бүр сүү уух хэрэгтэй хэмээн батласан байдаг ба сүү шингээх чадваргүй хүнийг эрүүл бус, эмчилгээ хэрэгтэй гэж тооцдог байна. Эрүүлжсэний баталгаа нь дахин сүү ууж чаддаг болсон явдал нь байдаг аж. Сүүний ашиг тусын талаархи Аюурведийн томьёололд эргэлзэх огтоос хэрэггүй юм. Тэгвэл сүү яагаад тийм их ач холбогдолтой байдаг вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай: o Сүүнд эрүүл мэндийг тэтгэх олон чанарууд байдаг: – Вришя – Сүү дөнгөж шингэмэгц үржлийн эс (шукра-дхату)-ийг тэжээж байдаг афродизиак болдог. Афродизиак гэдэг нь бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг буюу тэнцвэржүүлж байдаг бодис аж. – Ожася – Ожасыг буюу эдийн эссенцийг нэмэгдүүлдэг. – Дипана – Хоол боловсруулах галыг хүчжүүлдэг – Живанийя – Амь насыг батжуулж, цусны эргэлт болон биеийн эд эсийг сайжруулдаг. – Принана – биеийн эд эсүүдийг хангаж, тэжээж, тэтгэж байдаг. – Манаскар – ухааны үйлийг сайжруулдаг. – Баля – Хүч чадал өгдөг. o Сүү нь бие организмын хамгаалалтын механизмыг(вьядхиксаматва буюу дархлаа) дэмжиж байдаг. Энэ чадвар сайжирснаар өвчний
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
0
9
Users Today : 26
Users Yesterday : 82
Total Users : 57409
Views Today : 29
Views Yesterday : 108
Spread the loveХолливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нар хятадын ард түмнийг цагаан хоолтон болоход туслана. Энэ дэлхийн хамгийн шигүү хүн амтай орон болох Хятадын засгийн газар ард иргэдийнхээ махны хэрэглээг хоёр дахин бууруулах төлөвлөгөө гаргасан байна. Энэ нь хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ төдийгүй хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулна гэж үзжээ. Сонин хэвлэлд мэдээлснээр Хятадын ардын нам энэ үйл хэрэгтээ Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нарыг татан оролцуулсан байна. Холливудын эдгээр алдартнууд махны хэрэглээг бууруулахад чиглэгдсэн шинэ, олон нийтийн мэдээллийн чанартай цуврал нэвтрүүлэгт оролцож байгаа ажээ. Терминаторын дүрд тоглож асан, Калифорни мужийн амбан захирагч тэрээр өөрийн Фэйсбүүк хуудаснаа экологийн цэвэр энергийн эх үүсвэрийг хамгийн ихээр ашиглах, хөгжүүлэхийг уриалан дуудсан байна. Парист болсон НҮБ-ын уур амьсгалын сэдэвт зөвлөгөөнд оролцох үеэрээ Төмөр Арнольд дэлхийн ард иргэдэд, уургийг орлуулах шинэ эх үүсвэрийг хайн олж, гариг дэлхийгээ аврахын тулд махны хэрэглээнээс татгалзахыг уриалжээ. Эх үүсвэр: https://www.theguardian.com/world/2016/jun/20/chinas-meat-consumption-climate-change Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveШива бурханы энэтхэг сүмийг Шигазе хотоос, Хятадын их сургуулийн судлаач бөгөөд мөн Төвдийн их сургуулийн төвд судлаач эрдэмтэн олж илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүх соёлын ийм дурсгал нь Төвдөд анх удаа олдсоныг цохон тэмдэглэсэн байна. Энэ нээлтийг анхлан төвд судлаач Цэтань-Доньжуб хийжээ. Энэхүү сүмийг 956 онд тухайн үеийн Шигазед амьдарч байсан непальчууд барьсан хэмээх дүгнэлтийг тэр эрдэмтэн гаргажээ. Сүм нь өөрийн төвд хийц, бүтэцтэйгээрээ ялгарч байгаа бөгөөд тэр ч байтугай барилгын ажлын явцын талаархи бичээс хүртэл үлдсэн байна. Цэтань-Доньжубын хэлж байгаагаар сүм оршин байсан энэ баримт нь Төвд болон эртний Торгоны зам хоёрын хооронд гүн гүнзгий түүхийн холбоо байгааг илтгэж байна гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveАСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ? ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна. Ведийн бүтээлд үүнтэй холбоотой нэг сургамжит түүх бий. Ордны угаагч эр нэгэн илжигтэй байж л дээ. Тэр илжиг нь боодолтой хувцсуудыг угаах газар өөд зөөхөд нь түүнд тусладаг байж. Тэр хүн илжгэндээ туйлын хайртай байсан тул түүндээ дуу дуулж өгч, сайн гэгч нь хооллон
Spread the love..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох