Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 1 7
Users Today : 34
Users Yesterday : 82
Total Users : 57417
Views Today : 37
Views Yesterday : 108
Spread the loveБхактивинода Тхакур                          1 Амьдрал туршдаа би нүгэл л үйлджээ Аятай сайныг юу ч хийсэнгүй Олиггүй бүхний үндэс болж Олон амьтанд зовлонг л учруулжээ                      2 Бага жаахан жаргалын төлөө Балмад нүгэл үйлдэхээс айсангүй Аминчлах үзэлтэй, наминчлах сэтгэлгүй би Зовогчдын зүдрэлээр зугаа баяр хийв Өчүүхэн зүйлээс худлаа ярьж Өрөөлийн зовлонгоор жаргал хийв. 3 Шуналт сэтгэл зүрхэнд минь тоолшгүй Цухалдуу зан, бардам авир дуусашгүй Өөрийгөө тоох, өрөөлийг мэхлэх минь дундаршгүй Атаач сэтгэл, аархуу зан минь мундашгүй                         4 Унтах нойр, угийн залхуудаа ялагдан Мундаг гэгээн буяны үйлээс хазайв би Бусдыг хохироох буруу үзэлдээ автан Алдрын төлөө алаг багийг зүүв би Шунал хүсэл, хомхой сэтгэл хоёулан Суудал явдлыг минь мөр алдахгүй мөшгив шүү                        5 Адгийн адаг алд хар нүхэнд унаад Ариун гэгээн хуврага дээдсийн хүрээг алдаад Алдас эндэл, бүдрэл бүхнийг олонтоо үйлдээд Авууштай сайныг хэзээ ч би хийж байсангүй Ухаан бодол минь уруу зуршилд улам автаад Насны эцэст нажид бүхэн намайг чиглэв                        6 Өтөлж хөгшрөөд үхэл хагацал
Spread the loveБид бүгд л хэн нэгний ярианаас, өөрийн туршлагаар гэх зэрэг  ямар нэг байдлаар шаналал гэдэг зүйл бусдаас болж бий болдог гэдгийг мэддэг. Хэдий хэн нэгнийг хүндэлж  хайрладаг  байсан ч гэсэн бид өөрсдийн мэдрэмжээ л дагадаг. “Яагаад би гэж? Тэр яаж надад ингэж хэлж чадаж байнаа? Тэр яагаад намайг ингэсэн юм бол? Намайг ингэх эрхийг хэн тэдэнд өгөө вэ? ” гэх зэргээр дахин дахин боддог. Иймэрхүү ухаан санааны төлөвтэй бурханлаг зам мөрөөр замнах нь хүнд таагүй, эргэлзсэн байдлыг бий болгодог. Доор дурдах аргыг хэрэглэж ухааныхаа түгжээг гаргахыг зөвлөж байна. Оролдоод үзээрэй. Энэ үнэхээр бүтнээ. Эхлээд бусдын уурлах, танд садаа болох гэж тэдний хийх таагүй үйлдлүүд өөрт тань нөлөөлөхийг хэзээ ч бүү зөвшөөр. Мэдээж хүн бүрт зугатан зайлах аргагүй үйлийн үрийн зангилаа байдаг. Үйлийн үрийг ерөнхийдөө дотор нь гурав ангилдаг. Үйлийн үр нь Харе Кришна махамантраг унших – Харе Кришна Харе Кришна   Кришна Кришна Харе Харе   Харе Рама Харе Рама   Рама Рама Харе Харе
Spread the loveӨвөл болох цагаар Үхлийн элч нар баярлацгаана Үхэр, хонь тэргүүтнээр Тахилын ширээгээ чимцгээнэ Буудуулахаар туугдсан ялтнууд шиг Бөөвийсөн хэдэн амьтнууд Муулуулахаар нядлах газраад Дуугүйхнээр гэлдрэн дөтлөнө Дайн болж байгаа шиг Даанч их цус Цаана нь үлдэх үрс Цангинаж мөөрөөд хоцроно Зажлахын төлөө хийх Дайсангүй хар дайн Замбуулинд адил тавилантай ч Амьтдын ялагдлаар дуусна Хонгор гэнэхэн амьтдыг Ходоодондоо оршуулахын тулд Хожим нь хийсэн нүглээ Буцааж төлөхийн тулд Тоо, шунал хоёр Толгойд нь ноцолдох хүмүүс Тонгорог, хутга тэргүүтнийг Тоймгүй сайнаар хурцлана Идүүлэхээр гунигласан мал хөөрхий ч шиг Идэхээр улайрсан хүн хөөрхий ч шиг Туугдаад явж байгаа үхэр хөөрхий ч шиг Туугаад яарч яваа хүн хөөрхий ч шиг             Балабхадра дас
Spread the loveОрчин үеийн бидний ухаанд энэ эгэл жирийн дөрвөн хөлт үнээ, шар зэрэг нь хэрхэн яаж бидний амар тайван, энх тунх оршихуй хийгээд номын багшийн ивээл, тус дэмжлэгтэй хүчтэй холбогдогийг ойлгоход амар бус. Үхрийг хамгаалах асуудал ведийн соёл ба Шрила Прабхупадын гүн ухааны ойлгоход амаргүй зүйлсийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Бурхан Кришна үхрийг хамгаалахын ач холбогдлыг онцгой цохон тэмдэглэсэн байдаг. “Кришнагийн нэгдүгээр түвшний санаа тавих зүйл бол үнээд болон брахмануудад сайн сайхныг олгох явдал юм. Чухамдаа брахмануудын ач тусын тулд гэдэг үзэл хоёрдугаар зэрэглэлийн бөгөөд харин үхрийг хамгаалах асуудал Түүний нэгдүгээр зэрэглэлийн санаа тавих зүйл ажгуу” (Шримад-Бхагаватам.10-р дуулал). Үхрийг хамгаалах асуудлыг бурханлаг тал дээрээ ч практик амьдрал дээр ч нийгэмд ойлгуулан ухамсарлуулах нь маш чухал. Шрила Прабхупадын барууны нийгэмд өргөн барьсан варнашрамын системийн тухайд бид үхэр маллах нь вайшья буюу худалдаачны ангийн үүрэг бөгөөд харин нийгмийн удирдах, чиглүүлэх анги нь брахман юм гэдгийг мэднэ. “Үхэр болоод брахманы соёлыг хамгаалахгүйгээр хөгжил дэвшил төгс төгөлдөр байх боломжгүй
Spread the love Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн  рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв. Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”. Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ.
Scroll to Top