Spread the love.. Бид хьюстонын сүмд 2 өдрийг өнгөрөөсөн ба энд байх үедээ Бурхан Раамачандрын илэрсэн өдөр болох Рама Навамийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 4 сарын 4нд бид Далласын хойд хэсгээр зорчсон ба тэнд биднийг Тамал Кришна Махараджийн анхны шавь нарын нэг энэтхэг бишрэлтэн, сүмийн тэргүүн Нитьянанда дас баяртайгаар угтан авсан юм. Хуульч мэргэжилтэй, маш их туршлагатай бишрэлтэн болох Нитьянанда дас Кришнагийн Ухамсрын Олон Улсын хэд хэдэн сүмүүдэд үнэнчээр үйлчлэн зүтгэдэг. Үдийн хоолны үеэр би түүний Кришнагийн ухамсарт анхлан ирсэн сонирхолтой түүхийг сонссон юм. 1978 онд тэрээр бизнес эрхэлдэг байсан ба гэр бүлийнхээ хамтаар Фиджи арал дээрхи Лауток хотод амьдардаг байжээ. Нэгэн удаа зэргэлдээ байшинд нь бишрэлтнүүд нүүн ирж амьдрах болжээ. Тэд тэр даруйд өөрсдийн шинэ “сүмийн” дөрвөн буланд том том чанга яригчдыг байрлуулж, өдөр бүр, өдөр тутмын бүх 7 аратийг(шүтээнд мөргөх ёслол) шууд дамжуулах болов. Ингэснээрээ тэд хөршүүдээ залхаан нүүлгэж, тэдний байшин сууцыг эзэмшихийг хүссэн байна. Гэвч Нитьянанда бишрэлтнүүдийн санаснаар болсонгүй, тэдэнд бууж өгөхгүйгээр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
1
7
Users Today : 34
Users Yesterday : 82
Total Users : 57417
Views Today : 37
Views Yesterday : 108
Spread the loveНэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв. “Тэр ч бас тамд унана”. “Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв. “Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов. Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд “Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав. “Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо. “Там”. Архичин эр хэсэг дуугүй байснаа,
Spread the love1-р хэсэг Ом харир видадхйаан мама сарва ракшаам Нйастангхри – падмах патагендра приштхе Дараари-чармааси-гадешу-чаапа Паашаан дадхаано ‘шта-гуно ‘шта-баахух Гарудын нуруун дээр морилон залрах Дээд Эзэн бээр найман мутартаа дун, галт хүрд, бамбай, илд, шийдэм, нум, сум, аргамж зэрэг найман төрлийн зэр зэвсгийг барьжээ. Тэрбээр бүхнийг чадагч ба найман төрлийн ид шидийн хүчийг Өөртөө дүүрэн шингээсэн байдаг бүлгээ. Энэхүү Бүхний Дээд Бурхан Өөрийн гайхамшигт найман мутраараа намайг бүх төрлийн аюул ослоос авран хамгаалах болтугай. Джалешу маам ракшату матсйа-мууртир Йаадо-ганебхйо варунасйа паашаат Стхалешу майаавату-ваамано ‘вйат Тривикрамах кхе ‘вату вишваруупах Усан дотор намайг сахиулсан тэнгэр Варунын албат нар болох далай тэнгисийн зэрлэг, догшин амьтдаас Дээд Бурхан бээр Өөрийн аварга том загас дүрээрээ авран хамгаалах болтугай. Газар дээр одой дүрт Дээд Эзэн Вамана бээр Өөрийн худал хуурмагийн эрч хүчээр намайг халхлан хамгаалах болтугай. Харин тэнгэрт намайг гурван ертөнцийг дүүрэн эзэлж байдаг орчлонгийн аварга биет Вишварупа авран хамгаалах болтугай. Дургешв атави – ааджи-мукхаадишу прабхух Пайаан нрисимхо ‘сура-йутхапаарих Вимунчато йасйа махаатта-хаасам Дишо винедур
Spread the loveЧакрам югаантаанала-тигма-неми Бхрамат самантаад бхагават-прайуктам Дандагдхи дандагдхи ари-саинйам аашу Какшам йатхаа ваата-сакхо хутаашах Бурханы Дээд Бодгалийн гарт эргэлдэн, орчлонгийн өнцөг буланд хүрч чадах галт хүрд Сударшана галвын төгсгөлд галав юүлэх үеийн гал түймэртэй адил тийм аугаа устган сөнөөх хүчтэй бүлгээ. Ай Сударшан хүрд минь ээ, хүчит салхиар өдөөгдсөн хөндийн түймэр хуурай өвсийг хуйхлан шатаах адил, шатаа шатаа миний дайснуудыг! Гаде ‘шани-спаршана-виспхулинге Нишпиндхи нишпиндхи аджита-прийааси Кушмаанда-ваинаяка-якша-ракшо- Бхуута-грахаамш чуурная чуурнаяриин Ай Дээд Эзний гар дахь шийдэм минь ээ. Та Түүнд хэмжээ хязгааргүй эрхэм билээ. Өөрийн хүчит буултаараа аянга, цахилгаан, гал, оч мэтээр аварга бүхнийг тас цохидог билээ. Би ч, та ч аль аль маань Бурханд үйлчлэн зүтгэдэг. Ийм учраас гуйя танаас кушманда, ваинаяка, якша, ракшас, бхута, граха гэх мэт муу сүнснүүдийг үлдэн хөөж туслаач. Миний дайснуудыг үнс нурам болтол даран сөнөөгөөч! Твам ятудхаана-праматха-прета-маатри- Пишаача-випраграха-гхора-дриштиин Дарендра видраавая кришна-пуурито Бхиима-свано ‘рер хридаяни кампаян Ай дунгуудын сор болсон Панчаджанья минь! Та Эзэн Кришнагийн гарт чимэг
Spread the loveБурхан сахиулсан тэнгэрийг Дэлхий тийш илгээж, оюутнууд юу хийж байгааг мэдэхийг хүсэв. Шалгалт болохоос долоо хоногийн өмнө Бурхан асуусан нь: – Тэнд юу болж байна? Сахиулсан тэнгэр хариулсан нь: – Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн, дунд, муу сурлагатнууд зугаалж байна. Гурван хоногийн өмнө: – Онц сурлагатнууд хичээлээ давтаж байна, сайн сурлагатнууд давтаж эхэлж байна. Дунд, муугууд зугаалж байна. Шалгалт болохын өмнөх шөнө: – Онц сурлагтнууд аль хэдийнээ бүгдийг цээжлээд, одоо унтаж байна, дунд, муу сурлагатнууд залбирч байна! гэхэд Бурхан: – За тэдэнд л туслая даа! гэв. ********************************** Хувьслын онол болон ариун судар номын хоорондох зөрчлийг арилгахын тулд библид дараахь өөрчлөлтийг оруулахаар шийдэв. Тиймээс одоо хүний үүслийн түүх дараахь байдалтай болсон байна: “бурхан өөртэйгөө адилаар бүтээсэн тийм сармагчнаас хүн үүссэн”. ******************** ‑ Эцэг тань хоол идэхээр ширээнд суухдаа Бурханыг дурсдаг уу? гэж гэж ач хүүгээсээ эмээ нь асуухад – Тиймээ, тийм. Дурсдаг. Жишээ нь, өчигдөр л гэхэд тэрээр үдийн хоол идэхээр ширээнд суухдаа: “Өө, Бурхан минь! Дахиад л вандуйны цутан уу!” гэж