Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 5 1
Users Today : 68
Users Yesterday : 82
Total Users : 57451
Views Today : 78
Views Yesterday : 108
Spread the love1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита. Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ? Прабхупада: Оршил Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил. нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале шримати бхактиведанта свамин ити намине “Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм. Ингэснээр тэр түүнийг уншиж чадна. Энэ сайхан санааг би дагаж чадахгүй байлаа. Мэдээж маш олон орчуулгууд байдаг ч Америкт төдийгүй Энэтхэгт  миний үзсэн орчуулгуудын алийг нь ч жинхэнэ баттай гэж хэлэх аргагүй байлаа. Учир нь бараг бүх тайлбарлагчид Бхагавад гита анх айлдсан төрхөөрөө номын жинхэнэ мөн чанарыг нь хөндөлгүйгээр өөрсдийн хувийн үзэл санаагаа оруулсан байсан юм. Бхагавад-гитагийн амь сүнс нь Гитад өөрт нь
Spread the love1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд  Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”. Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог. Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр  үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны
Spread the loveСудаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь,  гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана. ЛАКШМИ-МАНТРА Ом шрим хрим камале камалаалайе прасидда прасидда шрим хрим шрим ом махалакшмайе  намах Энэ врата нь 45 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаан дахь Пүрэв гаригуудад биедээ тос, крем түрхэж болохгүй. Үд дунд хүртэл мацаг бариад, мацгаа амтлаг,
Spread the love 1973 оны таван сарын 17. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Йогийн зэвсэг   Шрила Прабхупада: Та энэ мананг арилгачих зүйл хийж чадахгүй. Эрдэмтэд хөнгөн хуумгай, хуумгай хэдэн үгээр тэр бол ийм тийм химийн элементүүдээс тогтоно хэмээн ярьж манан гэж юу болох талаар тайлбарлацгаадаг.(Инээв) Гэвч тэд түүнийг сарниаж чадахгүй. Д-р Сингх: Тэд манан хэрхэн үүсдгийг тайлбарлаж чадна. Шрила Прабхупада: Тэд тайлбарлаж чадна. Би ч тайлбарлаж чадна. Гэвч энэ бол тийм том ололт амжилт биш. Эрт дээр цагт, ведийн дайны үед брахмастра хэмээх атомын зэвсгийг ашиглаж байсан. Түүнээс хамгаалахын тулд эсрэг талын арми нь түүнийг ус болгон хувиргах тийм зэвсгийг ашиглаж байв. Гэвч өнөө цагт ийм эрдэм ухааныг хаанаас олж болох вэ? Д-р Сингх: Манан гэдэг бол сүү шиг л зүйл. Сүү ердөө цагаан мэт санагддаг авч чухамдаа бол тодорхой уургийн молекулуудын коллоид нэгдэл. Манан ч мөн л усан дуслуудын коллоид нэгдэл. Шрила Прабхупада: Ийм учраас хэрвээ та тодорхой
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан  нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн  мориор тахилга өргөл өргөж байгаатай адил  ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй  юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад  тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар  орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр
Scroll to Top