Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 4 5 1
Users Today : 68
Users Yesterday : 82
Total Users : 57451
Views Today : 78
Views Yesterday : 108
Spread the loveАрав дахь өглөөний аялал  1973 оны таван сарын 14. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна.  Эрдэмтдийн алдаа Шрила Прабхупада: Материаллаг ба бурханлаг хоёр эрч хүч оршин буйг мэддэггүйд эрдэмтдийн алдаа оршино. Тэд бүх зүйл материаллаг хийгээд бүгд л материас үүссэн гэж үздэг. Тэдний онолын гол өө сэв нь тэд сүнснээс бус материас бүхнийг эхлэж байгаад оршино. Учир нь матери нь сүнснээс үүсэлтэй болохоор  ямар нэг байдлаар бүх зүйл бурханлаг болж таарна. Бурханлаг эрч хүч нь эх үссвэр ба материаллаг эрч хүчгүйгээр оршин байж чадна. Харин материаллаг эрч хүч нь бурханлаг эрч хүчгүйгээр оршин байж чадахгүй. Чухам үнэнийг хэлвэл харанхуй нь гэрлээс хамаарч оршдог доо. Гэрэл нь харанхуйгаас бус. Эрдэмтэд материас ухамсар үүсэн бий болсон гэж боддог. Үнэн хэрэгтээ ухамсар үргэлж оршин байсан ч тэрээр мунхаглалаар хучигдахад эсвэл мунхгийн нөлөөнд орвол тэр ухамсаргүй ямар нэг хэлбэрт оршдог. “Материаллаг” гэж Кришнаг мартах явдал ба харин “бурханлаг” гэж Кришнагиын
Spread the loveЭхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно. Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг. Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм. Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг. Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ. 1: Бурханы оршихуй Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра) “Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч) Хүмүүс ерөнхийдөө
Spread the love Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу  гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу? Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя. Рамачандра Бурхан Васиштха Мунид хандан: Ай аугаа гэгээнтэн минь ээ, нүгэл хийгээд гай зовлонгийн бүх хэлбэр, төрлийг арилган зайлуулах мацгийн бүхий л өдрүүдээс хамгийн шилдэг сайн өдрийн тухай өгүүлээч. Би Өөрийн хайртай Ситагаас салж хагацсанаас болоод удаан хугацааны туршид зовж шаналж байна. Энэ зовлон шаналалаасаа хэрхэн яаж ангижрах вэ? гэдгийг чамаас сонсмоор байна.” хэмээн айлдсан. Васиштха Муни хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, ай саруул ухаантан минь ээ, Таны нэр алдрыг дурсан санаснаар л энэхүү материаллаг ертөнцийн далайг гэтлэн туулж болох билээ. Та үүнийг бүх хүн төрөлхтний тусын тулд л надаас асуусан билээ.
Spread the loveЮдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно. Энэхүү экадаши бол хамгийн аймшигт нүглийг ч арилгах өршөөл нигүүлсэлтэй хийгээд хүчирхэг бөлгөө. Ай хаан минь ээ, энэхүү хэмжээлэхийн аргагүй ач тусыг хүртээх экадашийг Апара экадаши гэж нэрлэдэг. Энэ ариун гэгээн өдөр мацаг барьж байгаа хэн бүхэн бүхий л орчлон даяар алдарших болно. Тэр ч бүү хэл брахманыг, үнээг эсвэл төрөөгүй хүүхдийг хөнөөсөн, Бурхан шүтээнийг харааж доромжилсон  болон бусдын эхнэртэй янаг амрагийн харьцаа тогтоосон зэрэг нүглийг ч Апара экадашийг баримталснаар бүрэн арилган зайлуулж болно.  Ай хаан минь ээ, хуурамч баталгаа өгч байгаа хүмүүс маш их хүнд нүгэлтэн болдог. Хуурамч нялуунаар эсвэл  доог тохуутайгаар бусдыг магтах, дутуу жигнэж хэмжих, өөрийн варна  болон ашрамын оноогдсон үүргийг
Spread the loveМаха-прасадын хүчин чадлын тухай   Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр: –         Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув. Тэд ч: –         Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа. –         Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү! гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. Шрутакирти ч бүр алмайрч хоцорсон юм. Урьд өмнө нь тэр ийм зүйл харж байсангүй, үйлчлэгч бүсгүйгээс ийм авир гарна чинээ төсөөлж ч
Scroll to Top