Spread the love…“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ… Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм. Бид Ливанд байх тэр үед номуудаа мөн гудамжинд түгээдэг байлаа. Ингэснээр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
1
4
Users Today : 77
Users Yesterday : 119
Total Users : 54614
Views Today : 80
Views Yesterday : 160
Spread the loveАюурвед сүүг тогтмол хэрэглэхийн чухлыг онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эрүүл хүн бүр сүү уух хэрэгтэй хэмээн батласан байдаг ба сүү шингээх чадваргүй хүнийг эрүүл бус, эмчилгээ хэрэгтэй гэж тооцдог байна. Эрүүлжсэний баталгаа нь дахин сүү ууж чаддаг болсон явдал нь байдаг аж. Сүүний ашиг тусын талаархи Аюурведийн томьёололд эргэлзэх огтоос хэрэггүй юм. Тэгвэл сүү яагаад тийм их ач холбогдолтой байдаг вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай: o Сүүнд эрүүл мэндийг тэтгэх олон чанарууд байдаг: – Вришя – Сүү дөнгөж шингэмэгц үржлийн эс (шукра-дхату)-ийг тэжээж байдаг афродизиак болдог. Афродизиак гэдэг нь бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг буюу тэнцвэржүүлж байдаг бодис аж. – Ожася – Ожасыг буюу эдийн эссенцийг нэмэгдүүлдэг. – Дипана – Хоол боловсруулах галыг хүчжүүлдэг – Живанийя – Амь насыг батжуулж, цусны эргэлт болон биеийн эд эсийг сайжруулдаг. – Принана – биеийн эд эсүүдийг хангаж, тэжээж, тэтгэж байдаг. – Манаскар – ухааны үйлийг сайжруулдаг. – Баля – Хүч чадал өгдөг. o Сүү нь бие организмын хамгаалалтын механизмыг(вьядхиксаматва буюу дархлаа) дэмжиж байдаг. Энэ чадвар сайжирснаар өвчний
Spread the love “Бхагавад-гитад” Дээд Эзэн айлдахдаа, Түүний илрэл, төрөлт, үйл нь трансцендент бөгөөд тэдгээрийг ухаарч ойлгосон хэн бүхэн бурханлаг(сүнслэг) ертөнцөд морилон хүрэх нь баттай хэмээн өгүүлсэн байдаг. Бурханы илрэл залрал буюу Түүний төрөлт эгэл жирийн хүний төрөхүйгээс эрс ялгаатай. Эгэл хүний хувьд өөрийн урьд урьдны үйлээс хамааруулж материаллаг бие махбодийг хүлээн авах хэрэгтэй болдог. Бурханы илрэн залрахуйн тухай хоёрдугаар бүлэгт өгүүлсэн бөгөөд Тэрээр Өөрөө хүссэн үедээ л морилон залардаг. Дээд Эзний морилон залрах цаг болох үес бүхий л оддын орд хамгийн тааламжтай байршлыг олсон байлаа. Рохини гэж нэрлэгдэх одны од эрхсийн нөлөөлөл ноёлсон үе байв. Учир нь энэ од туйлын таатай сайн нөлөөтэй од хэмээн тооцогддог. Рохини од нь Брахмын шууд удирдлага хяналтан дор оршдог. Одон зурхайн үүднээс тухайн одны байршлаас гадна гаригсын төлөв байдал байршлаас хамаардаг тааламжтай болон таагүй мөчлөгүүд байдаг. Кришнаг мэндлэх үед гаригс өөрсдөө хамгийн аятай таатай байршлуудыг эзлэсэн байлаа. Энэ мөчид хаа сайгүй – дорно зүгт, өрнө зүгт, умард, өмнөдөд амар
Spread the love Аюурведэд эрүүл мэндийг тухайн бодгалийн бүтэц эвдэгдээгүй, бие организмын бүх функцууд хамгийн шилдэг байдлаар ажиллаж байгаа төлөв гэж үздэг. Энэ төлөвт хүн биемахбодийн, сэтгэл санааны, сүнслэг байдлын хувьд тэнцвэрт байдалд оршино. Аюурведийн их мастерууд болох Чарака, Вагбхата нар эрүүл төлөв байдлыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг: – Бүх гурван доша хувь пракритигийн хувьд тэнцвэртэй оршдог. – Бүх долоон эд (дхату) хүч ба бүрэн бүтэн байдлын зохих түвшинд оршдог. – Хоол боловсруулах гал (агни) тэнцвэртэй байж, үүний үр дүнд хоолны дуршил, хоол боловсруулалт, хоол шингээлт сайн байгаа. – Хэрэгцээгүй бодисууд (маалууд) боловсруулагдан, тогтмол зайлуулагдаж байгаа. – Мэдрэхүйн эрхтнүүд хэвийн ажиллаж, ухаан санаа тайван амгалан байж, хүн аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч байгаа. Өвчин нь дээр өгүүлсэн эрүүл мэндийн эдгээр критерүүдийн эсрэг байдлаар илрэнэ. Өвчин гэдэг бол доша, дхату, агни, мал зэргийн тэнцвэр алдагдсан тэр төлөв байдал юм. Энэ үед хүн дотооддоо ч, гадаад хүрээлэн буй орчинтойгоо харьцах байдал нь ч тэнцвэрээс гарсан байдаг. Тэрээр таагүй мэдрэмж болон азгүйтлийг мэдрэнэ. Аюурведийн анагаах ухаанд эрүүл төлөв байдал
Spread the loveАюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн