Spread the love Шива тэнгэр өгүүлрүүн: “Эрхэм Нарада минь ээ, намайг анхааралтай сонсогтун. Би чамд Туласи девийн гайхам алдрын талаар ярьж өгсү. Туласи девигийн энэхүү яруу алдрын талаар сонссон хэн бүхэн амьдралаас амьдралын туршид хураасан бүхий л нүгэл хилэнцээ устган арилгах бөгөөд тун удалгүй Шри Шри Радха-Кришнагийн бадамлянхуан өлмийд хүрдэг билээ”. Туласи-девигийн навч, цэцэг, үндэс, холтос, мөчир, иш тэр ч байтугай сүүдэр нь бурханлаг мөн чанартай. Нас нөгчсөн биеийг Туласийн модны галд шатаах аваас тэрээр бурханлаг ертөнцөд морилон очих амуй. Тэр ч байтугай тэр бодгаль хамгийн нүгэлтэй нэгэн байсан ч. Мөн тэр галыг үүсгэн бий болгосон хүн өөрийн бүхий л нүгэл хилэнцээс ариусан ангижирдаг. Нас нөгчих үедээ Туласи модтой хэн бээр шүргэлцэн, Бурхан Кришнагийн нэрийг хэлнэ вэ тэрээр бурханлаг ертөнцөд хүрч очно.Хэрэв нас нөгчсөн хүний биеийг шатаах үед өчүүхэн жаахан Туласийн навч тэрхүү гал руу хийвэл тэр хүн бурханлаг ертөнцөд хүрдэг. Туласитай хүрэлцсэн өөр бусад ямар ч мод ариусан цэвэршмүй. Бурхан Вишнугийн албатууд Туласи
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
0
9
Users Today : 72
Users Yesterday : 119
Total Users : 54609
Views Today : 75
Views Yesterday : 160
Spread the love1. Түүний 9 бүлгийг (Гитагийн бүх шүлгийн хагас)сонсогдохоор уншвал – Го-дана буюу үнээг өргөл болгон өргөсөнтэй адил ач тусыг хүртмүй. 2. Гуравны нэг хэсгийг нь буюу 6 бүлгийг уншвал Сома-ягья хийснээс ирэх ач тустай тэнцүү ач тусыг хүртэнэ. 3. Гурван бүлгийг нь унших аваас Ганга мөрөнд угаал үйлдсэнтэй адил тэнцүү ач буяныг хүртэнэ. 4. Хэрэв өдөр бүр хоёр бүлгийг нь унших аваас энэ нь Индралока дээр бүхэл бүтэн нэг кальпын хугацаанд амьдрах ач буяныг хүртээх болно. (1 кальпа нь Брахмын нэг өдөр бөгөөд 4 эрин 1000 давтагдсантай тэнцдэг. Орч) 5. Хэрэв өдөр бүр ядаж ганц бүлгийг уншвал олон олон жил Рудралока буюу Шива бурханы гариг дээр амьдрахад шаардагдахуйц ач буяныг хүртэнэ. 6. Хэрэв нэг бүлгийн тал эсвэл дөрөвний нэгийг уншвал маш олон жил Сурьялока буюу Наран гариг дээр амьдрах ач буяныг хүртэнэ. 7. Арав, долоо, тав, гурав, хоёр тэр ч байтугай хагас шлок буюу шүлгийг унших нь 10 сая жил Чандралока буюу Саран дээр амьдрах боломжийг өгнө. 8. Хэн бээр нас нөгчихийн өмнө Бхагавад-гитаг
Spread the love Кришна нааш ирж, энд Өөрийн лила буюу тоглоом наадмыг өрнүүлсэн. “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар дууллын 70дугаар бүлэгт Нарада Муни Кришнатай уулзахаар Дваракад ирж байгаа тухай өгүүлэмж бий. Тэгээд тэр Түүнд хандаж хэлсэн байдаг: “Материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас Таныг мартсанаасаа болж аймшигтай ихээр зовж шаналж байна! Тийм болохоор Та нааш ирж болгооно уу. Би ч бас тийшээ явж байна. Та надтай хамт явна уу. Би Таныг тэдэн дээр аваачихыг маш их хүсэж байна. Алив явцгаая. Тэгээд тэд Таныг дахин олж аваг. Би материйн ертөнцөөс нааш бүхий л зовж зүдэрч буй болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс, тэдний төлөө Таныг гуйхаар ирсэн билээ”. Гуру, садху, махажан нар нь Кришнагийн өмнө бидний хамгаалагчид болдог. Тэд болзолт жива буюу амьд бодгалиудын нэрийн өмнөөс гарч ирдэг. Мөн л нэгэн аугаа гуру болох энэхүү Нарада Муни шиг л. “Та Вриндаванд ч бий, Матхурт ч бий. Та үргэлж л Өөрийн амттайгаас амттай тоглоом наадам лила-виласадаа автсан байдаг билээ. Та мөнхөд матхур-вриндаван-лила-виласад буюу
Spread the love Хэвлэлийн газраас илгээх үг Бид Кришна Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэгч ачарья, Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада таны бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрбээр бхагаватын ариун гэрлээр бүх дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлсэн билээ. Бид Шрила Прабхупадаг түүний дэвшилтэт бүтээл болох “Бхагаватын гэрэл”-ийн хэвлэлтээрээ баярлуулах болсондоо туйлын их аз жаргалтай байна. Бурханы Адислалт Түүний бичсэн номууд дотор энэ ном онцгой байр суурийг эзлэнэ. Шрила Прабхупада энэ номыг Японд болсон “Хүмүүний бурханлаг хөгжлийн төлөө” хэмээх бүх дэлхийн хуралд оролцох урилга хүлээн авсныхаа хариу болгон 1961 онд Вриндаванд бичсэн ажээ. Хуралд оролцогчдын ихэнхи нь алс дорнодын орнуудаас ирэх ёстой байсан тул Шрила Прабхупада “Бхагаватамын” мөнхийн үзэл сургаалыг Алс Дорнын оршин суугчдад хэрхэн хамгийн эвтэй, аятай байдлаар хүргэх тухайд тун нухацтай эргэцүүлэн бодсон байна. “Шримад Бхагаватам” бол таван мянга гаран жилийн өмнө бүтээгдсэн арван найман мянга орчим шүлгээс тогтох нилээд томхон бүтээл бөгөөд нэг хурлын хүрээнд бүхий л “Бхагаватамыг” ярьж танилцуулна гэдэг боломжгүй нь
Spread the love Доктор Патель: Та хэтэрхий ширүүн бас шулуухан зан гаргах юм. Шрила Прабхупада: Би ийм байх ёстой! Маявади нар(Бүхний Дээд буюу Бурханыг бодгаль бус буюу биегүй гэж үзэгчид) бүхий л дэлхий ертөнцийг төөрөгдөлд оруулсан байна. Ийм учраас би ийм шийдэмгий, шуудхан ярьж байгаа юм. Би бүр ч илүү шийдэмгий байх хэрэгтэй байна. Би энэ дүүрсэн тэнэгүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй. Тэр ч байтугай надад ямар ч шавь бий болохгүй байлаа ч би сэтгэл хангалуун байх болно. Доктор Патель: Таныг намайг хүндэлдгийг бодож та бусад хүмүүсийн үзэл бодолд бага ч гэсэн тэвчээртэй хандах ёстой санагдана. Шрила Прабхупада: Үгүй. Бид номлол хийж байгаа цагт эвлэрэл хийж чадахгүй. Доктор Патель: Энэ бол таны л үзэл бодол. Би эсэргүүцэхгүй байна. Гэхдээ бид бусдын санаа бодлыг хүндэтгэх хэрэгтэй санагдана. Шрила Прабхупада: Бид ухаалаг хүмүүсийг л хүндэтгэдэг. Доктор Патель: Гэхдээ та хэтэрхий хол яваад өгөх юм байна шүү… Шрила Прабхупада: Бид хүндэтгэлтэй харьцдаг. Гэхдээ хулгайчийг хулгайч л нэрлэх хэрэгтэй. Энэ үнэн биз