Spread the loveУлс төрийн тоглоомонд татагдан оролцох хэрэггүй. Ялгаагүй тэндээс хэн ч ялагчаар гарч ирдэггүй. Үнэний эрэлч гэдэг нь хуулиа дуулгавартай дагадаг иргэн хүн юм. Тэрээр одоо байгаа засаглалыг хувь тавилангаар түүнд илгээсэн засаглал гэдгийг ойлгож байдаг бөгөөд өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг. Энэ хийх ёстой зүйл нь нийгмийг эрүүл саруул болгоход туслах бурханлаг мэдлэгийг түгээх явдал. Дэлхий ертөнцийг зөвхөн бурханлаг арга замуудаар л өөрчилж болно. Халбагыг хадаасаар солих нь бүхий л цаг үеийн бүхий л ард түмний эртийн эртээс төөрөгдөж ирсэн төөрөгдөл юм. Бидэнд “Бхагавад-гита”, “Шримад-Бхагаватам”-д итгэх гүн итгэл бий ба эдгээр бүтээлүүдээс утган авсан мэдлэгийг түгээх нь бидний бэхлэлт. Энэ нь энэ амьдралд хангалттай хүрэлцэх билээ. Шрила Бхактисиддханта Сарасвати Тхакур Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
8
1
Users Today : 44
Users Yesterday : 119
Total Users : 54581
Views Today : 45
Views Yesterday : 160
Spread the loveШрила Прабхупадын шавь нарын нэг нь бүх амьд амьтад тэр ч байтугай сахиулсан тэнгэрүүд болон чөтгөрүүд бүгд Кришнад үйлчлэн зүтгэдэг тухай уншаад Шрила Прабхупадагаас гайхан асуусан нь: -Кришнад үйлчилдгийн тухайд сахиулсан тэнгэрүүд бол ойлгомжтой. Харин чөтгөрүүд хэрхэн яаж үйлчилдэг болж байна? Сайн ойлгохгүй юм. Шрила Прабхупада түүн рүү анхааралтай харснаа: -Чи өөрийгөө сахиулсан тэнгэр гэж битгий бод – гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveМинскийн сүмийн Ням гаригийн хөтөлбөрт Анатолий нэрт залуу тогтмол ирдэг байлаа. Гэтэл сар гарангийн хугацаанд тэр үзэгдсэнгүй. Дараахан нь Анатолий ирсэн бөгөөд түүнд юу тохиолдсон талаар асуухад тэрээр өөрт тохиолдсон дараахь түүхийг ярьж өгсөн билээ: -Эцэг маань саяхан нас нөгчсөн юм. Тэр үнэн алдартны шашны хуврага хүн байлаа. Түүнийг нас барсны дараа бие цогцосных нь орчимд би бүтэн хоёр хоногийн турш Бурханы ариун нэрийг эрхин дээрээ тасралтгүй давтан уншсан билээ. Гэтэл оршуулах ёслол болсны дараа эцэг маань миний зүүдэнд ирсэн юм. Эцэг маань, түүний бие цогцосны орчимд мөргөл залбирал уншиж байсанд маань тун тун их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ залбирлууд шүүгдэх үеийн түүний байдалд маш их тус хүргэсэн хэмээсэн юм. Тэр надад нас нөгчих үед нь чухам юу юу тохиолдсон талаар ярьж өгсөн билээ. Нэг мэдэхнээ, түүний өмнө гурван аймшигт бодгаль зогсож байхыг тэр харжээ. Тэд түүний хүзүүг олсоор оосорлон, чулуурхаг тал дундуур чирж гулдран авч оджээ. Чулуунууд түүний биеийг урж, маш
Spread the love 90 ээд оны дунд үес билээ. Бишрэлтнүүд ширээний ард зогсоод ном түгээж байлаа. Ширээ тийш нэгэн хүн ойртон ирээд, “Үхэлтэй учрах цаг дор” номыг их л бодлогошронгуй эргүүлж эхлэв. Энэ номны хавтсан дээр нас нөгчиж буй Ажамилагийн дэргэд ямадутууд буюу эрлэгийн элч нар зогсож буй зураг байдаг. Дараа нь тэр хүн ямадутууд руу заагаад: “Тэднээс хэрхэн ангижирч болох вэ?” хэмээн ном зарж байсан бишрэлтнээс асуулаа. Мөнөөхь бишрэлтэн түүнээс: “Та эдний талаар яаж мэддэг болсон юм бэ?” хэмээн эргүүлэн асуув. Ингээд тэр хүн өөрийн түүхээ түүнд ярьж өгчээ. “Би нэгэн бүлгийн гишүүн байсан ба нэг удаа хүндээр шархтан эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм.. Миний шарх маш хүнд байсан тул би ухаан алдсан байлаа. Ухаан алдах үед маань над руу эдгээр амьтад дайрсан” – гэж тэрээр эрлэгийн элч нарын зураг руу заагаад, – “Харин би одоо амьдралын хэв маягаа өөрчилж дахиад эдэнтэй таармааргүй байна” хэмээлээ. Мөнөөхь бишрэлтэн түүнд номууд болон эрхи авахыг зөвлөв.
Spread the loveҮнэн хэрэгтээ урьд урьдны амьдралууддаа болон энэ амьдралдаа буянт сайн үйлүүдийг үйлдэж байсан эсэх нь чухал бус. Харе Кришна мантраг давтан хэлэх нь маш хүчирхэг. Энэ аргачлалд хандсанаар хүн хормын төдийд ухамсраа ариусган цэвэрлэж чадна. Гэвч ухамсраа дахин бохирдуулахгүйн тулд бид бүхий л төрлийн нүгэлт үйлийг шийдэмгийгээр таслан зогсоох ёстой… Тэгэхээр бид Кришна ухамсарт дөнгөж хандмагц чөлөөтэй болдог байх нь. Гэвч Кришна ухамсар биднийг суллан ангижруулж чадах учраас бид ариун нэрийн ариусгах хүч чадалд дулдуйдан нүгэлт үйлээ дахиад үргэлжлүүлж болох юм байна гэж бодох хэрэггүй. Энэ бол мэхлэлт. Ийм зүйл байж болшгүй. Ухамсраа нэгэнтээ цэвэрлэн ариусгасан бол бид түүнийг дахин бохирдуулах ёсгүй… Зарим нэг шашны бүлгэмд ийм практик байдаг: хэрэв хүн дараа нь сүм рүү явж, хутагт ламтанд нүглээ наминчлах бол нүгэлт үйл үйлдэж болно . Ийм байдлаар нүглийнхээ үр дагавраас ангижрах нь. Ийм ч учраас хүмүүс нүгэл үйлдээд дараа нь наминчлаад, дахин нүгэл үйлдээд дахин наминчлаад. Үүнд нь төгсгөл байдаггүй. Кришна ухамсар нь