Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 8 1
Users Today : 44
Users Yesterday : 119
Total Users : 54581
Views Today : 45
Views Yesterday : 160
Spread the loveХүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж. Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн  тодорхойлох вэ? Хэрэв түүний ухамсар “Бүх зүйл таагүй муу байвал би аз жаргалтай байна” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь доод ертөнцийн. Хэрэв хүмүүсийн амьдралын хэв маяг “Би таны аз жаргалтай байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ миний аз жаргал эн тэргүүнд байх ёстой. Миний сонирхлыг гэр бүл, үр хүүхэд маань л татдаг. Таны гэр бүл надад хамаагүй. Энэ бол таны л асуудал” хэмээх үзэл дээр суурилж  байвал энэ нь дунд ертөнцийн.. Хэрэв  “Та л аз жаргалтай байвал,  бүгд аз жаргалтай байвал би аз жаргалтай” хэмээх ухамсар бүхий хүн нь дээд ертөнцөөс ирсэн гэсэн үг юм. Сергей Серебряков ૐ  “Ведийн гэр бүл” семинараас ૐ Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveӨнөө цагт шувууд болон адгуус амьтдыг бодож төдөлгүй хөнөөдөг буянтай гэж нэрлэгдэх цөөнгүй хүмүүс бий. Үүний зэрэгцээ тэрхүү “буянт хүмүүс” нь  өөрийгөө аль нэг шашны дагалдагч хэмээн тооцох авч тэр шашин нь алах хөнөөхийг хатуугийн хатуу хориглосон байдаг. Ведийн соёлын зарчмаар бол мөн энд Нарада Мунигийн өгүүлж байгаачлан адгуус амьтныг хөнөөгчдийг буянт хүмүүс гэж тооцож болохгүй. Тэдний шүтлэг бишрэлтэйн талаар яриа ч байх аргагүй. Шүтлэгтэй хүн, Бурханы бишрэлтэн нь хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бол шүтлэгтэй хүний мөн чанар. Хүч хэрэглэчихээд үүний зэрэгцээ өөрийгөө шүтлэгтэн гэж нэрлэвэл энэ нь зөрчилдөж байгаа хэрэг. Нарада Муни болон өөр бусад номын багш нар иймэрхүү хоёр нүүртнүүдийг сайшаан дэмждэггүй. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, ЧЧ, Мадхья-лила. 24.272 шүлгийн тайлбараас Орчуулсан: Балабхадра дас
Spread the love Иисус Христ Эзний албатуудыг юу хүлээж байдаг вэ: тэд диваажинд хүрч болно. Тэгээд л гүйцээ. Материйн ертөнцийн аль нэг гаригт. Иисус Христ Эзний бишрэлтэн нь арван дүрэм журмыг хатуу баримталдаг. Эдгээр нь жишээ нь, “бүү ал” гэх мэтчихлэн. Энэ бол нүгэлт хүмүүсийг засах ёс суртахууны хэм хэмжээ юм. Үүн шиг Бурхан Будда ахимса-парам-дхарма буюу дээдийн дээд шашин бол хүч үл хэрэглэхүй юм хэмээх сургаалыг номлосон. Энэ сургаал нь мөн л нүгэлтнүүдийг засахад зориулагдсан. Хэрэв хүн нүгэлтэн биш харин зөв шударга үйлтэн байх аваас тэрээр Жаналока, Махарлока, Тапалока гэх мэт диваажингийн гаригт дээшлэн хүрч очдог. Тэд бүгдийн дээр Сваргалока гариг оршино. Нүгэл хилэнцээсээ ариуссан хүний хувьд сүнслэг (бурханлаг) амьдралын зам мөрөөр замнахад тохирохуйц болсон байдаг. Ийсус Христ Эзний сургаалаас бид хүмүүнийг нүгэлт үйлээс нь цэвэрлэхэд түүний сургаалын тулгуур суурь оршдог болохыг мэднэ. – “Бүү ал, бүү хулгай хий” гэх мэт. Эндээс Ийсус Христ Эзний албатууд буюу бишрэлтнүүд материаллаг ертөнц доторхи дээд гаригсуудад дээшлэн хүрч очдог хэмээх
Spread the loveШачинандана дас (Шрутидхар): Надад жаран таван настай нэгэн найз байдаг билээ. Тэрээр өмнө нь “Таймс  оф Индиа” сонины ахлах сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг Орисст ирэх үед тусгайлан машин гаргаж, түүнийг энд тэнд явахад нь даган явах албаны хүн ч гаргаж өгч байсан билээ. Тэр сурвалжлагч найз маань тэнд ирснийхээ дараа надаас Шрила Прабхупадатай уулзуулж өгөөч хэмээн хүссэн юм. Ингээд би түүнийг Шрила Прабхупадын буудалласан шавар оромжинд дагуулан аваачив. Тэр үед Шрила Прабхупада өөрийн хэдэн шавь нартай ярилцаж суусан ба бид ч тэдний яриаг сонсохоор суулаа. Прабхупада, Чаитанья Махапрабхугийн сургаал зааврыг түгээхээр АНУ-д ирсний дараа эхэн үед учирч байсан томоохон хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж байлаа. Тэрээр, америкчууд зөвхөн мэдрэхүйн зугаа цэнгэлд л итгэдэг, хэрвээ хэн нэг нь илүү тансгаар цэнгэж чадах юм бол үүнийгээ амжилтын шинж гэж тооцдог хэмээн ярьж байсан юм. “Ийм хүмүүст хэрхэн яаж Кришна ухамсрыг хүлээн авах итгэл үнэмшлийг төрүүлэх вэ?  гэж л би бодож байлаа” хэмээн Шрила Прабхупада ярьж байв. Тэгснээ
Spread the love Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа. Прабхупада  хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр: -Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм. Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа. Жо Пайн: -Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны
Scroll to Top