Spread the love Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. Тайлбар: Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм. Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
6
6
0
Users Today : 123
Users Yesterday : 119
Total Users : 54660
Views Today : 130
Views Yesterday : 160
Spread the loveМэргэн уншигч танаа өргөн айлтгах ину: Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул хэмээх энэхүү судар олон түмнээ Чойжид дагины тууж хэмээн алдаршсан эртний гайхамшигт нэгэн үйл явдал билээ. Энэ туужид Чойжид гэдэг бүсгүй 36 хан насандаа бие барж авралт лам багш нарын айлдан соёрхсон номын ач буянаар сүнс нь зуурдын зовлонг эдлэлгүйгээр туулан өнгөрч эрлэгийн газар очиж улмаар Эрлэг номун хаантай (Ямараджа)нүүр учран ярилцсан буюу түүний зарлигаар тамын орнуудыг нүдээр үзэж бүтээсэн уран нарийн зохиомжоор хойт нас, нүгэл, буяны тухай номлон үзүүлсэн түүхэн зохиол юм. Мунхагийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул оршвой Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй. УМ МАНИ БАД МЭ ХУМ. Хамгийг айлдагч Ялж төгс нөхцсөн Бурхан лугаа хамтдаа агч Сарваа бодисадва нарт мөргөмүй. Харш нисванисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо. Чойжид би бие, ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч Эрлэг номун хааны зарлиг захиаг дэвтэр дор оршуулан олон амьтнаа дэлгэр гаргахын тул товхон өгүүлэх нь: Чойжид би 36-хан
Spread the loveҮргэлжлэл 2-р хэсэг Нэгэн зүйл. Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирж эрлэг номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг номун хаан: – Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ? Чи авралт гурван эрднийг орой дээр шүтэж, авсан номын тангаргийг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? Өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу?үгүй юу? Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг, эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шудрага санаатай явсан уу? үгүй юу? Төр, шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж, төлөв бус муу зангаар олон лугаа жигшигдэж явсан уу? үгүй юу? Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтны амийг аврах ба авралт маанийн
Spread the love Үргэлжлэл 3-р хэсэг ЗУРГААН ЗҮЙЛ Эрлэг номун хаан зарлиг болруун: Энэ өдөр нэгэн их буянтан өөд болж ирэхнээ хэмээсэнд эрлэгийнхэн цөмөөр босож хүндлэв. Тэр урьд зүгээс номын хувцас өмссөн махлаг дүртэй аяга тэхимлэг (гэлин) гурван зуу гаруй эр эм хүнийг дагуулан цан хэнгэрэг хөгжим сэлтээр маанийг аялгуулан шүлэглэж дурссаардээгүүр заларч явахдаа – Би мааньч Ёнжид гэгч билээ. Арилсан номын орноо одлоо. Эдүгээ эрлэгийн газар зуурдын сансарт байгаа хүн амьтан та нарын дотор урьд надтай номын барилдагаар учирсан хүн бий аваас одоо намайг дагаж явахтун! хэмээн дуугарах төдийгээр тамын мэс, хүрдэт хийгээд илд, мэс, навчит мод цөм газар дор орсон ба эрлэгүүд ер дуу чимээ гаргалгүй номхон байхыг энэ удаад үзэв. Тэр зарлигийг сонссон эрс, эмсийн олон сүнс миний ламтан мөн миний ламтан мөн хэмээн баярлалдан хойноос нь дагаж одсонд эрлэгийн зардас нар дэгээгээ дээш явуулж нилээд олон сүнсийг доош татан газар буулгав. Чойжид би тэр цагт харваас ламыг дагагсад нь бараг
Spread the loveТөгсгөл 4-р хэсэг АРВАН НЭГЭН ЗҮЙЛ Бас сайн хувцас өмссөн сайхан царайтай элдэв эрдэнэсийн чимэг зүүсэн махлаг биетэй охиныг сөгтгөн асуухад тэрээр ийн өгүүлрүүн:- би угаас гүрнийг эзлэн захирсан нэгэн их хааны авхай билээ. Учирсан эрийн газраас төрхөмд одохуй цагт усанд унаж үхээд энд ирлээ. Буян, нүгэл хэмээн ялгаж мэдэхгүй. Эрдэмтэн номчингуудаас хамаг номын хөтөлбөрийг заалгаж авах санаа байвч язгуурт хаан хүний охин тул хайш хэрэг явдалтай гэх болов уу гээд чадсангүй. Хойно Шонужамц хэмээгч нэгэн ламаас хойтын хөтөлбөрийн номыг сонссон боловч тэр багш лам нааш ирсэнгүй. Хол ойрыг хэссэн тэр мэт гуйлгачин манайд ирэх ёсгүй хэмээн ихэмсгийг үзүүлж дээд тэгш чанарын ламыг дордод үзэн басамжилсан билээ. Энд ирсэн хойноо үзвээс элдэв амьтны жаргаж зовох бүгд урьдын хийсэн буян, нүглээс болохыг мэдлээ. Одоо хаан түшмэд нар минь намайг хариулан соёрхоо! Би баян хааны авхай мөний тул баясгалант цагаан буян ихэд үйлдээд эргэж бараалхая гэсэн эрлэгийн түшмэд толь данснаа үзээд өгүүлрүүн: – Тансаг нууцын