Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 2 9
Users Today : 111
Users Yesterday : 96
Total Users : 54529
Views Today : 152
Views Yesterday : 99
Spread the love Нэгэн модчин голын эрэг дагуу ургасан модыг цавчиж байгаад сүхээ голд унагачихжээ. Тэрээр сүхэндээ харамсан гашуудаж, нулимс урсган уйлав. Гэтэл тэр даруй гэнэт Бурхан гарч ирээд асуусан нь: –     Чи яагаад уйлав? –     Би яаж уйлахгүй байх билээ дээ? Голд сүхээ унагачихаад юугаараа би гэр бүлээ тэжээх билээ гэхэд Бурхан голоос алтан сүх гаргаж ирээд асуусан нь: –     Энэ чиний сүх мөн үү ? –     Үгүй ээ, энэ миний сүх биш хэмээн модчин хариу өчив. Тэгмэгц Бурхан голоос мөнгөн сүх гаргаж ирээд: –     Тэгвэл энэ л чиний сүх байх даа гэхэд –     Үгүй ээ, энэ ч миний сүх биш гэж модчин хариулав. Эцэст нь Бурхан голоос төмөр сүх гаргаж ирвэл: –     Тиймээ, энэ миний сүх мөн байна хэмээн модчин эр баярлан хөөрөв. –     Чи шударга ариун хүн бөгөөд миний номлол сургаалыг дагаж мөрддөг болохыг би харлаа, гэж Бурхан өгүүлээд, – тиймээс шагнал болгож энэ гурван сүхийг гурвууланг нь ав гэв. Ингээд модчин эр элбэг хангалуун амьдрах болжээ. Гэтэл харамсалтай нь нэгэн удаа
Spread the loveХүн төрөлхтөний олон зууны алдаа   Заримдаа бид хэн нэгэн ноёнтон дээр очин Бурханы цуг буцахуй сэтгүүлийг уншихыг хүсдэг гэвч хариулт нь НАДАД ЗАВ БАЙХГҮЙ гэж хариулдаг. Тэд махан бие болон сүнс хоёроо хамт тогтоон барихын тулд мөнгө олох хэрэгтэй гэдэг гэвч СҮНС гэж юу вэ? гэж асуухад тэд хариулж чаддаггүй. Доктор Мегнатх Саха маш алдартай эрдэмтэн ба чухал уулзалтад явж байлаа гэвч харамсалтай тэрээр явах замдаа машины ослоор нас барав учир нь тэрээр үхлийг хүлээлгэж чадахгүй байлаа. Иймээс үхлийг Бхагаватад санскрит хэлээр дурантавирийа (тодорхойгүй) хэмээдэг. Хэн нэгэн өөрийгөө нас эцэслэхгүй хэмээн бодох авч үхэл хүн бүрийг л хүлээн байдаг. Энэ амьдралын тань дараа дахин амьдрал буй. Эрхэм та ч үүнийг бас тунгаан бодох хэрэгтэй. Хэн ч энэ бие махбодь хамгаалалтад байна гэж хэлдэггүй, харин Бхагавад Гита-аас Сүнс нь жинхэнэ хүн агаад бие махбодь зөвхөн гадна өмсгөл гэдгийг мэдэх хэрэгтэй хэмээн сургасан байдаг. Хэрвээ зөвхөн гадна хувцсандаа л анхаарлаа хандуулан жинхэнэ хүнээ эс тоох аваас
Spread the love Нэгэн удаа огоорохуйн сахил хүртсэн номын багш нь өөрийн шавьдаа ариун Гитагийн хуулбарыг өгч түүнийг цаг ямагт судлаж байхыг зөвлөжээ. Виндхья уулын нэгэн агуйд суурьшин мөнөөхь шавь унших ажилдаа шамдан оров. Гэтэл агуйд жижигхэн хулгана үүрлэж, өдөр бүр Гитагийн хуудсыг мэрэх болжээ. Үүнд ихэд уурссан шавь хөрш тосгоноос нэгэн муурын зулзага авч ирж гэнэ. Ингээд зулзагаа хооллох сүү хэрэгтэй болов. Бодож бодож шавь ер нь үнээтэй болох нь зөв юм гэсэн дүгнэлтэнд хүрэв. Бурханы өршөөлөөр нэгэн сайн санаат хүн түүнд үнээ өгсөн авч зүрх сэтгэл бас л амарсангүй. Үнээгээ байлгах агуулах сав яах вэ? Үнээний аюулгүй, тав тухтай байдлыг хангахын тулд огоорсон шавь үнээний саравч барилаа. Гэтэл дараа нь шинэ санаа зовох зүйл гарч ирвээ. Үнээг өдөр бүр хооллож, услаж байх ёстой байдаг. Огоорсон шавь хэрэв тэрээр үнээнд анхаарал тавиад байх юм бол түүний чин бишрэлийн үйлчлэл зүтгэл муудах болно гэж сэтгэв. Иймээс тэрээр энэ ажлыг нэгэн малчинд даатгав. Тэр ч
Spread the love Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ. Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг
Spread the loveЧинна Катха Эрт дээр цагт олон газраар явж, юм үзэж нүд тайлсан алдартай зураач байжээ. Тэрээр гагцхүү Кришнатай л дайралдаж, магтаалыг нь сонсохын хүслэн болоод байлаа. Нэгэн өдөр хүслэн болсон Кришнатайгаа дайралдаж түр саатуулаад хөргийг нь зурж өгөхөөр болов. Тэрээр зурагныхаа тоймыг нь гаргаад үлдсэнийг нь долоо хоногт дуусгахаар болжээ. Харин энэ үед нь Кришна түүний эго-г олж харсан байна. Өнөөх зураач долоо хоногийн дараа бэлэн болсон зургаа цагаан даавуунд ороогоод авчирчээ. Тэгээд Кришнагийн хажууд даавууг нь хуулахад өөрийнх нь зурсан хөрөг Кришнатай огт төсгүй байсанд зураач гайхаж гүйцэв. Ингээд дахиад долоо хоногийн хугацаа өгөхийг гуйжээ. Тэр хэд хэдэн удаа засаж зурсан боловч оролдлого бүр нь бүтэлгүйтэж байлаа. Хамаг найдвар нь алга болж сэтгэлээр унасан зураач хотыг орхин холын холд явахаар шийджээ. Замдаа тэр Нарадатай тааралдав. Нарада түүнд Бурхан Кришнагийн хөргийг зурах гэж оролдох нь тэнэг оролдлого, учир нь Тэр тогтсон дүргүй бөгөөд хором тутамд дүрээ өөрчилж чадахыг хэлсэн байна. “Хэрвээ чи
Scroll to Top