Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 4 9 6
Users Today : 1
Users Yesterday : 32
Total Users : 11496
Views Today : 1
Views Yesterday : 44

1973 оны тавдугаар сарын 3.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами нар дагалдан явна.

Үл үзэгдэх нисэгч

Шрила Прабхупада: Энэ дэлхий дээрхи бараг бүх хүн амьдрал нь материас үүсэлтэй гэсэн хуурмаг төсөөлөлтэй байдаг. Бид энэ булай онолыг няцаахгүй орхиж чадахгүй. Амьдрал материас үүсээгүй. Харин матери нь амьдралаас үүсэлтэй. Энэ бол онол биш. Энэ бол баримт. Шинжлэх ухаан нь хуурамчхан онол дээр суурилдаг ба ийм учраас түүний бүх тооцоолол, дүгнэлтүүд нь худал. Үүнээс л болж хүмүүс зовж байна. Энэ бүх алдаатай орчин үеийн шинжлэх ухааны онолууд нь засарвал хүмүүс аз жаргалтай болно. Иймээс л бид эрдэмдтийг уриалан дуудаж, тэднийг ялагдлыг хүлээлгэх ёстой. Эсрэг тохиолдолд тэд бүхий л нийгмийг төөрөгдөлд оруулах болно.

Матери нь зургаан янзын хувиралд ордог: төрөх, өсөх, оршин тогтнох, дагалдах бүтээгдэхүүнээ үлдээх, хуучирч муудах, үхэх. Гэвч материйн дотор талд орших амьдрал нь(бурханлаг сүнс)мөнх; тэрээр энэхүү өөрчлөлтүүдэд өртдөггүй.Амьдрал өсч цэцэглээд, унан доройтож байгаа юм шиг л санагддаг ч үнэн хэрэгтээ тэрээр энэ зургаан хувирлыг материаллаг бие махбодь тогтон байх боломжгүй болох тэр үе хүртэл дамжин өнгөрдөг. Ингээд хуучин бие махбодь үхэхэд сүнс шинэ биед ордог. Бидний хувцас хуучирч муудан элэгдэхэд бид түүнийг сольдог. Үүн шиг нэг өдөр л бидний бие хөгшрөн, ашиггүй болох ба бид шинэ биед ордог.

Кришна Бхагавад-гитад(2.13): дехино’ смин йатха дехе каумарам йауванам жара татха дехантара-праптих – “Энэ биед хувилан төрсөн сүнс нь аажмаар хүүхэд ахуй цагаас залуу нас руу болон өтөл нас руу шилжин өнгөрмүй. Ийн үхэх мөчдөө тэрээр шинэ биед шилжин ордог” гэжээ. Цааш нь (2.18)-д: антавана име деха нитйасйоктах шариринах. Энэ нь материаллаг биеийг л устган сөнөөж болох ба устгагдашгүй, мөнхийн амьд оршнол нь мөнх гэсэн утгатай. Материаллаг бие махбодь нь цаг зуурхны бөгөөд харин энэ биед орших амьдрал нь нитйа буюу мөнх.

Бүх зүйл энэхүү амьдралын хүчний үйлчлэлээр үйл хөдлөлд орно. Номхон далайгаар жишээ авъя л даа: Түүний энэ өндөр давалгааг амьд хүчин удирдаж байдаг. Мөн энэ нисэх онгоц(Шрила Прабхупада дээгүүр нисэн өнгөрч буй онгоцыг заав), түүнийг хэн нэгэн удирдахгүй байна гэж үү?

Д-р Сингх: Хэн нэгэн түүнийг удирдаж байгаа.

Шрила Прабхупада: Тиймээ. Бүхнийг хэн нэгэн удирдаж байдаг. Яагаад эрдэмтэн-луйварчид үүнийг үгүйсгэнэ вэ? Нисэх онгоц гэдэг бол маш том машин. Гэвч тэр өчүүхэн жаахан бурханлаг очоор удирдуулан нисч байна. Эрдэмтэд энэхүү “Боинг-747” өчүүхэн жаахан бурханлаг очийн туслалцаагүйгээр нисч чадна гэдгийг баталж чадахгүй. Өчүүхэн жаахан бурханлаг оч асар том нисэх онгоцыг удирдаж байдаг шиг том сүнсний оч бүх сансрын илрэлийг удирдан залуурдаж байдаг.

 

Жинхэнэ асуудлаа хойш нь тавиад

 

Шрила Прабхупада: “Шветашвара-упанишад”-д:

кешагра-шата-бхагасйа

шатамшах садришатмаках

живах сукшма-сварупо йам

санкхйатито хи чит-канах

Энэ шүлгээр бол бие махбодийн эзэн болсон сүнсний хэмжээ нь үсний ширхэгийг хөндлөн огтлоод арван мянга хуваасны нэгтэй тэнцэнэ гэжээ. Энэ бол маш өчүүхэн жаахан хэмжээ, атомын хэмжээ юм. Гэвч энэхүү атом мэт өчүүхэн бурханлаг эрч хүчний ачаар миний бие махбодь хөдөлж ажилладаг. Энэ атом мэт бурханлаг эрч хүч бие дотор байгаа болохоор бие ажиллаж хөдөлдөг, ийм ч учраас онгоц хөөрөн нисдэг. Үүнийг ойлгоход хэцүү гэж үү?

Жишээ нь, хүн өөрийгөө эрүүл чийрэг, хүчтэй гэж тооцдог. Яагаад тэр эрүүл чийрэг, хүчтэй байгаа юм бэ? Энэ нь зөвхөн түүний дотор бурханлаг оч оршдогоос үүдэлтэй. Бурханлаг оч биеийг орхимогц тэрээр бүх хүчээ, эрчмээ алдах ба тас шувуу нисч ирээд л түүний биеийг идэж орхино. Хэрэв эрдэмтэд, матери нь амьдралын шалтгаан хийгээд эх үндэс гэж тооцдог юм бол ядаж ганц ширхэг нас нөгцсөн хүнийг буцаагаад амьдруулахыг хүсье. Жишээ нь аугаа эрдэмтэн профессор Эйнштейнийг. Ядаж нэг хүнийг амьдруулж, дахин ажиллуулж хөдөлмөрлүүлэхийн тулд түүнд ямар нэг химийн бодисыг хийг л дээ. Гэлээ ч үүнийг хийж чадахгүй. Тэдний мэдэхгүй маш олон зүйл бий. Гэвч энэ хүмүүсийг эрдэмтэд гэж нэрлэдэг.

Д-р Сингх: Заримдаа асуудал маш аймшигтай хурц болоод ирэхүйд бид түүнийг ажиглаагүй юм шиг дүр үзүүлдэг.

Шрила Прабхупада: Тиймээ. Сармагчин бартай тулгарахаараа нүдээ аничихдаг ба энэ хооронд бар тэр даруй түүн рүү дайрдаг. Үүн шиг эрдэмтэд асуудал проблемыг шийдэж чадахаа болихоороо: “За яахав, ингээд л байж байхаас” гэж бодоцгоодог. Чухамдаа тэдний хийдэг зүйл энэ. Яагаад гэвэл бидний жинхэнэ асуудал проблем бол үхэл. Хэн ч үхэхийг хүсдэггүй. Гэвч эрдэмтэд үхлийг зогсоож  чадахгүй. Тэд үхлийг өнгөцхөн хараад өнгөрдөг. Учир нь гэвэл тэд хүмүүсийг түүнээс ангижруулж чадахгүй. Бид үхэхийг хүсдэггүй, өтлөхийг, өвдөхийг хүсдэггүй. Гэвч эрдэмтэд юугаар туслаж чадах юм бэ? Тэд энэ чиглэлээр юу ч хийж чадахгүй. Хамгийн гол асуудлаа тэд хойш нь тавичихдаг юм даа.

 

 

Шинжлэх ухаан үхлийг зогсоох ёстой

Брахмананда: Эрдэмтэд хорт хавдрын шалтгааныг мэддэг үү?

Д-р Сингх: Тэдэнд хэд хэдэн онол бий л дээ.

Шрила Прабхупада: Хорт хавдрын шалтгааныг мэддэг байг л дээ. Үүний ашиг тус нь юунд байна ? Тэр ч байтугай хорт хавдрыг эмчилж болохоор байлаа ч та хүнийг мөнх болгочихож чадахгүй. Энэ боломжгүй. Хорт хавдар ч бай хорт хавдар биш ч бай хүн үхэх ёстой. Тэр үхлээс зугатаж чадахгүй. Үхэл ялгаагүй хүрээд л ирнэ. Хорт хавдраар ч биш, таагүй тохиол гэх мэтээс болж. Жинхэнэ шинжлэх ухааны судалгаа нь өөрийн өмнөө үхлийг зогсоох зорилгыг тавьсан байх ёстой. Энэ бол жинхэнэ шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаан нь Кришнагийн ухамсар юм. Ямар нэг өвчнөөс ангижруулах эм олох нь ололт амжилт биш юм. Жинхэнэ ололт амжилт бол бүх өвчнийг зогсоох явдал. “Бхагавад-гита”-д, жинхэнэ асуудал проблемууд нь төрөх, үхэх, өтлөх, өвдөх гэдгийг баталсан байдаг. Абрахма-бхуванал локах пунар авартино ржуна: “материаллаг ертөнцийн дээд гаригуудаас эхлээд доод гаригсаа хүртэл бүгд үхэл төрөлт давтагдан байдаг зовлон шаналлын өлгий юм” гэжээ. Дахин дахин давтагдах үхэлт, төрөлтийн асуудлыг шийдэх шийдэл нь Кришнагийн ухамсар юм. Энэ аргаар бид өөрсдөө хичлээллэдэг, бусад бүх хүмүүст үүнийгээ  өргөн барьж байна. Энэ дадал практикийн эцсийн төгс үр дүн нь бидний бие махбодь ашиггүй болж үхсэний дараагаар сүнс нь төрөх, үхэх, өвдөх, өтлөх асуудал нүүрлэн байдаг шинэ материаллаг биед төрдөггүйд оршино. Энэ л жинхэнэ шинжлэх ухаан юм.

 

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны дөрөвдүгээр сарын 29.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна.

Илжигнүүдийн хөгжил дэвшил

Шрила Прабхупада: Энэ материаллаг ертөнцөд бүгд зовж зүдэрдэг ба шинжлэх ухааны дэвшил гэдэг нь эрдэмтэд шинэ зовлонгуудын нөхцлийг бий болгодог гэсэн үг. Ингээд л болоо. Тэд юуг ч сайжруулдаггүй. Бхактивинода Тхакур үүнийг батлан: моха жанамийа, анитйа самсаре, живаке карайе гадха– “Шинжлэх ухааны ахиц гэж нэрлэгдэх зүйлийн туслалцаатайгаар эрдэмтэн нь илжиг болмуй” гэжээ. Түүнээс гадна тэрээр аажмаар улам улам төгс төгөлдөр илжиг болдог. Жишээ нь, илжиг мэт хөлсөө урсган ажилласаар хүн тэнгэр баганадсан байшин барина.

Тэрээр үүнд бүхий л амьдралаа зориулах боловч тэрээр үхэх ёстой болно. Тэр үлдэж чадахгүй; түүнийг өндөр байшингаас нь аваад шидчихнэ. Учир нь материаллаг амьдрал нь цаг зуурхны. Эрдэмтэд байнга л ямар нэг зүйлийг судлаж байдаг. Гэвч та, тэдний юу хийж байгаа тухай асуувал тэд: “Өө, би үүнийг ирээдүйн төлөө, дараагийн үе удмынхаа төлөө хийж байна” гэж хариулдаг. Гэвч би: “Харин та өөрөө яах вэ? Таны өндөр байшин хаачих вэ? Хэрэв дараагийн төрөлдөө та мод болчихвол дараагийн үе удамдаа та юу хийж өгөхсөн бэ?” гэж асууна. Харин тэр илжиг. Тэрээр өөрийн тэнгэр баганадсан байшингийн өмнө арван мянган жил зогсох болно гэдгээ мэддэггүй. Тэгэхээр тэр дараагийн үе удмынхаа төлөө юу хийж чадах вэ? Хэрэв бензин байхгүй бол тэр юу хийх вэ? Хэрэв тэр муур, нохой эсвэл мод болоод төрчихвөл тэр дараагийнхаа үе удамд юугаар туслаж чадах вэ?

Эрдэмтэд ер нь бүх хүмүүс дахин дахин давтагдах үхэх, төрөхийн тойргоос ангижрахаар тэмүүлэх ёстой. Гэвч үүний оронд хүмүүс үхэх, төрөхийн тойрогт улам улам орооцолдон байна. Бхаве смин клишйамананам авидйа-кама-кармабхих. Энэ бол Шримад-Бхагаватам/1.8.35/-аас авсан ишлэл. Энд нэг мөрөнд л бүх материаллаг оршнолыг тайлбарласан байна. Энэ бол жинхэнэ утга зохиол. Нэг мөр нь л мянган жилийн судалгааны ажлаас үнэтэй. Тэрээр, амьд бодгаль нь хаанаас бий болдог, энэ ертөнцөд хэрхэн төрдөг, хаашаа явж оддог, юу хийх ёстой гэх мэт болон өөр бусад олон чухал мэдээллийг өгдөг. Бхаве смин клишйамананам гэсэн үг нь оршихуйн төлөөх тэмцэлд хамаардаг. Яагаад энэ тэмцэл өрнөнө вэ? Түүний шалтгаан нь авидйа буюу мунхагт оршино. Мунхгийн мөн чанар нь юу вэ? Кама-кармабхих буюу бид зөвхөн өөрийн мэдрэхүйгээ хангахын төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг зааж байгаа ба өөрөөр хэлбэл материаллаг мэдрэхүйгээ хангахад орооцолдсонд бидний мунхгийн шалтгаан оршино.

Шавь: Орчин үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ нь  зөвхөн биеийнхээ хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдэг нь үнэн. Эрдэмтэд эцсийн дүндээ мэдрэхүйгээ хангахын төлөө хөдөлмөрлөдөг гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ.

 

Үгийн наадгай ба дэлхийн хямрал

 

Шрила Прабхупада: Ведэд: йасмин вигьяте сарвам эвам вигьятам бхавати- “Туйлын Үнэнийг мэдэх хүнд бусад бүх зүйл нээгдмүй” хэмээн өгүүлсэн байдаг. Би шинжлэх ухааны зэрэг дэвгүй ч би эрдэмтдийн өөдөөс уриа дуудлага шидэж чадна. Яагаад? Яагаад гэвэл би Кришнаг, Туйлын Үнэнийг мэддэг. Йасмин стхито на духкхена гурунапи вичалйате –“Кришнагийн ухамсарт батажсан хүнийг асар том зовлон шаналал ч тэнцвэрт байдлыг нь алдагдуулж чадахгүй”/Б.-гита.6.22/. “Шримад-Бхагаватамд”: авичйуто ‘ртахах кавибхир нирупито йад уттамашлока-гунануварнанам– “Кришнагийн ухамсар нь амьдралын төгс төгөлдөр юм хэмээх дүгнэлтэнд аугаа сүнснүүд хүрдэг” хэмээн баталжээ. Ийм мэдлэг л шаардлагатай. Харин бид ямар нэг судалгаа хийгээд, өөрийн онолоо дэвшүүлэхэд биш. Арван таван жилийн дараагаар: “Үгүй, үгүй. Бүх зүйл өөрөөр эргэчихлээ” гэж хэлнэ. Энэ бол шинжлэх ухаан биш. Энэ бол хүүхдийн тоглоом.

Д-р Сингх: Тиймээ. Чухамхүү тэгж л тэд өөрсдийн судалгааны туслалцаатайгаар нээлт хийдэг.

Шрила Прабхупада: Тийм судалгааны үнэ цэнэ ямар вэ? Энэ бол бусдаас мөнгө татах шинжлэх ухааны арга. Ингээд л болоо. Өөрөөр хэлбэл мэхлэлт. Эрдэмтэд плутон, фотон, устөрөгч, хүчилтөрөгч гэх мэт үгсээр л тоглодог. Гэвч энэ нь хүмүүст юу өгөх вэ? Ийм үгийг хүмүүс сонсоод тэд юу хэлж чадах вэ? Эхлээд нэг эрдэмтэн ямар нэг үзэгдлийг тодорхой түвшин хүртэл нь тайлбарлана. Дараа нь өөр нэг мэхлэгч хүрч ирээд бүхнийг цоо шинээр тайлбарлах ба үүнийгээ өөр  байдлаар, өөр үгээр тайлбарлана. Гэвч тэдний тайлбарлах гээд оролдоод байгаа тэр үзэгдэл өөрчлөгдөхгүй. Тэгэхээр тэдний хөгжил дэвшил юунд оршино вэ? Тэд боть боть л ном бичээд байна. Одоо бензиний асуудал үүсч байна. Түүнийг эрдэмтэд л бий болгосон. Хэрэв бензиний нөөц дуусвал энэ эрдэмтэн-луйварчид юу хийх бол? Тэд үүний өмнө хүчин мөхөсдөнө.

 

 

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

1973 оны дөрвөн сарын 28.

Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг

Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари болон өөр бусад шавь нар дагалдан явна.

 Материаллаг ертөнцийн зэрэглээ

Карандхара: Геологчид Дэлхийн үүслийн тогтоох гэж дэлхийн хөрсний үе давхаргыг судлаж байна.

Шрила Прабхупада: Гэвч энэ үеүд нь минут тутамд бүтээгдэж, устдаг. Одоо тэд нэг янз байхад, хагас цагийн дараа өөр болчихно. Тэд жагат буюу байнга өөрчлөгддөг. Бхагавадт-гитад/8.4/  Кришна өгүүлэхдээ: адхибхутам кшаро бхавах – “Материаллаг байгаль нь байнга өөрчлөгдөж байдгаараа ялгардаг” гэжээ.

Ийм учраас энэхүү эрчмийг зүгээр л ажигласнаар түүний эх үүсвэрийг олж тогтоох боломжгүй. Одоо газрын үе давхарга хар өнгөтэй байж болох ч дараахан нь цагаан, дараа нь дахиад хар гэх мэтээр цааш үргэлжилнэ. Үүнийг пунах пунаш чарвита-чарвананам– “зажилснаа дахин зажлах” гэж нэрлэдэг. Одоо бол хүйтэн сэрүүн байна, өдөр тийшээ дулаахан болоод, орой дахин сэрүүснэ. Тийнхүү бүх материаллаг бүтээл янз бүрийн өөрчлөлтүүдтэй тулгарч байдаг. Бидний бие махбодь ч өөрчлөгддөг. Бүх зүйл өөрчлөгдөнө. Гэвч энэ бүх өөрчлөлтүүдийн цаана ямархан мөнхийн бодит ахуй  оршино вэ? Энэ бол жинхэнэ шинжлэх ухааны судлагдахуун байх ёстой. Эрдэмтэд мөнхийн бодит байдлыг олж тогтоож чадахгүй болохоороо сэтгэлээр унадаг. Тэд, бүх зүйлийн үндэс бол хоосон буюу тэг хэмээн боддог. Тэд мөнх гэдэг бол ердөө тэг гэж л бодддог. Харин тэднээс энэ тэгийг тэгээд хаанаас гаргаад ирэв гэж асуухад тэд: “Тэр зүгээр л огт байхгүй зүйлээс үүссэн” хэмээн хариулдаг. Ийм учраас бид тэднээс: “Биднийг тойрон хүрээлж буй олон янзын зүйлс хэрхэн үүссэн бэ?” гэж асуух ёстой. Олон янз байдал нь мөнх бөгөөд харин материаллаг ертөнц дээрхи эрдэмтдийн судлаад байгаа хувисамтгай олон янз байдал нь цаг зуурхны юм гэж Ведүүд сургадаг. Энэ олон янз байдал нь жинхэнэ олон янз байдлын сүүдэр. Жинхэнэ олон янз байдал нь мөнхөд бурханлаг ертөнцөд оршин байдаг.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл материаллаг орчлон нь зэрэглээтэй адил гэж үү?

Шрила Прабхупада: Тийм. Жишээ нь, би элсэн цөлд ус харж байна гэж бодъё. Гэвч үнэн хэрэгтээ тэр тэнд байхгүй. Энэ бол хуурмаг зүйл. Ус оршин байгаа л даа. Гэвч энэ зэрэглээн дунд биш. Үүнтэй адилаар бидний ажиглан харж буй материаллаг олон янз, олон хэлбэр байдал нь, цэнгэл жаргалын олон хэлбэр нь энэ зэрэглээтэй адил. Амьд бодгалиуд бид цэнгэлийн тулд бүтээгдсэн. Гэвч түүнийг бид байх ёстой газраас нь бус харин худал хуурмаг дотроос хайж байна. Бид элсэн цөлд зэрэглээнд хууртан ус хараад түүнийг хөөсөөр эцсийн эцэст ангаж цангаж үхэж буй амьтадтай адил. Тэд энэ хуурмаг усаар цангаагаа тайлж чаддаггүй. Түүн шиг бид өөрсдийн цэнгэх цангаа хүслийг тайлахын тулд олон янзын зүйлсийг бүтээхээр оролдож байна. Гэвч алхам тутамд бид ялагдлыг хүлээдэг. Учир нь материаллаг оршихуй бол худал хуурмаг юм. Иймээс жинхэнээсээ ухаалаг байна гэдэг бол: “Бодит байдал хаана байна? Энэ худал хуурмагийн чинь эх үндэс болсон мөнхийн эх үндэс хаана байна ?”  гэж асуулт тавих явдал юм. Зөвхөн үүнийг олж тогтоосноор бид жинхэнэ цэнгэлийг амсаж чадна.

 

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны дөрвөн сарын 19.

Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг

Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна.

Үеэ өнгөрөөсөн дарвины онол

Шрила Прабхупада: Материаллаг ертөнц нь саттва, ража, тамас(буяны, шуналын, мунхгийн) хэмээх гурван чанарын хослол юм. Тэдгээр нь хаа сайгүй илэрдэг. Энэ чанарууд нь янз бүрийн харьцаа хэмжээтэйгээр амьдралын бүх хэлбэрүүдэд байдаг. Жишээ нь, нэг мод гайхамшигтай амттай үр жимсийг өгч байхад харин өөр бусад мод зөвхөн түлээ болгон хэрэглэхэд л тохирно.

Энэ нь тэд байгалийн янз бүрийн чанартай холбоотойн үр дүн. Амьтан адгууснуудад ч энэ гурван чанар угаас байдаг. Үнээ буяны гунын нөлөөнд, арслан шуналын, мич мунхгийн гунын нөлөөнд оршино. Дарвиныхаар бол түүний эцэг нь сармагчин байж таарч байгаа юм. (Инээлдэв.) Түүний онол огт дэмий зүйл.

Д-р Сингх: Зарим нэг амьд бодгаль нь оршихуйн төлөө тэмцлийн дүнд сөнөж мөхдөг хэмээн Дарвин өгүүлсэн. Амьдарч чадах нь үлдээд, эс чадах нь сөнөдөг. Тийнхүү тэрээр амьд үлдэх хийгээд сөнөж мөхөх нь гар гараасаа хөтлөлцөн явдаг гэж баталсан.

Шрила Прабхупада: Хэн ч сөнөөгүй. Мичнүүд сөнөж устаагүй. Дарвины дээд өвөг болсон мичнүүд бүгд л оршин байгаа.

Карандхара: Дарвин байгалийн шалгарлын онолыг дэвшүүлсэн. Гэвч шалгарал гэдэг нь сонголт гэсэн үг л дээ. Тэгвэл хэнийг сонгоод байгаа хэрэг вэ?

Шрила Прабхупада: Бодгалийг сонгох ёстой. Нэгийг нь амьдрахыг, нэгийг нь сөнөж мөхөхийг хэн зөвшөөрсөн бэ? Тийм зөвшөөрлийг олгох эрх мэдэлтэй, оюун ухаантай ямар нэг бодгаль байх ёстойёо доо. Энэ бол бидний нэг дэхь баталгаа. Энэ бодгалийн хэн болохыг Бхагавад-гитад тайлбарласан. Кришна: майадхйакшена пракритих– “Байгаль нь Миний дээд хяналтан доор ажилладаг”/Б.-г.9.10/ хэмээн өгүүлсэн.

Д-р Сингх: Түүнээс гадна, Дарвин,  олон янзын амьд бодгалиуд нь нэгэн зэрэг үүсэн бий болоогүй ба тэд аажмаар хувьсан хөгжсөн гэж өгүүлсэн байдаг.

Шрила Прабхупада: Тэгвэл тэрээр хэрхэн яаж хувислын процесс эхэлснийг тайлбарладаг вэ?

Карандхара: Орчин үеийн дарвины онолыг баримтлагчид, анхны амьд организм нь химийн бодисуудын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болсон гэж баталцгаадаг.

Шрила Прабхупада: Харин би тэдэнд хандаж: “Хэрэв амьдрал химийн бодисуудаас үүссэн юм бол, та бүгдийн шинжлэх ухаан хөгжлийн тийм өндөр түвшинд хүрсэн юм бол, чухам яагаад та нар өөрсдийн лабораторитоо биохимийн аргаар амьдралыг бий болгож үл чадна вэ? ”  гэж хэлмээр байна.

 

Ирээдүйд…

Карандхара: Тэд, ирээдүйд амьдралыг бий болгоно гэж ярьдаг.

Шрила Прабхупада: Хэдий хир хурдан бэ? Ийм эгзэгтэй асуудал үүсмэгц тэд: “Бид үүнийг ирээдүйд л хийчихнэ” хэмээн хариулдаг. Яагаад ирээдүйд гэж? Энэ бол дэмий яриа. “Хэдий сайхан байлаа ч ирээдүйд бүү итгэ”. Хэрэв тэд тийм амжилтанд хүрсэн юм бол одоо л амьдралыг хэрхэн химийн бодисуудаас гаргаж авсныгаа бидэнд үзүүлэх ёстой. Эс тэгвээс тэдний хөгжил дэвшил гэж чухам юу юм бэ? Тэд зүгээр л дэмий зүйлийг ярьцгааж буй хэрэг.

Карандхара: Тэд, амьдралыг бий болгохын яг босгон дээр байна даа гэж баталцгаадаг.

Шрила Прабхупада: Энэ бол мөн л нөгөөх “Ирээдүйд” гэдгийг арай өөр үгээр хэлж байгаа хэлбэр. Эрдэмтэд амьдрал хэрхэн үүссэнийг ойлгодоггүйгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэд, амьдрал нь химийн гарал үүсэлтэй гэдгийг нотолно хэмээн баталцгаадаг ч энэ нь дараа төлнө хэмээн чек бичиж өгч байгаатай яг адил. Жишээ нь, би танд арван мянган долларын чек өгөөд, энэ мөнгийг та ирээдүйд авч болно гэж хэлжээ. Харин одоо бол миний дансанд юу ч байхгүй. Ийм чек нь хир их ач холбогдолтой вэ? Эрдэмтэд өөрсдийн шинжлэх ухаанаа тэнгэрт гартал магтацгаадаг ч практик дээр ямар нэг зүйлийг үзүүлэх болоход тэд үүнийг ирээдүйд л хийчихнэ хэмээн итгүүлж үнэмшүүлдэг. Жишээлэхэд би өөрийгөө саятан гэж батлалаа гэж бодъё. Гэвч харин та надаас жаахан мөнгө гуйвал би: “За. Би одоо танд маш их хэмжээний мөнгөний чек бичээд өгье. Түүгээр та ирээдүйд их мөнгө авч болно. Та үүнийг зохицуулчих уу?” гэж хариулж. Хэрэв та эрүүл ухаантай л бол: “Үгүй та надад ядаж таван доллар бэлнээр өгөөч. Би гартаа жаахныг барьж үзмээр байна” гэж хариулах бизээ. Үүн шиг эрдэмтэд: өөрийн лабораторидоо биохимийн тусламжтайгаар өчүүхэн өвсийг ч бүтээчихэж чадахгүй. Гэвч амьдрал химийн бодисуудаас үүссэн гэж тунхаглаад байдаг. Ямархан дэмий яриа вэ! Үүнд эргэлзэх хүн байна гэж үү?

Карандхара: Амьдралын үүсэл нь химийн хуулиар тайлбарлагддаг гэж тэд өгүүлцгээдэг.

Шрила Прабхупада: Хуулийн тухай яривал түүнийг бүтээсэн хэн нэгэн байх ёстой гэдгийг бид анхаарах ёстой. Хэдий шинжлэх ухааны хөгжил дэвшил гэж нэрлэж байгаа ч эрдэмтэд лабораторитоо өвсийг ч бүтээчихэж чадахгүй. Тэгэхээр тэд ямар эрдэмтэд болох вэ?

Д-р Сингх: Эцсийн дүндээ бүх зүйл материас л үүссэн гэж тэд ярьдаг. Амьд матери нь амьгүй материас үүссэн гэж.

Шрила Прабхупада: Тэгвэл энэ амьд матери нь одоо хаанаас үүсээд байгаа хэрэг вэ? Эсвэл эрдэмтэд, амьдрал урьд нь материас үүсч байсан одоо харин үүсэхээ байсан гэж батлаад байна уу? Одоо тэгвэл шоргоолж хаанаас үүсээд байна вэ? Бохир зүйлээс үү?

 

Дутагдаж буй гинжин хэлхээ

Д-р Сингх: Амьдрал хэрхэн материас үүсдэг ба амьд матери нь хэрхэн амьгүйгээс үүсдгийг тайлбарласан хэд хэдэн онол байдаг.

Шрила Прабхупада(материалист эрдэмтний дүрд тоглож буй д-р Сингхд хандан): Тийм байг, эрхэм ноёнтон. Тэгвэл яагаад одоо шууд амьдрал материас үүсчихгүй байгаа юм бэ?

Үнэн хэрэгтээ энэ эрдэмтнүүд бол луйварчид юм. Тэд яг л хүүхэд мэт, үүнийгээ баталж чадахгүй мөртлөө амьдрал материас үүссэн гэж зүтгээд байдаг. Манай Кришнагийн ухамсрын хөдөлгөөн нь энэ бүх луйварчдын үнэн нүүр царайг илчлэх ёстой. Тэд ердөө л мэхэлж байгаа хэрэг юм. Яагаад тэд амьдралыг шууд одоо бүтээчихгүй байгаа юм бэ? Урьд нь амьдрал материас үүссэн, ирээдүйд энэ зүйл дахин давтагдана гэж тэд ярьцгаадаг. Мөн тэд материас амьдралыг бий болгоно гэж ярьцгаадаг. Энэ ямар хэлбэрийн онол гээч вэ? Тэд амьдрал материас үүссэн гээд аль хэдийнээ тунхаглачихсан. Энэ нь “үүссэн юм” хэмээх өнгөрсөн цагт л хамаараад байна. Тэгвэл яагаад тэд одоо ирээдүйн тухай яриад байгаа билээ? Энэ нь харилцан зөрчилтэй биш байна гэж үү? Өнгөрснийг ирээдүйд хийчихнэ гээд л тэд горьдоод байдаг. Энэ бол хүүхдийн шулганаан.

Карандхара: Тэд, амьдрал материас өмнө нь үүсч байсан тэр аргаар ирээдүйд түүнийг бүтээчихнэ гэж баталцгаадаг.

Шрила Прабхупада: Ямар дэмий яриа вэ? Хэрэв тэд материас амьдрал үүссэнийг одоо л нотолж чадахгүй юм бол өмнө нь амьдрал энэ аргаар үүссэн гэдгийг хаанаас мэдсэн болж байна ?

Д-р Сингх: Тэд зүгээр л төсөөлж …

Шрила Прабхупада: Төсөөлөхийг хэн ч чадна. Харин гэтэл энэ бол шинжлэх ухаан биш. Төсөөлөхийг хэн дуртай нь хийж чадна: та ч би ч. Гэвч баталгаа хэрэгтэй. Бид амьдрал амьдралаас үүссэн юм гэдгийг баталж чадна. Жишээ нь, эцэг хүн хүүхдийг төрүүлдэг. Эцэг амьд, хүүхэд ч амьд. Гэтэл хүүхдийн эцэг нь үхмэл чулуу юм гэсэн баталгаа хаана байна ? Тэдний баталгаа нь хаана байна? Бид амьдралаас л амьдрал эхлэлээ авдаг гэдгийг хялбархан баталчихаж чадаж байна. Харин амьдралын эх үүсвэр нь Кришна. Үүнийг ч мөн баталж болно. Гэвч хүүхэд чулуунаас төрсөн гэдгийн баталгаа хаана байна? Тэд яагаад ч  амьдрал материас үүссэн гэдгийг баталчихаж чадахгүй. Тэд үүнийг ирээдүйд хийнэ гээд л хойш нь тавина.(Инээлдэв)

Карандхара: Одоо бол хүчил, аминохүчил зэргийг томъёолж чадна хэмээн эрдэмтэд ярьдаг. Тэдгээр нь ямар нэг байдлаар нэг эст амьд организмтай адил. Эдгээр хүчлүүд нь амьд оршнолуудтай маш адил болохоор тэдэнд амьдралыг бүтээхийн тулд ердөө ямар нэг гинжин хэлхээ дутагдаад байна даа гэж баталцгаадаг.

Шрила Прабхупада: Шал дэмий яриа! Дутаад байгаа гинжин хэлхээ. Би тэдний эгц нүүр өөдөөс уриалан дуудмаар байна! (Инээд). Тэдэнд ийм дуудлага л дутагдаад байна. Дутагдаад байгаа гинжин хэлхээ бол тэдний нүүр өөд шидсэн энэ уриа дуудлага юм.

 

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

1973 оны дөрвөн сарын 18.

Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг

Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна.

Өөр бусад гариг дээрхи амьдрал

Шрила Прабхупада: Нар, Саран дээр ч амьд оршнолууд байдаг. Энэ талаархи эрдэмтдийн санаа бодол ямар вэ?

Доктор Сингх: Тэнд амьдрал үгүй гэж тэд ярьдаг.

Доктор Сингх: Саран дээр амьдрал байхгүй гэж тэд ярьдаг. Учир нь тэнд түүнийг олоогүй юм.

Шрила Прабхупада: Тэд яагаад үүнд итгэнэ вэ? Сар нь тоосоор бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр тэр ч байтугай энэ тооснуудад ч амьд бодгалиуд амьдарч чадна. Ямар ч агаар мандал амьдрахад тохиромжтой. Ямар ч. Ийм учраас Ведүүдэд амьд оршнолуудыг сарва-гатах гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “ямар ч нөхцөлд орших” гэсэн утгатай. Амьд оршнол нь материаллаг бус. Тэрээр материаллаг биед оршдог ч харин тэр өөрөө материаллаг бус. Гэвч харин бид янз бүрийн агаар мандлын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь янз бүрийн нөхцөл байдлын тухай яринаа гэсэн үг.

 Карандхара: Сарны агаар мандал нь амьдрахад тохиромжгүй тэд ярьдаг. Гэвч тэдний нотолдог ганц зүйл нь бидний мэдэх амьдралын хэлбэр маягт тэр нь тохиромжгүй гэдэг нотолгоо.

Шрила Прабхупада: Ведэд амьд оршнол нь материаллаг илрэлээс огтын хамааралгүй гэж өгүүлсэн байдаг. Түүнийг шатааж, зүсэж, хатааж, норгож болохгүй. Энэ тухай Бхагавад-гитад авч үзсэн.

Доктор Сингх: Эрдэмтэд, манай гариг дээрхи амьдралын тухай мэдлэгийг бусад гариг дээрхи амьдрал дээр хэрэглэж болох ёстой гэж тооцдог.

Шрила Прабхупада: Тиймээ. Тэд юуны түрүүнд л өөрсдийн тухай боддог. Тэд өөрсдийн амьдарч байгаа нөхцөл байдлаас ургуулан маш нарийхан, давчуу хүрээнд сэтгэцгээдэг. Үүнийг бид “эрхэм доктор Мэлхийн гүн ухаан” гэж нэрлэдэг./Инээлдэв/

ТЦ

            Нэгэн худагт мэлхийхэн амьдардаг байлаа. Нэгэн удаа найзаасаа Атлантын далайн тухай сонсоод тэрээр асуусан нь:

–                     Атлантын далай гэж юу вэ?

–                     Энэ бол асар том усан сан, – гэж найз нь хариулж.

–                     Асар том оо? Тэр чинь миний худгаас хоёр дахин том уу?

–                     Өө үгүй дээ. Бүр хавьгүй илүү, – гэж нөхөр нь хариу өгүүлэв.

–                     Тэгээд хэд дахин том гэж? Арав дахин том уу?

Ингэж мэлхий өөрийн тооцооллоо үргэлжлүүлсэн. Гэвч хэрэв ийм байдлаар үйлдвэл далай нь ямархан аугаа гэдгийг ойлгоно гэж найдаж болох уу? Бидний боломж, туршлага, сэтгэх чадвар хязгаарлагдмал. Эрдэмтдийн бүхий л эргэцүүлэл эцсийн дүндээ мэлхийн гүн ухаанаас өөр юунд ч хүргэхгүй.

Карандхара: Тэд “шинжлэх ухааны шударга байдал” гэж нэрлэгдэх тэр зүйлээ маш их үнэлдэг. Энэ нь тэд зөвхөн өөрсдийн шууд туршлага дээр тулгуурлаж чадна гэсэн үг л дээ.

Шрила Прабхупада: Та өөрийн туршлагын талаар ярьж болно. Харин би өөрийнхийгөө. Гэвч юуны төлөө би таны туршлага дээр үндэслэн тооцох гэж? Хэрэв та тэнэг бол таныхаар бол би тэнэг болж хувирах ёстой юу? Та мэлхий бол хэрэв би халим бол яах вэ? Юуны тулд бүх зүйлийг таны худгийн масштабаар хэмжих ёстой гэж? Танд өөрийн гэсэн шинжлэх ухааны танин мэдэхүйн арга байна, харин надад өөрийн гэсэн.

Доктор Сингх: Сарны гадарга дээрээс ус олоогүй учраас эрдэмтэд тэнд амьдрал байхгүй гэсэн дүгнэлт хийсэн.

Шрила Прабхупада: Тэд Сарны бүх гадаргууг хараагүй. Жишээ нь, нааш аль нэг гаригаас хэн нэг нь нисч ирлээ гэж бодъё. Тэгээд Аравын элсэн цөлд газардаад, буцсан байг. Тэрээр бүх Дэлхийн байгалийн тухай бүрэн төсөөлөлтэй болж чадах уу? Түүний мэдлэг бүрэн бус болно.

Карандхара: Тэдэнд ус илрүүлдэг багаж бий л дээ. Тэд, түүнийгээ Сарны тойрог зам дээр тавиад, тэнд ус байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд тийм ч учраас мэдээж тэнд амьдрал байхгүй  гэж ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Тэр ч байтугай тэнд Наран дээрхи шиг ус байхгүй байлаа ч ялгаагүй тэнд амьд оршнолууд бий. Огтхон ч усгүй мэт санагддаг элсэн цөлд кактус яаж ургадаг юм бэ?

Карандхара: Тэрээр түүнийг агаар мандлаас авдаг.

Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад гэвэл агаар мандалд амьдралыг тэтгэх бүхий л шаардлагатай элементүүд бий: шороо, ус, гал, агаар, огторгуй. Эдгээр элементүүд нь ямар ч материаллаг объектод оршин байдаг. Жишээ нь, хэдийгээр та харахгүй байгаа ч миний биенд ус бий. Энэ дулаан хаанаас гараад байна ? Та гал харахгүй байна. Миний биен дотор гал ноцож буйг та харж чадах уу? Тэгвэл хаанаас дулаан гарна вэ? Үүнд хэрхэн хариулах вэ?

Харьцангуй байдал ба мэдлэг

Шрила Прабхупада: Бүх амьд оршнолууд нь хооллох, унтах, үржих, өөрийгөө хамгаалах гэсэн үйлийн дөрвөн үндсэн хэлбэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах оюун ухаантай. Энэ дөрвөн зарчим нь атомд ч буй. Хүн арай жаахан илүүтэй оюун ухаантайгаараа л бусдаас ялгарна. Тэрээр түүнийхээ тусламжтайгаар Бурханыг таньж чадна. Энэ бол цорын ганц ялгаа юм. Ахара-нидра-бхайа-маитхунам ча саманйам этат пашубхир наранам /Хиопадеша/. Хоол, нойр, бэлгийн амьдрал, өөрийгөө хамгаалахуйг хаа сайгүй харж болно. Модод хэрхэн ургасныг та нар харсан. Яран дээгүүр холтос шууд ургаагүй. Тэр түүнийг тойрч ургасан байна. (Шрила Прабхупада холтос хэрхэн түүн дээгүүр биш ярыг тойрч ургасныг заан дохив). Мод: “Хэрэв энэ чиглэлд ургавал би саадтай тулгарна, тиймээс би өөр зам сонгоё” гэж ухамсарлан боджээ. Гэвч модны нүд хаана байна вэ? Тэр хэрхэн яаж хардаг хэрэг вэ? Тэр оюун ухаантай юм. Энэ оюун ухаан нь биднийх шиг хэмжэнд хөгжөөгүй ч энэ бол оюун ухаан. Жаахан хүүхдэд ч оюун ухаан бий. Түүний оюун ухаан эцгийнх шигээ тийм хөгжилтэй биш л дээ. Тодорхой хугацааны дараа жаалхүү насанд хүрсэн хүний биеийг олж авах ба тэр цагт түүний оюун ухаан бүрэн дүүрэн хөгжиж, илэрч мэдэгдэх болно.

Д-р Сингх: Энэ тохиолдолд оюун ухаан нь харьцангуй гэсэн ойлголт болно.

Шрила Прабхупада: Тиймээ. Бүх зүйл харьцангуй. Та өөрийн гэсэн биетэй, өөрийн гэсэн амьдрах хугацаатай, харин шоргоолж өөрийн гэсэн. Бид ч, шоргоолж ч зуун жил амьдрах ба энэ “зуун жилийн” үргэлжлэх хугацаа бидний бие махбодиос хамаардаг. Тэр ч байтугай энэ орчлонгийн хамгийн урт нас заяагдсан амьд бодгаль Брахма ч зуун жил амьдардаг. Бидэнд шоргоолж хэдхэн өдөр амьдарч байгаа мэт санагддаг. Үүнтэй адилаар агаар мандал нь дэлхийнхээс өөр бусад гаригуудад эдгээр гаригс дээрхи нөхцөлд тохирсон амьдралын хэлбэрүүд бий. Гэвч эрдэмтэд бүгдийг Дэлхийн харьцангуй нөхцлийн үүднээс харахыг оролдож байна. Энэ бол дэмий зүйл. Тэд яах гэж ийм зүйл хийнэ вэ? Хэрэв бүх сансрын илрэл нь харьцангуйн хуулинд захирагддаг юм бол эрдэмтэд манай гариг дээрхи нөхцөл нь бусад гариг дээрхи амьдралын нөхцөлтэй тохирох ёстой гэж хэрхэн баталж чадаж байна вэ? ….

8 600 000 000 жил үргэлжлэх өдөр

Д-р Сингх: Энэ ертөнц дээрхи бараг хүн бүр өөрсдийн оршин буй нөхцөл байдлаас ургуулан бүх зүйлийг хардагт л зовлон байгаа юм. Гэтэл харин энэ нь огт дэмий зүйл.

Шавь: Өөрийн тосгоноо хэзээ ч орхиж үзээгүй хүн ертөнц тосгоных нь хил хязгаараар дуусна л гэж бодно.

Шрила Прабхупада: Тиймээ. Мэлхий бүх зүйлд өөрийнхөө худгийн хэмжээсээр ханддаг. Далай гэдэг аугаа ч тэр мэлхий түүний аугаа хэмжээг өөрийн хэмжээсээр л хэмжинэ. Бурхан мөн аугаа ч бид Түүний аугаа байдлыг бидний өөрсдийн харьцангуй аугаа байдлаар л хэмжихийг оролдоно. Шөнө төрөөд, өсөөд, үр удмаа үлдээгээд, үүр цайхаас өмнө үхдэг шавьжнууд ч байдаг. Тэд хэзээ ч өглөөг хардаггүй. Ийм учраас хэрэв тэд өглөө гэж ерөөсөө байдаггүй гэж тооцвол энэ нь дэмий яриа болно биз. Түүн шиг бид судар шастираас Брахмын нас нь бидний сая сая жилээр хэмжигддэг гэдгийг олж мэдээд үүнд итгэдэггүй. Бид: “Яаж ийм юм байж болох вэ дээ?” гэж ярьцгаана. Гэвч Бхагавад-гитад/8.17/: сахасра-йуга-парйантам ахар йад брахмано видух– “Дөрвөн тэрбум гурван зуун сая жил нь Брахмын арван хоёр цагтай тэнцмүй” гэж өгүүлсэн байдаг. Тэр ч байтугай энэтхэгийн нэртэй улс төрийн зүтгэлтэн, “Гита”-гийн аугаа мэдлэгтэн үүнийг зөвшөөрч чадааггүй. Тэрээр, энэ бол бодож олсон зүйл гэж хэлсэн. Ямархан үл бүтэх амьтан байна! Чингэвч түүнийг нилээд зэгсэн сайн эрдэмтэн гэж тооцоцгоодог. Проблем үүнд л байгаа юм. Үл бүтэх этгээд, тэнэгүүдийг эрдэмтэн, судлаач, гүн ухаантан хэмээн хүлээж авдаг. Ийм учраас л бүх дэлхий ертөнц буруу замаар явж байгаа юм.

Үгийн тайлбар: Брахма-Орчлонгийн хамгийн анхдагч бодгаль, энэ орчлонг бүтээгч сахиулсан тэнгэр

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

Scroll to Top