Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 8 8
Users Today : 0
Users Yesterday : 33
Total Users : 10188
Views Today :
Views Yesterday : 62

1973 оны арван хоёр сарын 10.

Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.

Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами  болон өөр бусад шавь нар  дагалдан явна.

 “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

 

Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ?

Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй.

Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг.

Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай.

Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарна. Ведийн утга зохиолуудад ямар нэг зүйлээрээ бусдаас илүү байна гэдэг нь том аз хийморь гэж өгүүлсэн байдаг. Лакшми-сахасра-шата-самбхрама-севйаманам: “Түүнд зуу зуун мянган аз хийморь, цэцэглэн мандахын дарь эх нар үйлчлэн зүтгэдэг”(Брахма-самхита, 5.29). Энд энэ гариг дэлхий дээр бид цэцэглэн мандахын дарь эхэд хандан бидэнд адис өршөөлөө хайрлахыг гуйн залбирч байдаг. Харин Кришнад цаг ямагт мянга мянган цэцэглэн мандахын дарь эхүүд мөргөн залбирч байдаг.

Д-р Сингх: Хэнд тийм аз хийморь заяасныг бид төсөөлж ч чадахгүй.

Шрила Прабхупада: Тиймээ. Тийм болохоор л Кришнаг ачинтйа буюу ойлгогдошгүй гэж ярьдаг. Бид тэр ямархан аугаа, аз хийморьтой юм бэ гэдгийг төсөөлж ч чадахгүй. Ачинтйа хэмээх үг нь бид төсөөлж ч чадахгүй гэсэн утгатай. Бид Бурханы эд баялагийн нэгээхэн хэсэг болсон энэ материаллаг ертөнцийг харж чадна. Энэ материаллаг ертөнцөд Бурханы хүчин чадлын өчүүхэн хэсэг нь л илэрдэг. Дээд Бодгаль нь олон янзын хүчнийг шингээсэн байдаг. Түүнд доод ба дээд эрч хүчин бий. “Бхагавад-гита”-д Кришна:

бхумир апо анало вайух

кхам мано буддхир эва чаа

аханкара итийам ме

бхинна пракритир аштадха

“Шороо, ус, гал, агаар, огторгуй, ухаан, оюун ухаан, хуурмаг би хэмээх эдгээр найман элемент нь Миний тусгаар материаллаг эрчмийг бүрдүүлдэг” хэмээн өгүүлжээ. “Бхагавад-гита”-гийн дараагийн шүлгэнд Кришна бурханлаг ертөнцийг бүрдүүлдэг Өөрийн дээд эрч хүч(пара пракрити)-г тайлбарласан. Ийм учраас хэрвээ энэ доод материаллаг эрч хүч нь ийм гайхамшгийг бүтээж чадаж байгаа юм бол бурханлаг ертөнц нь ямар  гайхамшигтайг зүгээр л төсөөл дөө. Энэ бол дээдийн дээд хэмээх үгний утга.

Йогийн хүчний нууц

 

Хридайананда дас Госвами: Бурханлаг ертөнцөд бидний Дэлхий дээр хардаг амьдралын бүх хэлбэрүүд байдаг уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Хэрвээ энэхүү доод эрч хүчин ийм олон гайхамшигтай амьдралын хэлбэрүүдийг бий болгож байхад бурханлаг ертөнц дахь амьдралын дээд хэлбэрүүд нь ямар гайхалтай байхыг төсөөл дөө! Тэр ч байтугай энэ материаллаг ертөнцийн зарим нэг гаригсын оршин суугчид өөр бусад гариг дээр оршин суугчдаасаа хавьгүй илүү хүч чадалтай байдаг. Жишээ нь, дэлхий дээр хүмүүс гайхамшгийг бүтээх чадвартай болохын тулд ид шидийн йогоор хичээллэдэг. Гэвч Сиддхалока гэж нэрлэгдэх өөр нэг гариг дээр амьдрах хүмүүс нь эдгээр аугаа йогийн хүчнийг шингээн төрдөг. Дэлхийн хувьд шувууд л нисэж чаддаг.  Бид  харин үнэтэй цэнэтэй машин механикмын туслалцаагүйгээр ийм чадваргүй нь хууль. Гэтэл Сиддхалока гэх мэт гаригсын оршин суугчид нэг гаригаас нөгөө гаригт машины туслалцаагүйгээр нисэн зорчиж чаддаг. Өөр гаригт очихын тулд тэд зүгээр л үүнийг хүсэхэд л хангалттай. Тэр ч байтугай манай дэлхий дээр Жаганнатха Пури, Рамешвара, Хардвар, Дварака хэмээх дөрвөн газарт өглөө эрт нэгэн зэрэг угаал үйлдэж чаддаг йогчид бий. Манай эцгийн найз, ийм нэг йогч эцгийг маань Калькуттад урьж байсан. Энэ йогч, газарт суугаад, номын багш буюу гурудээ хүрэх төдийд хоёр минутын хугацаанд Калькуттаас Дваракад очиж чаддаг хэмээн ярьсан байдаг. Энэ бол йогийн хүч. Түүнтэй орчин үеийн нисэх онгоцыг яаж харьцуулах вэ? Дурваса Муни бүх орчлонгоор нисээд Ваикунтхийн гариг хүртэл нисэхэд нэг жилийн хугацааг зарцуулж байсан. Орчин үеийн тооцооллоор бол манай орчлонгийн зарим нэг гариг нь дэлхийгээс дөчин мянган гэрлийн жилийн зайтай оршдог. Энэ нь хэрвээ гэрлийн хурдаар энэ гаригт хүрэхээр аялавал дөчин мянган жил шаардагдана гэсэн үг. Тэгвэл тэр ч байтугай ийм боломжтой байлаа ч сансрын нисэгчид нь дөчин мянган жил амьдарч чадах уу? Ийм байхад тэд юугаараа бардамнан сайрхана вэ?

Д-р Сингх: Эрдэмтдэд, сансрын орон зайг гэрлийн хурдаар туулж чадах машин  бүтээж чадна гэсэн онол онол бий.

Шрила Прабхупада: Энэ бол хууран мэхлэлт. Тэд тэгж ярьдаг ч хэзээ ч үүнийг хийж чадахгүй.

Ведийн сансар судал

 

Шрила Прабхупада: Олон тооны үл үзэгдэх гариг эрхэс, одод байдаг. Жишээ нь Раху гариг Нар, Сарны хооронд ороход хиртэлт болдог. Гэвч эрдэмтэд хиртэлтийг өөрөөр тайлбарладаг. Үнэн хэрэгтээ хиртэлтийг Раху гариг л үүсгэдэг. Хиртэлтийн шалтгааныг тайлбарладаг орчин үеийн эрдэмтдийн онолд олон тооны эргэлзээ бий. Ведийнхээр бол тэдний тайлбар нь үнэн бус.

Д-р Сингх: Гэвч эрдэмтэд, өөрийн онолоо нотлон гэрчилж чадна хэмээн баталцгаадаг.

Шрила Прабхупада: Шинжлэх ухаан бүгдийг батлана хэмээн тэд ярьцгаадаг. Гэвч энэ бол дэмий хоосон зүйл. Эрдэмтэд батлалаа ч тэд үнэн хэрэгтээ хэн болохыгоо мэддэггүй. Үүнийгээ тэд мэддэггүй. Яагаад тэд үхнэ вэ? Үүнийг ч тэд мэддэггүй. Тэдний бүх мэдлэг ингээд л дуусдаг.

Д-р Сингх:Тэд орчлон ертөнцийн загварыг бүтээж чадна гэдэг. Тэд гаригс хийгээд сарны загварыг бүтээчихнэ гэж ярьцгаадаг.

 Шрила Прабхупада: Тэд орчлон ертөнцийн загварыг бүтээж чадах ч яагаад тэд  цахилгаан эрчим хүчийг хэмнэхийн тулд Нарны загварыг бүтээхгүй байна вэ? Эдгээр мэхлэгчид олон зүйлийг ярьдаг ч юуг ч хийж чаддаггүй. Хэрэв тэд орчлонгийн загварыг хийж чаддаг юм бол Нарны томоохон загварыг хийг. Тэгвэл харанхуй шөнө цахилгаан эрчим хүчинд төдийчинээ мөнгө зарцуулах хэрэггүй болно. Харин тэд үүнийг хийж чадахгүй. Чингэвч тэд том том зүйлийг яривч энэ нь ердөө л татвар төлөгчдөөс жаахан мөнгө салгахад л оршдог. Тэд Сарны бүтэц, Нарны бүтцийг мэддэг гэж ярьдаг. Тэгвэл яагаад тэд бүтээн бий болгож чадахгүй байна вэ? Яагаад тэд Исланд, Гренландийн оршин суугчдыг дааруулахгүй байх хиймэл нар бүтээж чадахгүй байгаа юм бэ?

Бурхан хэзээ ч тэгтэй тэнцдэггүй

Шрила Прабхупада: Нэгэн удаа Бурхан Чаитанйа чинтамани гэж нэрлэгдэх чулуугаар жишээ татсан байдаг. Энэ чулуу нь өөр бусад олон үнэт чулуудыг бий болгоод өөрөө өөрчлөгдөлгүй үлдэж чаддаг.

ом пурнам адах пурнам идам

пурнат пурнам удачйате

пурнасйа пурнам адайа

пурнам эвавашишйате

/Шри Ишопанишад, Мөргөлийн үг/

Энэ шүлгийн утга нь гэвэл, хэдийгээр Бурханы Бодгалиас бүх зүйл үүсэн бий болдог ч Тэр Өөрөө дуусан дундардаггүй. Манай дэлхий нефтийн нөөц дуусаж байгаа. Энэ нь бидний өмнө тулгарч буй том асуудал авч нар урьдын адилаараа л гэрэлтэж байгаа хийгээд цаашдаа төгсгөлгүй олон жил гэрэлтэн гийгүүлэх болно. Кришна сая сая нарыг бүтээн бий болгож чадах бөгөөд чухамдаа тэрээр үүнийг аль хэдийнээ хийсэн. Гэвч Түүний хүч чадал урьдынхаараа л байж, дуусан дундраагүй. Тэр юу ч алдаж хохироогүй. Энэ бол Бурхан ба Бурханы дээд эрчим, ачинтйа-шакти.

    Бид тодорхой хэмжээний хадгаламжтай бөгөөд хэрэв бид түүнийгээ зарлагадан үрвэл маргааш өдөр л гэхэд бидний дансанд юу ч үлдэхгүй үлдэгдэл нь тэг болно. Мэхлэгчид, анхдагч үнэн нь тэг, шунйавада байсан хэмээн баталцгаадаг. Тэд, Бурхан хэзээ ч тэгтэй тэнцдэггүй, Тэрээр үргэлж эерэг мөн чанартай байдаг гэдгийг мэддэггүй. Ийм учраас бид Бурханы тухай маш хурц тод төсөөлөлтэй байх ёстой. Теологчид энэ үзэл онолыг ведийн судар номуудаас утган авах ёстой бөгөөд тээнгүүд хийгээд мэхлэгч нарт өөрсдийгөө мэхлүүлэхийг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Бурхан ба Түүний дуусан дундаршгүй эрч хүчний мөн чанарыг ведийн утга зохиолуудад тайлбарласан байдаг. Бидний эрч хүч дуусан шавхагдаж байхад Бурханы эрч хүч үгүй. Үүнд л бидний болон Бурханы хоорондох ялгаа оршиж байгаа юм. Би хурдан явж чадахгүй, залуу хүний хийж чадах олон зүйлийг хийж чадахгүй. Яагаад гэвэл миний залуугийн эрч хүч дууссан. Гэвч Бурхан үргэлж залуу. Адваитам ачйутам анадим ананта-рупам адйам пурана-пурушам нава-йауванам ча: “Бурханы Дээд Бодгаль, Кришна туйлын, алдаа үл гаргагч ба эхлэл үгүй. Тоо томшгүй олон илрэл хувилгааддаа эхлэлийг хайрлаад Тэрээр Өөрөө хамгийн ахмад, цэл залуу анхдагч бодгаль хэвээрээ байдаг”/Брахма-самхита, 5.33/. Кришна түүнчлэн “Бхагавад-гитад”: ишварах сарва-бхутанам хрид-деше аржуна тиштхати – “Дээд Бурхан бүгдийн зүрхэнд оршмуй” хэмээн өгүүлсэн байдаг. Тэрээр атом бүрд орших хийгээд чингэвч Тэрээр цор ганц. Бурхан гэдэг ийм. Тэрээр адваита буюу хоёрдмол чанаргүй. Өөрөөр хэлбэл Тэрээр зөвхөн таны зүрхэнд л оршин буй хийгээд харин миний зүрхэнд өөр хэн нэг нь оршин буй гэж бодох хэрэггүй. Үгүй. Түүний бүх илрэл нэг. Өөрийн бүхэнд нэвчих төлвийнхөө туслалцаатайгаар Тэрээр хаа сайгүй, бүхэнд орших ба мөн үүний хамт огторгуйн орон зайд оршино. Гэсэн хэдий ч тэрээр цор ганц.

Кришнаг хайрлах хайрын туйлын мөн чанар

Д-р Сингх:  Шрила Прабхупада, Барууны зарим нэг теологчдын бүтээлд Бурхан бол хайр хэмээн өгүүлсэн байдаг.

Шрила Прабхупада: Бурхан бол бүх зүйл. Яагаад тэд Тэр бол энэ, Тэр бол тэр хэмээн ярьцгаадаг юм бэ? Бурхан бол бүх зүйл. Яагаад гэвэл Тэрээр туйлын. Түүний хайр хийгээд Түүний үзэн ядалт нь адил. Энэ материаллаг ертөнцөд бид хайр ба үзэн ядалтыг ялган салгаж авч үздэг. Гэвч Бурханы үзэн ядалт хийгээд Бурханы хайр нь нэгэн адил. Ийм учраас Түүнийг ачинтйа буюу ойлгогдошгүй гэж нэрлэдэг. Бурханы гопи нарыг хайрлах хайр хийгээд Түүний Камсаг үзэн ядах байдал нь нэгэн адил үр дүнг авч ирсэн. Камса ч, гопи нар ч бурханлаг ертөнц тийш одсон. Путана Кришнаг хордуулахаар ирж байсан байхад,  Йашода ээж дүрсгүй жаахан Кришнаг аюул гамшгаас үргэлж хамгаалахыг хичээж байсан. Йашода, Путана нар огт эсрэг байр суурийг төлөөлж байгаа ч тэд хоёул нэгэн адил үр дүнд хүрсэн. Кришна: “Би Путанагийн хөхийг хөхсөн. Тийм болохоор Тэр бол Миний ээж. Тэр Йашодагийн хүрсэн тэр зорилгод хүрэх ёстой” гэж бодож байсан. Энэ бол Кришнагийн хайр ба Түүний хайрын туйлын мөн чанар юм.

ваданти тат таттва-видас

таттвам йаж гьянам адвайам

брахмети параматмети

бхагаван ити шабдйате

“Туйлын Үнэнийг танин ухамсарласан эрдэмт-трансценденталистууд нь энэ хоёрдмол бус чанартай оршнолыг Брахман, Параматма, Бхагаван гэж нэрлэж байлаа”/Бхаг., 1.2.11/. Бурханд бүхэнд нэвчигч бодгаль бус төлөв бий(Брахман гэж нэрлэгддэг), бүхэнд нэвтрэн орогч Параматма төлөв гэж бий. Үүний хамт Тэрээр Өөрийн анхдагч, бодгаль, трансцендент дүр хэлбэртэй Бхагаван. Энэ гурван төлөв нь нэгэн зэрэг нэгдмэл хийгээд ялгаатай. Энэ бол Бурханы мөн чанар, ачинтйа-бхедаабхеда-таттва – нэгэн цагт нэгдмэл ба ялгаатай байх. Бхагаваны бодгаль үзэлд хүрэлцэн очсон хэн бүр Брахманы, Параматмын төлөвт нэгэн зэрэг хүрдэг. Энэ бүх төлвүүд нь бүгд Кришна мөн боловч тэдний хооронд ялгаа бий. Тэд нэг л ба нэгэн цагт нэгдмэл ба ялгаатай.

Жинхэнэ эрдэм мэдлэгт хүнээс мэдлэгийг хүлээж авах нь

 

Д-р Сингх: Шрила Прабхупада, олон хүмүүст Бурханы оршин буйг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг.

Шрила Прабхупада:Тэд өвчтэй боловч эмчлэгдэхийг хүсдэггүй. Хэрэв тэд эмчлэгдэхийг хүсдэггүй бол энэ нь тэдний буруу. Бурханы ухамсарт, Кришнагийн ухамсарт үл орших хэн бүхэн галзуу. Тийм хүн доод материаллаг эрч хүч, хуурмаг эрч хүчний нөлөөн дор оршин буг чөтгөр шүглэсэн хүн шиг зөвхөн дэмий зүйлийг л хийж байдаг. Мунхгийн харанхуйгаасаа ангижрахын тулд мэдлэгийг эзэмшсэн хүнд хандах хэрэгтэй. Та тийм хүнийг, тийм гуруг олох ёстой хийгээд түүнд өөрийгөө даатгах ёстой. Дараа нь түүнд асуулт тавих хэрэгтэй бөгөөд тэрээр ямар л хариулт өгнө түүнийг нь хүлээн авах хэрэгтэй. Бурханыг танин ухамсарлахуйн зам мөр ийм. Эхлээд гуругээ олох хэрэгтэй ба дараа нь өөрийн үйлчлэл зүтгэл, чин сүсгээрээ түүний адислалыг хүртэх хэрэгтэй. Тэр цагт гуру тань бүгдийг тайлбарлаж өгнө. Кришна Бхагавад-гитад/4.34/:

тад видхи пранипатена

парипрашнена севайа

упадекшйани те гьянам

гьянанинас таттва-даршинах

“Номын багштанд хандан зүгээр л үнэнийг танин мэдэхийг оролд. Түүнээс хүлцэнгүйгээр асуун лавла, түүнд үйлчлэн зүтгэ. Өөрийгөө танин ухамсарласан сүнс нь чамд энэ мэдлэгийг дамжуулан өгч чадна. Учир нь тэрээр үнэнийг олж харсан бөлгөө”.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны арван хоёр сарын 7.

Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.

Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь  дагалдан явна.

Бурханыг харж чадах нүд

Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй.

Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх ёстой. Ингэснээр тэд хараа орно. Энэ бол бидний үйл ажиллагаа.

Шавь: Ямар ч зүйл байлаа гэсэн түүний объектив оршин буйг хүлээн зөвшөөрөхийн тулд нийтээр хүлээн зөвшөөрдөг өөрсдийн мэдрэхүйгээр хүлээн авдаг байх ёстой гэж тэд ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Энэ нь тэд хүрээлэн буй орчныг өөрсдийн мэдрэхүйнүүдийн туслалцаатайгаар хүлээн авч чадах ч маш их төгс бус байдлаар гэсэн үг. Мэдрэхүйнүүдээрээ тэд элсийг хүлээн авч харж чадах ч түүнийг хэн бүтээсэн болохыг тэр эрдэмтэд харж чадах уу? Элс, тэнгис. Тэднийг шуудхан харчихаж болно. Гэвч элс болон тэнгисийг төрүүлэн бий болгосон эх үүсвэрийг шууд харж чадах уу?

Шавь: Хэрэв элс болон тэнгисийг Бурхан бүтээсэн юм бол бид элс, тэнгисийг харж байгаа шиг Түүнийг ч гэсэн харж болно гэж тэд ярьдаг.

Шрила Прабхупада: Тиймээ. Түүнийг харж болно. Гэвч үүний тулд тэдэнд нүд хэрэгтэй. Тэд сохор. Ийм учраас тэд эхлээд надаар эмчилгээ хийлгэх ёстой. Шастир номонд Бурханыг ойлгохын тулд гуругийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй гэж өгүүлсэн байдаг. Сохор хүмүүс Бурханыг харж чадна гэж үү?

Шавь: Гэвч Бурханыг харах чадвар нь эгэл бус. Эрдэмтэд зөвхөн энгийн харааг л авч үзэх байх.

Шрила Прабхупада: Бүх зүйл эгэл бус. Жишээ нь, энэ цэлмэг тэнгэрт юу ч байхгүй, хоосон байна гэж тооцож болно. Гэтэл таны нүд төгс бус. Тэнгэрт та өөрийн харааны хязгаарлагдмал хүчин чадлын улмаас үл харж чадах тоо томшгүй олон гаригс бий. Та тэднийг хүлээн авж, харж чадахгүй болохоор миний: “Тиймээ, тэнгэрт сая сая одод байна” гэж хэлсэнтэй санал нийлэх ёстой. Таны оддыг олж харж чадахгүй байгаагаас болж сансрын орон зай хоосон болчихно гэж үү? Үгүй. Ердөө энэ нь таныг тэгж бодоход хүргэж байгаа мэдрэхүйн тань төгс бус байдал.

Шавь: Эрдэмтэд, бүгдийг мэддэггүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг ч харж чадахгүй байгаа тэр зүйлийг оршин байгаа гэдэгт итгэж чадахгүй гэж ярьдаг.

Шрила Прабхупада: Хэрэв тэд ямар нэг зүйлийг мэддэггүй бол үнэнийг мэддэг хүнээс мэдлэгийг хүртэх хэрэгтэй.

Шавь: Тэд харин: “Хэрвээ бид түүнийг буруу гэвэл яах вэ?” гэж сөргөнө.

Шрила Прабхупада: Энэ бол тэдний хохь. Өөрсдийн төгс бус мэдрэхүйнүүдээрээ тэд Бурханыг харж чадахгүй болохоор Бурханыг мэддэг хүнийг сонсох ёстой. Танин мэдэхүйн зам мөр ийм. Хэрэв тэд эрдэм мэдлэгт хүмүүнд хандалгүй хууран мэхлэгчид хандах юм бол энэ нь тэдний хохь болно. Энэ бол  арга барил. Таны мэдрэхүйнүүд хүчгүй бол та үнэнийг мэдэхийн тулд бат ноттой эх үүсвэрт хандах ёстой.

Атеистуудын цөхрөл

Д-р Сингх: Асуудлын гол нь атеистуудын нийгэмд Бурханы оршин буйг батлан нотлох боломжгүйд оршино.

Шрила Прабхупада: Атеистууд бол үл бүтэх этгээдүүд. Бид оюун ухаантай хүмүүсийг л сургах хэрэгтэй. Бүх зүйлийг хэн нэг нь бүтээсэн: элс, ус, тэнгэр гэх мэт. Кришнагийн ухамсар гэдэг нь энэхүү “хэн нэгнийг”  хайх явдал.

Д-р Сингх: Эрдэмтэд: “Түүнийг бидэнд харуулаач” гэж хэлэх болно доо.

Шрила Прабхупада: Харин би тэдэнд: “Би Түүнийг та нарт харуулъя. Харин та нар эхлээд суралцах ёстой” гэж хариулах болно. Түүнийг харахын тулд Та өөрийн нүдээ бэлдэх хэрэгтэй. Хэрэв та сохор хийгээд эмч рүү очихыг хүсэхгүй бол хэрхэн яаж өөрийн сохор байдлаасаа салж, хараа орох билээ? Та эмчлэгдэх ёстой. Энэ бол өвчнөөс ангижрах цорын ганц арга.

Шавь: Энэ алхмыг хийхийн тулд итгэл хэрэгтэй.

Шрила Прабхупада: Тиймээ. Гэвч сохор итгэл биш. Харин итгэл нь бодитой итгэл байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг мэдэхийн тулд мэргэжилтэн рүү очих хэрэгтэй. Ийм итгэл нь сохор биш. Харин бодитой. Харин та өөрөө юуг ч мэдэж авч чадахгүй.

Шавь: Жинхэнэ итгэл тэмүүлэлтэй хүн жинхэнэ гурутэйгээ заавал учирдаг гэдэг нь үнэн үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Гуру-кришна-прасаде пайа бхакти-лата-бижа. Кришна таны дотор бий бөгөөд таны үнэнч байгааг Тэрээр хармагц танд шаардлагатай нэгнийг тан руу илгээнэ.

Шавь: Хэрэв та тийм ч чин үнэнч биш бол мэхлэгч багшийг хүлээн авах уу?

Шрила Прабхупада: Тэгнэ. Хэрэв та мэхлэгдэхийг хүсвэл Кришна тан руу мэхлэгчийг илгээнэ. Кришна гайхамшигтай оюун ухаантай. Хэрэв та мэхлэгч бол Тэрээр таныг маш төгс байдлаар мэхлэх болно. Хэрэв та үнэхээр чин үнэнч бол тэрээр таныг сайн удирдлагатай болгох тал дээр санаа тавьдаг. “Бхагавад-гита”-д /15.15/ Кришна: сарвасйа чахам хриди саннивишто маттах смритир гьянам апоханам ча– “Би бүгдийн зүрхэнд оршин залрах бөгөөд Надаас ой санамж, марталт үүсэн гармуй” гэжээ. Кришна ой санамж хийгээд марталтын тухай нэгэн зэрэг өгүүлсэн байна. Хэрэв та мэхлэгч бол Кришна Өөрийгөө үүрд мартах боломжийг олгох тийм оюун ухааныг хайрлах болно.

Шавь: Гэвч өнөө цагт эрх мэдлийг атеистууд авчихсан. Тэд нийгмийг удирдаж байна.

Шрила Прабхупада: Майагийн нэг цохилтоор тэдний ноёлох байдалд төгсгөл ирнэ. Энэ бол майагийн мөн чанар. Атеистууд гар, хөлөөрөө уягдан хүлэгдсэн байдаг ч майагийн улмаас тэд өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж боддог.

могхаша могха-кармано

могха-гьяна вичетасах

ракшасим асурим чаива

пракритим мохиним шритах

“Төөрч будилсан хүмүүсийг ад чөтгөрийн, атеист үзэл санаа дур сэтгэлийг нь татна. Энэхүү үзэл бодол нь тэднийг төөрүүлэн самууруулах ба ангижралд хүрэх тэдний бүх найдвар, материаллаг ашиг хонжоо олохын тулд хийсэн бүх үйл, эрдэм мэдлэг олохын төлөө хийсэн тэдний бүх эрэл хайгуул бүгд нуран сүйрэх болно”/Б.-г.,9.12/ гэжээ. Тэд төөрч будилсан байдаг болохоор тэдний бүх найдвар нуран унах болно. Энэ тухай “Бхагавад-гита”-гийн энэ шүлгэнд өгүүлсэн байна. Ийм явдал үнэн хэрэгтээ болж л байдаг. Хэд хичнээн томоохон төлөвлөгөө зохиосон ч жишээ нь энэ сарны хөтөлбөр гэх мэт нь бүгд нуран унана. Гэсэн хэдий ч тэд байгалийг ноёлоно гэж мэдэгдсээр.

Д-р Сингх: Тэд ухаан сэхээ орохыг хүсдэггүй.

Шрила Прабхупада: Тийм учраас л тэд үл бүтэх амьтад юм.

Эрдэмтэд эрэлхэг зоригтойгоор там руу одно

Шрила Прабхупада: Оюун ухаант хүн сайн зөвлөгөөг ашигладаг ч үл бүтэх этгээд хэзээ ч ийм зүйл хийдэггүй. Аугаа их үл бүтэх этгээд байсан нэрт яруу найрагч Калидасын тухай нэгэн яриа байдаг. Нэгэн удаа Калидас модны мөчир дээр суугаад түүнийг хөрөөдөж байв гэнэ. Хажуугаар нь өнгөрч явсан нэгэн хүн түүнээс: “Чи яагаад энэ мөчрийг хөрөөдөж байгаа юм бэ? Чи унана шүү дээ?” гэж асуухад Калидас: “Үгүй, үгүй. Би унахгүй” гэж хариулж байсан гэдэг. Эндээс харахад тэрээр үл бүтэх этгээд байсан хэмээх дүгнэлт хийж болно. Яагаад гэвэл үнэтэй зөвлөгөөг сонсоогүй. Өөрсдийн шинжлэх ухааны хөгжил дэвшил гэж нэрлэгдэх зүйлсээс болж эрдэмтэд там руу одно. Гэвч энэ тухай тэдэнд хэлэхэд тэд үүнийг сонсдоггүй. Учир нь тэд үл бүтэх амьтас. Үл бүтэх амьтад байнгад төлөвлөгөө план зохиовч тэр нь дандаа бүтэлгүйтэхийг хардаг бөгөөд дахиад л шинэ төлөвлөгөө зохиодог. Энэ төлөвлөгөө нь ч нуран унах бөгөөд тэд дахин дараагийнхийг нь зохиодог. Гэвч бид тэдэнд, тэдний бүх материаллаг төлөвлөгөө нь азгүйтэлтэй тулгарах болно хэмээн тайлбарлахыг оролдоход тэд үүнийг сонсохоос татгалздаг. Үл бүтэх амьтад. Үл бүтэх этгээд байнгад зажилснаа дахин зажилж байдаг. Гэрт, гудамжинд, шөнийн клубт, театрт – хаана ч байсан түүний цорын ганц цэнгэл нь янз бүрийн байдлаар илрэх сексийн үйл ажиллагаа юм.

Шавь: Шрила Прабхупада, энэ нь бас нэгэн төрлийн эр зориг ч гэж хэлж болноо доо.

Шрила Прабхупада: Тиймээ. Тэгж хэлж болно. Гэвч эр зориг нь тэдний үл бүтэх байдлын илрэл. Тэд эр зоригтойгоор там руу одно. Тэгээд л гүйцээ. Нэг удаа нэгэн хүн нөгөө нэгнийгээ хөөн явж байжээ. Хөөгч нөгөөдөхөөсөө: “Чи яагаад зугатаад байна ? Чи надаас айгаад байгаа юм уу?” гэж асуухад тэрээр хариуд нь: “Би чамаас айгаагүй. Гэхдээ би юунаас болж гүйхгүй байх юм? Юуны төлөө би зогсох гэж?” гэж хариулсан гэдэг.

    Дүүрсэн материалист үүн шиг л эрэлхгээр там руу одно. “Би яагаад нүгэл хийхээ зогсоох ёстой гэж? Би эр зоригтойгоор ямар ч үр дагаврыг хүлээн авах болно” хэмээн өгүүлдэг.

Д-р Сингх: Тэд яг л галзуу амьтад мэт.

Шрила Прабхупада: Тиймээ. Ведүүдэд, хүн ухаан мэдрэлээ алдвал эсвэл буг зэтгэр шүглэвэл тэрээр элдэв дээдийн дэмий балай зүйлийг чалчиж эхэлдэг хэмээн өгүүлсэн байдаг. Үүн шиг материаллаг эрч хүчний нөлөөнд орших бүхэн галзуу юм. Ийм учраас тэр хүн зөвхөн дэмий балай зүйлийг л ярина. Эрдэмтэд шинжлэх ухаандаа тийм ч гаажтай биш ч маш чадварлагаар бусдыг мэхлэдэг бөгөөд үгийн тоглоом наадгайг л хийж байдаг.

Ид шидийн телевизийн нэвтрүүлэг

Д-р Сингх: Одоо бидэнд урьд өмнө нь байгаагүй олон зүйлс байна: телефон утас, нисэх онгоц, пуужин болон өөр бусад олон бүтээлүүд.

Шрила Прабхупада:Гэвч тэд телефоноос илүү зүйлийг мэддэггүй. “Бхагавад-гита”-д Санжайа өөрийн эзэн Дхриштараштрын хажууд суугаад тэндээс алс хол, Курукшетрын тулалдааны талбарт болж байгаа үйл явдлыг түүнд ярьж өгөөд энэ чадварыг харуулсан. Санжайагийн хараа нь чухамдаа телефон утасны холбооноос хавьгүй илүү юм. “Бхагавад-гита”-д Дхриштараштра Санжайагаас: “Миний хүүхдүүд хийгээд ач нар тэнд яаж байна? Тэд юу хийж байна?” хэмээн асуухад Санжайа, Дурьодхана Дроначарйа дээр очоод Дроначарйа юу хэлсэн, мөн Дурьодхана юу гэж хариулсан гэх мэтийн тухай өгүүлсэн. Эдгээр үйл явдлыг энгийн нүдээр харахад хэтэрхий хол ч Санжайа нь ид шидийн хүчнийг шингээсэн байсан болохоор тэдгээрийг харж, дүрслэн өгүүлж чадаж байлаа. Энэ бол жинхэнэ шинжлэх ухаан.

Д-р Сингх: Зарим нэг эрдэмтэд, хуванцар хийгээд эм гэх мэт зүйлийг бүтээгээд бид байгалийг төгөлдөржүүлэн сайжруулсан гэж ярьдаг.

Шрила Прабхупада:Ведийн соёлын үед хүмүүс алт, мөнгөн сав суулганаас идэж байсан. Гэтэл одоо эрдэмтэд хуванцар тавгийг бүтээгээд амьдралаа сайжруулчихсан. (Инээв.)

Д-р Сингх: Хувцанцар нь томоохон асуудал болоод байгаа. Учир нь түүнээс хэрхэн ангижирахаа тэд мэдэхгүй байгаа. Түүнийг устгах арга үгүй харин улам улам л хуримтлагдсаар  байна.

Энэ бол баталгаа

Д-р Вольф-Ротткей: Материалистууд нь хэрвээ: “Бид өөрсдийн мөрөөдлөөс ангижирахыг хүсэхгүй байна. Бид өөрсдийн бүх техникийн туслалцаатайгаар мэдрэхүйн цэнгэл эдлэн үргэлжлүүлэн жарган цэнгэхийг хүсэж байна” гэж хэлвэл илүү үнэнч байх байлаа. Гэвч харин тэд өөрсдийнх нь цэнгэн жаргах бүх оролдлого нуран унадаг гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй.

Шрила Прабхупада: Энэ нь тэдний тэнэглэлийг илтгэн нотолж байна. Эцсийн эцэстээ тэд үүнийг хүлээн зөвшөөрөх цаг ирнэ.

Д-р Вольф-Ротткей: Гэвч тэд: “Дахин нэг үзээд алдая” гэцгээдэг.

Шрила Прабхупада: Тэд хэрхэн оролдох юм бэ? Жишээ нь, та нүдний цагаа унах өвчнөөр өвдсөн болохоор юм харж чадахгүй. Гэвч харахыг дахин, дахин, дахин дахин оролдоно. Ингэснээр цагаа унах өвчнөөс ангижирч чадах уу? Чадахгүй. Ингэвэл та хэзээ ч эрүүлжихгүй. Мэс засалч дээр очих  зайлшгүй хэрэгтэй. Тэр танд мэс засал хийх ба ингэснээр таны хараа эргэн сэргэнэ. Харин гэрэл харахыг дахин дахин оролдоод та хараа орохгүй.

Д-р Вольф-Ротткей: Материаллаг шинжлэх ухааны тусламжтайгаар үнэнийг танин ойлгох гэсэн тэдний бүхий л оролдлого чармайлт дэмий хоосон гэдгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй.

Шрила Прабхупада: Тэд тэнэгүүд. Тэд үнэтэй үнэн зөвлөгөөг сонсдоггүй. Хэрэв та үл бүтэх амьтанд аятайхан сайн зөвлөгөөг өгвөл тэрээр могой мэт уурлан хилэгнэнэ. Жишээ нь, та гэртээ могой авч ирээд, түүнд: “Хонгорхон минь, надтай хамт амьдар. Би чамайг өдөр бүр амтат хоол-сүү, гадилаар дайлах болно” гэж хэлжээ гэж бодъё. Могой ч маш сэтгэл хангалуун байх боловч үүний үр дүнд хор нь улам их ялгарна даа. Тэгээд нэгэн сайхан өдөр та: “Аа!” гэж хашгирах болно(Могойнд хатгуулсан хүнийг дууриав).

Д-р Вольф-Ротткей: Гэвч эрдэмтэд юу ч болж байлаа гэсэн найдвар горьдлогоосоо хагацан салахгүй.

Шрила Прабхупада:Тэдний төлөвлөгөө агшин хором бүрд нуран сүйдсээр байдаг ч тэд ялгаагүй найдсаар л байдаг.

Шавь: Шрила Прабхупада, нэг номын санч намайг, “Бхагавад-гита” таван мянган жилийн настай гэдгийг батлахыг хүссэн. Тэрээр таван мянган жилийн өмнө бичигдсэн эх хувийг харахыг хүсч байсан.

Шрила Прабхупада: Жишээ нь, би харанхуй өрөөнд ороод тэнд сууж байгаа хүнд хандан: “Нар гарлаа. Гадаа гараач!” гэж хэлжээ гэж бодъё. Тэр хариуд нь: “Тэнд гэрэлтэй байгааг та юугаар батлах юм бэ?” хариулна. Харин би: “Та зүгээр л гараад хар. Тэгээд өөрөө бүгдийг харах болно” гэж хүсэх болно. Гэвч хэрэв тэрээр харахаар гаралгүй, баталгааг хүлээн харанхуй мунхагтаа үлдэнэ. Үүн шиг хэрвээ та зүгээр л “Бхагавад-гита”-г унших юм бол та өөрөө бүгдийг харах болно. Хүрээд ир, тэгээд хар. Энэ бол баталгаа.

                       Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны арван хоёр сарын 3.

Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.

Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор В.Г.Вольф-Ротткей болон бусад шавь нар дагалдан явна.

Гариг хоорондын хийн үүсэл

Д-р Сингх: Эрдэмтэд, Дэлхий нь тодорхой шатанд хийн төлөвт орчинд хөвж байдаг тоосонцруудын ширхгээс тогтдог гэж ярьдаг. Дараа нь цаг хугацааны аясаар ээнхүү коллоид нэгдэл хуримтлагдан бөөгнөрч, Дэлхий ертөнц үүссэн гэдэг.

Шрила Прабхупада: Магадгүй юм. Гэвч хий хаанаас бий болсон байх вэ?

Д-р Сингх: Тэр зүгээр л оршин байсан гэж ярьдаг!

Шрила Прабхупада: Кришна “Бхагавад-гита”-д /7.4/ өгүүлэхдээ:

бхумир апо анало вайух

кхам мано буддхир эва ча

аханкара итийам ме

бхинна пракритир аштадха

“Шороо, ус, гал, огторгуй, хий, ухаан, оюун ухаан, хуурмаг би – энэ найман махбодь нь Миний тусгай эрчмийг бүрдүүлдэг” гэжээ. Кришна энд, Тэрээр вайу(хий)-н хийн эх үүсвэр хэмээн тайлбарлажээ. Вайугаас кхам(огторгуй) нарийн, огторгуйгаас ухаан нарийн, ухаанаас оюун ухаан нарийн, оюун ухаанаас хуурмаг би нарийн, хуурмаг би-гээс сүнс нарийн. Гэвч эрдэмтэд үүнийг мэддэггүй. Тэд бүдүүн барагхан илрэл тодролыг л танин ойлгодог. Тэд хий гэдгийг ойлгоод байгаа ч тэрээр хаанаас үүсэн бий болсныг мэддэггүй.

Д-р Сингх: Үүнд  тэд хариулж чадахгүй.

Шрила Прабхупада: Харин бид чадна. “Шримад-Бхагаватам”-аас бид, хий нь кхам буюу огторгуйгаас, огторгуй нь ухаанаас, ухаан нь оюун ухаанаас, оюун ухаан нь хуурмаг би-гээс харин хуурмаг би нь сүнснээс үүсэн бий болдог гэдгийг мэднэ.

Д-р Сингх: Эрдэмтэд, Дарвины биофизикийн хувьслаас нилээд өмнө тэдний нэрлэдэгчлэн добиологи хими буюу химийн хувьсал байсан хэмээн баталцгаадаг. Шрила Прабхупада: Тиймээ. “Химийн хувьсал” хэмээх онол нь химийн бодис нь эх үүсвэртэй ба харин энэ эх үүсвэр нь сүнс буюу амьдрал гэсэн үг. Нимбэгнээс нимбэгний хүчил боловсрон бий болдог. Харин бидний бие махбодиас шээс, цус, шүүрэл зэрэг олон төрлийн химийн бодис боловсрон бий болдог. Энэ нь химийн бодис нь амьдралыг биш амьдрал нь химийн бодисыг бий болгодог гэдгийн баталгаа.

Д-р Сингх: Эрдэмтэд, амьдралын үр эсэд нэвтэрсний дараагаар амьд бодгаль нь өөрөө өөрөө хөгжин, үйл хийдэг гэж ярьдаг.

Шрила Прабхупада:Тиймээ. Гэвч хэн үрийг хайрладаг билээ? Бхагавад-гитад /7.10/ Кришна энэ асуултанд хариу өгсөн. Бижам мам сарва-бхутанам виддхи партха санатанам: “Ай Притхийн хүү минь ээ, Би бол бүх оршнолын анхдагч үр билээ” гэсэн байна. Цааш нь/14.4/:

сарва-йонишу каунтейа

муртайах самбхаванти йах

тасам брахма махад йонир

ахам бижа-прадах пита

“Материаллаг байгаль нь амьдралын бүхий л төрлийн хэлбэрийг үүсэн болох боломжийг олгодог хийгээд харин Би бол үрээ хайрлагч эцэг гэдгийг ойлгох хэрэгтэй”.

Анхдагч Бүтээгчид магтаал өргөхүй

Д-р Вольф-Ротткей: Гэхдээ Шрила Прабхупада, би бүрнээ хүлцэнгүй номхноор танд нэг асуулт тавихыг хүсэж байна. Жишээ нь, эрдэмтэд жинхэнэдээ хиймэл аргаар амьд эсийг бий болгосон гэж бодъё. Энэ тухайд та юу хэлэх вэ?

Шрила Прабхупада: Тэдний гавъяа нь юунд орших вэ? Тэд байгаль дээр аль хэдийнээ оршин байгаа тэр зүйлийг л хуулбарлан дууриадаг. Хүмүүст янз бүрийн хуулбарлан дуурайх байдал их таалагддаг. Хэрэв шөнийн клубт хэн нэг хүн нохойг дуурайвал хүмүүс түүнийг харахын тулд түүнд мөнгө төлдөг. Гэвч жинхэнэ нохойг хуцвал тэд түүнд ямар ч анхаарал хандуулдаггүй.

Д-р Сингх: Шрила Прабхупада, химийн хувьслын тухай үзэл санааг 1920 онд оросын биологч дэвшүүлэн тавьсан. Тэрээр биохимийн хувьслын өмнө Дэлхийн агаар мандал дахин сэргэх процесс явагдсан гэдгийг харуулсан. Өөрөөр хэлбэл тэр нь жаахан хүчилтөрөгчийн хольцтой устөрөгчөөс тогтдог. Дараа нь тодорхой хугацааны дараагаар нарны цацраг нь устөрөгчийн молекулууд  олон янзын химийн нэгдлүүд болоход хүргэнэ.

Шрила Прабхупада: Энэ бол судалгааны шат. Юуны өмнө хаанаас устөрөгч үүсээд байна вэ ? Эрдэмтэд энэ асуудыг дундаас нь судладаг. Тэд эх үүсвэрт анхаарал хандуулдаггүй. Эхлээд юу байсныг бид мэдэх ёстой. Энэ онгоцыг хар даа.(Дээр нисэж буй онгоцыг заав). Энэ машин нь тэнгисээс үүсэн бий болсон гэж батлаж чадах уу? Холч бус ухаантай хүн гэнэт тэнгисээс гэрэл гарч ирээд, онгоц бий болчихсон гэж хэлж болох юм. Гэвч энэ нь шинжлэх ухааны тайлбар мөн үү? Эрдэмтдийн тайлбар иймэрхүү л юм байдаг. Тэд: “Эхлээд иймэрхүү л нэг юм байлаа. Дараа нь гэнэт тохиолдлоор түүнээс ийм зүйл бий болсон” гэж ярьдаг. Энэ бол шинжлэх ухаан биш. Шинжлэх ухаан нь анхдагч шалтгааныг тайлбарлах ёстой.

      Эрдэмтэд байгаль дээр хэдийнээ байгаа ямар нэг зүйлийг бүтээн бий болгож чадах ч энэ түүнийг даван гарж чадна гэх шалтаг биш. Бид анхдагч бүтээгч, Бурханд магтаал өргөх ёстой. Үүнд л бидний гүн ухаан оршино.

Д-р Сингх: Байгалийн ямар нэг хуулийг нээгээд эрдэмтэн ерөнхийдөө түүнийг өөрсдийн нэрээр нэрлэдэг.

Шрила Прабхупада: Яг тийм.  Хууль байгальд оршдог ч энэ мэхлэгчид магтаал хүндэтгэлийг өөрсөд дээрээ авахыг хүсдэг.

Геронтологи: Зовлон зүдгүүрийг уртасгадаг

Д-р Сингх: Тэд чухамдаа байгалийн хуультай тэмцэж байдаг ч энэ нь ихэвчлэн тэдэнд ханамж таашаал өгдөг.

Шрила Прабхупада: Энэ бол хүүхдийн л таашаал ханамж. Жишээ нь, жаахан хүүхэд хүч үл хайрлан далайн эрэг дээр элсээр шилтгээн барьжээ гэж бодъё. Энэ нь түүнд таашаал ханамж авч ирж болох ч энэ бол ердөө хүүхдийн таашаал, баяр баясал. Материалистууд нь хуурмаг аз жаргалын стандартыг бий болгосон. Тэд гайхамшигтай нөхцлийг бүтээн бий болгосон авч энэ бүгд нь хуурмаг. Ийм учраас тэд тэнд цэнгэн жаргаж чадах нөхцөл байдлыг бүтээн бий болгож чадахгүй. Дурын цаг мөчид үхэл хүрээд ирж магад бөгөөд түүний жаргал цэнгэл нь ингээд л дуусна.

Д-р Сингх: Тэд, Бурхан бидэнд бүхнийг өгөөгүй. Тийм ч учраас бид мөнхөд амьдарч чадахгүй байна гэж ярьцгаадаг.

Шрила Прабхупада:Гэвч биднийг энэ ертөнцөд амьдрахад шаардагдах болон Түүнийг танин ухамсарлахад шаардлагатай бүхнийг өгсөн. Яагаад тэд Түүний танин ойлгохыг үл хүснэ вэ? Үүний оронд харин тэд Түүнийг мартах бүхнийг хийдэг.

Д-р Сингх: Орчин үеийн эрдэмтэд, амьдралыг уртасгах асуудлыг судалдаг геронтлоги гэж нэрлэгдэх шинжлэх ухааны бүхэл бүтэн салбар ухааныг бий болгосон.

Шрила Прабхупада: Тэдний жинхэнэ зорилго зовлон шаналлыг таслахад орших ёстой. Жишээ авъя л даа. Олон янзын өвчинд нэрвэгдсэн хөгшин настай хүн байж. Гэтэл гэнэт эмч нар түүний амьдрах хугацааг уртасгачихжээ. Үүний ашиг тус нь юунд байна?

Д-р Сингх: Зүрхийг шилжүүлэн суулгаад, чухамхүү үүнийг л тэд хийдэг.

Шрила Прабхупада: Энэ бол дэмий зүйл! Тэд үхэлд төгсгөл тавиг л дээ. Энэ нь тэдний ололт амжилт байг. Тэд бүх өвчинг ялаг. Энэ нь тэдний ололт амжилт байг. Гэвч тэд ингэж чадахгүй. Ийм учраас л тэдний энэ бүх судалгаа шинжилгээ нь ердөө л оршихуйн төлөөх тэмцэл гэж хэлээд байгаа юм. Кришна, “Бхагавад-гита”д/15.7/:

мамаивамшо жива-локе

жива-бхутах санатанах

манах-шаштханиндрийани

пракрити-стхани каршати

“Энэ болзолт ертөнц дээрхи амьд оршнолууд нь Миний мөнхийн өчүүхэн жижиг хэсгүүд. Болзолт амьдралын уршгаар тэд ухааныг оролцуулсан зургаан мэдрэхүйтэйгээ хатуу ширүүн тэмцэл хийх хэрэгтэй болдог”.

Шавь: Одоо энэ цаг үед газрын тосны хомсдол дэлхий ертөнцөд нүүрлэж байгаа.

Шрила Прабхупада:  Тиймээ. Бид газрын тосноос хамааралтай байх тийм соёл иргэншлийг бүтээсэн. Энэ нь байгалийн хуулийг зөрчдөг. Ийм ч учраас газрын тос хүрэлцэхгүй байгаа юм. Байгалийн хуулиар бол одоо өвөл ойртож байна. Эрдэмтэд энэ процессыг зогсоож, өвлийг зун болгочихож чадахгүй. Тэд, байгалийг удирдаж байна гэж санан төөрөгдөлд орсон байдаг. “Бхагавад-гита”-д Кришна, амьд бодгаль нь үйлийг өөрөө үйлдэж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ тэднийг байгаль үйлдэж байгаа юм. Одоо нар гарч байна. Харанхуй болгох тийм зүйлийг тэд хийж чадах уу? Харанхуй болмогц тэд нарыг захиран: “Манд” гэж хэлж чадах уу?

   Хэрвээ тэд үнэхээр байгалийг ялахыг хүсч байгаа бол тэд төрөлт, үхэл, өвдөх, өтлөхийг ялахыг оролдох хэрэгтэй гэдгээ ойлгодоггүй. “Бхагавад-гита”-д/7.14/ Кришна:

даиви хи эша гунамайи

мама майа дуратйайа

мам эва йе прападйанте

майам этам таранти те

“Материаллаг байгалийн гурван гунаас тогтох Миний бурханлаг эрчмийг даван гарахад их хэцүү. Гэвч Надад өөрийгөө даатгагсад маш хялбараар түүний нөлөөллөөс гармуй” гэсэн байдаг.

Д-р Сингх: Энэ нь байгалийн хуулийг ялна гэдэг их хэцүү гэсэн үг үү?

Шрила Прабхупада:  Материалист үзэлт хүмүүсийн хувьд энэ нь боломжгүй. Гэвч Кришнад өөрийгөө даатгасан хүнд энэ нь тийм ч хэцүү биш.

Олон янз байдлын жинхэнэ эх үндэс

Д-р Сингх: Амьд бодгалиудын олон янз байдлыг эрдэмтэд, хувьслын тодорхой шатанд дараагийн үе удмыг бий болгохдоо эсийн генүүд нь заримдаа байнгад хэвлэх үйл ажиллагаа явуулдаг хэвлэх төхөөрөмж шиг өөрийгөө хуулбарлан алдаа гаргадаг хэмээн тайлбарладаг. Зарим тохиололд энэ алдаанууд нь буюу мутаци нь батжин бэхжих ба ингэж генийн ялгаатай байдлаас олон янзын амьд бодгалиуд үүсэн бий болдог гэдэг.

Шрила Прабхупада:  Гэвч энэ “алдааг” аль эрт цагаас хийсээр ирсэн. Ийм болохоор амьд бодгалиудын бүх төрөл зүйл нь цаг үргэлжид байсаар байсан гэдэгт итгэн үнэмшихэд хэцүү биш. Гэвч “алдааг” байнгад давтаад байвал энэ нь алдаа биш харин оюун ухааны илрэл болно.

Д-р Сингх: Гэвч эрдэмтэд, хэрвээ мутаци байгаагүй бол орчлон дээр зөвхөн нэг л төрлийн амьд бодгаль байх байлаа гэж тайлбарладаг.

Шрила Прабхупада:  Үгүй. Бүх амьд бодгалиудын ухаан нь нэг нэгнээсээ ялгаатай. Ийм учраас ухааны олон янзын байдлыг илрэх боломж олгохын тулд ийм олон янзын амьд бодгалиуд шаардлагатай. Жишээ нь, бид энд зугаалж явна. Гэвч хүмүүсийн ихэнхи нь бидэнтэй нэгдэхгүй байна. Яагаад гэвэл тэдний ухааны байдал өөр. Энэхүү ялгааны шалтгаан нь юу вэ?

Д-р Сингх: Энэ нь магадгүй алдаа байх.

Шрила Прабхупада:  Үгүй, алдаа биш. Энэ бол тэдний хүсэл. Үхэл ирэх бүрийд амьд бодгаль бүхэн хүсэлтэйгээ тохирсон бие махбодийг хүлээн авдаг. “Бхагавад-гита”-д /8.6/ Кришна өгүүлэхдээ:

йам йам вапи смаран бхавам

тйажати анте калеварам

там там эваити каунтейа

сада тад-бхава-бхавитах

“Бие махбодио орхихдоо хүмүүн ямар ахуйг дурсан сананам бэ энэ төлөвтөө тэрээр зайлшгүйгээр хүрмүй”. Үхэх цаг мөчдөө та юу бодсон бэ тэр нь  та дараа нь ямар биед хувилан төрөхийг шууд тодорхойлно. Байгаль танд бие махбодийг өгсөн ба чухам ямар вэ гэдэг нь танаас бус байгалиас хамаарах бөгөөд тэрээр Бурханы удирдлаган дор хөдөлгөөнд орж байдаг.

Д-р Сингх: Гэвч шинжлэх ухаанд, биологийн олон янзын төрөл зүйлүүд нь алдааны улмаас үүсэн бий болсон мэт баталгаа байдаг.

Шрила Прабхупада:  Энэ бол тэдний алдаа. Байгалийн хуулинд алдаа үгүй. Төмөр замын вагонд нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлийн купе бий. Хэрэв та гуравдугаар зэрэглэлийн билет худалдан аваад алдаа болж нэгдүгээр зэрэглэлийн купед суулаа гэж бодоход таныг тэнд байхыг зөвшөөрөхгүй. Олон янзын купенд оршин байх нь алдаа биш. Энэ бол зүгээр л бодож олсон зүйл. Энэ бол өөрийн купегээ олоогүй таны л алдаа. Бурхан аливаа зүйлийг маш сайн урьдаас төлөвлөн хардаг. Тэрээр үйлдэж болох бүх алдааг урьдаас мэдэж байдаг. Ийм учраас үйлдсэн алдаанаасаа хамаараад та тодорхой хэлбэрийн биеийг хүлээн авна: “Нааш ир. Танд тохирох бие энд хэдийнээ байна” гэж. 8400 000 амьд бодгалиудын дүр хэлбэр бий бөгөөд бие махбодийг хуваарилахдаа байгаль математикийн маш оновчтой байдлаар үйл хөдлөлөө хийдэг. Засаг төр хотыг байгуулахад тэрээр хотыг бүрэн баригдаж дуусахаас өмнө шоронг барьж байгуулдаг. Яагаад гэвэл хожмоо шоронд илгээгдэх олон гэмт хэрэгтэн бий болно гэдгийг мэднэ. Энэ болл засаг төрийн буруу биш харин гэмт хэрэгтнүүдийн л буруу. Тэд гэмт хэрэгтнүүд болсон болохоор тэднийг тийш илгээх нь зүйн хэрэг. Энэ бол тэдний л алдаа.

     Байгальд алдаа гэж үгүй. Кришна:

майадхйакшена пракритих

суйате са чарачарам

хетунанена каунтейа

жагад випаривартате

“Энэ материаллаг байгаль нь бүхий л хөдлөх ба үл хөдлөх амьд бодгалиудыг бий болгон Миний удирдлаган дор үйл хөдлөлөө хийж байдаг юм, ай Кунтийн хүү минь ээ”/Б.г., 9.10/ хэмээн өгүүлжээ. Байгаль нь Бурхан буюу Кришнагийн хяналтан дор ажиллаж байдаг. Ийм учраас тэр хэрхэн алдах билээ? Харин бид л алддаг бөгөөд учир нь бид хоосон хуурмагийн нөлөөн дор оршино. Бидний мэдрэхүй төгс бус ба бид хууртагдан мэхлэгдэх тавилантай. Үүнд л Бурхан ба хүмүүний ялгаа байгаа юм. Бурхан бол төгс бус мэдэрхүйгүй. Түүний бүх мэдрэхүйнүүд нь төгс төгөлдөр юм.

Ханаж цадсан адгуус амьтад

Д-р Вольф-Ротткей: Бидний мэдрэхүйнүүд төгс бус болохоор бидний мэдрэхүйнүүдийн техник “хүч нэмэгдүүлэгчид” мөн л төгс бус гэсэн үг байх нь ээ.

Д-р Сингх: Микроертөнцийг судладаг бидний микроскоп нь мөн л төгс бус байх ёстой болох нь.

Шрила Прабхупада:  Материаллаг ахуй гэдэг нь төгс бус ахуй гэсэн утгатай. Хэрэв та төгс мэдлэг, төгс мэдрэхүйг шингээлгүйгээр ямар нэг зүйлийг барилаа гэхэд та юу ч барьсан энэ нь төгс бус болох учиртай.

Д-р Сингх: Хэрэв эрдэмтэд төгс төгөлдөр микроскоп бүтээсэн ч ялгаагүй түүнийг төгс бус нүдээр харна.

Шрила Прабхупада:  Тиймээ. Үнэн. Эндээс бид эрдэмтдийн ярьсан бүхэн төгс бус гэсэн дүгнэлт хийж байна.

Д-р Сингх: Гэвч тэд өөрсөддөө их л сэтгэл хангалуун байгаа юм шиг санагддаг.

Шрила Прабхупада:  Илжиг ч мөн л сэтгэл ханамжтай байдаг. Тэрээр угаагчийн ачааг тээвэрлэж яваадаа сэтгэл ихэд хангалуун явдаг. Бүгд сэтгэл хангалуун байдаг. Тэр ч байтугай баасны өт хүртэл. Энэ бол байгалийн хууль.

Д-р Вольф-Ротткей: Гуйлгачин хүн өөрийн ганц зоосоор бардамнан сайрхдаг гэж ярьдаг шиг л юм.

Шрила Прабхупада:  Тиймээ. Энэтхэгийн зарим нутагт үхэтлээ өлссөн нохдыг харж болно. Гэвч тэрээр жингэртэй учруут тэр даруй түүнтэй үржилд орж, тун ч сэтгэл хангалуун болдог. Энэ ханамж гэж үү? Тэр хөөрхий нохойхныг өлсгөлөн зовоож байгаа ч үржилд орсноор бүрэн ханамжтай болдог.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны арван хоёр сарын 2.

Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг.

Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридайананда дас Госвами, Кришнаканти дас  адхикари болон бусад шавь нар дагалдан явна.

Чин бишрэлтэн хүн хүслээс ангид байдаг

 

Шрила Прабхупада: Карми, гьяни, йогч, бхакта нарын ялгааг хэн мэдэх вэ?

Хридайананда дас Госвами: Карми нь өөрийн бүдүүлэг мэдрэхүйнүүдээ хангахыг хүсч байдаг. Гьяни нар нарийн ухаанаа хангахыг буюу өөрөөр хэлбэл цэцэрхийлсэн гүн ухаанд автдаг байхад харин йогч нь орчлонг өөрийн ид шидийн хүчний тусламжтайгаар удирдан залахыг хүсч байдаг.

Шрила Прабхупада: Энэ бүгд цөмөөрөө материаллаг чадварууд.

Хридайананда дас Госвами: Харин бхактад материаллаг хүсэл байдаггүй.

Шрила Прабхупада: Тиймээ. Үнэн. Хүслээсээ бүрэн дүүрэн ангижраагүй хүн аз жаргалтай байж чадахгүй. Карми, гьяни, йогч нар нь маш олон хүслийг тээн явдаг. Ийм учраас тэд аз жаргалыг мэдэрдэггүй. Карми нар тэднээс хамгийн золгүй нь, гьяни нарын аз жаргалант бус байдал арай бага ба харин хамгийн боломжийн байр сууринд йогч оршино. Гэвч бхакта буюу чин бишрэлтэн хүн туйлын аз жаргалтай байдаг. Зарим нэг йогчид өөрсдийн оршин суудаг газраас хэдэн мянган милийн зайд орших өөр нэгэн орны анарын модноос жимс түүх ид шидийг эзэмшсэн байдаг. Зарим нэг нь нисэх онгоцны туслалцаагүйгээр нисч чаддаг байхад гурав дахь хэсэг нь хэнийг ч ховсдолд оруулж чаддаг. Тэгээд тэд хэн нэгэн хүнийг зааж: “Энэ бол Бурхан” гэдэг бөгөөд хүмүүс тэдний золиос болж тэдэнд итгэдэг. Би өөрөө ийм мэтийн ид шидийн дэмий зүйлийг харж байлаа.

Кришнаканти: Цэвэр чин бишрэлтэн нь Кришнагаас Өөрөөс нь ч илүү өршөөнгүй гэж үнэн үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Жинхэнэ вайшнав, жинхэнэ чин бишрэлтэн нь Кришнагаас ч илүү өршөөнгүй. Эзэн Иисус Христээр жишээ татъя л даа. Иисус бүх хүмүүсийн нүглийг өөр дээрээ авсан хэдий ч өөрөө цовдлуулсан. Өнөө цагт үл бүтэх этгээдүүд: “Бид урьдынхаараа л нүглээ үйлдэж байя. Христос харин бидний өмнөөс зовох учиртай” гэж бодоцгоодог. (Удаан хугацааны нам гүм байдал.)

Матери ба сүнсний ялгаа

Д-р Сингх: Моддод ч ухамсар бий гэж эрдэмтэд ярьдаг.

Шрила Прабхупада: Тиймээ, үнэн. Гэвч модны ухамсар минийхээс ялгаатай. Миний ухамсар илүү хөгжингүй. Хэрэв миний биеийг хатгавал би тэр даруй эсэргүүцнэ. Харин хэрэв та модыг огтолвол тэр эсэргүүцэхгүй. Үнэн хэрэгтээ орчлон ертөнц дээрхи бүх зүйл ухамсартай. Асуудлын гол нь чухам ямар хэмжээгээр вэ гэдэгт оршино. Ухамсар хэдийчинээ материар хучигдана, төдийчинээ түүнийг материаллаг гэж тооцдог. Ухамсар хэдийчинээ хөгжингүй байна, төдийчинээ тэрээр бурханлаг гэж тооцдог. Матери ба сүнсний ялгаа үүнд оршино.

     Бурханлаг сүнснүүд нь хаа сайгүй оршдог. Тэд хөрс шорооноос гарч ирэхээр тэмүүлж байдаг(ургамлыг заав). Тэдэнд боломж олгомогц тэд өөрсдийн ухамсраа илрүүлэн харуулдаг. Манайхаас илүү дээд эрэмбийн гаригсаас нааш буун ирэгч сүнснүүд нь бороон дуслуудтай хамт дэлхий дээр буудаг. Дараа нь тэд ургамал болоод аажмаар амьдралын илүү дээд дэвшилтэт хэлбэр өөд өсөн хөгждөг.

Д-р Сингх: Гэвч энэ чинь аймшигтай.

Шрила Прабхупада: Нарийн эрч хүч ингэж л үйлчилдэг. Энэ тухай эрдэмтэд юу мэдэх вэ? Майа буюу хоосон хуурмаг тэднээс эрдэм мэдлэгийг нь хулгайлан авсан. Гэтэл харин тэд: “Бид ч мөн их мэдлэгтэй эрдэмтэд шүү” хэмээн бодоцгоож байдаг.

 

Сүнс шилждэг үү?

Д-р Сингх: Шрила Прабхупада, зүрх шилжүүлэн суулгах асуудлын талаар та юу хэлж чадах вэ? Бурханлаг сүнс нь зүрхэнд оршдог гэдгийг бид мэднэ. Гэвч өнөө үед эмч нар хуучин зүрхийг шинээр сольж байна. Тэгэхлээр тэр болон нөгөө зүрхэнд орших бурханлаг сүнсэнд юу тохиолдох вэ? Шинэ зүрх суулгасан хүний бодгаль чанар өөрчлөгдөх үү?

Шрила Прабхупада: Үгүй.

Д-р Сингх: Яагаад ?

Шрила Прабхупада: Жишээ нь, би өөрийн сандлаасаа босоод өөр нэг сандал дээр суулаа гэж бодъё. Энэ тохиолдолд миний бодгаль байдал өөрчлөгдөх үү? Би өөрийн байр суурийг өөрчилж болох ч энэ үед би өөрөө өөрчлөгдөнө гэсэн үг үү?

Д-р Сингх: Гэхдээ зүрх өөрчлөгдсөн шүү дээ. Бурханлаг сүнс түүнд оршин байгаа.

 Шрила Прабхупада: Ведэд зүрхийг сүнсний суудаг газар гэж тодорхойлсон байдаг. Ийм учраас эмч нар зүрх шилжүүлэн суулгах үедээ сүнс сууж байдаг тэр газрыг л өөрчилдөг. Сүнс байсан тэр янзаараа л үлдэнэ. Хэрэв эрдэмтэд, зүрхийг шилжүүлээд өвчтний амь насыг уртасгачихдаг гэж эрдэмтэд баталж чадах юм бол энэ нь  тэд бурханлаг сүнстэй гэдгийн нотолгоо болохсон. Гэвч тэд насыг уртасгаж чадахгүй. Яагаад гэвэл хүмүүс дээд тааллын дагуу өөрсдийн бие махбодио хүлээн авдаг. Та ч биетэй. Та түүнд тодорхой хугацааны туршид амьдран суух ёстой. Хэрэв та энэ биеийнхээ аль нэг хэсгийг солисноор энэ нь таны насыг уртасахад туслахгүй. Энэ бол боломжгүй зүйл. Харин эмч нар зүрхийг шилжүүлэн суулгаснаар хүний насны хэмжээг уртасгачихна гэж боддог. Гэвч энэ нь боломжгүй.

Д-р Сингх: Тэгэхээр зүрх шилжүүлэн суулгах нь сүнсийг хуучин зүрхнээс шинэ зүрхэнд хиймлээр шилжүүлэн суулгах явдал гэсэн үг үү?

Шрила Прабхупада:Тиймээ. Ер нь үүнтэй адил. Кришна “Бхагавад-гита”-д/2.13/:

дехино асмин йатха дехе

каумарам йауванам жара

татха дехантара-праптир

дхирас татра на мухйати

“Биед хувилсан сүнс нь энэ биедээ тасралтгүйгээр хүүхэд ахуй наснаасаа залуу нас руу болон өтөл нас руу шилжин хувирч байдаг. Өөрийгөө ухамсарласан сүнсийг энэ хувирал шилжилт мэгдээн сандраадаггүй”. Нэг зүрхийг нөгөөгөөр солих нь биеийн ямар нэг материаллаг эд эрхтнийг сольж байгаа л хэрэг. Зүрх бол амьдралын жинхэнэ эх булаг биш. Ийм учраас зүрхийг солих нь  насыг уртасгадаггүй.

Д-р Сингх: Тиймээ. Зүрх шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн ихэнхи нь мэс засал хийлгэснийхээ дараагаар маш богино хугацаанд л амьдардаг. Гэвч сүнсийг тэр чигт нь нэг биеэс нөгөө биед шилжүүлэн суулгах боломжтой юу?

Шрила Прабхупада: Зарим нэг йогчид ингэж чаддаг. Тэд илүү сайн биеийг олоод түүнд шилжин ордог.

Д-р Сингх: Эмч нар зүрх шилжүүлэх мэс засал хийж байхдаа дөнгөж нас нөгчсөн хүний зүрхийг аваад түүнийг хэн нэгний бие дэхь өвдсөн зүрхний оронд сольж тавьдаг. Үхсэн бие дэхь зүрх болон өвчтэй зүрх хоёрын орших байр солигдох уу?

Шрила Прабхупада: Үгүй. Сүнс аль хэдийнээ үхсэн биеэ орхисон. Тэд бие махбодид өөр нэгэн сүнсийг суулгасан тухай яриа ч байх аргагүй.

Д-р Сингх: Таныг зөв ойлгосон эсэхээ бататгахыг хүсч байна л даа. Эмч нар дөнгөж үхсэн хүний зүрхийг авахад түүний сүнс нь аль хэдийнээ энэ зүрхийг орхисон байдаг. Дараа нь тэд түүний үхмэл зүрхийг өвчтний биед суулгахад өвчтний сүнс шинэ суулгасан зүрхэнд шилжин суудаг гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Сүнс нь тухайн биед тодорхой хугацаанд оршин байх заяатай. Та биеийн ямар нэг хэсгийг өөрчилж чадах ч түүний амьдрах хугацааг өөрчлөх хүч үгүй.

Д-р Сингх: Зүрх бол машин буюу төхөөрөмж гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тийм. Тэр бол сүнс оршин байх газар.

Гичийн үртэй шуудайн дахь ганц ширхэг гичийн үр

Д-р Сингх: Шрила Прабхупада, биологчид олон төрлийн амьд бодгалиуд бэлгийн харьцаанд оролгүйгээр үржин өсөж чаддаг гэж ярьдаг. Энэ баталгаа нь Ведүүдийн айлдвартай нийцэж байна уу?

Шрила Прабхупада: Өө тэгэлгүй яахав.

Д-р Сингх: Тэгэхээр бид тэдний өсөлт үржилтийг хязгаарлаж чадахгүй нь ээ?

Шрила Прабхупада: Чадахгүй. Яаж чадах билээ? Энэ материаллаг ертөнцөд ирсэн амьд бодгалиуд нь амьдран жаргахаар ирсэн. Ийм учраас өсөх үржих процесс үргэлжлэх болно. Энэ материаллаг ертөнц нь шорон гяндантай адил. Та шорон гянданг үгүй болгож чадахгүй. Нэг хүн шоронгоос гарч байхад өөр нэг хүн тийш ороход бэлэн болж байдаг. Энэ сэдвээр Бурхан Чаитанйа Махапрабху хэлэлцэн ярилцсан нь бий. Түүний чин бишрэлтнүүдийн нэг Васудева Датта: “Энэ орчлонгийн бүх амьд бодгалиудыг материаллаг боолчлолоос суллаж хайрлаач. Хэрвээ та тэднийг засаж залруулахад хэтэрхий нүгэлтэй гэж тооцож байгаа бол тэдний бүх нүглийг миний мөрөнд үүрүүлээч” гэсэн байдаг.

     Гэвч Чаитанйа Махапрабху: “Жишээлэхэд, Би энэ орчлонг бүх амьд бодгалиудтай нь авлаа, суллалаа гэж бодъё. Тэгэхэд энэ нь ердөө тоолшгүй олон орчлонгуудын нэг нь л шүү дээ. Тэрээр гичийн үрээр дүүргэсэн том шуудайн доторхи нэг ширхэг үр шиг л юм. Хэрэв энэ уутнаас нэгийг нь гаргаад хаялаа гэхэд юу өөрчлөгдөх юм бэ?” гэсэн байна. Ийнхүү өсөн үржих процессыг зогсоох нь чухамдаа боломжгүй юм. Амьд бодгалиуд нь тоо томшгүй олон ба ийм ч учраас тэд цаашид өсөн үржих л болно.

Д-р Сингх: Материаллаг ертөнц нь амьд бодгалиудыг материаллаг торноос хэрхэн сулрах, үхэх төрөхийн дахин дахин давтагдах эргүүлэгнээс хэрхэн аврагдан гарахад сургадаг засан хүмүүжүүлэх колонн гэж хэллээ.

Шрила Прабхупада: Тиймээ. Ийм учраас л Кришнагийн ухамсрын арга замыг даган баримтлах ёстой.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны таван сарын 17.

Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес.

Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари болон бусад шавь нар дагалдан явна.

Йогийн зэвсэг

 

Шрила Прабхупада: Та энэ мананг арилгачих зүйл хийж чадахгүй. Эрдэмтэд хөнгөн хуумгай, хуумгай хэдэн үгээр тэр бол ийм тийм химийн элементүүдээс тогтоно хэмээн ярьж манан гэж юу болох талаар тайлбарлацгаадаг.(Инээв) Гэвч тэд түүнийг сарниаж чадахгүй.

Д-р Сингх: Тэд манан хэрхэн үүсдгийг тайлбарлаж чадна.

Шрила Прабхупада: Тэд тайлбарлаж чадна. Би ч тайлбарлаж чадна. Гэвч энэ бол тийм том ололт амжилт биш. Эрт дээр цагт, ведийн дайны үед брахмастра хэмээх атомын зэвсгийг ашиглаж байсан. Түүнээс хамгаалахын тулд эсрэг талын арми нь түүнийг ус болгон хувиргах тийм зэвсгийг ашиглаж байв. Гэвч өнөө цагт ийм эрдэм ухааныг хаанаас олж болох вэ?

Д-р Сингх: Манан гэдэг бол сүү шиг л зүйл. Сүү ердөө цагаан мэт санагддаг авч чухамдаа бол тодорхой уургийн молекулуудын коллоид нэгдэл. Манан ч мөн л усан дуслуудын коллоид нэгдэл.

Шрила Прабхупада: Ийм учраас хэрвээ та тодорхой хэлбэрийн галыг асаан ноцоож чадвал манан тэр даруйд замхран алга болохсон. Харамсалтай нь та үүнийг чадахгүй. Хэрэв та бөмбөг тэсэлвэл дулаан ялгарч, манан замхрана.

Карандхара: Үүнээс болж бүхэл бүтэн хот, гүрэн сүйдэж болно.

Шрила Прабхупада: Гал усны үйлчлэл нөлөөг саармагжуулж чадна гэдэг нь хэнд ч тодорхой. Гэвч та хүмүүсийг устгаж, сүйрэл мөхөл учруулахгүйгээр мананг замхраан арилгаж чадахгүй. Гэвч байгалийн хуулиар бол нар мандмагц манан арилан замхрана. Нарны хүчин чадал таныхаас хавьгүй илүү шүү. Иймээс л та ойлгогдошгүй хүчний оршин буйг хүлээн зөвшөөрөх ёстой.

 

Бурханы чанар

 

Шрила Прабхупада: Ойлгогдошгүй хүчний оршин буйг хүлээн зөвшөөрөхгүйгээр хэн ч Бурханыг таньж чадахгүй. Йогч гэж нэрлэгдэх хүн болгон Бурхан болчихдог тийм хялбар энгийн зүйл бол Бурхан биш. Тиймэрхүү хуурамч бурхдууд нь  үл бүтэх этгээдүүд хийгээд тэнэг мунхгуудад л сайхан. Оюун ухаантайхан нэгэн нь тухайн хүнийг ойлгогдошгүй хүчнийг шингээж үү, үгүй юу гэдгийг шалган нягталдаг. Бид Кришнаг Бурхан гэж нэрлэдэг. Учир нь Тэрээр Өөрийн ойлгогдошгүй эрч хүчийг бүгдэд нээн харуулсан юм. Тэр бүр жаахан хүүхэд байхдаа маш том уулыг өргөсөн. Кришнагийн хувилгаан болох Рама Бурхан чулуудыг усан дээр тогтоон, тулгуургүйгээр гүүр барьж байсан. Ийм болохоор ямар нэг няхуур үндэслэлгүйгээр хэн нэгнийг Бурхан гэж хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Манай энэ цаг үед хэн нэг мэхлэгч гарч ирээд: “Би бол Бурханы хувилгаан” гэж өөрийгөө тунхаглан зарладаг ба нөгөө нэг мэхлэгч нь түүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч Бурхан Рама, Бурхан Кришна нар үйл хэргээрээ өөрсдийн ойлгогдошгүй хүч чадлыг харуулсан юм. Заримдаа хүмүүс тэдний үйлийн талаарх өгүүлэл хүүрнэлийг үлгэр, домог хэмээн ярьцгаадаг. Гэвч Тэдний тухай эдгээр бүтээлийг Валмики, Вйасадева нар болон өргөн хэмжээний мэдлэг бүхий аугаа их мэргэдүүд болсон бусад ачарйа нар бүтээн туурвисан. Юуны тулд эдгээр аугаа мэргэд домог түүх туурвихад үнэт цаг хугацаагаа зарцуулсан юм бэ? Тэд хэзээ ч энэ нь домог гэж хэлээгүй. Тэд энэ бүх хүүрнэл өгүүллүүдийг жинхэнэ болсон үйл явдлын дүрслэн өгүүлсэн хэлбэр гэж хэлэлцдэг. Жишээ нь, “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар Дуулалд Вйасадева Вриндаванд болсон түймрийн тухай өгүүлсэн байна. Кришнагийн найз малчин жаалууд бүгд түгшин сандарцгааж, Кришнагаас аврал тусламж хүлээн Түүн рүү харсан. Тэгмэгц Тэрээр зүгээр бүх гал түймрийг залгисан. Энэ бол ойлгогдошгүй ид шидийн хүч. Энэ бол Бурхан. Бид Кришнагийн, Бурханы өчүүхэн жаахан хуулбарууд болохоор мөн шидийн хүчийг эзэмшин шингээсэн байдаг ч энэ нь маш өчүүхэн хэмжээгээр оршин байдаг билээ.

 

Шинжлэх ухааны мэдлэг нь Кришнагаас үүсэн гардаг

 

Кришнаканти: Эмч нарыг хүний тархины төвөгтэй мөн чанар маш их гайхашруулдаг.

Шрила Прабхупада: Тиймээ. Гэхдээ тархи бие махбодийг үйл хийхийг тулгадаггүй, харин бурханлаг сүнс тулгадаг. Компьютер өөрөө өөрөө ажилладаг билүү? Үгүй. Түүнийг хүн л хөдөлгөөнд оруулдаг. Тэр товчлуур дарсан тэр цагт л ажиллаж эхэлнэ. Үүнгүйгээр машин гэдэг ямар ч үнэ цэнэгүй. Машин мянган жил зогсож чадах ч тэрээр хэрэв түүнд хүн ойртож, товчлуур дарахгүй бол ямар ч ашиг тусгүй. Гэтэл машин хүн хоёрын хэн нь үйл хийгээд байгаа хэрэг вэ? Хүний тархи бол мөн л машин бөгөөд тэрээр амьд бодгаль бүрийн зүрхэнд байх Бурханы хувилгаан Параматмын удирдлаган дор үйл хийдэг.

Эрдэмтэд Бурхан болон Түүний ид шидийн хүчнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв тэд ингэхгүй аваас тэднийг тэнэгүүд гэж тооцох хэрэгтэй. Трансцендент мэдлэг дээр тулгуурлан бид олон олон томоохон эрдэмтэн, гүн ухаантнуудын эгц өөдөөс уриа дуудлага илгээдэг. Өдөр та нэг химичийг над дээр дагуулж ирсэн дээ. Би түүнд хандаж: “Та тэнэг”, – гэхэд тэр уурлаагүй. Тэр үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд би түүний бүх аргументуудыг няцаасан. Та санаж байна уу ?

Д-р Сингх: Тиймээ. Тэр үнэхээр Кришна харах байдлаасаа л түүнд түүний туршилт судалгааг явуулахад шаардагдах аргачлалыг бүрэн нээж өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Шрила Прабхупада: Тэр Кришнагийн эсрэг байсаар байхад яагаад Кришна түүнд ямар нэг боломж олгоно гэж ? Хэрэв та Кришнагийн эсрэг байж, Кришнагүйгээр сайн нэр хүндийг олохыг хүсвэл амжилт олохгүй нь мэдээж. Юуны өмнө маш хүлцэнгүй байх ёстой. Тэр цагт Кришна танд боломж олгоно. Бид ямар ч эрдэмтэн, гүн ухаантантай уулзан учирч, түүний өөдөөс уриа дуудлага илгээж чадна. Хэрхэн яаж? Кришнагийн туслалцаатайгаар. Тэдэнтэй ярих үед тэднийг ялахад зайлшгүй шаардлагатай оюун ухааныг Кришна надад өгөх болно. Бусад бүх тохиолдлуудын хувьд тэд өөрсдийн шинжлэх ухаанч байр сууриараа илүү мэргэжсэн байдаг. Тэдэнтэй харьцуулахад би туйлын мэдлэггүй эгэл хүн. Гэвч бид Кришнаг мэддэг, Кришна бүгдийг мэддэг. Ийм учраас бид ямар ч эрдэмтний өөдөөс уриа дуудлага илгээж чадна. Энэ нь жаахан хүүхэд: “Эцэг маань дэргэд минь байгаа” гэж бодож байгаа учраас  ямар ч насанд хүрсэн хүнтэй зоригтойгоор марган мэтгэлцэж чаддагтай адил. Түүнийг лавтайяа хэн ч гомдоохгүй байх тал дээр санаа зовниж байдаг эцгийнхээ гараас тэрээр бат бөх барьж байдаг.

Д-р Сингх: Кришнагийн ухамсрыг ойлгох үл оролдогч хэн бүхэн хүний амьдралаа дэмий хоосон өнгөрөөж байгаа хэрэг үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Бурхантай холбоотой өөрийн холбоо харьцаагаа ухамсарлахыг үл оролдогч хүмүүс нь муур, нохой гэх мэтийн амьтад шиг үхдэг. Тэд төрөөд, идээд, унтаад, үр удмаа үлдээгээд тэгээд үхдэг. Энэ бол тэдний хүний амьдралын эцсийн үр дүн. Эдгээр луйварчид, мэхлэгчид: “Бид бол бие махбодь”  гэж бодоцгоодог. Тэд атма буюу сүнсний талаар юу ч мэддэггүй. Атма хэмээх үг нь “би” буюу бие даасан сүнс гэсэн утгатай. “Шримад-Бхагаватам”, “Бхагавад-гита” нь бидэнд атмын тухай мэдлэг өгдөг ч хүмүүс энэ талаар юу ч мэддэггүй.

Ведийн судар номуудад өгүүлэгдсэн, хүний нийгэмд зориулагдсан эрдэм мэдлэгийн талаар хүмүүс ямар ч ойлголт байдаггүй. Жишээ нь, Ведүүд бидэнд үхрийн баасыг ариун хэмээн мэдээлдэг. Ялангуяа энд, Америкт хүмүүс нохойгоо бие засуулахын тулд гудамжинд хөтлөн гаргадаг. Нохойн баас нь маш их ариун бус зүйл бөгөөд тэрээр бактери өсч үржих хамгийн тохиромжтой орчин юм. Гэвч үл бүтэх амьтад болсон энэ хүмүүс үүнийг огтхон ч хэрэгсдэггүй ба алхам тутамд нь тэдэнтэй нохойн ялгадас таарч байдаг ч.  Хэдийгээр Ведэд цэвэр ариун гэж өгүүлсэн байдаг ч харин үхрийн баасыг хаанаас ч олж харахгүй. Энэ хар даа: “Хог хаях хориотой” гэсэн бичиг байна. Гэтэл нохойг ялгадсаа үлдээхийг зөвшөөрч байна. Хүмүүс ямар тэнэг болохыг эндээс хар л даа. Цаас хаях хориотой ч таны нохой хаа дуртай газраа ялгадсаа үлдээж болно. Засаг төр таныг өөр нэг орноос ганц ширхэг манго жимсний үр авч гарахыг ч зөвшөөрдөггүй. Гэтэл хэдийгээр нохойн ялгадас нь бүхий л төрлийн нянгийн уурхай байдаг ч тэд таны нохойд хаа дуртай газраа бие засахыг зөвшөөрдөг.

 

Сансрын хөтөлбөр гэдэг цаг ба мөнгөний гарз

 

Д-р Сингх: Сансрын нисэгчид Саран дээрээс Дэлхийд буцан ирэхэд сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг эрдэмтэд үүнд нь маш болгоомжтой хандаж байсан. Тэд, сансрын нисэгчдийг бичил биетний үл танигдах төрлийг тээж ирсэн хэмээн төсөөлж байсан. Тийм ч учраас баттай болгохын тулд тэднийг хэд хоног тусгаар байлгасан байдаг…

Шрила Прабхупада: Юуны өмнө тэд үнэхээр Саран дээр очсон уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Би үүнд огтхон ч итгэхгүй байна. Арван зургаан жилийн өмнө би өөрийн “Харь гаригт хялбараар аялахуй” номоо бичиж байх үедээ, дэлхийн бус орон зайг судлахаар оролдож буй эрдэмтэд нь хэзээ ч амжилтанд хүрэхгүй ба яг л жаахан хүүхэд шиг гэж тэмдэглэн бичиж байсан. Олон жилийн дараагаар намайг Сан-Францискод зочлон очих үед нэгэн сурвалжлагч надаас: “Саран дээр буусан буултын талаар та юу гэж бодож байна вэ?” хэмээн асуухад нь би: “Энэ бол зүгээр л дэмий хоосон цаг, мөнгөний гарз. Өөр юу ч биш” гэж хариулж байсан юм.

Кришнаканти: Саяхан сансрын хөтөлбөр өөр нэгэн азгүйтэлтэй тулгарсан.

Шрила Прабхупада: Ийм зүйл байнга л тохиолдож байдаг. Энэ удаад юу тохиолдсон бэ?

Кришнаканти: Тэд сансрын хөлгийг дэлхийн тойрог зам өөд сансрын харуулын журмаар илгээсэн авч харин тэр хөлөг сүйрсэн. Энэ нь хоёр сая орчим долларын үнэтэй эд л дээ.

Шрила Прабхупада: Тэд яах гэж мөнгө, цагаа үрнэ вэ?

Кришнаканти: Тэднийг сонингоор нилээд шүүмжилсэн байсан.

Шрила Прабхупада: Тэд ердөө хүүхэд шиг тэнэг хүмүүс. Тэд сүүлийн хэдэн жилийн туршид юунд хүрэв? Хэдэн жил тэд Саранд хүрэхээр тэмүүлж байна вэ?

Д-р Сингх: Арав гаран жил. 1957 онд Орос улс хиймэл дагуулаас эхэлсэн.

Шрила Прабхупада: Гэвч үүнд тэд арай эртнээс бэлдсэн. Тэд бараг үүгээр хорин таван жил оролдож байгаа байх. Тэд тоосноос өөр юунд ч хүрж чадаагүй ч өөрсдийн оролдлогоо орхиогүй. Ямархан гөжүүд зан бэ? Сансрын хөтөлбөр гээч хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

Д-р Сингх: Ирээдүйд Ангарагт аялахыг хүснэ хэмээн тэд ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Тэд бүгдээрээ ирээдүйн тухай мэдэгдэл хийцгээж “том хүмүүс” болцгоодог.

Д-р Сингх: Тэд энэ нь ойролцоогоор арван жилийн дараагаар болно гэж ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Тэд магадгүй “жилийн дараа” ч гэж хэлээд ч яахав дээ? Тэд “арван жил”, “жил” гэж хэлж болох ч бид тэд мэдэгдлийг хүлээн авахгүй. Бид тэднийг харин одоо л хийхийг нь харахыг хүсэж байна.

Д-р Сингх: Тэд өөрсдийн технологио жижигхэн загварууд дээр л сайжруулж байдаг.

Шрила Прабхупада: Тэд зүгээр л хүүхдүүд. Хүүхэд байхдаа би трамвайг төмөр замаар явж байхыг харах их дуртай байж билээ. Нэгэн удаа миний толгойд: “Саваа аваад дамжуулах шугаманд нь хүрчихвэл би ч бас төмөр замаар нь явж болох байх даа” гэсэн бодол орж ирж байсан юм. Эрдэмтэд өөрийн төлөвлөгөөнийхөө хамтаар яг л тийм хүүхдүүд шиг. Тэд маш их хэмжээний цаг, хэрэгслээ зарцуулавч чухам юуны төлөө ? Тэдний хүчин чармайлт дэмий хоосон зүйл. Учир нь үнэн хэрэгтээ тэд амьдралын зорилгыг мэддэггүй. Эрдэмтэд асар их материал  хэрэгсэл зарлагадах бөгөөд улс төрчид нь тэднийг санхүүжүүлдэг. Гэвч тэдний үйл хэргийн үр дүн эцэстээ тэгтэй тэнцэнэ. Тэд бол оношоо тавьж чаддаггүй эмчтэй адил. Гэсэн хэдий ч өвчтөнд хандан: “За, эхлээд энэ эмийг уучих. Хэрэв энэ үйлчлэхгүй бол үүнийг уу” гэж хэлдэгтэй адил. Ийм эмч юугаар энэ өвчнийг эмчилж болох вэ гэдгийг мэддэггүйгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Эрдэмтэд зүгээр л башир арга зохион, хууран мэхлэдэг. Тэд амьдралын жинхэнэ асуудлууд болох төрөх, үхэх, өвдөх, өтлөхийг шийдэж чадахгүй. Ийм учраас ч тэдний бүх хөтөлбөр нуран сүйддэг. Санскрит хэлээр үүнийг акаша-пушпа буюу “тэнгэрээс бий болсон цэцэг” гэсэн утгатай. Сансрыг судлахын тусламжтайгаар үнэнийг танин ойлгохыг оролдох тэдний оролдлого нь ердөө л тэнгэрээс цэцэг гаргаж ирэх оролдлоготой адил.

Эрдэмдтийг тэнэг нугастай адилтган өөр нэгэн жишээ татаж болно. Энэтхэгт нугас бүхэл өдрийн туршид бухны хойноос дагаж явж байхыг та харж болно. Тэр бухны төмсийг/засаа/ загас хэмээн бодож байдаг. Бух ч явдаг, нугас ч нөгөөх “том загаснаас” нүдээ үл салган, “Түүнийг унахаар нь би амтархан иднэ дээ” хэмээн бодсоор дагаж явдаг.

 

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

Scroll to Top