Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 4 9 5
Users Today : 0
Users Yesterday : 32
Total Users : 11495
Views Today :
Views Yesterday : 44

1973 оны таван сарын 15.

Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес.

Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна.

Д-р Сингх: Эрдэмтэд бурханлаг сүнсийг харна гэдэг маш хүнд гэж тооцдог. Тэд түүний оршин байгаа гэдэг их л эргэлзээтэй гэж ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Тэд түүнийг яаж харж чадах билээ дээ? Харна гэхэд хэтэрхий жаахан. Хэнд тийм хурц хараа байна ?

Д-р Сингх: Гэсэн хэдий ч тэд ямар нэг аргаар түүнийг мэдрэхийг хүсдэг.

Шрила Прабхупада: Хэрэв хүнд зууны нэг гран/жингийн хэмжээ=0.00648г/ үхлийн хор өгвөл тэр шууд л үхнэ. Хэн ч,  хорыг ч, хор хэрхэн үйлчилж байгааг ч харж чадахгүй.

Гэсэн ч тэр үйлчлэл нөлөөгөө үзүүлэх л болно. Үүн шиг түүний үйлдлийг хараад сүнсний оршин буйг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү ? Ийм тохиолдлуудад бид ямар нэг зүйл оршин байгааг гадаад байдал, үйлчлэл нөлөөнөөс нь хардаг. Ведүүдэд, бүх бие махбодь зөвхөн сүнс гэж нэрлэгдэх тэр өчүүхэн хэсгийн ачаар л үйл хийж байдаг хэмээн өгүүлсэн. Хэрв би өөрийгөө чимхвэл тэр даруйд би үүнийг мэдэрнэ. Учир нь гэвэл биеийн бүх арьсан бүрхүүл мэдрэмтгий байдаг. Гэвч биеэс сүнс гарч явахад буюу миний бие үхэхэд мөн тэр арьсыг зүсээд, цавчиж байсан ч ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй. Ийм энгийн зүйлийг ойлгоход хэцүү байна гэж үү? Энэ нь сүнс оршин байгааг нотлохгүй байна гэж үү?

Д-р Сингх: Энэ замаар бид сүнсийг байгаа  гэдгийг илрүүлж болох нь. Харин Бурханы талаар хэрхэн яаж ?

Шрила Прабхупада: Юуны өмнө сүнсийг танин ойлгох хэрэгтэй. Сүнс нь Бурханы загвар хуулбар. Хэрэв та хуулбарыг ойлгож чадваас бүрэн бүтнийг ойлгож чадна.

Хий хуурмаг хөгжил дэвшил

Шрила Прабхупада: Шинжлэх ухаан хэдий хир хугацаанд хүмүүсийг мэхэлж байна вэ? Зуун жил үү, хоёр зуун жил үү? Тэд  цаг ямагт ингэж мэхлээд байж чадахгүй.

Д-р Сингх: Мэхлэлт аль эрт цагаас л байсан. Магадгүй тэд үүнийгээ мөнхөд үргэлжүүлнэ хэмээн бодож байж болох юм.

Шрила Прабхупада: Аль эрт цагаас биш! Шинжлэх ухаан хүмүүсийг сүүлийн хоёр зуу, гурван зуун жилд л хуурч мэхэлсэн. Түүнээс илүүгүй.

Д-р Сингх: Тийм гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Сүүлийн хоёр зуун жилд л тэд амьдрал материас үүсэн бий болсон гэж номлож байгаа. Харин мянган жилийн өмнөөс биш. Энэ худал хуурмаг ойрын тавин жилийн дотор дуусгавар болно.

Д-р Сингх: Тиймээ. Одоо эсрэг-оюун ухаанлаг хөдөлгөөн гэж нэрлэгдэх хөдөлгөөн өргөжин тэлж байна. Хүмүүс шинжлэх ухаан хийгээд орчин үеийн хөгжил дэвшлийн эсрэг босож байна.

Шрила Прабхупада: Энэ шинжлэх ухаан мөн үү? Энэ бол шинжлэх ухаан биш! Энэ бол мунхгийн харанхуй. Мунхгийн харанхуйг шинжлэх ухаан гээд, шашингүй үзлийг шашин гэж тооцож байна. Гэвч энэ мэхлэлт удаан үргэлжилж чадахгүй. Учир нь олон хүн оюун ухаанлаг болсон.

Д-р Сингх: АНУ-ын томоохон сэтгүүлүүдийн нэг болох “Ньюс-Веек”-т христ шүтлэгийн уруудал доройтлын тухай нийтлэл гарсан байна лээ. Нийтлэл дотор газар хөдлөлтийн учир шалтгаан болсон шулмасыг дүрсэлсэн шог зураг гарсан байсан. Саяхан Өмнөд Америкт маш хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амь үрэгдсэн юм. Шог зураг ийм мэт зүйлийг шуламс мэтээр дүрслээд, түүний хажууд Зүүн Өмнөд Азийг бөмбөгдөгч, өөрийгөө Христийн дагалдагч гэж нэрлэгч Ричард Никсоныг зурсан байсан. Энэ шог зурган дээр шуламс Никсонд хандаж: “Христ шүтлэгтнүүдийг хөөн тууна гэдэг ч там юм даа”  гэж хэлж байгаагаар зурсан байна лээ.

Шрила Прабхупада: Тийм шүү. Хүмүүс ийм маягаар шүүмжилцгээдэг. Тэд илүү дэвшилттэй болцгоосон. Хэдий удаан хугацаанд тэд шинжлэх ухаан гэж нэрлэгдэх, шашин гэж нэрлэгдэх зүйлсээрээ мэхлэх вэ? Хэрэв ноён Никсон өөрийн нутаг нэгтнүүдээ тэгж их хайрладаг юм бол чухам яагаад тэрээр өөрийн нутаг дээрхи үхрүүдээ үл хайрлана вэ? Тэд мөн тэр оронд л төрсөн, хүмүүс шиг л амьдрах эрхтэй. Яагаад тэднийг ална вэ? “Бүү ал”. Гэвч адгуус амьтдыг алсаар байна. Энэ бол төгс төгөлдөр биш. Кришна үхрийг ч, Радхараниг тэвэрсэн байдаг. Энэ бол төгс төгөлдөр. Кришна шувуудтай ч ярьдаг. Нэгэн удаа Йамуна мөрний эрэг дээр Тэрээр шувуудтай ярьж байсан. Учир нь тэр шувууны хэлээр ч ярьдаг байсан юм. Нэгэн ахимаг настай эмэгтэй үүнийг хараад, ихэд гайхсан: “Бурхан минь, Тэр шувуудтай ярьж байна шүү дээ!”.

Д-р Сингх: Тэр үнэхээр шувууны хэлээр ярьдаг байсан гэж хэлэх гээд байна уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Энэ бол Ведэд өгүүлэгдсэн Кришнагийн чанаруудын нэг. Тэр ямар ч хэлээр ярьж чаддаг. Тэр бүхий л амьд оршнолуудын эцэг ба эцэг хүн өөрийн бүх хүүхдүүдийнхээ хэлийг ойлгож чадна. Кришна – дээд цэнгэл эдлэгч. Чухамхүү Кришнагийн ухамсраас ангид оршигч хэн ч жинхэнэ мэдлэгтэй байж чадахгүй, цэнгэн жаргаж чадахгүй. Хүн зовж зүдэрдэг ч өөрийн зовлон зүдгүүрээ аз жаргал гэж боддог. Үүнийг майа буюу хоосон хуурмаг гэж нэрлэдэг. Америкт хүмүүс гар хойш таталгүй шөнөжин, өдөржин ажиллаад, дотроо: “Бид цэнгэн жаргаж байна” гэж бодоцгоодог. Энэ бол майа. Болзолт сүнс нь цэнгэн жаргаж чаддаггүй бөгөөд зөвхөн зовж байдаг. Гэвч тэрээр цэнгэн жаргаж байна гэж боддог.

      Ийм учраас “Шримад-Бхагаватам”-д болзолт сүнсийг тэмээтэй зүйрлэсэн байдаг. Тэмээ хэлийг нь урдаг өргөсийг идэх их дуртай. Түүнийг идэх үед хэлнээс нь цус шүүрч, өргөстэй нь холилдоно. Энэ нь түүнд ямар нэг амт өгдөг ба тэрээр: “Пөөх, ямар гайхалтай өргөс гээч вэ” хэмээн дотроо боддог. Үүнийг майа гэж нэрлэнэ. Майа гэдэг нь “байхгүй байгаа тэр зүйл” гэсэн утгатай. Ма гэдэг нь “байхгүй”, йа гэдэг нь энэ гэсэн үг. Тэгэхлээр майа гэдэг нь “энэ биш” гэсэн утгатай. Энэ бол майа буюу хий хоосонгийн тайлбар юм. Эрдэмтэд майад автсан байдаг. Учир нь тэд бүх зүйл төгс болж, бүх зүйл аз жаргалтай болно гэж бодоцгоож байдаг. Гэвч энэ ертөнц нь түүн дээр байгаа бүх зүйлтэйгээ устан мөхөх болно. Учир нь тэр мөн л майа. Тэр бол бидний хүлээн авах ёстой зүйл биш. “Шримад-Бхагаватам”-д тайлбарласнаар, материалистууд нь өөрсдийгөө ялагчид хэмээн боддог ч чухам үнэндээ бол тэд зөвхөн ялагдлыг л хүлээсээр байгаа билээ.

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

Арав дахь өглөөний аялал

1973 оны таван сарын 14.

Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес.

Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна.

Эрдэмтдийн алдаа

Шрила Прабхупада: Материаллаг ба бурханлаг хоёр эрч хүч оршин буйг мэддэггүйд эрдэмтдийн алдаа оршино. Тэд бүх зүйл материаллаг хийгээд бүгд л материас үүссэн гэж үздэг. Тэдний онолын гол өө сэв нь тэд сүнснээс бус материас бүхнийг эхлэж байгаад оршино. Учир нь матери нь сүнснээс үүсэлтэй болохоор

ямар нэг байдлаар бүх зүйл бурханлаг болж таарна. Бурханлаг эрч хүч нь эх үссвэр ба материаллаг эрч хүчгүйгээр оршин байж чадна. Харин материаллаг эрч хүч нь бурханлаг эрч хүчгүйгээр оршин байж чадахгүй. Чухам үнэнийг хэлвэл харанхуй нь гэрлээс хамаарч оршдог доо. Гэрэл нь харанхуйгаас бус. Эрдэмтэд материас ухамсар үүсэн бий болсон гэж боддог. Үнэн хэрэгтээ ухамсар үргэлж оршин байсан ч тэрээр мунхаглалаар хучигдахад эсвэл мунхгийн нөлөөнд орвол тэр ухамсаргүй ямар нэг хэлбэрт оршдог.

 

SP “Материаллаг” гэж Кришнаг мартах явдал ба харин “бурханлаг” гэж Кришнагиын бүрэн ухамсарт байх явдал. Энэ ойлгомтой юу? Ойлгохыг оролд: харанхуй гэрлээс үүсэлтэй. Гэрэл үгүй бол бид харанхуйд оршино. Наран дээр үүл

байдаггүй. Энэ нь түүний мөн чанартай нийцэхгүй. Гэвч нарны эрч хүчний тус дэмээр түр зуурхандаа манан, үүл, харанхуй гэх мэт үзэгдлүүд бий болдог. Энэ үзэгдлүүд нарнаас ялгаатай нь түр зуурхны. Кришнагийн ухамсар гэдэг нь энэ цаг зуурхны байгалиас ангижрах явдал ба цаг зуурын бус бурханлаг байгальд хүрэх явдал юм. Чухамхүү энэ цаг зуурхны байгалийг хэн ч хүсдэггүй. Хэнд ч энэ үүлэрхэг тэнгэр таалагддаггүй.

Д-р Сингх: Энэ манантсан ухамсар нь бурханлаг эрч хүчээр бүтээгдсэн үү?

Шрила Прабхупада: Тиймээ.

Д-р Сингх: Матери ч мөн бурханлаг эрч хүчээр бүтээгдсэн үү?

Шрила Прабхупада: Ахам сарвасйа прабхово маттах сарвам правартате. Кришна: “Би бүх бурханлаг ба материаллаг ертөнцийн эх үндэс. Надаас бүх зүйл үүсмүй” гэж хэлсэн байна.(Б.г.8.10). Кришна сайн ба муу, ер нь бүх зүйлийн бүтээгч. Үнэн хэрэгтээ бол “сайн ба муу” нь энэ материаллаг бүтээл юм. Кришнагийн бүтээл бол сайн зүйл. Бурхан бол сайн сайхан. Бидний муу гэж тооцож буй зүйл Бурханд сайн. Ийм учраас бид Кришнаг ойлгож чадахгүй байгаа хэрэг. Тэрээр бидний үзэл төсөөллөөр муу гэж тооцогдох ямар нэг зүйлийг хийж болох ч Түүний хувьд сайн ба муу зүйл гэж байхгүй. Жишээ нь, Кришна арван зургаан мянган эхнэртэй байсан. Зарим нэг хүн түүнийг шүүмжлэн: “Пөөх, тэр эмэгтэй хүний араас ухаан алдаг амьтан байна” гэж болох юм. Гэвч тэд зургийг бүтнээр нь харахгүй байна. Кришна Өөрийгөө арван зургаан мянган эрэгтэй болгон тархааж чаддаг тийм л аугаа.

“Бүх зүйл нэгдмэл” гэж тооцдог онол  – огт дэмий онол

Д-р Сингх: Материаллаг байгалийн манан будан цаг зуурхны гэж та хэллээ. Гэвч яагаад бид түр зуурын зүйлээс салан ангижрахын тулд төвөгшөөх ёстой гэж?

Шрила Прабхупада: Та яах гэж биедээ хувцас угладаг вэ? Та хувцасгүй ч явж болно. Хэдэн цагийн дараагаар цаг агаар энэ бүгдийн учрыг тайлбарлаад өгнө. Яагаад та дулаан хувцас өмсдөг вэ?

Д-р Сингх: Учир нь одоо аюул  оршин байгаа болохоор.

Шрила Прабхупада: Хэзээ ч юм тэр үүсэх л байсан. Яагаад та үүнийг хийж байгаа юм бэ? Өөрийн биедээ хувцас углаад ?

Д-р Сингх: Тав тухгүй байдлаас зайлсхийхийн тулд.

Шрила Прабхупада: Тиймээ. Эсрэг тохиолдолд танд тав тухгүй байх болно. Хувцсанд бүү санаа зов гэх нь майавадийн онол: “Бүх зүйл өөрөө аяндаа ирэх ба юуны тулд санаа зовнино вэ? Бүх зүйл нэгдмэл”. Энэ бол огт дэмий онол. Майавадийн гүн ухаан нь Бурхан нэгдмэл ба бүх зүйл, бүх амьд бодгалиуд Бурхантай адил тэнцүү гэж тооцдог.

Хэрэв химичид амьдралаас бүх зүйл үүссэн гээд эхлэх юм бол бидэнд тэдэнтэй маргах зүйл үгүй ч харамсалтай нь тэд бүх зүйл харанхуйгаас, үхмэл материас эхлэлтэй гэж баталдаг. Энэ бол бидний эсэргүүцээд байгаа зүйл юм. Бид: “Амьдралаас эхлэе” гэхэд тэд харин: “Үгүй, материас, харанхуйгаас эхлэе” гэлцэнэ. Тэд харанхуйд оршин байна. Үүний шалтгаан нь маш энгийн: хэрэв хэн нэг нь харанхуйгаас гэрэлд гарч ирвэл тэрээр харанхуй бол анхдагч эхлэл гэж бодох байсан. Жишээ нь, бүхий л амьдралынхаа туршид та харанхуйд амьдарч байгаад одоо гэнэт гэрэлд гарч ирвэл та: “Пөөх! Гэрэл чинь харанхуйгаас үүсдэг юм байна” гэж бодох болно. Үнэндээ бол гэрэл унтарсан тэр газарт харанхуй болдог. Харанхуй гэрлийг бий болгож чадахгүй.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл харанхуй нь гэрлээс хамааралтай гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Эсвэл, өөрөөр хэлбэл гэрэлд харанхуй байдаггүй. Бид гэрэл унтрахад л харанхуй гэж юу болохыг ойлгож чадна. Үүнтэй адилаар бидний бурханлаг ухамсар буюу Кришнагийн ухамсар унтрахад тэрээр материаллаг болдог.

Өглөө бид сэрээд, өдрийн төгсгөлд ядарч, унтахаар хэвтдэг. Амьдрал ямар нэг байдлаар тасалдан завсарлахад бид унтдаг. Шөнө нь бид унтаж амраад, өглөө сэрээд сэрүүн байдал гэж юу болохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл “амьдрал” бол нойрноос бий болдог зүйл биш гэдгийг. Би унтаж байхдаа ч амьд л байдаг. Унтаж сэрээд урьдынхаараа л амьдарна. Үүнийг тодорхой тайлбарлах хэрэгтэй. Жаахан хүүхэд эхийн хэвлийгээс төрдөг. Тэрээр, түүний амьдрал эхийн хэвлийгээс мэндэлсэн тэр мөчөөс эхэлсэн гэж боддог. Гэвч энэ нь тийм биш. Түүний материаллаг бие махбодийг, түүнийг ухаангүй төлөвт оршин байхад нь эхийн хэвлийд бүтээсэн бөгөөд түүний бие хангалттай хэмжээнд өсөхөд тэр ертөнцөд мэндэлж, ухамсар нь дахин түүнд буцан ирнэ.

Д-р Сингх: Үхээд тэр дахин унтах уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Үүнийг Бхагавад-гитад(8.19) өгүүлсэн байдаг:

бхута-грамах са эвайам

бхутва бхутва пралийате

ратри-агаме  вашах партха

прабхавати ахар-агаме

“Дахиад, дахиад л өдөр болоход үйл олон амьд бодгалиуд үйл хийхээр идэвхижих ба дахин шөнө болохуйд Ай Партха минь ээ, хөөрхий тэд устгагдах бөлгөө”.

Бид бие махбодь биш

Шрила Прабхупада: Та энэ цэцгийг харж байна уу? Түүнд ухамсар нь эргэн ирсэн байгааг. Гэвч удахгүй тэр хатаж, хорчийн үхэх болно. Материаллаг амьдрал ийм л байдаг. Гэвч бурханлаг амьдрал гэдэг бол зөвхөн цэцэглэлт ба харин уналт бууралт биш. Үүнд л матери хийгээд сүнсний ялгаа оршино. Би өөрийн урьд насны ухамсартай тохирсон энэ бие махбодийг авсан ба дараагийн биеийг энэ амьдралынхаа ухамсартай тохируулан хүлээн авна. Үүнийг мөн Бхагавад-гитад(8.6) батлан:

йам йам вапи смаран бхавам

тйажати анте калеварам

там там эваити каунтейа

сада тад-бхава-бхавитах

“Энэ бие махбодио орхихдоо хүмүүн ямар ахуйг дурсан сананам бэ энэ төлөвтөө тэрээр гарцаагүй хүрмүй”.

Д-р Сингх: Шрила Прабхупада, хэрэв бид энэ амьдралынхаа ухамсарт нийцүүлэн дараагийн биеэ авдаг юм бол яагаад би өөрийнхөө урьдны амьдралыг дурсан санахгүй байгаа юм бэ?

Шрила Прабхупада: Та өнгөрсөн жил үгүй ядаж өчигдөр хийсэн бүх зүйлээ дурсан санаж чадах уу?

Д-р Сингх: Чадахгүй.

Шрила Прабхупада: Энэ бол таны мөн чанар: мартах.

Д-р Сингх: Зарим нэг зүйлийн талаар.

Шрила Прабхупада: Зарим нэг хүн бусдаас илүү их мартамхай байдаг. Гэвч бид бүгдийг мартдаг.

Д-р Сингх: Энэ нь материаллаг байгалийн зарчим уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Энэ нь зарим нэг талаараа хулгай хийхтэй адил. Хэн нэг нь халаасны хулгайч, хэн нэг нь банк дээрэмдэгч байлаа гэсэн аль аль нь л хулгай хийж байгаа.

Д-р Сингх: Биднийг унтаж байх үед биднийг нарийн элементүүд авч оддог уу?

Шрила Прабхупада: Таныг байгаль авч одно. Кришна Бхагавад-гитад(3.27):

пракритех крийаманани

гунаих кармани сарвашах

аханкара-вимудхатма

картахам ити манйате

“Материаллаг байгалийн гурван гуны нөлөөгөөр төөрч самуурсан бурханлаг сүнс нь өөрийгөө үйлийг үйлдэгч хэмээн тооцдог ч үнэндээ бол түүнийг байгаль гүйцэтгэж байдаг”. Бид үнэн хэрэгтээ хэн гэдгээ мартсан байдаг. Учир нь бид материаллаг байгалийн зуултанд оршин буй юм.

Бурханлаг амьдралын анхны хичээл бол бид бие махбодь биш, мөнхийн бурханлаг сүнснүүд юм гэдгийг ойлгох явдал. Нэгэн цагт та жаахан хүүхэд байсан. Одоо бол насанд хүрсэн хүн. Тэгвэл таны хүүхдийн бие махбодь чинь хаачаа вэ? Энэ бие огт үл оршино. Гэвч та урьдынхаараа байсаар байж байдаг. Яагаад гэвэл мөнх учраас. Урьдны бие тань өөрчлөгдсөн ч та өөрчлөгдөөгүй. Энэ нь мөнхийн ахуйн нотолгоо. Та өчигдөр болон өнөөдөр хийсэн зарим нэг үйлүүдээсээ жаахныг нь дурсан санаж болох ч үлдсэнийг нь цөмийг мартдаг. Таны өчигдрийн бие өнөөдрийн бие биш. Та үүнтэй санал нэг байна уу? Өнөөдөр 1973 оны таван сарын 13 гэж хэлж чадахгүй. Та өнөөдрийг өчигдөр гэж хэлж чадахгүй. Арван гурван өчигдөр өнгөрсөн. Өнөөдөр өөр өдөр. Гэвч та өчигдрийг дурсан санаж чадна. Энэ дурсан санах чадвар тань таны мөнх гэдгийг батлах баталгаа. Бие махбодь өөрчлөгдсөн ч та түүнийг дурсан санаж байна. Мэдээж таны бие цаг зуурхны ч та өөрөө мөнх. Энэ бол маш энгийн нотолгоо юм. Тэр ч байтугай жаахан хүүхэд ч үүнийг ойлгож чадна. Үүнийг ойлгоход хүнд байна гэж үү?

Бие махбодийн халаа, сэлгээ

Д-р Сингх: Хүмүүс илүү их баталгаа шаарддаг.

Шрила Прабхупада: Өөр ямар баталгаа хэрэгтэй гэж? Сүнс мөнх оршдог нь эгэл жирийн үнэн. Миний бие махбодь өөрчлөгдөвч би өөрчлөгдөхгүй. Жишээ нь би хөгшин хүн. Заримдаа би: “Өө, би нэг цагт үсэрч харайж тоглодог байж дээ. Даанч одоо үсэрч чадахгүй. Учир нь бие маань өөрчлөгдсөн юм чинь” гэж боддог. Би үсрэхийг хүсдэг. Харин үсэрч чадахгүй. Үсрэн харайх хүсэл тэмүүлэл мөнхөд оршин байдаг ч бие маань өтөлж хөгширсөний уршгаар би үүнийг хийж чадахгүй.

Д-р Сингх: Эсэргүүцэгчид, тэд ухамсрын мөн чанарыг ажигласнаар, энэ нь зөвхөн хамгийн сүүлчийн ганц биед л оршдог гэж сөргөнө дөө.

Шрила Прабхупада: Энэ бол тэнэглэл. Бхагавад-гитад(2.13) Кришна тайлбарлахдаа:

дехино смин йатха дехе

каумарам йауванам жара

татха дехантара-праптир

дхирас татра на мухйати

“Биед хувилан төрсөн сүнс нь энэ биедээ хүүхэд балчраас өтөл нас руу тасралтгүйгээр шилжин хувирч байдаг шиг үхэх мөчид сүнс нь өөр бие махбодид шилжин ордог. Өөрийгөө танин мэдсэн сүнсийг ийм хувисал өөрчлөлт будилуулан самууралдаггүй” гэж тайлбарласан байдаг.

Үүн шиг энэ бие байнга өөрчлөгдөж байдаг(би үүнийг өдөр бүр ажигладаг) ба үхэх мөчид мөн ийм өөрчлөлт тохионо.

Д-р Сингх: Гэвч эрдэмтэд, бид энэхүү сүүлчийн хувиралт өөрчлөлтийг ажиглан харж чадахгүй гэж баталцгаадаг.

Шрила Прабхупада: Тэд олон, олон зүйлийг ажиглан харж чадахгүй тийм л төгс төгөлдөр бус. Тэдний мунхаглалаас болж “Бхагавад-гита” шинжлэх ухаанч биш болчихгүй. Яагаад эрдэмтэд өөрсдийн мэдрэхүйнүүдийн төгс бус гэдгийг үл хүлээн зөвшөөрнө вэ? Эхлээд л тэд өөрсдийн мэдрэхүйнүүдийн төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэдний харах чадвар нь шинжлэх ухаанч байна уу, үгүй юу гэдгийн тодорхойлох шалгуур болохгүй. Ноход байгалийн хуулийг ойлгох чадваргүй. Энэ нь тэгэхээр байгалийн хууль гээч зүйл огт байдаггүй гэсэн үг үү?

Д-р Сингх: Зүйтэй, эрдэмтэд энэ аргументыг хүлээн зөвшөөрч болох ч тэд төгст хүрэх зам нь объектив мэдээлэл ба туршлага хуримтлуулах замаар дамждаг гэж хэлнэ.

Шрила Прабхупада: Үгүй. Энэ бол төгс төгөлдрийн зам бус. Өөрийн төгс бус эргэцүүллийн тусламжтайгаар хэн ч төгс болж чадахгүй. Ингэснээр бидний эргэцүүлэл төгс бус болно. Учир нь бидний мэдрэхүй хийгээд ухаан төгс бус.

Д-р Сингх: Шрила Прабхупада, өөр нэг асуулт байна. Сүнс нь гурав, дөрөв, таван бие махбодид төрөөд дараа нь үхдэг үү?

Шрила Прабхупада: Та сая сая биед хувилан төрсөн. Таны өчигдрийн бие, өнөөдрийн энэ бие чинь биш гэдгийг баталж чадна. Ийм учраас хэрэв та зуун жил амьдарна гэвэл хэдэн удаа бие солих нь вэ? Тооцоол доо.

Д-р Сингх: Арван гурав.

Шрила Прабхупада: Яагаад арван гурав гэж ?

Д-р Сингх: Анагаах ухаан, биеийн бүх эд эсүүд долоон жил тутамд нөхөгдөн сэргэж байдаг гэж баталдаг.

Шрила Прабхупада:Үгүй. Долоо жил тутамд биш. Секунд тутам. Цусны бөөм нь секунд тутам нөхөгдөн сэргэж байдаг. Тийм биш гэж үү?

Д-р Сингх: Тиймээ.

Шрила Прабхупада: Цусны бөөм нөхөгдөн сэргэмэгц та бие махбодио өөрчилж байдаг.

Д-р Сингх: Шинжлэх ухааны хэлээр бол сүнсний мөнх гэдгийг энерги хадгалагдах хуультай адилтгаж болох уу?

Шрила Прабхупада: Энэ бол энерги хадгалагдах тухай асуудал биш. Учир нь энерги хэзээд байж байдаг.

Д-р Сингх: Гэвч шинжлэх ухааны хэл ярианд эрч хүч хагдалагдах хууль гэдэг нь энерги бүтээгдэн бий болоогүй, мөн устан алга болдоггүй гэж үздэг. Энэ нь миний бодлоор тэр мөнх гэсэн үг юм шиг.

Шрила Прабхупада: Өө тэгэлгүй яахав. Үүнийг бид зөвшөөрч байна. Кришна мөнх. Ийм учраас Түүний бүх энерги мөнх.

Д-р Сингх: Ийм учраас амьд бодгаль нь мөн мөнх үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Хэрэв нар мөнх бол түүний энерги болсон гэрэл, дулаан бас мөнх байж таарна.

Д-р Сингх: Эндээс, амьдралыг бүтээж, мөн устгаж болохгүй гэсэн дүгнэлтийг хийж болох уу?

Шрила Прабхупада: Тэгэлгүй яахав. Амьдрал мөнх. Тэрээр бүтээгдээгүй, мөн устан үгүй болохгүй. Тэр зүгээр л түр хугацаанд хучигдан бүрхэгдсэн байгаа. Би мөнх. Гэвч урьд шөнө миний ухамсар нойроор хучигдсан. Ийм учраас би “өчигдөр”, “өнөөдөр” гэсэн ухагдахуунаар сэтгэдэг. Энэ бол материаллаг ертөнцийн нөхцөл, үнэн нүүр царай юм.

 

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

Ес дэхь өглөөний аялал

1973 оны тавдугаар сарын 13.

Лос-Анжелесын орчим Чевиот-Хиллз цэцэрлэг

 

Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна.

 

Хүнээс нохой болох хувьсал

 

Шрила Прабхупада: Эрдэмтэн гэж нэрлэгдэгсэд луйврын онолд ихэд итгэцгээдэг. Кришна: ахам сарвайса прабхавах – “Би бүх зүйлсийн эх үндэс”(Б.-г, 10.8) гэж өгүүлсэн. Кришна бол амьдрал. Кришна бол үхмэл чулуу биш.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл матери нь амьдралаас үүсэлтэй гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Матери нь амьдралаас үүсэлтэй. Миний бие над дээр, бурханлаг сүнсэн дээр өсч ургадаг. Жишээ нь, би  биеийнхээ хэмжээнд тохирсон энэ пальтог өмсч байна. Гэвч хэрэв би өөрийгөө энэ пальто гэж тооцвол би тэнэг нэгэн болно.

Шавь: Шрила Прабхупада, эрдэс судлаачид, уулс нь тунадасжих процессын үр дүнд ургадаг гэж батладаг. Энэ өсөлт нь түүнд бурханлаг сүнс оршин буйтай холбоотой юу?

Шрила Прабхупада: Тиймээ. “Шримад-Бхагаватам”-д уулсыг Бурханы яс, ургамал ногоог Түүний биен дээрхи үс хэмээн тодорхойлсон байдаг. Энэ утгаар бол Бурхан аварга том байх нь ээ дээ.

Д-р Сингх: Шрила Прабхупада, амьтны бие махбодид шилжин орох сүнсний шилжилт, хүний биед шилжин орох сүнсний шилжилтийн ялгаа юу вэ?

Шрила Прабхупада: Амьтад нь зөвхөн нэг чиглэлд буюу дээш өгсөн хувьсаж байдаг. Харин хүний биед төрөгсөд нь нэг бол дээд нэг бол доод амьдралын хэлбэрт төрөх боломжтой. Амьд бодгаль нь өөрийн хүсэлтэй зохицсон бие махбодийг авдаг. Доод зэрэглэлийн амьд бодгалиудын хүсэл нь ердөө нэг байхад, хүнийх олон мянга, олон сая, хүний ч, амьтны ч хүслийг багтаасан. Байгалийн хуулиар бол доод төрлийн амьд бодгалиуд нь адгуус амьтнаас илүү өндөр дээд, хүний хэлбэр өөд өгсөн дээшилдэг. Гэвч хэрэв хүн болж төрчихөөд хэрэв та өөртөө Кришнагийн ухамсрыг үл хөгжүүлэх аваас эргээд муур, нохойны биед төрөх магадлалтай.

 

Нирвана

 

Д-р Сингх: Эрдэмтдэд хүний амьдралын хувьслын түвшнээс дээшилж ч болно, доош уруудаж ч болно гэдэг мэдээлэл байдаггүй.

Шрила Прабхупада: Ийм учраас л би тэднийг луйварчид гээд байгаа юм. Тэдэнд мэдлэг байхгүй ч тэднийг эрдэмтэд гэж нэрлээд байдаг. Жинхэнэ шинжлэх ухаан Бхагавад-гитад агуулагдаж буй: Тэнд Кришна: “йанти дева-врата деван питрин йанти питр-вратах” /Б.Гита 9.25/ гэсэн байдаг. Энэ нь хүн өнөөдрийн энэ амьдралдаа мөргөж буй тэр зүйл нь дараагийн төрөлдөө хүлээн авах тэр биеийнх нь төрөл хэлбэрийг тодорхойлдог гэсэн утгатай. Гэвч хэрэв бид Кришнад мөргөвөл дахин дахин төрөхүйн энэ процессыг бүрэн төгсгөж болно. Йам прапйа на нивартанте тад дхама: “Хэн бээр Миний энэхүү дээд гариг орноо хүрэлцэн ирсэн тэр бээр хэзээ ч буцахгүй /үхэл, төрөлт давтагдан байдаг энэ материаллаг ертөнцөд/” /Б.г.8.21/ Бурханлаг ертөнцөд хүрэх нь(самсиддхим парамам) – хүний амьдралын дээд төгс төгөлдөр юм. “Бхагавад-гита”-г унш. Тэнд бүх зүйл бий. Гэвч эрдэмтэд энэ талаар ямар ч төсөөлөл байдаггүй. Тэр ч байтугай тэд энэ бүдүүлэг махбодиос ангид амьд бодгаль оршин буйд ч итгэдэггүй.

Д-р Сингх: Тэд амьд бодгалийн тухай ярьдаггүй. Харин зүгээр л бие махбодийн талаар ярьцгаадаг.

Шавь: Тэдний үзэл онол буддизмын гүн ухаантай зарим нэг талаараа ижил төстэй. Буддистууд бие нь байшинтай адил гэж ярьцгаадаг. Байшин нь модноос бүрдэн тогтдог шиг бие махбодь нь химийн бодисуудаас тогтдог. Бие үхэхэд тэр нуран унаж буй байшинтай адил болдог. Ингээд зүгээр л модны хэсэг үртэс үлдээд ямар ч байшин биш болдог шиг бие махбодь нь зүгээр л химийн бодисуудын цуглуулга болж үлдэх ба бие махбодь ч үлдэхгүй, амь нас ч байхгүй болдог гэдэг.

Шрила Прабхупада: Энэ төлвийг нирвана гэж нэрлэдэг. Тэгвэл тэр хэсэг зүйлсээр өөр нэг байшин буюу өөр нэг бие махбодийг бүтээн барьж болно. Энэ бол буддизм. Буддистууд сүнсний тухай ямар ч мэдлэг байдаггүй.

 

Мунхгийн харанхуйг эрдэм мэдлэг мэтээр зарлан…

 

Шавь: Бидний хүсэл нь бид энэ материаллаг бие махбодид төрөх шалтгаан болдог. Тэгвэл бидний Кришнад хүрэх хүсэл биднийг анхдагч төлөв байдалд маань хүргэх болов уу?

Шрила Прабхупада: Тэгнэ.

Д-р Сингх: Гэвч энэ нь бид өөрсдийн өчүүхэн доорд мөн чанартай тулалдаж буй мэт л санагддаг. Бид хэдийгээр Кришнад үйлчлэн зүтгэхийг хүсдэг ч цаг үргэлж л мэдрэхүйгээ хангах өөрсдийн хүслүүдтэй тулалдаж байдаг.

Шавь: Энэ бие махбодь бараг л дотроос дарангуйлагч мэтээр аашилдаг.

Шрила Прабхупада: Тиймээ. Энэ нь та материаллаг эрч хүчний хатуу хяналтан доор оршиж байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл майагийн.

Д-р Сингх: Энэ үед Кришнад үйлчлэхийг хүсэж байсан ч гэсэн үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Хулгайч хүн, хэрэв хулгай хийвэл түүнийг шийтгэж, торны цаана суулгана гэдгийг мэдэж байдаг. Урьд нь тэр бусдыг хэрхэн баривчилж байхыг харж байсан ч үргэлжлүүлэн хулгайлсаар байдаг. Хэдийгээр тэр өөрийгөө засаг төрийн захиргаанд байгаагаа ухамсарлаж байлаа ч өөрийн хүссэн зүйлээ хийдэг. Үүнийг тамас буюу мунхгийн харанхуй гэдэг. Ийм учраас мэдлэг нь бурханлаг амьдралын эхлэл юм. “Бхагавад-гитад” Кришна Аржунад мэдлэгийг хайрласан. Тэрээр: “Чи бол бие махбодь биш” хэмээн сургасан. Эндээс л эрдэм мэдлэг эхэлдэг. Гэвч ямар их сургуульд ийм мэдлэгийг заан сургадаг вэ? Доктор Сингх, та ийм мэдлэгийг хаанахын их сургууль заадгийг хэлж өгч чадах уу?

Д-р Сингх: Ийм их сургууль байхгүй.

Шрила Прабхупада: Энэ бол өнөөгийн боловсролын тогтолцооны байр суурь: мэдлэг үгүй. Тэд зүгээр л мунхгийн харанхуйг мэдлэг хэмээн зарлан тунхаглаж байна.

Д-р Сингх: Гэвч хэрэв эрдэмтэд, тэд материаллаг бие махбодь биш юм шүү гэдгийг мэдсэнээр тэдний үзэл бодол өөрчлөгдөж болохсон.

Шрила Прабхупада: Тиймээ. Үүнийг л бид хүсэж байна.

Шавь: Гэвч тэд өөрсдийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй.

Шрила Прабхупада: Тэгвэл энэ нь тэдний цаашдын тэнэглэлийн нэг болно. Хэрэв та тэнэг бөгөөд харин өөрийгөө ухаантай мэтээр аяглавал энэ нь ээлжит тэнэглэл. Та төгөлдөржиж чадахгүй. Хэрэв та өөрийн мунхгийн харанхуйдаа байсаар байж, өөрийгөө мэдлэгтэй хүн мэтээр зарлан тунхаглавал та маш том мэхлэгч болно. Та өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хуурч байгаа хэрэг. Хүмүүс соёл иргэншлийн материаллаг дэвшлийн араас ухаан алдан тэмүүлэх бөгөөд ингэснээр тэд яг л муур, нохой мэт болдог. Жишээ нь, гадаадаас нүүн ирэгчдийн хэлтсийг бий болгосон байдаг ба та энэ оронд хөл тавимагц л энэ нохдууд: “Хав, хав, хав! Та яах гэж ирээв? Ямар ажлаар явна?” хэмээн хуцалдана. Энэ бол харуул нохойн үүрэг. Хүмүүжилтэй сайн жентльмен нь гар буугаа тэмтэрнэ. Хүмүүст итгэж болохгүй. Одоо цагт ийм олон мэхчин, гохчин хулгайч нар бий болсон юм чинь гэж. Тэгэхээр тэдний хөгжил дэвшил нь хаана байнаа? Бид, боловсрол бол хөгжил дэвшил юм гэж хэлж чадах уу? Үүнийг соёл иргэншил гэж нэрлэж болно гэж үү?

 

Мунхгийн харанхуйтай аргумент хийгээд эрдэм

мэдлэгийн хүчээр тэмцэхүй

 

Шавь: Зарим нэг хүмүүс вьетнамын дайны нэг шалтгаан бол коммунистууд нь атеист байсан явдал гэж ярьдаг. Энэ нь итгэгчид хийгээд атеистууд нарын хоорондын зөрчилдөөн байсан гэж. Наанадаж л энэ бол энэ дайныг зөвтгөх нэг шалтаг.

Шрила Прабхупада: Бид ч мөн атеистуудыг устгахад бэлэн. Гэвч тэднийг номлолоор устгана. Хэрэв би таны мунхаглалыг устгавал үүнийг мөн аллага гэж нэрлэж болно. Устгах гэхээр л заавал илд шүүрч авахыг хэлдэггүй.

Д-р Сингх: Энэ нь дайны шинэ арга уу?

Шрила Прабхупада: Үгүй. Мунхгийн харанхуйтай аргумент хийгээд эрдэм  мэдлэгийн хүчээр тэмцэх явдал хэзээд байсан. Амьдралын тухай бие махбодийн үзэл төсөөлөл нь амьтны түвшин. Адгуус амьтад нь матери хийгээд сүнсний тухай мэдлэг байдаггүй. Амьдралын талаархи бие махбодийн төсөөлөлтэй хүн нь амьтнаас дээрдэх зүйлгүй. Адгуус амьтныг “яривал” оюун ухаант хүний инээд нь хүрч байдаг. Ийм “яриа” нь дэмий л чалчаа яриа. Адгуус амьтнаас ухаалаг үг яриаг хүлээхийн хэрэггүй.

Шавь: Гэвч адгуус амьтад ядаж л тодорхой хуулийн дагуу амьдардаг ш дээ. Тэд дэмий хоосон алдаггүй. Зөвхөн хэрэгтэй цагтаа л иддэг. Харин хүмүүс шал хэрэгцээгүй алж, шаардлага байхгүй байхад иддэг. Тэгэхээр энэ нь зарим утгаараа ийм хүмүүс адгуус амьтнаас ч доор байх нь.

Шрила Прабхупада: Ийм учраас л бид амьтдаас илүүтэй ихээр зовдог. Кришнагийн ухамсар нь ямар нэг сентименталь хуурмаг шашны хөдөлгөөн биш. Энэ бол шинжлэх ухаанч хөдөлгөөн. Түүний зорилго нь хүмүүсийн зовлонг хөнгөвчлөхөд оршино.

Д-р Сингх: Эрдэмтэд болон өөр бусад хүмүүс ч орчлон дээрхи бүх зүйлс тохиолдлоор л бий болсон гэж ярьцгаадаг.

Шрила Прабхупада: Тэгэхээр энэ нь тэд энэ сэдвийг мөн тохиолдлоор биччихсэн хэрэг үү?

Карандхара: Номыг ч мөн тохиолдлоор бичдэг гэж тэд ярьдаг.

Шрила Прабхупада: Тэгвэл яагаад тэдэнд итгэх хэрэгтэй гэж? Тохиолдлоор дуртай бүхнээ бичиж болно.

Д-р Сингх: Францын эрдэмтэн, доктор Жак Моно 1965 онд Нобелийн шагнал авсан юм. Тэрээр, бүх зүйлийн үндэс нь тохиолдлынд оршино гэж өгүүлж байсан. Тодорхой химийн элементүүд нь тохиолдлоор нэгдэж, үндсэн молекулууд бий болсон гэж.

Шрила Прабхупада: Химийн элементүүд хаанаас бий болсон гэж ?

Д-р Сингх: Түүний онолоор бол тэд мөн л тохиолдлоор бий болсон. Шаардлага бий болмогц л химийн элеметүүдийн молекулууд байр сууриа олдог.

Шрила Прабхупада: Хэрэв бүх зүйл тохиолдлоор бий болсон юм бол шаардлага хаанаас гарсан байх вэ? Тохиолдлын хийгээд шаардлага хоёрыг хэрхэн яаж нэгэн зэрэг ярьж чадаж байна? Энэ бол огт утгагүй дэмий зүйл. Хэрэв бүхнийг тохиолдол захирдаг юм бол яагаад хүмүүс хүүхдүүдээ сургуульд явуулдаг билээ? Яагаад тэд хүүхдүүдээ тохиолдлоор өсөг гээд хаячихгүй байгаа билээ? Жишээ нь, би хууль зөрчжээ гэж бодьё. Тэгээд би: “Энэ ч тохиолдлоор л болчихлоо” гэж хэлвэл намайг өршөөх үү?

Д-р Сингх: Энэ нь мунхгийн харанхуй нь  гэмт хэргийн шалтгаан болдог гэсэн үг юмаа даа.

Шрила Прабхупада: Тиймээ. Шалтгаан нь миний мунхагт л оршин буй.

Шавь: Жишээ нь гайхамшигт хийл хөгжим тохиолдлоор л бүтээгдчихсэн гэж ичих зовох юмгүй батлах нь.

Шрила Прабхупада: Тиймээ. Иймэрхүү үл бүтэх нөхдүүд хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь тун харамсалтай. Тэр тэнэг мунхгийг ярьчихаад, сайшаал дэмжлэгийг хүлээж авдаг.

 

Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами “Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

 

1973 оны тавдугаар сарын 11.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар нь дагалдан явна.

Ухамсрын хувьсал

Д-р Сингх: Шрила Прабхупада, “Бхагавад-гита”д би амьдралын бүх 8400 000 хэлбэр нь нэгэн зэрэг бүтээгдсэн гэсэн баталгаатай таарч байсан. Энэ үнэхээр тийм гэж үү?

Шрила Прабхупада: Тиймээ.

Д-р Сингх: Энэ нь зарим нэг амьд оршнолууд хувьслын процессыг дамжин өнгөрөлгүйгээр шууд хүний хэлбэрийг авсан гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тиймээ. Амьд оршнол нь бие махбодийн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг. Энэ хэлбэрүүд нь өөрөө өөрчлөгддөггүй. Амьд оршнол нь нэг байрнаас нөгөө байранд нүүн суурьшиж байгаа хүн шиг л шилжилтэнд ордог. Зарим нэг нь нэгдүгээр зэрэглэлийн, өөр нэг нь хоёрдугаар зэрэглэлийн, зарим нь гуравдугаар зэрэглэлийн байрнууд байдаг. Жишээ нь, хүн доод зэрэглэлийн байрнаас тэргүүн зэрэглэлийн байранд нүүн оржээ гэж бодъё. Тэр урьд нь хэн байсан тэр хэвээрээ л байх болно. Гэвч одоо тэрээр өөрийн төлөх чадвар буюу карматай тохирсон дээд зэрэглэлийн байранд суух боломжийг олж авч байна. Жинхэнэ хувьсал гэдгийн доор физик хувьсал бус харин ухамсрын хувьслыг авч үздэг. Энэ танд ойлгогдож байна уу?

Д-р Сингх: Би ч ингэж  бодож байна. Та, хэрвээ амьдралын доод түвшин хүртэл уруудан доошилвол тэрээр дараа нь аажмаар, алхам алхмаар  дээд түвшин хүртэл хувьсах ёстой гэсэн үг юм гэж хэлэх гээд байна уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Та овоохон мөнгөтэй болмогцоо шинэ сайн байранд нүүж орж чадна. Гэвч байр аль хэдийнээ л байгаа шүү дээ. Энэ нь доод зэрэглэлийн байр нь дээд зэрэглэлийн байр болон хувирна гэсэн үг биш. Дарвины онол нь дэмий хоосон онол юм. Тэрээр хуучин байр нь дээд зэрэглэлийн байр болчихно гэж л хэлсэн юм. Орчин үеийн эрдэмтэд амьдрал материас үүсэлтэй гэж тооцдог. Тэд сая сая жилийн өмнө зөвхөн матери л байсан, амьдрал байхгүй байсан гэж ярьцгаадаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хоёр янзын эрч хүч бий: амьдрал ба матери гэсэн. Амьдрал нь анхдагч, дээд эрч хүч ба харин матери нь түүнээс үүсэлтэй доод эрч хүч юм.

Д-р Сингх: Тэд нэгэн зэрэг оршдог уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Гэхдээ сүнс нь үл хамаарсан чанартай ба матери нь хамааралтай. Жишээ нь, би гар, хөлгүйгээр амьдарч чадна. Хэрэв тэднийг тайрч орхивол би үхэхгүй. Тийм учраас би гар, хөлнөөсөө үл хамаарч байгаа биз. Гэвч гар ба хөл маань надаас буюу бие дотор орших бурханлаг сүнснээс хамааралтай.

Мөнхийн хүслийн төлөө бүтээгдсэн биесүүд

Д-р Сингх: Гэвч амьдрал ба матери хоёр нэгэн зэрэг бий болсон уу?

Шрила Прабхупада: Үгүй. Тэд ердөөсөө “үүсээгүй”. Тэд аль хэдийнээ оршин буй юм. “Үүсэхүйн” тухай үзэл нь зөвхөн бидний ухаанд л оршин байгаа хэрэг. Учир нь бид энэ хязгаарлагдмал ертөнц дээр амьдардаг бөгөөд энд бүх зүйл эхлэлтэй болохыг харж байдаг. Ийм учраас бид бүх зүйлс “үүсэх” ёстой гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ матери болон сүнс нь аль хэдийнээ оршин буй юм. Би дэлхий дээр төрөөд намайг төрснөөр дэлхий ертөнц эхэлж байна гэж бодож байлаа. Гэвч дэлхий ертөнц аль хэдийнээ л байгаа шүү дээ. Өөр нэг жишээ нь гал. Та галыг асаахад гэрэл, дулаан хоёр хожуу бий болох уу? Үгүй. Галыг асаамагц түүнтэй хамт нэгэн зэрэг гэрэл, дулаан үүсэн бий болдог. Гэвч хэрэв би: “Гал аслаа. Харин надад гэрэл, дулаан хоёрыг үүсэхийг л хүлээх үлдлээ дээ”  гэж бодвол энэ тэнэглэл биш гэж үү?

Д-р Сингх: Гэхдээ гал бол дулаан болон гэрлийн эх үүсвэр.

Шрила Прабхупада: Тиймээ, гэхдээ дулаан, гэрэл хоёр нь галтай нэгэн цаг мөчид хамт оршдог. Үүнтэй адил мөнхийн амьд оршнолууд нь олон янзын мөнхийн хүсэлтэй байдаг. Тэдний мөнхийн хүсэлтэй нь тохирсон олон янзын хэлбэрүүд мөнхөд оршдог.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл амьд оршнолууд нь энэ хүслүүдтэйгээ тохирсон янз бүрийн биед орших хэрэгтэй гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тийм. Жишээ нь, засгийн газар шоронг байгуулдаг. Учир нь гэмт хэрэгтнүүд бий болно гэдгийг мэдсэн хэрэг. Гэмт хэрэгтнийг шүүж, гэм буруутайг нь хүлээн зөвшөөрүүлдэг. Харин шорон аль хэдийнээ оршин байдаг бөгөөд тэр ч байтугай шүүх үйл ажиллагаа болохоос ч өмнө. Үүнтэй адилаар, Бурханыг сарва-гья буюу Бүхнийг мэдэгч хэмээн тодорхойлсон байдаг. Ийм учраас Тэрээр зарим нэг оршнолууд нь гэмт хэрэгтнүүд болж, Түүнд үйлчлэн зүтгэхийн эсрэг босно гэдгийг мэддэг. Түүнээс гадна Тэрбээр материаллаг байгалийн гурван гунын нөлөөнд материаллаг ертөнцөд орших амьд оршнолуудад бий болох янз бүрийн хүслүүдийг мэдэж байдаг. Ийм учраас Тэрээр бүхий л болзолт сүнснүүдэд өмөг түшгээ болгон хоргодож болох амьдралын бүх хэлбэрийг шууд бүтээн бий болгосон.

     Материаллаг байгалийн гурван гуна нь саттва(буяны), ражас(шунал тачаалын), тамас(мунхгийн) юм. Энэ гурван чанараас материаллаг ертөнцийн объектуудын бүх олон янз хэлбэрүүд бүтээгдсэн. Энэ нь гурван үндсэн өнгийг (цэнхэр, улаан, шар) холиод олон сая өнгийг гаргаж авж болдогтой адил. Байгаль дээр энэ байгууламжийг удирдах маш нарийн механизм оршдог. Бхагавад-гитад 3.27 өгүүлснээр, пракритех крийаманани гунаих кармани сарвашах – “Бүх үйл нь материаллаг байгалийн гунуудаар үйлдэгддэг” гэжээ. Эдгээр гунууд нь янз бүрийн биологийн төрөл хэлбэрээр илэрдэг. Тэдгээр нь өөртөө ургамал, модод, усанд амьдрагчид, хүн, сахиулсан тэнгэрүүд, муур, нохой болон өөр олон хэлбэрийг багтаах бөгөөд тэдний нийт хэмжээ 8 400 000.

     Дээд Бурхан Өөрийгөө бүх амьд оршнолуудын зүрхэнд залрах Дээд Сүнс буюу Параматма дүрээр илрүүлдэг. Хэдийгээр материаллаг бие махбодид оршиж буй хэдий ч Дээд Сүнс нь материаллаг бус бөгөөд материаллаг биеийн анхдагч эх үүсвэр нь болдог. Дулаан ба гэрэл нь нарны эрчим юм. Ийм учраас тэр хэзээ ч “хэт халууныг” мэдэрдэггүй. Үүнтэй адил Параматмын хувьд бурханлаг ба материаллагийн хооронд ялгаа байхгүй. Учир нь материаллаг ба бурханлаг эрч хүч хоёулаа түүнээс үүсэлтэй. Заримдаа бид үүл нарыг халхалсан байхыг хардаг; гэвч мөн чанартаа энэ нь бидний төгс бусын илрэл юм. Энэ гариг дээр бид заримдаа нарны гэрлийг болон үүлтэй тэнгэрийг хардаг. Гэвч нар нь үүлийг үүсгэн бий болгодог ч зөвхөн нарын гэрлийг л харж болно/бүрхэг өдөр/. Үүнтэй адилаар матери болон сүнсийг ялган зааглах нь бидний хувьд байж болох ч Бурханы хувьд тэдний хооронд ялгаа байхгүй. Тэрбээр материаллаг бие махбодь гэж нэрлэгдэх биед болон бурханлаг бие махбодид залардаг ч Тэр үргэлж бурханлаг байдаг. Түүний хувьд матери хийгээд сүнс хоёрын хооронд ялгаа үгүй. Учир нь Тэр эрч хүчнүүдийн эх үүсвэр. Тэрбээр материйг сүнс, сүнсийг матери болгон хувиргаж чадна.

Дарвины онолыг буруушаах нь

Д-р Сингх: Хэрэв хүн ангижралд хүрээгүй бол тэрбээр дахиад хүний биед төрөхөөсөө өмнө бүх 8 400 000 хэлбэрийн амьд оршнолуудын биед дахин төрөх ёстой юу ?

Шрила Прабхупада: Үгүй. Байгалийн хуулиар бол зөвхөн доод төрлийн амьд оршнолууд нь алхам алхмаар хувьсан хөгждөг. Хүний амьдралын хэлбэрт тэрээр илүү хөгжингүй ухамсартай буюу оюун ухаантай байдаг. Тийм учраас хэрэв түүний ухамсар хангалттай хөгжингүй бол тэр муур, нохойны биед оролгүйгээр өөр нэг хүний биед шилжин ордог.

прапйа пунйа-критам локан

ушитва шашватах самах

шучинам шриматам гехе

йога-бхрашто ‘ бхижйате

Йога-бхраштах гэсэн үг нь йогийн дадал практикт хандаад ямар нэг шалтгаанаар амжилтанд хүрээгүй нэгнийг нэрлэнэ. Түүнд хувьслын аюул нүүрлэхгүй бөгөөд дахин хүний бие махбодиор шагнагдана. Тэрбээр муурны болон нохойн биеийг авахгүй. Энд мөн л бидний урьд өмнө иш татаж байсан байрны жишээг татъя. Хэрэв та их мөнгө төлж чадах бол сайн байртай болно. Танд доод зэргийн байранд нүүн орох шаардлага гарахгүй.

Д-р Сингх: Таны ярьж буй бүхэн Дарвины хувьслын онолтой эрс зөрчилдөж байна.

Шрила Прабхупада: Дарвин бол мэхлэгч. Түүний онол юу вэ? Бид түүний гүн ухааныг холын хол шидэх болно. Түүнийг хэдий хир хол шиднэ төдий чинээ бид бурханлаг ухамсартаа ахиц гаргана.

Д-р Сингх: Олон эрдэмтэд Давины онолд эргэлздэг л дээ. Гэвч түүний талыг баримтлагсад амьдрал материас үүсэлтэй бөгөөд нэг эст организмаас олон эст организмыг хүртэл хувсан өөрчлөгдсөн юм гэж батладаг. Тэд, амьтан адгуус болон хүн гэх мэт дээд биологийн төрлүүд нь бүтээлийн эхэн үед байгаагүй гэж тооцдог.

Шрила Прабхупада: Дарвин болон түүний дагалдагсад бүгд мэхлэгчид. Хэрэв эхэнд л дээд төрөл хэлбэрүүд байгаагүй юм бол яагаад тэд одоо байгаад байгаа юм бэ? Мөн түүнчлэн яагаад доод төрөл хэлбэрүүд байгаад байгаа юм бэ? Жишээ нь, та одоо оюун ухаант хүн хийгээд тэнэг илжигийг олж харж болно. Яагаад энэ хоёр амьд оршнол нэгэн зэрэг оршин амьдраад байгаа билээ ? Яагаад илжигнүүд хувьсаж өөрчлөгдөлгүй, дэлхий дээрээс алга болчихгүй байгаа юм бэ? Яагаад бид сармагчнаас хүн төрж байхыг хэзээ ч хараагүй юм бэ? Хүн ийм, тийм эрин галавт үүссэн юм хэмээх үзэл төсөөлөл нь дэмий хоосон зүйл юм. Бхагавад-гита, сүнс нь өөрийн хүсч эрмэлзсэн биологийн тэр хэлбэрт шууд төрж болно хэмээн баталсан байна. Би заримдаа Америкт, заримдаа Авсралид, заримдаа Африкт зорчин аялдаг. Энэ улс орнууд аль хэдийнээ оршин байгаа. Би зүгээр л тэдгээрээр дамжин өнгөрдөг. Миний Америкт айлчлах айлчлал нь, би Америкийг бүтээчихлээ эсвэл би өөрөө Америк болчихлоо гэсэн үг биш. Мөн миний урьд өмнө үзэж хараагүй олон улс орон бий. Энэ нь оршин байдаггүй гэсэн үг үү? Дарвиныг даган дэмжигч эрдэмтэд нь эрүүл саруул ухаанаа гээгсэд. Бхагавад-гитад, биологийн бүх төрөл зүйлүүд нь нэгэн зэрэг оршдог бөгөөд, та танд хамгийн их таалагдсан тийм амьд оршнол болон хувирах боломжтой гэдгийг тов тодорхой өгүүлсэн байдаг. Хэрэв хүсвэл та Бурханы хаант улсад морилж болно. Энэ тухай бүгдийг Бурхан Кришна Бхагавад-гитад өгүүлсэн.

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

1973 оны тавдугаар сарын 7.

Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг

 Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, бусад шавь нар нь дагалдан явна.

 Ид шидийн хүчний үүсэл

 Шрила Прабхупада: Йогчид гол нь өөртөө янз бүрийн ид шидийн хүчнүүдийг хөгжүүлэхэд автсан байдаг. Йогч нь усан дээгүүр живэлгүйгээр явж чаддаг. Тэрээр таталцлын хуулинд захирагддаггүй. Энэ ид шидийн хүчийг лагхима гэж нэрлэдэг. Лагхима гэдэг нь хүн хөвөнгөөс ч хөнгөн болж, таталцлын хуулийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн утгатай.

 Йогийн систем нь энэ дадлаар хичээллэгчид аль хэдийнээ оршин байх ойлгогдошгүй хүчийг хөгжүүлдэг. Энэ хүүхдүүд усанд сэлж байна(усанд сэлж буй хүүхдүүдийг заагаад) харин би сэлж чадахгүй. Гэвч сэлэх чадвар надад угаас бий. Харин зөвхөн дадлага л хэрэгтэй. Тэгэхээр хэрэв хүн ийм йогийн хүч чадалтай байдаг юм бол Бурхан ямар хэмжээний йогийн хүчийг эзэмшдэг болохыг бод доо. Ийм учраас Ведүүдэд Түүнийг Йогешвара буюу “бүхий л ид шидийн хүчнүүдийн эзэн” гэсэн нэрээр нэрлэдэг. Бхагавад-гитад(10.8) Кришна: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцүүдийн эх булаг билээ. Надаас бүх зүйлс үүсмүй” хэмээн өгүүлсэн байдаг. Бид Бурханы энэхүү баталгааг хүлээн зөвшөөрөөгүй цагт бид материаллаг байгалийн үүсэл гарлыг дэс дараалалтай тайлбарлаж чадахгүй. Ид шидийн хүчний оршин буйг хүлээн зөвшөөрөхгүйгээр Бурханыг ойлгох аргагүй. Гэвч хэрэв та Бурханыг шинжлэх ухаанчаар ойлгох ойлгоцод хүрвэл тэр цагт та бүгдийг ойлгож чадна.

Д-р Сингх: Өөрөөр хэлбэл та шинжлэх ухаан нь өөрийн судалгаагаа анхдагч цэгээс бус харин дунд шатнаас эхэлдэг гэж хэлэхийг хүсээд байна уу?

Шрила Прабхупада: Тиймээ. Чухам яг тийм. Тэд жинхэнэ эх үндсийн талаар мэддэггүй. Эрдэмтэд ямар нэг цэгээс эхлэлээ авдаг ч энэ цэг нь хаанаас эхлэлээ авдаг юм бэ? Үүнийгээ тэд мэддэггүй. Хэдий тэд дэмий хоосон судалгаа хийсэн байлаа ч. Бүх зүйлийн анхдагч эх үүсвэр нь Бурхан бөгөөд Тэрээр ид шидийн хүчнийг бүрэн эзэмшин захирдаг ба бүх зүйлс Түүнээс үүсдэг. Тэр Өөрөө Бхагавад-гитад: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцийн эх үүсвэр билээ. Надаас бүх зүйл үүсмүй” хэмээн өгүүлсэн. Бидний дүгнэлт сохор итгэл дээр суурилаагүй. Энэ дүгнэлтүүд маань маш их шинжлэх ухаанч. Матери нь амьдралаас үүсдэг. Амьдрал нь, эх үндэс нь хязгааргүй их материаллаг нөөц баялагийг агуулж байдаг. Энэ бол бүтээлийн аугаа нууц юм.

      Хэрэв зүүг унагаавал тэрээр шууд л газарт унана даа. Гэвч хэдхэн фунт жинтэй шувуу агаарт хөөрөн тогтож чадна. Бид түүний нисэх чадварын эх үндсийг олж тогтоох ёстой. Байгалийг судалснаар бид ямар ч амьд оршнол нь ямар нэг ид шидийн хүчнийг эзэмшин шингээсэн байдгийг олж тогтоож болно. Хүн усанд хэдхэн цаг амьдарч чадахгүй. Харин загас түүнд байнга амьдардаг. Энэ ид шидийн хүч биш гэж үү?

Д-р Сингх: Энэ нь ид шидийн хүч л дээ. Гэхдээ миний биш загасны.

Шрила Прабхупада: Тиймээ. Энэ нь ид шидийн хүч нь тэгш бус хуваарилагддагаас болдог. Гэвч бүх зүйлсийн эх үндэс болсон Бурхан бүх ид шидийн хүчнийг эзэмшин байдаг. Түүний ид шидийн хүч нь надад жаахан, танд бас жаахан, шувуунд ч бас жаахан оногддог. Гэвч ид шидийн хүчнүүдийн агуулах зоорь нь Бурхан юм.

       Ид шидийн хүчний найман янзын үндсэн төрөл байдаг. Тэдний заримаас дурдвал: лагхима(түүний тусламжтайгаар өднөөс хөнгөн болж болно), махима(түүний тусламжтайгаар уулнаас ч том болж болно), прапти(хэрэгтээ бүхнээ авах чадварыг олгодог), ишитва(түүний тусламжтайгаар өөр ямар нэг бодгалийг бүрэн дүүрэн байлдан дагуулах болон удирдана). Ид шидийн хүчний өөр нэгэн төрлийг нарнаас харж болно. Учир нь нарны гэрлээс тайлбарлагдашгүй байдлаар олон тооны зүйлс үүсдэг. Ид шидний хүчний оршин буйг хүлээн зөвшөөрөхгүйгээр эрдэмтэд энэ үзэгдлийг тайлбарлаж чадахгүй. Тэд зүгээр л “ийм л байх даа” гэдгийн хажуугаар эргэлдэн тойрсоор байх болно.

Д-р Сингх: Авхаалжтайхан эрдэмтэд өөрийн үзлээ батлахын тулд ямар ч нотолгоо таталгүй юу дуртайгаа ярьж болно. Гэвч жинхэнэ эрдэмтэн хүн дээд анхдагч шалтгааныг ойлгох ёстой. Эцсийн дүгнэлтийг хийхийн тулд.

Шрила Прабхупада: Тиймээ. Дээд шалтгааныг олоогүй бол тэрээр шинжлэх ухааныг судладаг гэж тооцох хэрэггүй.

Д-р Сингх: Ид шидийн хүчийг танин ойлгох нь бидний бие махбодь өдөр тутамд үхэж байдаг хэмээх баримтыг ойлгох ойлгоц гэсэн үг үү?

Шрила Прабхупада: Тийм.

Д-р Сингх: Гэвч жирийн хүмүүс өөрсдийгөө үхэж буй гэж бодохгүй.

Шрила Прабхупада: Энэ бол тэнэглэлийн үр дагавар. Тэрээр агшин тутамд үхэж буй ч: “Би мөнх амьдрах болно” гэж боддог. Чухамдаа үхэл төрөхөөс л эхэлдэг. Бид энэ асуудлыг: хүмүүс үхэж буй болохоор бид мөн л үхэх ёстой гэсэн байдлаар харж ойлгодог. Гэвч эрдэмтдэд  гэж нэрлэгдэгсдэд  үхлийн процесс улам улам түргэсэн дөтлөж буй хэдий ч үр ашигтай зөвлөгөөг сонсоод ч тэд огт хүлээн авдаггүй.

Life comes from lifeномоос орчуулан сийрүүлсэн:

Балабхадра дас

Scroll to Top