Бурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу
Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна.
Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй.
Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм.
Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг.
Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч.
Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно.
Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ?
Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа.
Хүн: Тэгвэл бүх зүйл тодорхой биш байхад би яаж санаа зовохгүй байх юм бэ?
Бурхан: Хүмүүсийн хувьд тодорхой биш байдал нь гарцаагүй харин санаа зовох нь сонголтынх
Хүн: Гэхдээ л тодорхой биш байдал нь өвдөлт авчирдаг.
Бурхан: Өвдөх нь гарцаагүй. Шаналах нь сонголтынх
Хүн: Шаналж зовох нь сонголтынх юм бол яагаад сайн хүмүүс зовдог вэ?
Бурхан: Алмааз эрдэнийг өнгөлөхгүй бол гялалзахгүй. Алтыг галд шатаахгүй бол цэвэршихгүй. Сайн хүмүүс заримдаа хэцүү замаар явдаг ч тэд шаналдаггүй. Энэ амьдралын туршлага нь тэднийг гашуун биш зөөлөн сэтгэлтэн илүү сайн хүн болгодог. Сайн хүмүүс бүхий л зүйлсээс боломжийг харж байдаг. Тэр боломж нь тэдэнд Над руу эргэн хандахад тусалдаг.
Хүн: Тэгэхээр амьдралын туршлага нь хэрэгтэй гэсэн үг үү?
Бурхан: Мэдээж, тэр бол маш хатуу багш. Эхлээд шалгалт аваад дараа нь мэдлэг суулгадаг.
Хүн: Яагаад бид тэр хатуу шалгалтыг дандаа туулах ёстой юм бэ? Проблемгүй сайхан амьдарч болохгүй гэж үү?
Бурхан: Дотоод сэтгэлийн хүч чадал сул орж ирдэггүй. Шантарч зүтгэж байж олж авдаг зүйл. Иймээс л асуудал нь бидний ухаан санааг хүчирхэгжүүлдэг юм.
Хүн: Энэ асуудал дунд заримдаа бид хаашаа яваад байгаагаа мэдэхгүй юм.
Бурхан: Гадаад ертөнц рүү харахад хаашаа яваад байгаагаа олж мэдэхгүй. Дотоод руугаа ханд.
Гадагшаа харахад чи унтаж байдаг. Дотогшоо харахад чи сэрдэг.
Хүн: Хэцүү цаг үед та яаж урам зоригтой байдаг вэ?
Бурхан: Хэр хол явахыг хүсэж байгаагаа биш хэр хол явсанаа бодох хэрэгтэй. Өөрт байгаа сайхан бүхнээ бодож тооцоол. Өөрт байхгүйгээ биш.
Хүн: Танд хүмүүсийн юу нь гайхалтай байдаг вэ?
Бурхан: Хүмүүс зовох цагтаа яагаад би гэж асуудаг. Харин баясан цэнгэж өсөн дэвжих цагтаа яагаад би гэж хэзээ ч асуудаггүй. Ихэнх хүмүүс үнэн миний талд байх ёстой гэж үздэг бол цөөхөн хүмүүс нь үнэний талд байхыг хүсдэг!!
Хүн: яаж би амьдралын сайн сайхныг мэдрэх вэ?
Бурхан: Өнгөрсөндөө харамсалгүй, одоо цагаа урам зоригтой итгэлтэйгээр удирдаж, ирээдүйнхээ талаар айдасгүй байх.
Хүн: Сүүлийн асуулт. Заримдаа миний залбиралд хариулт ирдэггүй.
Бурхан: Сонсоогүй залбирал гэж байхгүй. Хариулт нь Үгүй гэсэн үг юм.
Хүн: Надтай ярилцсан баярлалаа.
Бурхан: Амьдрал бол аз жаргал, жинхэнэ хайр, төгс төгөлдөр амар амгаланг олж нээх юм. Юунаа с ч бүү айж эмээ. Надад итгэ. Яаж амьдрахаа мэдэх аваас амьдрал бол гайхалтай.
Эх үүсвэр:
http://presentations.iskcondesiretree.com/Chat%20with%20God/chat_with_God.swf
Орчуулж бэлдсэн: Т.Цэвэлмаа (Туласи Махарани деви дас)