Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 4 1 5 3
Users Today : 4
Users Yesterday : 29
Total Users : 14153
Views Today : 4
Views Yesterday : 50
Иисус Христ Эзний албатуудыг юу хүлээж байдаг вэ: тэд диваажинд хүрч болно. Тэгээд л гүйцээ. Материйн ертөнцийн аль нэг гаригт. Иисус Христ Эзний бишрэлтэн нь арван дүрэм журмыг хатуу баримталдаг. Эдгээр нь жишээ нь, “бүү ал” гэх мэтчихлэн. Энэ бол нүгэлт хүмүүсийг засах ёс суртахууны хэм хэмжээ юм. Үүн шиг Бурхан Будда ахимса-парам-дхарма буюу дээдийн дээд шашин бол хүч үл хэрэглэхүй юм хэмээх сургаалыг номлосон. Энэ сургаал нь мөн л нүгэлтнүүдийг засахад зориулагдсан.

Хэрэв хүн нүгэлтэн биш харин зөв шударга үйлтэн байх аваас тэрээр Жаналока, Махарлока, Тапалока гэх мэт диваажингийн гаригт дээшлэн хүрч очдог. Тэд бүгдийн дээр Сваргалока гариг оршино. Нүгэл хилэнцээсээ ариуссан хүний хувьд сүнслэг (бурханлаг) амьдралын зам мөрөөр замнахад тохирохуйц болсон байдаг. Ийсус Христ Эзний сургаалаас бид хүмүүнийг нүгэлт үйлээс нь цэвэрлэхэд түүний сургаалын тулгуур суурь оршдог болохыг мэднэ. – “Бүү ал, бүү хулгай хий” гэх мэт. Эндээс Ийсус Христ Эзний албатууд буюу бишрэлтнүүд материаллаг ертөнц доторхи дээд гаригсуудад дээшлэн хүрч очдог хэмээх дүгнэлтийг хийж болно.

(Шрила Прабхупадын Бхагаван дасад бичсэн захидлаас 1970.03.02)

Орчуулж бэлдсэн: Балабхадрас дас

 

Өнөө цагт шувууд болон адгуус амьтдыг бодож төдөлгүй хөнөөдөг буянтай гэж нэрлэгдэх цөөнгүй хүмүүс бий. Үүний зэрэгцээ тэрхүү “буянт хүмүүс” нь  өөрийгөө аль нэг шашны дагалдагч хэмээн тооцох авч тэр шашин нь алах хөнөөхийг хатуугийн хатуу хориглосон байдаг. Ведийн соёлын зарчмаар бол мөн энд Нарада Мунигийн өгүүлж байгаачлан адгуус амьтныг хөнөөгчдийг буянт хүмүүс гэж тооцож болохгүй.

Тэдний шүтлэг бишрэлтэйн талаар яриа ч байх аргагүй. Шүтлэгтэй хүн, Бурханы бишрэлтэн нь хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бол шүтлэгтэй хүний мөн чанар. Хүч хэрэглэчихээд үүний зэрэгцээ өөрийгөө шүтлэгтэн гэж нэрлэвэл энэ нь зөрчилдөж байгаа хэрэг. Нарада Муни болон өөр бусад номын багш нар иймэрхүү хоёр нүүртнүүдийг сайшаан дэмждэггүй.

А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, ЧЧ, Мадхья-лила. 24.272 шүлгийн тайлбараас

Орчуулсан: Балабхадра дас

Хүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж.

Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн  тодорхойлох вэ?

Хэрэв түүний ухамсар “Бүх зүйл таагүй муу байвал би аз жаргалтай байна” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь доод ертөнцийн. Хэрэв хүмүүсийн амьдралын хэв маяг “Би таны аз жаргалтай байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ миний аз жаргал эн тэргүүнд байх ёстой. Миний сонирхлыг гэр бүл, үр хүүхэд маань л татдаг. Таны гэр бүл надад хамаагүй. Энэ бол таны л асуудал” хэмээх үзэл дээр суурилж  байвал энэ нь дунд ертөнцийн.. Хэрэв  “Та л аз жаргалтай байвал,  бүгд аз жаргалтай байвал би аз жаргалтай” хэмээх ухамсар бүхий хүн нь дээд ертөнцөөс ирсэн гэсэн үг юм.

Сергей Серебряков

ૐ  “Ведийн гэр бүл” семинараас ૐ

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ихэнхи өвчин өвчлөл  өчигдрийн буюу хүмүүний урьд амьдралын буруу үйлийн үр дүн байдгийн зэрэгцээ өнөөдрийн зан чанарын сөрөг байдал, оюуны хөгжлийн сул дорой байдал, сэтгэл зүйн эрүүл биш байдлаас үүсдэг тухай Вед судруудад сургажээ. Бид доор гол гол өвчнүүд хийгээд түүний үүсэх болсон өнөөдрийн шалтгааны талаар товч дурдая.

Архинд донтох өвчин – Сэтгэлийн гүн хямрал, хоосон хийгээд бардамналын мэдрэмж, бусдыг үл хайрлах сэтгэл, өөртөө хайр гамгүй хандах хандлагаас

Аллерги буюу харшил –  Өөрийгөө хүч чадлыг үл үнэлэхүйгээс

Ангина буюу хоолойн өвчин – Өөрийгөө илэрхийлэх чадвар сулаас

Цус багадах өвчин – Амьдралаас айх айдас, өөрийгөө үнэлэх хүндлэх үнэлэмж сулаас

Артрит – Гомдомтгой зан, амархан дүрсхийн уурладаг авир, өөрийгөө үгүйсгэх, өөрийг чинь хайрлаж хүндлэхгүй байна гэж бусдад гомдохоос

Астма- Дарамт, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс айх айдас, амьдралаас айх айдсаас

Геморрой – Айдсаас үүсэн бий болсон мэдрэмж, өнгөрч улирсан үйл явдалд уурлах, хорсон санах, бүтэхгүй байх гэж айх

Дүлийрэх, сонсгол муудах – Тэвчээргүй зан, аливааг таатай бишээр хүлээж авах, чамлах, зөрүүд зангаас

Диабет буюу чихрийн шижин – Сэтгэлээр ихээр унах, урам хугарах, бүтээгүй зүйлээс болж ихээр гуних, баяр жаргал авч ирдэг зүйл байхгүйгээс болж

Дизентри буюу гэдэсний өвчин айдас ба уур ихээр хуримтлагдсанаас болж

Цөсний чулуу – Бардамнал, хараал, гуниг, урт удаан хүнд бодолд дарагдсанаас

Өтгөн хатах – Өнгөрсөнтэй зууралдах, болж буй бүхнээс салж хагацах хүсэлгүй байх

Шүдний өвчин – Шийдэмгий бус байдал, шийдвэр гаргахаас айх айдас, ирээдүйд бүх зүйл өөрчлөгдөх вий гэхээс айх айдас

Нурууны яс муруйх, нурууны өвчин – Амьдралаас айх болгоомжлох, тавьсан тод зорилго үгүй байх, өөртөө бат итгэлгүй байхаас

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

1 – СҮҮ

Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн.  Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай.

Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг.

2 – ШАР ТОС Шар тос нь эмэгтэй хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг цацарсан гэрэлтэй болгодог. Шар тосыг хэрэглэхдээ халуун сүүнд дусаах байдлаар хэрэглэх хэрэгтэй ба энэ нь гоо сайхны жинхэнэ коктейль болно. Халуун сүүн дээр бага зэрэг шафран, жаахан шар тос, үл ялигхан зөгийн бал болон ямар нэг ургамал нэмээд ийм коктейлийг хийх боломжтой. Жишээлвэл шатавари хэмээх хүчтэй эмэгтэй энерги өгдөг ургамал бий. Мөн эм энергийг нэмэгдүүлдэг ургамлын тоонд solomon’s seal(купена), окопник (comfrey), чихэр өвс, чаванпраш ордог. 3- ЗӨГИЙН БАЛ Зөгийн бал нь гоо сайхны үндсэн гариг Сугарын бүтээгдэхүүн юм. Иймээс эмэгтэй хүн зөгийн балыг хүнсэндээ ямагт хэрэглэж байх хэрэгтэй. 4- ЦЭЦГИЙН ЦАЙ Гоо сайхандаа нухацтай анхаардаг эмэгтэйчүүдэд, хар болон ногоон цайны оронд цэцгийн цайг онцгойлон санал болгож байна. Кофе болон энгийн цай нь бөөрөнд сайнгүй нөлөө үзүүлдэг бөгөөд бөөрийг усгүйжүүлж, хуурайшуулдаг. Хэрэв эмэгтэй хүний бөөр ачаалалтай болоод ирвэл тэр эмэгтэй амгалан тайван бус харагдаж эхлэх ба царай зүс нь тийм ч өнгөлөг толигор харагдаж чадахгүй. Харин цэцэгсийн цай уух аваас маш эерэг нөлөөг үзүүлнэ. Цэцгийн цайнд каркаде, балжингарам, жасмин буюу малига цэцэг, сарнай, нохойн хошууны гэх мэт цайнууд орно. Марианна Полонски (ведийн зурхайч, сэтгэл судлаач) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Scroll to Top