Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 6 5 3
Users Today : 25
Users Yesterday : 51
Total Users : 15653
Views Today : 38
Views Yesterday : 155

..Хэрэв бид хэн нэгнийг шүүмжлэх аваас бид өөрсөддөө тухайн хүний сөрөг карма болон сөрөг чанарыг авдаг гэдгийг ойлгох нь чухал. Үйлийн үрийн хууль ингэж үйлчилдэг. Үүн шиг бид мөн магтаж байгаа тэр хүмүүсийнхээ шинж чанаруудыг өөртөө авдаг. Ийм ч учраас Ведүүд биднийг цаг ямагт Бурханы тухай болон ариун гэгээн хүмүүсийн тухай ярьж, тэднийг магтан алдаршуулж байхыг уриалдаг. Энэ бол бурханлаг чанаруудыг олж авах хамгийн хялбар зам юм. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг чанарыг өөртөө бий болгохыг хүсвэл тийм чанар бүхий хэн нэг ариун гэгээн хүний талаар унших юм уу эсвэл хэн нэгэнтэй тийм хүний талаар ярилцахад л хангалттай…

Ийм учраас тэр ч байтугай барууны сэтгэл зүйчид амжилттай яваа, эерэг хандлагатай хүмүүсийн талаар бодох болон ярьж байхыг зөвлөдөг. Гэвч бидэнд аминч үзэл, атаархах сэтгэл хэдийчинээ их байхын хирээр хэн нэгний талаар сайн сайхныг ярихад төдийчинээ хэцүү болдог.  Бид хэнийг ч шүүмжлэхгүй байхад суралцах ёстой. Миний нэг өвчтөн байсан. Түүний төөрөг зурлагаар бол тодорхой наснаас нь эхлээд нилээд хүнд өвчнөөр өвдөх ёстой байлаа. Гэвч түүний бүх зүйл хэвийн байгаад байв. Би түүнээс, энэ онд түүнийг чухам юу хийснийг нь асуухад тэрээр, хэнийг ч шүүмжлэхгүй гэсэн тангараг тавьсан гэж хариулсан юм. Тэр бас түүний амьдрал мэдэгдэхүйц сайжирч, бурханлаг амьдрал нь шинэ түвшинд гарч ирсэн гэдгийг анзаарсан гэж нэмж хэлсэн билээ.

Биднийг шүүмжлэгч нь бидэнд өөрийнхөө сайн үйлийн үрийг өгч, бидний муу үйлийн үрийг авдаг. Иймээс ч ведүүдэд, биднийг шүүмжилж байхыг  сайн зүйл гэж ямагт үздэг ажээ.

Рами Блект (ведийн зурхайч)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дac

Шрила Прабхупадын анхны шавь, Ачарья Прабхакар Мишра нь нэр хүндтэй Санскрит хэлний эрдэмтэн, багш байсан ба урлагийн мастерын болон философийн доктор цол зэргэмтэй нэгэн байсан билээ. 1970 онд Бахуширас дасын эмхэтгэсэн “Шрила Прабхупада лиламрита” номонд өгсөн ярилцлагадаа тэрээр 1954 оны Кришна Жанмаштамийн баяраар Шрила Прабхупада тохиолдсон зүйлийн талаар ярьсан байлаа.

Тэрээр шөнийн 1:00 цагт сэрээд, Шрила Прабхупада, сүмийн дээд давхрын өрөөнд онгод хөөрөлтэйгөөр мриданга тоглохыг сонсчээ.

Тэрээр дээд давхарч гарч харвал Шрила Прабхупада, сүмийн өрөөн дотуур дуулан киртан хийж байх ажээ. Прабхупада, хөлийнхөө  өлмийг хүрсэн урт гэгчийн кадамба цэцгийн хэлхээ зүүсэн харагдав. Жхансид кадамба цэцэг туйлын ховор байдаг байсан бөгөөд олдлоо гэхэд сайндаа л гольфын бөмбөгний (дундаж хэмжээ нь 4.2 см голчтой) дайтай байдаг байв. Харин тэр үед Прабхупадын зүүсэн кадамба цэцгүүд нь теннисний бөмбөгний (дундаж хэмжээ нь 6.5-6.8 см голчтой)  хэмжээтэй байлаа. Өрөө бүхэлдээ диваажингийн гаригсын гайхалтай үнэрээр дүүрэн сэнгэнэж байсан юм.

Ачарья Прабхакар Шрила Прабхупадаас, “Энэ цэцгийн хэлхээг хаанаас аваа вэ? Зах дээр ийм цэцгийн эрх байхгүй байсан даа” хэмээхүйд Шрила Прабхупада огт юу ч хариулаагүй байна. Тэрээр зүгээр л киртан хийхээ үргэлжлүүлсээр, сүмийн өрөөг тойрон дуулж бүжиглэсээр байлаа.

Маргааш өглөө нь Ачарья Прабхакар, Шрила Прабхупадаас “Тэр цэцгэн эрхийг та хаанаас аваа вэ? Тэр яагаад тийм гайхалтай хурц анхилам үнэртэй байсан юм бэ? Та яагаад тийм аз жаргалтай баяр баясгалантай байсан хэрэг вэ?” хэмээн асуухуйд Шрила Прабхупада “Би Кришнад зориулан дуулж, Түүнийг хайрлах хайрыг мэдрэн зогсож байсан юм. Гэтэл гэнэтхэн Бурхан Кришна өмнө минь гарч ирээд надад тэрхүү цэцгэн эрхийг өгсөн. Би Түүний өлмийд дөнгөж хүрсэн бөгөөд тэрхэн зуур Тэр үзэгдэхгүй алга болсон. Тэгээд л би сүмийн өрөөг тойрон дуулж бүжиглэж байсан юм” гэж хариулаад Шрила Прабхупада уйлж эхлэжээ.

Ачарья Прабхакар мөн Шрила Прабхупада, заримдаа киртаныг маш эрч хүчтэй хийдэг байсан ба тэр ч байтугай гурван өдрийн турш дуулдаг байсан хэмээсэн билээ.

Бурханыг хайрлах хайранд уусан шингэсэн цэвэр чин бишрэлтний нэгэн түүх ийм ажгуу.

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Ерээд оны дунд үе билээ. Дээрэм тонуул, гэмт явдал элбэг байсан үе. Би байруудаар явж ном түгээдэг байлаа. Нэгэн өдөр ердийнхөөрөө нэг айлын үүдэнд ирж хонхыг нь дарлаа. Үл таних эрэгтэй намайг дотогш орохыг урив. Юу ч үл сэжиглэн би номоо барьсаар орж явчихлаа. Ард минь хаалга хаагдаж, түлхүүр эргэх дуулдах үед л надад нэг л таагүй мэдрэмж төрөөд явчихав. Айснаасаа болж зүрх минь бараг л зогсчих шиг болов. Өмнө маань архи, дарс, мах гээд элдэв юм өрсөн том ширээ харагдсан нь нэг л дээрэмчдийн шинжтэй харагдлаа. Эндээс сайн зүйл горьдолтгүй гэдгийг гадарласан би номуудынхаа тухай яриад, дээрээс нь: “Энэ номууд хүнд хэцүү цагт та нарт туслана” гэчихэв.  Тэнд байгсдын нэг нь хорсолтойгоор жуумалзан инээгээд ийн хэлэв:

-Нээрэн гэж үү? Тэгэхээр чи кришнаит байх нь тийм үү? За яахав,  тийм байдаг байж. Тэгвэл тэр хүнд хэцүү цагийг чинь одоохон чамд бий болгоод орхиё, – гэж хэлүүт миний гараас шүүрэн аваад тагтан дээр чирэн гарч, хөлийг минь олсоор хүлэв. Айснаас болж хамаг бие минь хөшөөд, хэл минь татаж орхисон байлаа. Тэд миний хөлнөөс олсоороо уяж, 9 давхрын тагтнаас толгойг минь уруу нь харуулан унжуулаад:

-Кришнагаасаа татгалз, боль. Эс тэгвэл олсоо тавилаа шүү, – хэмээн шаардаж гарав.

Үхлийн үнэрийг би бодитоор мэдэрч, аймшигт айдас намайг эзэмдэж авлаа. Гэвч үүний зэрэгцээ Кришнагаас урвах гэдэг үг намайг бүр ч ихээр айлгасан юм. Тэгмэгц би:

-Юу ч болж байсан, би болихгүй! Энэ бол урвалт! Намайг та нар яавал ч яа! – хэмээн хашгирч орхилоо. Тэрхэн даруйд тэд намайг буцаагаад тагт руу татан гаргаж, хүлгийг минь тайлаад, хүндэтгэлтэйгээр:

-Чи үнэхээр жинхэнэ байна! Алив номуудаа бидэнд үзүүл дээ! – хэмээсэн билээ. Тэд бүтэн боодол ном аваад, мөнгөө өгөхөө ч мартсангүй. Тэгээд намайг гадагш түлхэн гаргаад хаалгаа хаасан юм.

Би шатны гишгүүр дээр удаан гэгч нь суугаад уйлж гарлаа: “Кришнад итгэх итгэл минь үхлээс айх айдсаас ч хүчтэй байлаа. Миний энэ шалгалтыг давсан нь өөрөө Бурханы учир шалтгаангүй өршөөл бизээ” хэмээн бодсон билээ.

Рам Бхакта дасын дурсамжаас

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Үнэн хэрэгтээ урьд урьдны амьдралууддаа болон энэ амьдралдаа буянт сайн үйлүүдийг үйлдэж байсан эсэх нь чухал бус. Харе Кришна мантраг давтан хэлэх нь маш хүчирхэг. Энэ аргачлалд хандсанаар хүн хормын төдийд ухамсраа ариусган цэвэрлэж чадна. Гэвч ухамсраа дахин бохирдуулахгүйн тулд бид бүхий л төрлийн нүгэлт үйлийг шийдэмгийгээр таслан зогсоох ёстой… Тэгэхээр бид Кришна ухамсарт дөнгөж хандмагц  чөлөөтэй болдог байх нь. Гэвч Кришна ухамсар биднийг суллан ангижруулж чадах учраас бид ариун нэрийн ариусгах хүч чадалд дулдуйдан нүгэлт үйлээ дахиад үргэлжлүүлж болох юм байна гэж бодох хэрэггүй. Энэ бол мэхлэлт. Ийм зүйл байж болшгүй. Ухамсраа нэгэнтээ цэвэрлэн ариусгасан бол бид түүнийг дахин бохирдуулах ёсгүй… Зарим нэг шашны бүлгэмд ийм практик байдаг: хэрэв хүн дараа нь сүм рүү явж, хутагт ламтанд нүглээ наминчлах бол нүгэлт үйл үйлдэж болно . Ийм байдлаар нүглийнхээ үр дагавраас ангижрах нь. Ийм ч учраас хүмүүс нүгэл үйлдээд дараа нь наминчлаад, дахин нүгэл үйлдээд дахин наминчлаад. Үүнд нь төгсгөл байдаггүй. Кришна ухамсар нь ийм төрлийн гэмээ цайруулах аргыг хүлээн зөвшөөрдөггүй. Кришна ухамсар ийм маягийн нүглээ цайруулах аргыг буруушаадаг. Та нүгэлт үйлүүдийг дахин дахин үйлдэх ёсгүй. Хэрэв та дахиад л нүгэлт үйл үйлдэх аваас таны гэмээ цайруулах, наминчлахуйд ямар утга учир байна?.. Хэрэв халаасны хулгайч хийсэн бүхэндээ харамсах аваас энэхүү наминчлалынхаа ачаар нүгэлт үйлийнхээ үр дагавраас ангижирч чадах ч энэ нь тэрээр бусдын халаас руу дахин гараа дүрж болно гэсэн үг байж чадах уу? Тиймээс эндээс нүгэлт үйлэнд хориглолтгүйгээр автах аваас бид өөрсдийн ухамсраа бохирдуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй… Хэрэв бид өөрсдийн ухамсраа амьдралынхаа төгсгөлийг хүртэл нягт нямбай ариглан хамгаалж чадвал бид эргэлзээгүйгээр Бурханы хаант улсад морилон орж чадна. Бүрэн Кришна ухамсарт энэ биеэ орхигч нь материаллаг ертөнцөд дахин буцаж төрдөггүй. Энэ тухай “Бхагавад-гитагийн” (4.9) Дөрөвдүгээр бүлэгт өгүүлсэн:

жанма карма ча ме дивйам

эвам йо ветти таттватах

тйактва дехам пунар жанма

наити мам эти со’ржуна

“Ай Аржуна минь ээ, Миний илрэн залрахуй ба үйлийн трансцендент мөн чанарыг хэн танин ойлгоно вэ тэрээр энэ биеэ орхисны дараа дахин энэ материаллаг ертөнцөд төрөлгүй, Миний мөнхийн орноо хүрэх болно”.

Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада “Төгс төгөлдөрт хүргэх зам” номоос, ишлэл – 13

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

90 ээд оны дунд үес билээ. Бишрэлтнүүд ширээний ард зогсоод ном түгээж байлаа. Ширээ тийш нэгэн хүн ойртон ирээд, “Үхэлтэй учрах цаг дор” номыг их л бодлогошронгуй эргүүлж эхлэв. Энэ номны хавтсан дээр нас нөгчиж буй Ажамилагийн дэргэд ямадутууд буюу эрлэгийн элч нар зогсож буй зураг байдаг. Дараа нь тэр хүн ямадутууд руу заагаад: “Тэднээс хэрхэн ангижирч болох вэ?” хэмээн ном зарж байсан бишрэлтнээс асуулаа. Мөнөөхь бишрэлтэн түүнээс: “Та эдний талаар яаж мэддэг болсон юм бэ?” хэмээн эргүүлэн асуув. Ингээд тэр хүн өөрийн түүхээ түүнд ярьж өгчээ.

“Би нэгэн бүлгийн гишүүн байсан ба нэг удаа хүндээр шархтан эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм.. Миний шарх маш хүнд байсан тул би ухаан алдсан байлаа. Ухаан алдах үед маань над руу эдгээр амьтад дайрсан” – гэж тэрээр эрлэгийн элч нарын зураг руу заагаад, – “Харин би одоо амьдралын хэв маягаа өөрчилж дахиад эдэнтэй таармааргүй байна” хэмээлээ.

Мөнөөхь бишрэлтэн түүнд номууд болон эрхи авахыг зөвлөв. Эрихэн дээрээ Кришнагийн ариун нэрийг давтаарай хэмээн зөвлөжээ. Нөгөө хүн ч зохих ёсны өргөл мөнгийг өгч, номууд болон эрхи авсан байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр сүмд ирж, эрхин дээрээ 16 тойрог уншдаг болсон, мөн архи уухаа больж, цагаан хоолтон болсон тухайгаа ярьжээ.

Гэвч бүлгийнхэн нь түүнийг бүлгээсээ  гарахыг зөвшөөрөөгүй бөгөөд ганцхан түүнийг хөнөөх зам л үлдсэн байв. Хэн нэг бишрэлтэн түүнд Ариун Нэрийг анхааралтай уншихыг зөвлөсөн ба тэр цагт Кришна энэ байдлаас гарах ямар нэг арга зам бодох бизээ хэмээжээ. Хэдэн сарын мөнөөх эр хуврага болохоор шийдэн хэмээн дахиад л сүмд ирсэн байна. Тэрээр бүх зүйл өөрөө шийдэгдсэн  тухай ярьсан аж. ..

Бүлгийнхэн нь түүгээр доог тохуу хийн: “Манайд нэг гэгээнтэн бий боллоо. Бидний нүгэл тэгэхээр үргэн зайлж, үнс нурам болж байгаа байх даа!” гэцгээнэ. Нэг удаа бид ээлжит ажиллагаагаа явуулсныхаа дараа амжилтын баяраа тэмдэглэх гэж нэгэн рестораныг шөнийн турш хөлсөлж авсан байлаа. Найр ид дундаа өрнөж байх үес ресторанд манай дайсагнагч бүлгийнхэн дайран орж ирээд огт тоосон шинжгүй бидэн рүү буудаж эхлэсэн юм. Энэ үед би эрхин дээрээ мантра давтан уншиж байсан ба буудаж буй хүн болгоны дэргэд ямадут буюу эрлэгийн элч нар зогсоод хуруугаараа хүмүүс рүү чиглүүлэн зааж байхыг харав. Тэд бүгдэн рүү нь заасан бөгөөд гагцхүү намайг л анзаарч харахгүй байгаа мэт санагдаж байлаа.

Дараа нь ямадутууд алагдсан хүмүүс рүү очоод, тэдний нарийн биеийг чирэн гаргаж ирэв. Тэд айсандаа чангаар хашгирцгааж байсан юм. Нэг ямадут миний дэргэдүүр өнгөрөх зуураа: “Бид чамайг ч гэсэн барьж авах болно доо!” гэж бувтнахад нь би: “Горьдох хэрэггүй!” хэмээн хариулсан юм даа.

Чайтанья Чандра Чаран Прабхугийн лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Scroll to Top