Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 6 0 3 3
Users Today : 15
Users Yesterday : 65
Total Users : 26033
Views Today : 24
Views Yesterday : 94

Дурын мөчид бид бүх зүйлээ алдаж болно: мөнгөө, эрүүл мэндээ, нэр алдраа, ойр дотныхоо хүмүүсийг, биеэ. Гэвч Бурхан, Хайр, Сүнс нь мөнхийн категорит ордог зүйлс. Гадаад түвшиндээ бол бид үргэлж урам зоригтой, залхуугүй байж өөрийн үүргүүдээ биелүүлж байх ёстой: гэр бүлийн, ажил мэргэжлийн, нийгмийн гэх мэт.

Жишээ нь, ажил дээрээ бид сайн хамтрагч байхын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргадаг. Гэвч гэнэт ажлаас халагдах тушаал аваад бид үүнийг Дээд таалал хэмээн хүлээн авдаг. Ямар нэг нэхэмжлэл, гомдол, айдасгүйгээр. Гэхдээ нөхцөл байдал шаардаж байгаа бол дотоод тайван амгалан байдал, хайраа хадгалж үлдэхийн тулд бид өөрийн эрхээ хамгаалахыг хичээдэг.

Хүлцэнгүй байдал бол бүгдийг нэг түвшинд харах чадвар юм. Хэрэв бидний ямар нэг зүйл бусдаас илүү гарчихвал бардаад байхгүй, хэрэв хэн нэг нь биднээс илүү гарчихвал атаархаад байхгүй эсвэл сэтгэл гутралд ороод байхгүйгээр. Хамгийн гол нь сүүлийн үг үргэлж Бурханд үлддэг гэдгийг ойлгох явдал юм. Ийм учраас амьдралын ямар ч нөхцөл байдлыг тайван, гуниг гутралгүй, эргэн тойрныхондоо болон Бурханд гомдол тавилгүй хүлээж авахад бэлэн байх явдал.

Санчирын эерэг таатай нөлөө хүчижсэн амьдралын хэлбэр маяг нь, дотоод тэнцвэртэй байдал, тайван амгалан байдал, биеэ барих чадвар, бүгдийг нэгэн адил харах чанар гэх мэтийн хөгжлийг заавал өөртөө багтаасан байдаг. Бид амьдралын тодорхой дүрэм журмыг барьж, ямар нэг бат ноттой эх үүсвэр, уламжлалыг даган баримталж байх аваас Санчир гариг хүчиждэг. Ерөнхийдөө мэдрэл, мэдрэхүйн эрхтнүүдийг хэт өдөөж болох бүхий л зүйлээс татгалзахыг зөвлөдөг. Хэт хүчтэй сэтгэл санааны тэсрэлт, стрессийн, хэт ачааллын нөхцөл байдал зэргээс аль болохоор зайлсхийж, аль болох их цаг хугацааг байгальд, аглаг буйд газарт өнгөрүүлэх хэрэгтэй ба амьдралын темпээ аль болох удаашруулж, тайван байж, амрах боломжийг олгож байх хэрэгтэй. Үүнийг тогтмол хийж байвал сайн. Долоо хоногт багадаа нэг удаа. Үүний тулд тусгай өдөр байдаг байдаг буюу энэ нь бямба гариг, Санчирын өдөр юм.

“Бямбад амрах нь насыг уртасгадаг” хэмээн их мэргэд батладаг. Энэ өдрийг бүтээгч тусгайлан, энгийн амьдралын хэв маягаа түр завсарлан, бид аль болох их цаг хугацааг бурханлаг сүнслэг дадал практикт зарцуул хэмээн олгожээ.

Ведийн зурхайч, сэтгэл Рами Блектийн, “Санчир- Их багш буюу зовлон шаналал, уйтгар гунигаас хэрхэн ангижирч, хэрхэн мэргэн цэцэн болох вэ?” номоос орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

Төрсөн огноо: 1966.08.23 08:00 AM, Калькутта, Энэтхэг (22N32, 88E22)

Энэ залуу (Карт 7.33) надтай 1996 оны эхээр уулзсан ба өөрийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, төөргийн картаа харж өгөөч хэмээн хүссэн юм.

Тэрээр боломжийн сайхан ажилтай нэгэн байсан ба нэг томоохон компаний менежер хийдэг байлаа.

Орлого санхүүгийн байдлыг Арудха Лагнагаас(AL) тоолсон арван нэг дэхь гэрийн байдлаар тодорхойлдог. Түүний хувьд Арудха Лагнагаас тоолсон арван нэг дэхь гэр нь Загасны орд, харин Арудха Лагна нь Үхрийн орд байв. Санчир гариг Загасны ордод байрласан ба хоёрдмол ордод байрласан өөр ямар нэг гариг Загасны ордыг аспектлаагүй байлаа. Эндээс Санчирын үнэт чулууг сонгох нь зохимжтой харагдаж байв. Сар Хилэнцийн ордод байршсан байгаа нь Санчирын чулуу таарамжтай болохыг мөн илтгэж байгаа ба учир нь Хилэнц бол натурал ордын байршлаар наймдугаар гэр (сигнификатор нь Санчир) байсан нь юм.

Харин Санчир нь Хумх болон Матрын ордод байх аваас Цэнхэр Индранил чулуу зохимжтой байдаг тул цэнхэр индранил зүүхийг зөвлөхийн оронд Аметист буюу Ягаан болор чулууг Санчир Загасны ордод байршсан байгаагаас үндэслэн сонгосон юм. Зөвлөгөө ёсоор, тэрээр нилээд том жинтэй аметист чулууг Алтанд(Загас) шигтгэн баруун гарын дунд хуруунд зүүсэн байлаа. Хоёр сарын дотор тэрээр шинэ машин худалдан авсан(тэр машин нь  улс орон дотроо хамгийн шилдэг машинуудын нэг байсан юм) ба 1998 оны туршид хангалттай хэмжээний мөнгө хөрөнгө хуримтлуулж чадсан байлаа. Кету гаригийн даша мөчлөг эхлэмэгц (Кету нь экспортын бизнесийг удирддаг) тэрээр ажлаасаа гарсан ба өөрийн гэсэн бизнес эхлүүлж(Санчир 7р гэрт байгаа нь бизнесийг зааж буй) үйлдвэрлэгч нэгэн болсон юм.

Зүй зохистой чулууг зөв зохистой цаг мөчид нь зүүсний ачаар тэрээр сарын 10000 рупигийн цалинтай ажлаас 10 крор буюу 100 сая рупигийн орлоготой үйлдвэрлэгч болж чадсан билээ.

Ведийн зурхайч Санжай Ратхын “Ведийн зурхайн заслын аргууд” номоос бэлтгэсэн: Балабхадра дас

Сансар огторгуйн таван үндсэн махбодь буюу Шороо, Ус, Гал, Хий, Огторгуй нь бидний хүмүүний биед цогцоороо оршиж байдаг. Хэрэв тэд харгалзан тэнцвэртэй байх аваас хүний бие эрүүл саруул байх нөхцөл хангагддаг.

Эртний энэтхэгийн Жйотиш-шастир гэх мэт эрдэм ухаануудад эдгээр элементүүд нь үнэт чулуунуудад агуулагдаж байдаг хэмээн өгүүлжээ. Тодруулвал:

  • Бадмаараг болон Улаан шүр чулуунд Гал махбодь
  • Сувд болон Очир Алмаз, Цагаан Индранил зэрэгт Ус махбодь
  • Маргадад Шороон махбодь
  • Шар индранилд Хий махбодь
  • Цэнхэр Индранилд сансрын эрчим буюу Огторгуй махбодь оршдог хэмээжээ.

Энэтхэгийн зурхайн бүтээлүүдэд өгүүлснээр, үнэт чулуудын янз бүрийн өнгүүд нь хүний амьдрал, хувь тавилан, эрүүл мэндэд онцгой том нөлөөг үзүүлдэг хэмээсэн. Хэрэв үнэт чулууд хангалттай цэвэр, байгалийн байх аваас хүний амьдралд сөргөөр нөлөөлж буй гаригсын сөрөг нөлөөг бууруулж, нөлөөг нь эерэгжүүлэх боломжтой байдаг ажээ. Ведэд есөн гаригийн үнэт чулуудыг есөн үнэт эрдэнэ буюу наваратна хэмээн нэрлэсэн байдаг.

Ведийн зурхайн ухаан Жйотиш, хүмүүнийг төрөх үеийн гаригсын системийн байршил нь хүний бүхий л амьдралынх нь туршид нөлөөлдөг тухай өгүүлдэг ба ялангуяа сул эсвэл сөрөг нөлөө бүхий од, гариг эрхэс нь амьдралын таагүй, нийцэлгүй байдлыг бий болгодог.

Тэгвэл зөв зүйтэй үнэт чулууг зүүх нь амьдралын бүхий л салбар чиглэлүүдийн асуудал проблемуудад эерэг нөлөөг үзүүлж чаддаг. Тиймээс ч Энэтхэгт үнэт чулууг нэгэн төрлийн сахиус, бие хамгаалагч хэмээн тооцдог ба хувь тавиланг засах, өөрчлөх нэгэн төрлийн арга гэж үздэг.

Хүний биеийн ерөнхий байдал, сэтгэл санааг Нар, оюун ухааныг Сар, шаргуу тууштай байдлыг Ангараг, дуу хоолойг Буд, мэдлэг ухааныг Бархасвадь, хайр гоо сайхныг Сугар, тэвчээртэй байдал, хашир, бодлоготой байдлыг Санчир илэрхийлдэг хэмээн үздэг.

Эдгээр гаригууд нь хүний амьдрал болон бие махбодид байнгын нөлөөг үзүүлж байдаг ба эдгээрээс гадна сүүдрийн гаригууд гэж нэрлэгддэг Раху болон Кету гаригуудын нөлөө мөн бий.

Тантрын алдартай бүтээл болох “Тантра Сара”-д өгүүлснээр, хүний бие нь есөн үнэт эрдэнэсийн арал юм хэмээн тодорхойлон өгүүлсэн байдаг. Эдгээр есөн үнэт эрдэнэс нь хүний биемахбодь бүрэлдэн тогтож байдаг есөн дхатутай харгалздаг. Эдгээр есөн дхатутай есөн үнэт чулууд нь:

Мах – Шар индранил

Үс – Цэнхэр индранил

Арьс – Муурын нүд

Цус – Улаан шүр

Яс –Алмаз

Тархи – Маргад

Өөх – Гессонит буюу Гомед

Үр ба эмэгтэй өндгөн эс – Сувд

Амьдралын хүч – Бадмаараг

Үнэт чулууд нь эдгээр эрчим энергиүдэд, тэдгээрийг гоёл чимэглэл болгож эсвэл аюурведийн эм тан байдлаар хэрэглэж байгаагаас үл хамаарч нөлөөгөө үзүүлдэг. Мөн эдгээр үнэт чулуудыг зүүх нь дхатугуудад болон хүний амьдралын сэтгэл зүй, биемахбодийн байдалд онцгой нөлөөг үзүүлдэг хэмээн үздэг.

Бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top