Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 2 0 7
Users Today : 19
Users Yesterday : 33
Total Users : 10207
Views Today : 25
Views Yesterday : 62

1-р хэсэг

Өнөөдөр би та бүхэнд энэ хоёр гаригт ямар засах арга хэрэгсэл авбал эерэг нөлөөтэй байдаг тухай бага зэрэг ярьж өгье. Тэр ч байтугай таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч… Миний хүсч байгаа зүйл гэвэл та бүхнийг Раху, Кету битгий хэт их түгшээгээсэй гэж л бодож байгаад юм. Өнөөдөр таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч дурын мөчид, ямар нэг гаригийн мөчлөгийн улмаас эсвэл ямар нэг таагүй үйл явдлаас болж идэвхижчих магадлалтай учраас тэр. Тийм болохоор эртнээс тэдэнтэй учир зүйгээ олж байвал дээр.

.. Рахугийн хувьд засах аргууд нь загас хооллох, бэлэвсэн эмэгтэйд болон уяман өвчтэй хүнд өглөг хандив өгөх явдал байдаг. Хэрвээ та тийм хүмүүсийг олвол шүү дээ. Мөн мансууруулах төрлийн зүйлд ямар нэг байдлаар донтон татагдсан хүмүүс туслах нь маш сайн нөлөөтэй. Жишээлвэл, архичид, мансууруулах зүйл хэрэглэгчид гэх мэт…Өөрөөр хэлбэл хүнд тэрхүү зуршлаас нь ангижрахад туславал маш сайн нөлөөтэй. Ингэснээрээ та Раху, Кету гаригуудыг амирлуулан тайвшруулчихаж буй хэрэг юм.

Гэхдээ туслахдаа буяны буюу саттва гунад туслах нь зүйн хэрэг. Жишээ нь, буруу, нүгэлт амьдралаар амьдардаг хүмүүст хэрхэн зөв, илүү дхармын хэв маяг бүхий амьдралаар амьдрахад нь тухай заан сургаж, тайлбарлах замаар. Бидний эргэн тойронд Дхармаг зөрчиж байдаг буюу мансууруулах зүйл хэрэглэдэг, архи уудаг болон Дхармын зам мөрөөс ямар нэг байдлаар холдож гажсан хүмүүс хэзээд байдгийг та мэднэ. Тэгвэл тэдний энэ мунхгийн харанхуйг зөвхөн мэдлэгээр л эмчлэх боломжтой. Ийм учраас хэрвээ та тийм хүмүүст зөвлөн сургаж, тэднийг буруу амьдралын хэв маягаас нь хөндийрүүлж чадвал энэ нь та тийм байдлаар Рахуг аргадлаа гэсэн үг юм. Түүнчлэн тэр ч байтугай хэрэв та өөрөө ямар нэг мансууруулах төрлийн зүйл хэрэглэдэг байлаа ч жишээ нь уудаг, тамхи татдаг байлаа гэхэд хэрэв нөгөө хүн тань мансууруулах зүйл хэрэглэхээ боливол таны төөрөг дээрхи Раху, Кету тодорхой хэмжээгээр эерэгжинэ гэсэн үг. ..

.. Түүнчлэн Раху түгшээж байдаг хүмүүст өгөх бас нэг чухал зүйлүүдийн нэг юу вэ гэвэл дэмий зүйл ярих болон бусдыг шүүмжлэхээсээ татгалзах явдал юм. Дэмий чалчаа яриа хийгээд шүүмжлэл нь Рахугийн хүчийг маш их нэмэгдүүлдэг. Бид хэн нэгнийг шүүмжлээд юм уу эсвэл дэмий хов жив яриад эхлэх үеэр үүнийг зогсооно гэдэг үнэхээрийн хүнд гэдгийг бид бүгд мэднэ. Үгүйдээ нэг удаа тийн шүүмжилсэн байлаа ч. Энэ нь яг л мансууруулах зүйл шиг байдаг. Ийм тохиолдолд тийм тэвчил хийгч нь 40 хоногийн эсвэл 108 хоногийн тэвчлийг /хэнийг ч үл шүүмжлэн/ барих хэрэгтэй. Эсвэл та өөрийн насан дээр нэгийг нэмсэнтэй тэнцэх тооны долоо хоног дээрхи тэвчлийг барих хэрэгтэй.

Жишээ нь, та 30 настай бол та 31 долоо хоног элдэв дэмий зүйл ярихгүй, хэнийг ч шүүмжлэхгүй байх хэрэгтэй гэсэн үг… Үнэн хэрэгтээ энэ бол маш хүчирхэг тэвчил. Өнгөц харвал дэмий зүйл ярихгүй, шүүмжлэхгүй байх нь туйлын хялбар санагдана. Гэвч чухам үнэндээ энэ нь маш, маш хүнд хэцүү. Яагаад гэвэл доод гунуудын далд ухамсар дахь нөлөөлөл үүнийг хийлгэхийг хүсч байдаг. Яагаад? Яагаад гэвэл Раху нь зарчмын хувьд эготой холбоотой…

 Мөн орон гэргүй хүмүүст өргөл хандив өгөх нь маш ач тустай. Гэхдээ хоол хүнс хэлбэрийн өглөг өгөх нь сайн. Болж өгвөл ариуссан хоол хүнсийг.. Мөнгө өгч болох л юм. Гэхдээ орон гэргүй хүмүүс нь хэрэв ариун гэгээн хүмүүс эсвэл ямар нэг аялан номлогч гэгээнтэн биш л бол мөнгө өгөхгүй байсан нь дээр. Учир нь гэвэл та тэндээс сөрөг муу кармаг өөртөө авах үр дагавартай учраас тэр юм.

Ведийн зурхайч Мариана Полонскийн лекцээс орчуулсан:

Балабхадра дас

Ведийн зурхайд заслын олон янзын аргачлалууд байдаг бөгөөд эдгээрийн дотроос өнөөдөр та бүхэнд Врата-катха буюу ведийн яруу сайхан үлгэр түүхийг сонсох нь хувь хүний сөрөг муу үйлийн үрийг засан сайжруулах онцгой сайн аргачлал болдог тухай танилцуулья. Монголчууд эрт дээр цагт орой үдэш айл саахалтаараа нийлж үлгэр домог ярих, тууль хайлах, маань хөгжөөдөг байсан нь өвөг дээдэс маань түүнийг сонсож байгаа ба ярьж байгаа аль алинд нь ач тусаа өгөх үйл гэдгийг сайн мэддэг байсныг нотлоно.

Врата гэдэг нь ам тангараг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ нь тэвчил наминчлал юм. Та энэ тэвчил наминчлалыг үйлдвэл өөрийн тэвчлийн үр дүнг тодорхой байдлаар хүртэх эрхтэй болно.

Жишээ нь таны төөрөг зурлага дээр Нар сул, сөрөг нөлөөтэй байршиж байжээ гэж бодъё. Түүний шинж тэмдэг нь нүдний хараа муу, ходоод өвдөмтгий, тархи толгойн өвчнөөр өвддөг, шийд гаргахдаа муу гэх мэт эрүүл мэндийн ба зан чанарын дутагдал байгаа бол таны төөрөг дээр Нар сөрөг байршжээ гэсэн үг юм. Тийм учраас та Нарны нөлөөний өдөр болох Ням гариг бүр Бурхан болоод Нарыг магтан алдаршуулсан үлгэр түүхийг сонсох эсвэл ярих, эсвэл унших хэрэгтэй. Энэ Ням гаригуудын тоо нь таны одоогийн насан дээр 1-ийг нэмсэнтэй тэнцэх тийм тоотой байна. Жишээ нь та 30 настай бол түүн дээр 1-ийг нэмбэл 31 болох ба та тасралтгүй 31 Ням гаригт дээрхи үйлийг хийхээр ам тангараг өмнө нь тавих ёстой.

Ам тангараг тавихдаа жишээ нь бидний энэ тохиолдлын тухайд өөрийн тэвчил наминчлал буюу Ням гариг бүр энэхүү үлгэр түүх сонсох, ярих үйлийн үр дүнг таны хувь тавилан дээр илэрч байгаа Нарны сөрөг нөлөөллийг арилгаж, эерэг нөлөөллийг сайжруулахад чиглүүлж өгөхийг өөрийн чихэнд сонсогдохоор хэлж ам өчгөө өгөх ёстой.

Хэрэв та врата-катхаг ном горимоор нь хийх аваас өөрийн хүссэн үр дүнд хүрэх нь дамжиггүй юм.
Орчин үеийн хүмүүсийн хувьд ямар нэг үлгэр домгийн уншаад хувь заяагаа өөрчилчихнө гэхээр энэ нь яг галзуу хүний хоосон яриа мэт сонсогдож магад. Үүнд манай орчин үеийн хүмүүсийн гол дутагдал орших ба тэд эртний өвөг дээдсийнхээ ашиглаж хэрэглэж байсан хамгийн энгийн зүйлийг ч мэдэхгүй.
Врата-катхаг зөвхөн өөртөө унших нь ч ач тустай бөгөөд түүнийг өөр бусад хүмүүсийн дунд уншвал бүр ч сайн үр нөлөөтэй.

Тэр ч байтугай хамгийн энгийн жаахан түүх ч врата-катха болох боломжтой.

 Зан үйлийг явуулах цэвэр ариун тохиромжтой газрыг сонгож олоод тэнд тухайн гаригийн зураг хөрөг, шүтээнийг залах хэрэгтэй. Тэгээд энэ гаригийн тэнгэрт хандан мөргөл залбирал уншиж, түүнийг тухайн зан үйлийг хийж  байх явцад дэлхий дээр буун морилохыг гуйн залбирах нь зүйтэй. Ёслол тухайн гаригийн дүрс зурганд өргөл өргөснөөр дуусах буюу  эсвэл гартаа тухайн зан үйлийг хийж байх явцад гартаа барьж байх ёстой.

Одоо би та бүхэнд өөртөө болон өөрийн найз нөхөд төрөл садны хувь тавиланг

 сайжруулах Наранд зориулагдсан Врата-катхын жишээг өгүүлье.

 

Атаач хөрш

 

Энэ түүхийн гол баатар нь нэгэн настай эмэгтэй бөгөөд түүний Наранд тууштай шаргуу үйлчлэн зүтгэсэн явдал нь түүнд өөрт нь болоод тус улсын хаанд гэнэтийн ашиг тусаа өгсөн тухай түүх юм:

Нэгэн настай эмэгтэй Ням гариг бүр Наранд мөргөх ам тангаргийг өгсөн ба энэ нь түүнд үр нөлөөгөө өгч эд баялаг, хангалуун амьдралыг авч иржээ. Үүнийг харсан хөрш эмэгтэй нь түүний хөлжин чинээлэгжиж байгаад атаархаж энэ нь  өөрийх нь үнээний баасыг хатааж хийсэн аргалыг зарж арилжсанаар ийм болсон хэмээн тооцов. Тэгээд тэрээр үнээгээ гэрийнхээ гадаа байнга уяж хөрш эмгэнийг түүний баасыг авч чадахааргүй болгов. Дараагийн Ням гаригт үхрийн баас түүх боломжгүй болсон эмгэн сэтгэлээр маш их унасан. Ариун ам тангаргаа биелүүлэх замд нь учирсан энэ саадыг хэрхэн даван гарах вэ?
Одоо тэрээр шалаа шинэхэн үнээний баасаар арчиж чадахгүй болсон,  тэгснээрээ Наранд өргөх өргөлөө өгч чадахгүй болсон тул тэрээр бүтэн өдрийн турш юу ч үл идэв. Ийнхүү юуг ч үл бодон, юу ч үл идэн өлсөх, цангахаас болж шаналан шөнө дунд хүргэжээ. Гэтэл шөнө зүүдэнд нь Нарны бурхан өөрөө залран ирж түүний зовлон шаналлын шалтгааныг асуув. Эмгэн өөрийн барьж байсан ам тангаргаа тасарснаас болж шаналж буйг мэдээд тэрээр түүнийг өрөвдөн энэрч, дахин тийм таагүй зүйл бүү учиртугай хэмээгээд нэгэн үнээг бэлэглэжээ. Энэ хөгшин эмэгтэй хэрхэн итгэл зүтгэлтэйгээр ам тангаргаа биелүүлж байгааг мэдсэн тэрээр түүний үр удам хэзээ ямагт баян чинээлэг, олон үр хүүхэдтэй байх адис ерөөлийг хайрлаад Нарны бурхан алга болов.

Өглөө нь боллоо. Эмгэн гэрээсээ гараад үүдэн дээр нь тугалтай үнээ зогсож байгааг харж гэнэ. Тэр даруй зүүдээ эргэн санаад тэрээр яаран үнээгээ уяж, үнээгээ аятай тухтай байх бүх зүйлүүдийг бэлтгэв. Атаархуу хөрш эмэгтэй нөгөө эмгэний гадаа үнээ бий болсныг хараад түүний гайхал эргэлзээнд хэмжээ хязгаар байсангүй. Түүний нүдэн дээр мөнөөхь үнээ сүүлээ өргөн баасан ба баасны оронд цэвэр алтыг газраар нэг цацаж байгааг хараад гайхаж алмайрснаасаа болоод бараг л ухаан алдах шахав. Арайхийн ухаан сэхээ орсон тэрээр ийш тийш харж, сэмхэн гэтсээр хөрш эмгэнийхээ хаалган дээр хүрч очин, нөгөө алтыг нь аваад оронд нь өөрийнхөө үнээний баасыг тавьчихжээ. Ийм маягаар хэдэн өдөр өнгөрөв. Нарны Бурхан “Яаж ийм юм болдог байнаа? Яагаад миний үнээ одоо болтол энэ эмгэнийг ядуу зүдүү байдлаасаа гарахад нь туслаж чаддаггүй билээ?” хэмээн гайхав гэнэ. Юу болж байгааг эцэст нь ойлгосон тэрээр өөрийн ид шидийн хүчээр нэгэн хуурмаг үзэгдлийг бий болгосон ба энэ нь аймшигтай хар шуурга  ба салхины эрч ургаа модыг булга татах тийм хүчтэй байлаа. Энэ үзэгдэлд итгэсэн эмгэн үнээгээ үүдэндээ уясан байснаа хөтлөн гэртээ оруулж уяжээ. Маргааш өглөө  үнээ нь алтаар баасанд маш ихээр баярласан эмгэн үнээгээ баттай хамгаалахын тулд гэртээ байлгах болов.
Ийнхүү хөрш эмэгтэй эмгэний үнээний алтан баасыг хулгайлах боломжоо алджээ. Гэвч шуналдаа хөтлөгдсөн тэрээр алтыг залилж авах арга сүвлэв. Атаач эмэгтэй хаан дээрээ очоод түүнд: “Ай их хаантан минь! Манай хөршийн эмгэн нэгэн алтан баас өгдөг үнээтэй юмаа. Хэрэв та түүнийг авбал энэ үнээ манай хаант улсад ямар их ач тусыг авч ирэх нь дамжиггүй билээ” хэмээн өчив. Үүнийг сонссон хаан өөрийн цэргүүддээ тэр үнээг өөрт нь авч ирж өгөхийг тушаав. Үнээг ч авч ирж, түүнийг маллагч нарт нөгөө үнээнээс гарсан ганц  өчүүхэн баасыг хаяхгүй байхыг тушаажээ.

     Тэр шөнөө хаан догдолсноосоо болоод унтаж ч чадсангүй. Гэвч өглөө нь болоход тэрээр үнээний саравчин дотор жирийн үнээний бааснаас өөрийг юу ч олж харсангүй. Уур хилэн нь бадарсан хаан нөгөө эмгэнийг барьж ирэх тушаал буулгав. “Чиний үнээ алтаар баадаггүй юм уу ? Яагаад тэр алтаар баахгүй байна?” хэмээн уурсан хашгирав. Гэвч эмгэн өөрт тохиолдсон бүх түүхээ ярисны дараа хаан маш ихээр ичсэн бөгөөд хүлцэнгүй даруугаар: “Уучлаарай намайг хөгшин эх минь, би таны үнээг мунхгаасаа болж авчээ. Үүнд танай хөрш л буруутай, би түүнийг шийтгэх болно” гэв. Дараа нь тэрээр өөрийн бүх иргэдэд ням гариг бүр Нарны мөргөл хийж байхыг тушаасан байна. Үүний үр дүнд энэ хаант улс бүх дайснуудаа даран ялалт байгуулж, хааны эрх мэдэл бүх зүгт өргөжин тэлсэн гэдэг.

Бэлтгэсэн:Балабхадра дас

chakra Чакра буюу хүрдний тухай мэдээллийг буддын, эртний хятадын, энэтхэгийн, тантрын, христийн, иудейн, америкийн индианчуудын уламжлал соёлыг  даган баримталдаг ариун гэгээнтнүүд, шидтэнүүд өгүүлсээр ирсэн байдаг.

Саяхан Бостоны лабораторийн биофизикчид маш мэдрэг энергийн төхөөрөмжөөр биеийн гадаргуугаас буюу чухамхүү хүрдүүд орших тэр цэгүүдээс цацарч буй энергийн цацрагийг олж илрүүлсэн байна. Мөн биокибернетикийн  Венийн институт хүний нуруун дагуу тархи хүртэл орших энергийн урсгал нь тархинд нарийн цахилгаан импульсыг өгдөг тухай дүгнэлт шинжилгээ хийжээ. Энэ энергийн урсгалын зам нь эртний энэтхэгийн олон мянганы тэртээ өгүүлсэн байдаг кундалини-энергийг идэвхижүүлэхтэй тохирч байгаа юм.

Чакрууд нь биед харгалзан орших ухамсрын төвүүд юм. Тэд маш нарийн мөн чанартай ба мэдрэлийн төвүүдтэй холбоотой байдаг. Хүн бүрийн биед үндсэн долоон чакра, зуу зуун дэд чакрууд байдаг. Тэдгээрийг йогчид бадамлянхуа гэж нэрлэдэг бөгөөд хэрвээ зөв дадал практик хийх аваас тэдгээр бадамлянхуагууд нээгдэнэ. Энэ бадамлянхуанууд нь тодорхой тооны дэлбээнүүдтэй ба дэлбээнүүдийг янз бүрийн шинж чанарыг илэрхийлэх үсгүүдээр илэрхийлэн зурдаг.

 

Чакра 1: Суурь чакра буюу муладхара чакра

Өнгө: Улаан

Махбодь: Шороо

Байршил: Нурууны доод хэсэг

Хариуцах үйл: Хүүхэд төрүүлэх, амьдрах арга, үр удам, мөнгө санхүү, хоол хүнс, эрүүл мэндийн ерөнхий байдал, тогтвортой байдал

Суурь чакрын дуу авиа:

“Би…. орших эрхэй, учир нь би ТӨРСӨН”

Биед байрших цэг: Нурууны доод төгсгөл хэсэгт

Муладхара чакра хаагдахад: Та цаг ямагт амьдрах, амьдралын тогтвортой байдалд хүрэхийн тулд тэмцэл хийх ба амьдрал бол хатуу тэмцэл юм хэмээх мэдрэмж төрнө. Та эмоци сэтгэл зүйн дэмжлэгийг байнгад хүсэх шаардах ба хүмүүс буюу нийгэмд дунд аюулгүй, нууцлаг байр суурийг эрж хайна. Хэзээ ямагт мөнгөний хэрэгцээ шаардлагатай тулгарах ба өөрийн дотооддоо өөрийгөө үзэн ядах, амьдрах зам мөрөө олж чадахгүй байгаагаа мэдрэнэ.

Муладхара чакра нээлттэй бол: Өөрийн гэр бүл төрөл садантай эсвэл найз нөхөдтэйгөө хүчтэй холбоо харьцаатай байх ба тэдний харьцахыг хүсдэг, хайртай хүн нь гэдгээ мэдрэнэ. Та өөрийн биедээ сэтгэл хангалуун байх агаад мөнгөтэй харьцах итгэл үнэмшил сайтай, түүнийг зөв зүйтэй захиран зарцуулж чаддаг, хэрэгцээ шаардлагатай үед нь түүнийг олж чаддаг.

Хэрвээ хаагдаж түгжигдсэн бол: Зөгнөлийнхөө ертөнцөд амьдрах ба амьдрал практикт ойр үйл ажлыг үл хийнэ. Ухаан санаа цаг тутам туслаж дэмжигч нар алга, хангалттай мөнгө төгрөг алга гэсэн бодлоор дүүрэн байна. Залхуурах, шүүмжлэлээс зугатан зайлсхийх байдал ажиглагдана.

Энэ чакра хаагдаж түгжигдсэн шинж тэмдгүүд:

(магадгүй нэг эсвэл түүнээс олон шинж байдал ажиглагдана):  Ухаан санаа сул үлбэгэр болох, дотоод амар тайван бус байдал, эмоци сэтгэл зүйн тогтворгүй байдал, ганцаардах. Давсагны өвчлөл болон ядарч туйлдах, ар нуруу бөөрөөр өвдөх, таргалах эсвэл өвдөг, хөл, шагайгаар өвдөх зэрэг болно.

Холбоотой зүйлс: Ажил карьер, хувийн амьдралын тогтвортой байдал, эд хөрөнгө ба хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хогшил

Хэрвээ хаагдаагүй бол: Амьдралын дадал практик сайтай, амьдралд ойр зүйлийг төлөвлөн хийдэг, өөрийн хүчин чадлаар өндийн босох ба бодит байдлыг мэдэрч ажилладаг.

Энэ чакраг эмчлэх арга нь: Эрхий ба долоовор хурууг зөөлөн нийлүүлэн энэхүү чакрын орчимд анхаарлаа төвлөрүүлж, ЛАМ хэмээх мантраг чихэндээ сонсогдохоор уншина.

Өдөр бүр энэ бясалгалыг 10 орчим минут хийж байх аваас энэ чакрын ажиллагаа сайжрах, хэрвээ хаагдсан бол нээгдэх болно.

Үргэлжлэл бий…

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Нар нь хаад, дээдэс, эцэг, засаглал, хүч чадал, эрүүл мэнд, эцэгтэйгээ харьцах харьцах харьцаа, нэр хүнд, төр засгийн өндөр албан тушаалтан зэргийг илэрхийлдэг.

Анагаах ухааны чиглэлээр бол тэрээр биеийн ерөнхий эрүүл мэнд, зүрх, нуруу, яс, цусны эргэлтийн систем, даралт, нүдний хараа, ходоодны үйл ажиллагаа зэргийг хариуцдаг.

Хэрвээ тухайн хүний төөрөг зурлаган дээр Нар хүчтэй байрших байх аваас тэр хүн эрүүл чийрэг, бусдын төлөө санаа тавьдаг, өгөөмөр, хүчтэй, эргэн тойрныхныгоо хүндэлдэг, бусдад бэлэг өгөх, сайн сайхан зүйлийг бэлэглэх,  аливааг харамгүй өгөх сэтгэлтэй байдаг. Харин Нарны хүч сул бол тухайн хүний эрүүл мэнд тааруу, амьдралын эрч хүчээр дутмаг, амиа хичээсэн зан аястай, өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, эрүүл мэндийн хувьд зүрх, судасны үйл ажиллагаа муу, ходоод хоол боловсруулах эрхтэн систем асуудалтай, нүдний хараа тааруу гэх мэт шинж тэмдэг ажиглагдана.

Нар нь бүх орчлон ертөнцийн хэм хэмнэл, үйл ажиллагааг ерөнхийлөн хариуцдаг.

Нарны ерөнхий таатай нөлөөллийг сайжруулахын тулд цагийн хуваарийг нарийн мөрдөж, эцгийгээ болон ахмад хүмүүсийг хүндлэх, зүрх сэтгэлдээ ямар нэг ашиг хонжоо харалгүйгээр аливаа үйлээ хийх хэрэгтэй.

САР

Сар нь  хаад, дээдэс, эх, язгууртан чанар, эмэгтэйлэг байдал, ухаан, сэтгэл зүй, эмоци, тайван амгалан байдал, эхтэйгээ харьцах харьцаа зэргийг илэрхийлнэ.

Энэтхэг буюу ведийн зурхайд тухайн хүнийг төрөх үед Сар хаана байршиж байснаар тэр хүний төрсөн ордыг тодорхойлдог. Харин Өрнийн зурхайд тухайн хүнийг төрөхөд Нар хаана байршиж байснаар тухайн хүний төрсөн ордыг тодорхойлон авч үздэг.

Сар, Нар хоёр нь гариг эрхсүүд дотроос хамгийн чухал нөлөө бүхий гаригс юм. Нар – энэ бол таны “би”, Сар – таны “сэтгэл буюу ухаан”. Нар нь гал, идэвхитэй дайчин чанар, эр хүйс, өдөр, биеийн баруун талыг хариуцдаг бол Сар ус, тайван амгалан байдал, эм хүйс, шөнө, биеийн зүүн хэсгийг хариуцдаг.

Сар нь их мэдрэмтгий гариг ба тэрээр өөр бусад гаригийн нөлөөнд хялбархан ордог. Жишээ нь Санчир гариг түүнд нөлөөлөх аваас тэрээр хүйтэн хөндий, тооцоотой, уруу дорой байдлыг илэрхийлэх бол харин Рахугийн нөлөөгөөр тэрээр өөрийн бараг бүх хүчээ алдана. Тэгвэл Ангарагтай хамт нэг гэрт орших, түүний аспектад байхад тэрээр маш түрэмгий, хатуу ширүүн, уян бус зан чанартай болно.

Анагаах ухааны үүднээс Сар нь цээж, хөх, тунгалаг эд, ходоод, сав, сарын тэмдгийн мөчлөг, эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал, уушиг, сүрьеэ зэрэг эрхтэн ба өвчлөлийг илэрхийлнэ.

Төөрөг зурлаган дээр нь хүчтэй Сар бүхий хүн зөөлөн, эелдэг зан авиртай, өгөөмөр, бусдын хайр хүндэтгэлийг татсан, аливаад төвлөрч чаддаг, хянамгай, тавьсан зорилгодоо заавал хүрдэг байхад сул  Сар бүхий хүн амархан түгшин сандардаг, нервтдэг, мэдрэлийн эрхтэн системийн өвчинд өртөмхий, хүлцэнгүй чанар дутмаг, бусдыг хайрлах энэрэх сэтгэл ба мэдрэмж сул зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Сарны нөлөөг арилгах, хүч, эерэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд эхтэйгээ буюу ээжтэйг эелдэг сайн харьцаж, түүнийг хүндлэх, бэлэг өгөх, цагаан өнгийн хувцас өмсөх, шөнийн цагаар  халуун сүү уух, хувь тавиланг хараан зүхэх бус түүнтэй ухаалгаар эвлэрч сурах хэрэгтэй байдаг.

 

Үргэлжлэл бий…

 

    Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Хүн төрөлхтний хуулийн бүрэн эмхэтгэл гэж тооцогддог Ману Самхита сударт эмчилгээний 13 аргыг өгүүлсэн байдаг. Тэдгээр аргуудын нэг нь амьдран суух газраа өөрчлөх буюу өвчтөнийг төрсөн газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлэх явдал.

Нүүдэл нь хүний эрүүл мэнд хувьд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь тухайн хүний төрсөн цаг буюу Лагна нь өөр цагийн бүсэд шилжсэнээр хэрхэн өөрчлөгдөж байгаагаас  хамаардаг.  Лагна буюу төрсөн цаг цагийн бүсээс хамаарч өөрчлөгдсөнөөр зурхайн гэрүүд өөрчлөгдөх ба хувь тавилан сайжрах ба эсрэгээр муудах гэх мэт нь шалтгаалдаг байна.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

Scroll to Top