Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 0 1 9 3
Users Today : 5
Users Yesterday : 33
Total Users : 10193
Views Today : 7
Views Yesterday : 62

Улаан шүр нь Ангараг гаригийн чулуу юм. Хэрэв хүн  түрэмгий, дээрэнгүй мөн чанартай бол тэр хүн шүр зүүх хэрэгтэй. Түүнчлэн, цагдаа сэргийлэхтэй байнгад орооцолдоод байдаг хүмүүс, жишээ нь, машинтай явахад нь байнга зогсоодог, торгуульдаг, төр засгийн албан тушаалтнуудтай холбоотой проблемтой хүмүүс эсвэл байнга л ямар нэг зодоон цохионд өртчих гээд байдаг хүмүүс нь Ангарагийн асуудалтай хүмүүс гэсэн үг юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн хувьд шүр нь онцгой чанарыг өөртөө шингээсэн байдаг. Шүр зүүснээр эрчүүдийг өөртөө татаж эхлэдэг. Хэрэв таныг хэн ч анзаардаггүй бол шүр зүүгээд үзээрэй. Дорхноо л таныг анзаараад эхлэнэ. Шүрний өнгө нь Ангарагийн шүрэн өнгөт эрчим юм. Эр хүч буюу эрчүүд үүнд татагдаад эхлэдэг. Гэвч эмэгтэйчүүд улаан шүрийг удаан хугацаанд зүүх хэрэггүй. Учир нь тэрээр эмэгтэйчүүдийн бие дэхь эр эрчмийн хэмжээг нэмэгдүүлдэг ба ялангуяа тестостероныг идэвхижүүлдэг.

Шүр нь питта дошагийн буюу шарын тэнцвэр алдагдснаас үүсэлтэй өвчнүүдийг эмчилдэг. Мөн тэрээр цөсний үрэвсэл, хоолны шингэц муудахыг эмчлэхийн зэрэгцээ дархлааг сайжруулж, вирус устгах үр нөлөөтэй. Мөн шүр нь бие дэхь өөхийг маш сайн шатааж өгдөг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 

Эмэгтэй мөн чанарыг хурц тодоор илэрхийлдэг гаригууд нь Сар болон Сугар юм. Бүх эмэгтэйчүүд энэ хоёр гаригтай холбоотой… Тэргэл сартай өдөр эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал хүчтэй нэмэгддэг ба үүний зэрэгцээ эмэгтэйчүүд гадна орчинд болж буй үйл явдлуудыг илүү хүчтэйгээр хүлээн авдаг. Шинэ сартай үед эмэгтэйчүүд илүү сул болдог ба хүч чадал, эрчим энерги нь бараг л үгүй болдог. Энэ үед томоохон хүчин чармайлт гаргах юу ч төлөвлөхгүй байсан нь дээр. Ялангуяа биеийн хүчин чармайлт гаргах зүйл дээр.

Шинэ сар ба тэргэл сартайд шинэ ажил хэрэг эхлүүлэхэд төдийлөн тааламжтай биш цаг мөч юм.

Өөр нэг дүрэм гэвэл, ургаж буй Сарны мөчлөгт ажил үйлийг эхлэх хэрэгтэй ба олох, авахтай холбоотой үйл хэргийг хийж гүйцэтгэх нь зүйтэй байдаг. Хамгийн зохимжтой цаг нь сарны мөчлөгийн нэгнээс 14нийг хүртлэх өдрүүд юм. Ялангуяа таван болон арван нэн зохимжтой. Буурах Сартай өдрүүдэд ажил үйлийг дуусгах буюу төгсгөлийг нь тавих, хаях, зайлуулахтай үйлүүдийг нь хийх нь сайн. Жишээ нь, хэрэв та нүүрэн дээр тань тогтсон үрчлээг арилгахыг хүсч байгаа бол үүнийг буурах Сартайд хийвэл зүгээр. Юу юунаас илүүтэй сарны хуанлийг ашиглах нь сайн бөгөөд энэ хуанли нь аливаа үйл эхлэх, төрөл бүрийн үйл хэргүүдийг хөтлөн явуулах хамгийн таатай цагуудыг тооцоолоход тус болдог.

Эмэгтэйчүүд үе үе эмоицо сэтгэл хөдлөлөө гадагш гаргаж байх нь тустай. Харин дүрэм ёсоор бол эрчүүд өөрсдийгөө барьж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд бол цэвэр эмоци сэтгэл хөдлөл бүхий бодгалиуд ба тэд зөгнөн хэлэх аргагүй мөн чанартай. Урт удаан гэр бүлийн харилцааны нууцуудын нэг нь эмэгтэй нь эрэгтэйнхээ хувьд оньсого хэвээр үлдэж чадсан гэдэгт оршино. Хэрэв эмэгтэй нь тааж хэлэхэд хялбар байх аваас энэ нь эрчүүд уйтгартай байх болно.

Эмэгтэйчүүд заримдаа уйлж байх нь зүгээр. Эцсийн эцэст тэд мэдрэмжин дээр үндэслэн амьдардаг бөгөөд нулимс унагаснаар тэд өөрсдийн илүүдэл сэтгэл хөдлөлөөс ангижирч чаддаг. Гэхдээ үүний тулд заавал уйлж унжих шаардлагагүй. Сэтгэл хөдөлгөсөн хошин шогийн тоглолт үзэх юм уу ном уншиж болно. Ухаалаг эрэгтэй хүн эмэгтэйдээ ядаж л юм ярих боломж олгодог. Хэрэв эмэгтэйд, та түүнийг ойлгоогүй, түүний мэдрэмжийг үнэлээгүй юм шиг санагдах аваас энэ нь тун хүчтэй цохилт болдог. Гэвч хэрэв эрчүүд, түүний ажил хэрэг ямаршуу байгаа талаар өдөр бүр асууж, түүнийг сонсож байх аваас тийм эрэгтэйг тэрээр шүтэн дээдлэх болно.

Урт удаан, аз жаргалтай гэр бүлийн дүрмүүдийн нэг нь гэвээс, эрчүүд өдөрт эхнэртэйгээ зүгээр л 15-30 минут ярилцаж, түүнийг сонсож, түүний ажил хэргийг сонирхох явдал байдаг. Энэ үедээ тэрээр түүний мэдрэмж өөрт нь нэн чухал гэдгийг харуулах аваас энэ нь эмэгтэйг аз жаргалтай болгодог.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Шар индранил нь Бархасвадь гаригтай холбоотой. Энэхүү үнэт чулуу нь маш хүчтэй сэрүүцүүлэх нөлөөг агуулж байдаг ба үүний зэрэгцээ акашийг идэвхижүүлдэг. Акаш гэдэг нь огторгуй гэсэн утгатай. Энэхүү чулууг ерөнхийдөө зөвхөн алтанд зүүдэг.

Тэрээр сурж судлах чадварыг нэмэгдүүлэх ба ой санамжийг сайжруулдаг. Мөн төвлөрөх чадварыг өгөхийн зэрэгцээ бясалгалын тайван амгалан байдалд орших боломжийг өгдөг.

Эрүүл мэндийн тухайд гэвэл тэрээр маш сайн тайвшруулдаг ба элгийг эрүүлжүүлдэг. Түүнчлэн зүрхний хэм алдагдлыг арилгаж, зүрхийг эмчилдэг. Мөн сахасрара чакраг нээж өгдөг.

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Бусад чулуунуудаас ялгаатай нь маргад нь бүгдийг тэнцвэржүүлдэг. Хий, шар, бадганыг тэнцвэрт байдалд, хэвийн байдалд оруулдаг. Тэрээр онцгой прабхава буюу ид шидийн хүчийг шингээсэн байдаг. Маргад нь уран илтгэх чадварыг сайжруулдаг ба мэдрэлийн системийг тайвшруулдаг. Түүнчлэн тэрээр мөнгөний урсгалыг нээж өгөх чадварыг өөртөө шингээсэн байдаг. Гэхдээ чухам яаж? Холбоо харилцаагаар, хамтрах үйлээр дамжуулж.

Түүнээс гадна Буд гариг ховсдох чадварыг өгдөг. Маргад зүүсэн хүн ямар ч хүнийг ятгаж чаддаг. Тийм хүнд бууж өгөхгүй байх хэцүү.

Хэрэв энэ чулуун дээр төвлөрч байгаад нөгөө хүнийхээ нүд рүү ширтэн хараад, түүндээ ямар нэг санаа бодлоо шингээх аваас энэ нь үүнийг дамжуулдаг. Маргад нь ямар үүрэг гүйцэтгэх вэ? Тэрээр санаа бодлыг хүчжүүлж, түүнийг нэг цэг дээр төвлөрүүлж өгдөг ба төвлөрөх чадварыг өгдөг.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 

Цэнхэр индранилыг санскритаар нилам гэж нэрлэдэг. Энэхүү чулуу нь Санчир гаригтай холбоотой ба Санчирын нөлөөг маш хүчтэй тайвшруулан эерэгжүүлдэг. Мөн питта буюу шарыг эмчилж, вата, капхаг сэргээдэг. Санчирын идэвхитэй шинж чанар хувь хүний төөрөг зурхай дээр булчингийн онцгой нөлөө үзүүлдэг байдал нь юм. Цэнхэр индранил нь мамса дхатуд нөлөөлдөг. Мамса гэдэг нь булчингийн эд эс юм. Мөн яс. Ийм учраас Санчир хүнд нөлөөлж байх үед түүний хувьд булчингаа суллахад маш амаргүй байдаг. Түүнд массаж хийж байх үед тэрээр хад чулуу шиг л хатуурсан биетэй болсон байдаг. Түүнд, “Биеэ сулла” гэж хэлэх аваас тэрээр “Чадахгүй байна” гэнэ. “Сулла л даа” гэнэ, “Чадахгүй байна” хэмээнэ. Энэ бүхнийг Санчир хариуцдаг. Зөв зүйтэйгээр сонгож авсан цэнхэр индранил нь тиймэрхүү хатуурсан байдлыг арилгадаг.

Цэнхэр индранилын тусламжтайгаар сэтгэцийн эмгэгтэй холбоотой олон өвчнүүдийг эмчлэх боломжтой байдаг. Шизофрен, сэтгэцийн элдэв янзын эмгэг, аутизм гэх мэт нь бүгд санчирын өвчлөлүүд юм. ..

Цэнхэр индранилыг ерөнхийдөө дунд хуруунд зүүж болно.

 

Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас 

Scroll to Top