Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 5 4 9 0
Users Today : 15
Users Yesterday : 26
Total Users : 15490
Views Today : 23
Views Yesterday : 35
zonton

 

Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг

шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө.  Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус) уух, хэн нэгэнд энгийн хүмүүст аль болох ихээр хандив, өргөл өргөх, өөр хэн нэгэнд тусгай мантра унших, харин өөр нэгэнд зүгээр л шувуу хооллохыг зөвлөдөг ажээ. “Ведүүд” сэтгүүлийн ерөнхий редактор түүнтэй уулзаж товчхон ярилцага авсныг толилуулья.

Редактор:  Та хэдийнээс энэ Варшанд амьдарч байна вэ?

Жагадиша Баба: 25-26 жил орчим.

Редактор: Ирээдүй, далдыг харах чадвар танд хэрхэн яаж бий болсон бэ?

Жагадиша Баба: Би үүнийг өөрийн Гуру(номын багш) болон Бурханы адис өршөөлөөр олж авсан. Надад мөн Шива гэх мэт болон өөр бусад дэватууд(сахиулсан тэнгэрүүд) тусладаг.  Тэд над дээр ирж, намайг сургадаг.

Редактор: Хэдийнээс эхэлж та зөгнөл, зөн совингоороо хүмүүст туслах болсон бэ?

Жагадиша Баба: 10 орчим жил болж байна. Үүнээс өмнө би янз бүрийн бхажан, раги(бурханлаг дууллууд) дуулдаг байлаа. Миний багш энэ, Вриндаваны их алдартай дуучин.

Редактор: Таны анхны багш ямар хүн байсан бэ?

Жагадиша Баба: Миний анхны багш одооны миний хийж байгаа зүйлд намайг сургаагүй. Харин тэрээр надад зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдлэгүүд болох зарим нэг мэдлэгүүд, тантра гэх зэргийг хайрласан. Гэвч тэр аль хэдийнээ нас нөгчсөн. Тэрээр намайг тийм ч олон зүйлд сургаагүй л дээ. Харин хожим нь деватууд(тэнгэрүүд) ирж, намайг их олон зүйлд сургасан. Юу юунаас илүүтэй Дурга надад их зүйл заасан.

Редактор: Тавьсан асуултанд хариулах хариулт танд ямар байдлаар орж ирдэг вэ?

Жагадиша Баба: Утсаар ярьж байгаа юм шиг. Хэн нэг нь хэлээд байгаа юм шиг. Ярьж байхдаа би нөгөө хүнээ харж байдаг. Харин нүдээ анимагц би өөр орон зайд, өөр ертөнцөд орчих шиг л болдог. Би деватуудаас, тэднийг илрэхийг эсвэл би тэднийг харах, асуух, харилцан ярилцахын тулд надад ямар нэг хараа хайрлахыг гуйдаг. Гэвч тэднийг бүгдийг нь дуудна гэдэг хэцүү л дээ.

Редактор: Одоо би танаас Орос орны тухай асуухыг хүсч байна л даа. 2008 оны сонгуулийн дараа Оросын ерөнхийлөгч хэн болох вэ? Путин үлдэх үү?

Жагадиша Баба: Үгүй ээ. Тэр сонгогдохгүй. Өөр хэн нэг ерөнхийлөгч гарч ирнэ. Харин хэн гэж? Үүнд хариулт авахын тулд та надад хэрэв мэдэх бол сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг өгч болно. Гэхдээ заримдаа сахиулсан тэнгэрүүд нээх цаг хугацаа нь болоогүй мэдээллийг хаадаг.

Редактор: Орост эртний ведийн соёл түгэх үү?

Жагадиша Баба: Хүн амын 50 орчим хувь нь түүнийг хүлээн авч, дагаж мөрдөнө. Гэвч ведийн соёл хөгжихөд маш их цаг хугацаа шаардагдана.

Редактор: Одоо дэлхий дээр 6 тэрбум орчим хүн амьдарч байна. 10 жилийн дараагаар хэдий хэмжээний хүн энэ гариг дээр маань амьдрах вэ? Өөрөөр хэлбэл хүн амын хэт өсөлтийн аюул занал байна уу гэж.

Жагадиша Баба: 10 орчим жилийн дараагаар Дэлхий дээрхи хүний тоо 2 тэрбум орчим. Түүнээс арай илүү байна.

Редактор: Дэлхийн III дайн гарах уу? Энэ нь магадгүй мусульман шашинтан, христийн шашинтан 2н хооронд болох уу? Эсвэл өөр бусдын хооронд ч юм уу?

Жагадиша Баба: Ойрын хугацаанд гарахгүй. Гэвч энэ дайн биднийг биемахбодио орхисны дараахь тэр цаг үед гэнэт эхлэнэ. Энэ нь барагцаалвал Кали-югий дунд хэсэгт байх болов уу. Энэ амьдралдаа бид түүнийг үзэхгүй.

Редактор: Дэлхий дээр маань ямар нэг байгалийн маш томоохон сүйрэл болох уу? Жишээ нь, уур амьсгал өөрчлөгдөх, ямар нэг газар усанд автах гэх мэт ч юмуу?

Жагадиша Баба: Үгүй ээ. Тийм юм болохгүй.

Редактор: Ойрын 10 жилийн дотор дэлхий дээр маань цөмийн зэвсэг хэрэглэх болов уу?

Жагадиша Баба: Магадгүй. Тодорхой зарим нэг бүс нутагт, зарим үед үүнийг хэрэглэж болох юм. Гэвч энэ нь энэ дэлхийг бүхэлд нь хамрахгүй.

Редактор: Хэдэн онд Ведийн соёлын том сүмийг Орост барих бол?

Жагадиша Баба: 8 жилийн дотор тэрээр бүрэн баригдаж дуусна.

Редактор: Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 “Ведүүд”сэтгүүлээс орчуулж бэлдсэн: Б.Болдсүх

Жич: Энэ материалыг “Алтан эриний гэгээ”сонин№ 5 дахь дугаараас авав. Хэрэв та Алтан эриний гэгээ сониныг бүх дугаараас худалдан авч уншихыг хүсвэл 11р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаар зочлоорой.

  Орчлонг хувирашгүй байгалийн систем удирддаг. Бид бүгд энэ систем дотор амьдарч байгаа ба түүний хэсэг нь болдог. Эртний судар шаструудад хүн бүр өчүүхэн жаахан өвс ургамал мэт байгалийн систем дотор хөвж явдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг.

Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай бөгөөд тэр нь түүний өөрийн урьд насны хийгээд энэ насны үйлээс хуримтлагдан бүрддэг.

Урьд өмнөх насандаа сайн үйлийг хийж байсан хүн илүү сайн шинэ төрөлд төрдөг ба (сайн гэр бүлд, хөрөнгө чинээ, сайн хүрээлэл гэх мэт ) хэрвээ хүн энэ насандаа өөрийн сайн үйлийг үргэлжлүүлэх аваас түүний аз хийморь, аз жаргал хэд дахин өсч үрждэг.

Судар шастирт өгүүлснээр, байгалийн хууль хийгээд хүн бүрийн хувь тавиланг гаригууд хянан зохицуулж байдаг гэжээ. Өөрийн төрөх үеийн төөргийн картын тусламжтайгаар хүн өөрийн амьдралд учран тохиож болох бэрхшээл саад, асуудал проблем, эерэг өөрчлөлт, таатай боломжуудыг урьдаас харж болно.

Энэ системийг эртний их мэргэд Махариши нар судлан боловсруулжээ. Энэ нь заслын арга хэрэгслийн тусламжтайгаар түүний хувь төөрөгт бичигдсэн бүхнийг багасгах, саармагжуулахын тулд бүтээгдсэн аж.

Олон янзын заслын арга хэрэгсэл бий бөгөөд тэдний заримыг нь хүн өөрөө хийх боломжтой байдаг. Жишээ нь, тодорхой өдрүүдэд мацаг барих, эрдэнийн чулуу зүүх, бурханлаг практик хийх мантра унших, бясалгал хийх гэх мэт. Харин заримыг нь буюу ягья, хома, пужа, самскар гэх мэтийг зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн Ведийн пандитууд гүйцэтгэдэг.

Ингээд хувь тавиланг өөрчлөх арга хэрэгслийн талаар танилцуулья:

Мацаг(хоол хүнсэндээ цэвэр цагаан хоол хүнсийг хэрэглэх)

 

   Хэрэв тухайн хүний төөргийн картан дээр аль нэг гариг сөрөг муу байрлаж, таагүй нөлөөг үзүүлж байвал тухайн гаригт харьяалагдах өдөр мацаг барьж энэ гаригийн сөрөг нөлөөллийг бууруулах нь чухал юм.

Жишээ нь, Хэрвээ тухайн хүний төөргийн картан дээр Санчир гариг сөрөг муу байршиж байвал Бямба гаригт мацаг бариснаар түүний сөрөг нөлөөллийг багасгаж болно. Мэдээжийн хэрэг хэрвээ та ганц, нэг бямба гаригт мацаг бариснаар үр дүн авч ирэхгүй. Энэ нь таны амьдралын нэг хэвшил болох ёстой. Тэгсэн цагт үр дүнг харах болно.

Янтрад мөргөх

Янтра нь бурханлаг аспектын график буюу зурган дүрслэл юм. Олон төрлийн янтра бий бөгөөд тэдгээрт мөргөл хүндэтгэлээ илэрхийлснээр тус тусын эерэг үр нөлөөг үзүүлнэ. Жишээ нь, Махалакшми Янтра нь эд баялаг, хөгжил дэвшлийг авчирдаг бол Махамритьюнжаяа янтра нь эрүүл мэндийг сайжруулахад туслана. Ганапати янтра нь саад тотгорыг арилгах, бизнест амжилт олоход тусладаг.

Амь оруулж, аравнайлсан янтраг орон гэрийнхээ эсвэл ажлын өрөөнийхөө зүүн хойд хэсэгт жижиг хайрцганд хадгалах хэрэгтэй.

Рудракш, мал зүүх

Ариун эрхи Рудракшийг болон өөр бусад эрхийг зүүх нь хүнийг азгүй тохиол, асуудал проблемоос хамгаална. Хэрэв хүн эдгээр эрхийг залбирал мөргөл унших гэх мэт бурханлаг практикт ашиглавал түүний хүч, сайн нөлөөг улам илүү хүчтэй болгоно.

Джапа

Джапа нь тухайн хүний төөргийн картан дээрхи хамгийн тохиромжтой тодорхой мантраг давтан унших явдал юм. Джапа нь аль нэг бурхан шүтээний адис өршөөлийг хүлээн авахад шаардлагатай маш хүчтэй хэрэгсэл.

Хүн мантраг ариун гэгээн хүн/пандит хүнээс хүлээн авах нь зүйтэй. Өдөр тутам мантра давтан унших нь материаллаг ба бурханлаг түвшний аль алинд гайхалтай сайн үр дүнг авч ирнэ.

Үнэт чулууд

Хүн бүрийн төөргийн картан дээр тухайн хүнд тааламжтай бас сөрөг нөлөөт гаригууд оршин байдаг. Үнэт чулууд нь эдгээр гариг эрхсийн алиных нь ч нөлөөг эрчимжүүлдэг. Ийм учраас Джйотиш зурхайч нь тухайн хүний төөргөн дээрхи хамгийн сайн нөлөөт гаригийг олж тогтоон, түүнд харгалзах эрдэнийн чулууг зүүхийг зөвлөдөг.

Жишээ нь, хүнд Кету гариг сөрөг нөлөө үзүүлж, харин Бархасвадь гариг хүчтэй, сайн нөлөөг үзүүлж байвал Бархасвадийн чулууг зүүснээр түүний сайн нөлөөг эрчимжүүлж, үүний хамт Кету түүний хяналтанд орох болно.

Ягья(Тахилга, өргөл)

Энэ бол хамгийн хүчирхэг заслын арга хэрэгсэл бөгөөд Таны хувь төөргөн дээр бичигдсэн таагүй нөлөөллийг засаж, байгалиас танд заяасан сайн бүхнийг эрчимжүүлэх нөлөөтэй.

Ягья буюу тахилгын үеэр тодорхой тоогоор, тодорхой дэс дарааллаар тусгай мантраг дуулан унших ба янз бүрийн зан үйл, ёслол мөргөлийг үйлдэн тухайн хүний амьдралын таагүй бүхийг багасгах эсвэл тодорхой үр дүнд хүрэхэд туслах зан үйлийг хийдэг. Ведийн мантрууд нь янз бүрийн гариг эрхэс хийгээд тэнгэр шүтээнүүдэд харьяалагддаг.

Энэ системийн дагуу гариг эрхэс хийгээд тэдний эзэн тэнгэрүүдэд өргөсөн өргөл тахилга нь маш хурдан, илүү хүчтэй үр нөлөөг авч ирдэг.

Дана(Өргөл, хандив)

Хэрэв аль нэг гариг сөрөг нөлөөтэй байвал тухайн гаригт харьяалагдах өдөр ядуу эсвэл ариун гэгээн хүнд хоол хүнс, мөнгө төгрөг хандивлах нь амьдралын асуудал бэрхшээлийг багасгах саармагжуулах болно.

Ведийн зурхайч, доктор К.В.Кришнамачарьян өгүүллээс орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

  1. Хэл ярианы проблем ба ээрэх

Карт№7.10

1965.02.16. Самбалпур, Энэтхэг. Эрэгтэй.

А7 Jup Rahu

A8

 
Sat

Sun

Chart 7.10

Rasi

 

Lagna
Merc

Ven

Moon

UL

A6

  Ketu   Mars

AL

       
Ketu Chart1

Navamsha

Moon

Ven

Lagna

Sat

Mars(R)

Rahu
  Sun

Jup

  Merc

Навамша карт дээр Матар ургах гэр байгаа бөгөөд Санчир ба Марс гариг хамт байршжээ. Мөн Кету хоёр дахь гэрт Раху 8 дахь гэрт оршин байгаа нь маш хүчтэй Кемадрума йогийг үүсгэсэн байна. Навамша Лагнагаас Кету хоёр дахь гэрт орших байх нь хэл ярианд гажиг дефект байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь ээрэх гэх мэтээр илэрнэ, мөн үс нь цагаасаа эрт цайхыг илтгэнэ. Картын эзэн хүүхэд ахуйгаасаа л ээрдэг байсан бөгөөд арван нэгэн нас хүрч байж л арайхийж ярьдаг болсон байна. Түүнээс гадна дөнгөж 20 нас хүрээд түүний үс нь цайж эхэлсэн. Хэл яриаг хоолойн чакра хариуцдаг бөгөөд хариуцсан тэнгэр нь Ади Шакти юм. Ингээд ариун эх Калид мөргөснөөр Кетугийн сөрөн эффект арилж, тэрээр дуулж эхэлсэн! Тэр ч байтугай тэрээр ариун бишрэл зүтгэлийн дуу хийгээд сонгодог дууны төрлөөр олон тооны шагналд дарагдсан билээ.

  1. Гэр бүлийн засал

1970.03.02. 07:20 АМ

Дханбад. Энэтхэг, эмэгтэй

Lagna Sat

Mars

  UL
Ven

Rahu

Merc

Sun

Chart 7.23

Rasi

 
  Ketu
Moon   Jup(R)  

Sun

Rahu

Moon

Mars

Ven  
  Chart7.23

Navamsha

Sat
Jup(R)  
    Lagna

Merc

Ketu

7.23 дахь карт дээр Ven буюу Сугар гариг 12 дахь гэрт оршиж байгаа нь гэр бүлийн асуудал, гэрлэлт  хурц байдалтай байхыг илтгэж байна. Энэ охины ээж түүний гэрлэлт, гэр бүлийн талаар маш ихээр санаа зовниж байсан ба түүний нөхөр нь түүнийг орхиж, өөр нэгэн хүүхэдтэй эмэгтэйтэй амьдрах болсон тухай хэлсэн билээ! Энэ бүхэн гэрлэлт асуудалтай байгааг харуулж байна. Упапада Ихрийн ордод оршин буй ба түүний эзэн Буд мөн  12 дахь гэрт оршин байгаа нь энэ гэрлэлт нэг бол бүр болохгүй эсвэл хилийн чанадад болно гэдгийг зааж байлаа. Хэдий тийм ч  Буд Бархасвадийн бүрэн аспектад(Бурханы өршөөл) оршин байна. Мөн түүнчлэн Навамша Лагнад оршиж байгаа нь түүний нөлөөг нэмэгдүүлж байна. Эндээс харахад Упападын эзний байршил нь тохиромжтой заслын аргыг авбал гэрлэлт маш богино хугацаанд болох боломжтойг зааж байна. Ингээд түүнийг Лхагва гаригт буюу Буд гаригийн өдөр(Энэ өдрийг Упападын эзэн удирдана) мацаг  барихыг хүссэн ба зөвхөн сүү болон жимс идэх, жимсний сүү уухыг зөвлөж, мөн Шри Сатйа Нараяанад(Шри Кришна ба Түүнд Пүрэв гаригт эсвэл тэргэл сартай өдөр мөргөдөг)мөргөхийг зөвлөсөн билээ.

Мөн түүнийг 7 рати жинтэй улаан шүрэн бөгжийг алтанд шигтгэн баруун гарын чигчий хуруундаа зүүхийг хүссэн. Түүнд би хэрвээ энэ бүхнийг сайн хийх юм бол гэрлэлт 1998 оны Дөрвөн сарын 17 орчимд болно гэж хэлсэн юм.

Ингээд тэрээр 1998 оны Дөрвөн сарын 19нд гэрлэсэн билээ.

  1. Ажил төрлийн асуудал проблем

1958.07.31. 00:42

Хандавар, Энэтхэг. Эрэгтэй

  Mars

Ketu

Lagna Ven
  Chart7.29

Rasi

Sun

AL

Moon Merc
  Sat(R) Jup

Rahu

 

Sat(R) Ketu    
Lagna

Moon

Chart 7.29

Dasamsa

Sun
  Mars
  Ven

Merc

Rahu

Jup

 

7.29 дээрхи картын эзэн хатуухан санхүүгийн асуудал проблемтой тулгарсан бөгөөд түүний ажилладаг компани нь түүний цалинг өгөлгүй удаж байгаа аж. Арудха лагна Мэлхий ба Санчир гариг Арудха лагнагаас арав дахь гэрээр дайран өнгөрөх үе эсвэл арав дахь гэрийг аспектлаж байвал ажил төрөлд саад бэрхшээл тулгардаг. Би ажил олгогчийн зүгээс түүнд учруулсан санхүүгийн хүндрэл 1998 онд Санчир гариг Хонины ордод орох үеэс эхлэлтэй болов уу гэж асуухад тэрээр миний хэлсэн үнэн гэдгийг баталсан юм.

Тэрээр зургаан сарын турш ямар ч цалин хөлс аваагүй аж. Картнаас харахад Буд гариг Арудха Лагнагаас хоёр дахь гэрт оршиж байгаа нь санхүүгийн хувьд маш тааламжтай байршил юм. Энэ нь мөн Раси ба Дашамша карт дахь хүч ба нэр төрийн илэрхийлэл Лагнагаас тоолсон тав дахь гэрийн эзэн юм.

Раси карт дээр Санчир гариг Йогокарака байгаа шиг арав дахь гэрийн эзнийг эрчимжүүлэх шаардлагатай. Энэ нь мөн Дашамша карт дээрхи Лагнын эзэн болж байгаа нь бүгдийг улам илүү тод болгож байна.

Ажил мэргэжилд таатай гариг нь мөн трин буюу 1, 5, 9 дэхь гэрийн эздэд эерэг нөлөөтэй байх ёстой. Ингэж тохирох үнэт чулууг тодорхойлдог.

Ингээд би түүнийг Цэнхэр Индранил(Санчир), Ногоон Маргад(Буд)ыг алтанд шигтгэн зүүхийг санал болгосон. Цэнхэр индранилыг чигчий хуруунд, маргадыг дунд хуруундаа зүүхийг зөвлөсөн. Тэрээр надад бас хэлэхдээ шинэ ажилд орсон бөгөөд тэр нь маш их ажиллахыг шаарддаг(долоон хоногийн турш амралтгүй) гэсэн юм. Ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн тэрээр  энэ ажлаа 2000 оны 6 сарыг хүртэл хийх ёстой болоод байна гэсэн билээ.

Үнэт чулуудыг зүүсний дараагаар Санчирын сөрөг нөлөө тодорхой хэмжээгээр хяналтанд орж, тэрээр шинэ ажилд орсон. Хэдийгээр тэр өнөөдөр ч маш их ажилд дарагдаж байгаа боловч тэрээр цалин хөлсийг маш хангалттайгаар авах болсон. Харин Санчир Хонины ордыг орхих үеэр тэрээр Цэнхэр Индранилаа авч болно. Энэ чулууг маш нарийн хянаж шалгаж байж зүүх ёстой бөгөөд эсрэг тохиолдолд энэ нь аюултай юм.

  Sanjay Rath

 Vedic Remedies in Astrology.

Номоос орчуулж сийрүүлсэн: Балабхадра дас

Судаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь,  гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана.

ЛАКШМИ-МАНТРА

Ом шрим хрим камале камалаалайе прасидда прасидда шрим хрим шрим ом махалакшмайе  намах

Энэ врата нь 45 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаан дахь Пүрэв гаригуудад биедээ тос, крем түрхэж болохгүй. Үд дунд хүртэл мацаг бариад, мацгаа амтлаг, чихэрлэг буяны гунын хоол хүнсээр тайлна. Бүх вратын туршид цагаан хоолны дэглэмийг хатуу баримтлах ёстой. Эс тэгвээс врата үр дүнгүй болно. Мөн Лакшми охин тэнгэрийн хажууд Шри Нарайана Бурханы хөргийг залж байрлуулах нь их сайн нөлөөтэй. Нарайаны гэргий Шри Лакшми нь Түүний дэргэдээс хэзээ ч холддоггүй.

Судаша вратын эхлэх өдөр өглөө эртлэн босоод гэр орноо цэвэрлэн, шүдээ сайтар угааж, угаал үйлдсэнээр врата эхлэнэ. Лакшми ба Шри Ганешийн тэмдгийг орох үүдэндээ зур. Долоон ширхэг свастик буюу хас тэмдгийг мөнгөө хадгалдаг сейф эсвэл мөнгө хадгалдаг газартаа зурах хэрэгтэй. (Свастикагууд нь хурц шулуун байх ёстой ба Гитлерийнх шиг мохоо байх ёсгүй. Тэдгээрийг зөв зурах тал дээр их анхаар. Шугам нь маш тэгш байх ёстой ба хөндлөн, босоо шугамууд мөн тэгш байх ёстой. Мөн хас тэмдгийн өнцгүүд цагийн зүүний дагуу нугарсан байх нь чухал).

Зарим хүмүүс бөс даавуун дээр түүнийгээ зураад энэ даавуугаа түрийвчиндээ хийдэг. Ерөнхийдөө синдур буюу улаан өнгийн нунтгаар зурдаг боловч энэ нь олдохгүй бол энгийн шохой зэргийг ашиглаж болно. Шүтээн эсвэл Лакшмийн зураг хөргийг зүүн зүгтээ байрлуулаад вратын туршид өдөр бүр тэрхүү зургийн өмнө шар тосоор хийсэн зул өргөх хэрэгтэй ба түүний хажууд  мөнгөн зоосны зураг эсвэл өөр ямар нэг зүйлийг байрлуулах хэрэгтэй. Учир нь Лакшми нь эд баялаг, хөгжил цэцэглэлтийг бэлэгддэг.

  1. Гартаа цэцэг бариад(шар өнгийн цэцэг байвал бүр сайн) түүнийгээ өргөл болгож буй мэтээр барин, мөргөл залбирлаа унших хэрэгтэй. Дараа нь хэрэв та чадах бол панчапара пужа хий.
  2. Залбирлыг хамгийн багадаа 108 удаа унших ёстой. Үүний тулд Лакшми охин тэнгэрийн ивээл дор байдаг бадамлянхуа цэцгийн үрээр хийсэн эрхийг ашиглах нь их тохиромжтой.

Зарим үгийн тайлбар:

Свастика- Хөгжин цэцэглэхийн бэлэгдэл хас тэмдэг

Панчапара –пужа – Тусгай зан үйл

Врата-Хатуу ам тангараг

Орчуулсан: Балабхадра дас

V Нарны байршлыг гараар, математикийн хүнд хэцүү томъёоны тусламжтайгаар тооцоолох нь хийхэд бэрх ажил юм. Гэвч аз болоход Нар ба Дэлхийн хөдлөх хурд нь нэг нэгэнтэйгээ харьцуулахад бараг өөрчлөгддөггүй болохоор Нарны байршлыг ойролцоогоор тогтоох нь математикийн толгой эргэм томъёогүйгээр тодорхойлчихож болох зүйл.

Ведийн зурхайд Нар нь доор өгүүлсэн хоногуудын хооронд харгалзах ордод оршино.

Дөрвөн сарын 13/14 –аас таван сарын 13   –  Хонь

Таван сарын 14-өөс зургаан сарын 14  –   Үхэр

Зургаан сарын 15-наас долоон сарын 15  –  Ихэр

Долоон сарын 16-наас найман сарын 15 –  Мэлхий

Найман сарын 16-наас есөн сарын 15 – Арслан

Есөн сарын 16-наас арван сарын 16  –  Охин

Арван сарын 17-ноос арван нэгэн сарын 15  – Жинлүүр

Арван нэгэн сарын 16-наас арван хоёр сарын 15/16 – Хилэнц

Арван хоёр сарын 15/16-аас нэг сарын 13 –  Нум

Нэг сарын 14-нөөс хоёр сарын 12 –   Матар

Хоёр сарын 13-наас гурван сарын 13   – Хумх

Гурван сарын 14-нөөс дөрвөн сарын 13/14  –  Загас

Хэрэв хоёр сар 29 хоногтой бол(өндөр жил) энэ онд төрөгч нь дараагийн өндөр жилийг хүртэл таблиц дээрхи хоёрдмол утгатай тоонуудаас(13/14 гэх мэт) бага утгатай тоог нь авах ёстой. Өндөр жил үү үгүй юу гэдгийг олохын тулд жилийг 4 хуваана. Хэрэв хариу үлдэгдэлгүй гарвал энэ өндөр жил юм. Жишээ нь, 1968 он. Үүнийг 4-т хуваалаа. Хариу нь 492 гарсан. Ямар нэг үлдэгдэлгүй, бүхэл тоо. Ингэхээр 1968 он өндөр жил болж таарна. 1968 оны хоёр сар нь 29 хоногтой ба энэ нь дөрвөн сарын 13/14 гэсэн утгаас дөрвөн сарын 13 гэдгийг авах хэрэгтэй гэсэн үг юм. Дараагийн жил нь 1969 он бөгөөд мөн л дөрвөн сарын 13-ныг авах хэрэгтэй.

Хэрэв би жишээ нь арван сарын 25-нд төрсөн байлаа гэвэл энэ үед Нар Жинлүүрийн ордод оршин байнаа гэсэн үг. Таблицаас: арван сарын 17-нд Нар Жинлүүрийн ордны  0градуст шилжин орохыг харж болох ба арван нэгэн сарын 16-н гэхэд Жинлүүрийн ордны сүүлчийн 30 градуст хүрэх болно. Нар нь өдөрт ойролцоогоор 1 градус замыг туулдаг буюу хөдөлдөг.

Дүрэм: хэрэв тухайн цаг мөчид Нар ямар градуст Жинлүүрийн ордод оршин байгааг тодорхойлохыг хүсвэл эхлэлээс буюу арван сарын 17-ноос аваад хэдэн хоног өнгөрснийг олох хэрэгтэй. Би арван сарын 25-нд төрсөн. Энэ нь Жинлүүрийн орд эхэлснээс 8 хоногийн дараахь үе юм. Тэгэхээр би Нарыг Жинлүүрийн ордны 8 градуст байхад төржээ гэсэн үг.

 

Оддын ордод Нар байрших тухай

Зурхайн хоёр систем хоёул оддын 12 ордыг ашигладаг. Гэвч тэд шар замын янз бүрийн цэгээс эхлэлээ аваад янз бүрээр ордуудын байршлыг тодорхойлдог. Өрнийн зурхай нь тропик буюу хөдөлгөөнт ордыг ашигладаг ба энэ нь цаг хугацааны буюу улирлыг чанарыг тусгасан байдаг. Энэ зурхай нь ордын эхлэлийг хаврын өдөр шөнө тэцэх үеийн Нарны байрших цэгийг эхлэлээ болгон авдаг. Харин Жйотиш нь(Ведийн зурхай) сидерик буюу хөдөлгөөнт бус оддын ордуудыг ашигладаг. Ийм учраас Загасны оддын орд дахь хөдөлгөөнт бус однуудад харгалзах цэгийг ордынхоо эхлэл болгон авдаг.

Ведийн зурхай нь мөн ордыг 27 хэсэг(сарны оддын орд) болгон нэмэлт байдлаар хуваадаг. Сар тэдгээрийг ойролцоогоор нэг хоногт туулан өнгөрөх ба бүх орд нь 27 өдөртэй тэнцэнэ. Өрнийн зурхай нь хувь хүний зан характерын байдлыг төрөх үеийн Нар байрших ордын дагуу тодорхойлдог бол харин Жйотиш нь хүнийг төрөх үеийн Сарны байршлыг үндэслэн голчлон тодорхойлдог. Үүнээс гадна Лагна буюу төрсөн цаг, минутыг бас нарийвчлан тооцдог.

 

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

Scroll to Top