Spread the loveМайк Робинсон(Лондонгийн радиогийн сурвалжлагч): .. Тэгэхээр ямар нэг шашныг шүтэх ёстой гэж үү? Хүн заавал Кришнагийн бишрэлтэн болох ёстой юу? Шрила Прабхупада: Хэргийн учир шашинд биш. Энэ бол шинжлэх ухаанч зүйл. Та сүнсний мөн чанартай амьд бодгаль. Гэвч материаллаг болзолт байдлаас болж материаллаг байгалийн хуулиудын нөлөөнд автсан. Ийм учраас та христийн шашинд, би индуизмд итгэж болох ч энэ нь та өтлөж хөгшрөөд би өтлөж хөгшрөхгүй гэсэн үг биш. Бид өтлөж хөгшрөхүйн ухааны талаар ярьж байна. Энэ бол байгалийн хууль. Та христ шүтлэгтэн болохоор өтлөнө, харин намайг индуизм шүтлэгтэн болохоор өтлөхгүй гэж бодох хэрэггүй. Бүгд л өтлөж хөгширнө. Үүн шиг байгалийн хууль хэн ямар шашныг шүтэж байгаагаас үл хамаарч бүгдэд нь адилхан үйлчилдгээрээ үйлчилсээр байх болно. Майк Робинсон: Тэгэхээр та, бид бүгдийг удирдан залж байдаг зөвхөн нэг л Бурхан байдаг гэж батлан хэлэхийг хүсээд байна уу? Шрила Прабхупада: Ганц л Бурхан бий ба ганцхан л байгалийн хууль бий. Бид бүгд энэхүү байгалийн хуулийн нөлөөн дор оршдог. Биднийг
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
8
1
8
Users Today : 37
Users Yesterday : 117
Total Users : 54818
Views Today : 44
Views Yesterday : 132
Spread the loveБи сахиулсан тэнгэрүүдэд мөргөх болон имперсонализм үзлийг, ерөөсөө Кришнад өөрийгөө бүрэн даатгадаггүй бүх үзлийг нээлттэйгээр шүүмжилдэг Энэтхэгийн цор ганц хүн. Тиймээ, энэ үнэн. Миний Гуру Махараж(номын багш) өөрийн номлолдоо хэзээ ч эвлэрэх үзлийг баримтлаж байгаагүй. Би ч тэгэхгүй, миний шавь нарь ч ингэх ёсгүй. Бид Кришна бол Бурханы Дээд Бодгаль, бусад бүгд нь Түүний салшгүй хэсгүүд буюу албатууд гэдэгт хатуу итгэдэг. Үүнийг бид бүх дэлхий даяар зоригтой зарлан тунхаглах ёстой. Хүмүүс Кришнаг Дээд Бодгаль хэмээн үзэж Түүнд өөрсдийгөө бүрэн даатгаагүй цагт энэ ертөнц дээр энх амгалан суух тухай тэдний мөрөөдөл зүгээр л тэнэг харанхуй тэмүүлэл, мөрөөдөл хэвээр үлдэнэ гэдгийг тэд сайтар ухамсарлах ёстой. (Шрила Прабхупадын Гириражид бичсэн захидлаас. 1972 оны нэг сарын 2) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the loveХүн адгуус амьтныг алж хөнөөхөө зогсохгүй бол тэрээр шашин болон Бурханыг танин ойлгож чадахгүй. Энэ нүгэл хилэнц нь түүнд саад болно. Бурхан Будда нь хэдийгээр Кришнагийн хувилгаан ч гэлээ тэрээр Бурханы тухай юу ч яриагүй. Учир нь ялгаагүй, хүмүүс түүнийг ойлгохгүй байх байсан. Тэрээр ганц л зүйлийг буюу адгуус амьтдыг алж хөнөөх явдлыг зогсоохыг хүссэн. Шрипада Шанкарачарья хүмүүний хамгийн гол зүйл бол бурханлаг эхлэл юм гэдгийг нотлохыг, бас хүмүүсийг өөрийнхөө Ведэд хийсэн зохиомол тайлбараар атеист үзэл буюу бурхангүй үзлээс нь ангижруулахыг хичээсэн юм. Энэ бол аугаа багш нар буюу ачарья нарын нууц. Заримдаа тэд Ведийн жинхэнэ утга санааг нуун дарагдуулдаг ба түүнд өөр маягийн тайлбар өгдөг. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг араасаа дагуулахын тулд шинэ шинэ онолыг бий болгон номлодог. Иймээс ч Шанкарачарьягийн гүн ухаан нь пашанди нар буюу бурхангүй үзэлтнүүдэд зориулагдсан юм. (Чаитанья-чаритамрита, Мадхья-лила. 25.42 шүлгэнд хийсэн тайлбар) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Spread the love Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол
Spread the loveХэрэв бид диваажингийн гаригс хүрэх болон Кришнагийн бадамлянхуа өлмийд хүрэх хоёрын хоорондох ялгааг олж харахгүй байгаа бол бидэнд зүгээр л тархи байхгүй гэсэн үг юм. Чухамхүү үүнийг л бидэнд Кришна ухамсар сургадаг: Кришнагийн мөнхийн өмөг түшгийг олох уу эсвэл энэ материаллаг ертөнцийг цаг зуурхны өмөг түшгийг болгох уу. Бидний суралцах ёстой зүйл энэ юм. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.3.21.14р шүлгээр хийсэн лекцээс ** Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн түвшинд хэцүү хүнд тэвчил хатуужил, гэмшил, наминчлал үйлдсэнээр, Шүтээнд үйлчилснээр, санньяса эсвэл грихастха ашрамд заагдсан дүрэм журмуудыг хатуу чанга баримтласнаар хүрэх боломжгүй. Үүнд мөн Ведүүдийг судласнаар хүрж чадахгүй. Усан доогуур шунгаад, дээрээс цоргих наран доор зогсоод хүрэх боломжгүй. Хүмүүн, бишрэлтэн хүний адислалыг хүртээгүй цагт цэвэр чин бишрэлийн түвшинд хүрж чадахгүй. Энэ нь зүгээр л боломжгүй. Шрила Бхактивайбхава Свами Шримад-Бхагаватам.1.19.13р шүлгээр хийсэн лекцээс *** Бид гайхамшигт амттай Кришна-прасад амтлан байгаа нь дээд амтыг мэдрэхэд суралцаж байгаа хэрэг билээ . Бид адгуус амьтдын хөлнөөс нь, хүзүүнээс, хамарнаас нь зуудаггүй.