Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 8 1 8
Users Today : 37
Users Yesterday : 117
Total Users : 54818
Views Today : 44
Views Yesterday : 132
Spread the love Сурвалжлагч: Тэгэхээр “амьдралдаа амжилт гаргаж” , өөрийгөө умартан зүтгэх хөдөлмөрийг болон  тэмцлийг хүндэтгэвэл зохихуйц гэж тооцох хэрэггүй гэсэн үг үү? Шрила Прабхупада: “Бхагавад-гитад” өөрийн хөдөлмөрийн үр дүнгээр цэнгэл жаргал эдлэхээр зүтгэж байгаа карми нарыг мудха буюу илжиг  хэмээх үгээр тодорхойлсон байдаг. Яагаад тэднийг илжигтэй адилтгасан хэрэг вэ? Яагаад гэвэл илжиг нуруундаа хүнд хүчир ачаа зөөн өдрийн турш ажилладаг бөгөөд эзэн нь энэ хөдөлмөрийнх нь төлөө түүнд хэсэгхэн өвс өгдөг. Тэрээр угаалгын газрын үүдэн дээр зогсоод дахин нуруун дээр ачаа ачих хүртэл өвсөө хивэн зогсдог. Түүнд: “Хэрэв би энэ угаалгын газраас явж одвол  хаанаас ч идэх өвсөө олчихно шүү дээ. Яах гэж би энэ хүнд хэцүү ачааг зөөх ёстой гэж ?” хэмээн бодох ухаан дутдаг. Сурвалжлагч: Энэ үг чинь миний зарим нэг танилуудыг санагдуулчихлаа. Шрила Прабхупада: Энэ бол жирийн карми нарын жишээ. Тэр өөрийн оффистоо маш завгүй ажиллах агаад хэрэв та түүнтэй уулзахаар очвол тэрээр: “Өө би аймшигтай их ажилтай байна” гэж
Spread the loveГоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш. Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм. Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт  өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига цэцгийн
Spread the loveХалдварт өвчин  – цухалдуу, яхир зан, гомдол, уур хилэн, харамслаас Ханиад – өөртөө бүхний анхаарлыг татах гэсэн хүслээс Өвдөгний өвчин – бардамнал, зөрүүд зан, бууж өгдөггүй, уян хатан биш чанар, айдсаас Цусны даралт ихсэх – шийдэгдээгүй архаг хууч, сэтгэл санааны хүнд асуудал проблемуудаас Цусны даралт багасах – хүүхэд насанд хайр, халамж дутсанаас. Уруу дорой, гутранги үзлээс Сарын тэмдгийн тэнцвэрт бус байдал- өөртөө уурлах, зарим эмэгтэй хүнд эсвэл бүх эмэгтэйчүүдэд атаархах атаархлаас Хоол боловсруулалт муудах – адгуусны чанартай айдас, амар тайван бус байдал, байнгын үглэх, хэрүүл хийхээс Хавдар – он удсан гомдол гунил, цочирдлоо хадгалсаар байх, дотроо гэмшилтэй айдсаас Саа –  амьдралд сэтгэл хангалуун биш байх, амьдралыг сайхнаар үл хүлээж авах, мухардал, нөхцөл байдал, харьцаанаас зугатахаас, гомдол, айдас гэх мэтээс Элэгний өвчлөл – үглэх, биеэ чагнах, бие муу байна гэж байнга гомдоллохоос Бөөрний өвчин –шүүмжлэл, сэтгэл гутрал, азгүйтэл, айдсаас Бөөрний чулуу – уур хилэн, гомдол удаан хуримтлагдсанаас Салхинд цохиулах буюу хатгалга өвчин – өчүүхэн зүйлээс
Spread the loveНэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд:       -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье!   – гэжээ.      -“Юу ч хүсэхэв дээ” – хэмээн тэд бодож. Тэгсэн ч,    -Би шууд Вайкунтхад очихыг хүсэж байна, гэж фисгармони тоглож байсан нэг нь хэлэв.     -Ямар ч асуудалгүй, – гэж Бурхан хэлмэгц тэр  алга болов.     -Би Голока явмаар
Spread the loveМахапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм. намо маха ваданаяа кришна према прадаяа те кришнаяа кришна-чаитанья намне гаура-твише намаха Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан. Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм… Махапрабху маш өгөөмөр… уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола
Scroll to Top