Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 9 0 9
Users Today : 128
Users Yesterday : 117
Total Users : 54909
Views Today : 201
Views Yesterday : 132
Spread the loveГовинда дас Кавиража   1. Ай ухаан минь ээ, хүмүүнийг айдас хүйдэсгүй болгодог Нандын хүүгийн бадамлянхуан өлмийд мөргөн залбирагтун. Энэхүү ховор нандин бэлэг болох хүний бие махбодийг хүлээн авсан дээрээ ариун гэгээн бодгалиудтай харьцагтун. Учир нь та тэгж л материаллаг ахуйн далайг гатлан туулж чадна. 2. Би өдөр ч, шөнө ч, халуун хийгээд хүйтэн, салхи болон борооноос болж зовж шаналан амгалан тайван байдлыг үл мэдэрнэм. Түр зуурхны аз жаргалын өчүүхэн дусалхны төлөө би дүүрсэн тэнэг хүмүүст үйлчлэн зүтгэнэ. Гэвч миний бүхий л оролдлого зүтгэл хуурмаг байжээ. 3. Миний бүхий л эд баялаг, залуу нас, нуган үрс, төрөл төрөгсөд надад жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах уу? Энэ амьдрал бол бадамлянхуан дэлбээн дээр бөнжигнөн байгаа шүүдрийн дусал мэт билээ. Иймээс чи Бурхан Харигийн бадамлянхуан өлмийд үргэлжид мөргөн залбирч мөн үйлчлэн зүтгэх ёстой. 4. Говинда дас бхактигийн есөн төрлийн үйлэнд өөрийгөө зориулан даатгахыг тэсч ядан хүснэм. Үүнд Бурхан Харигийн яруу алдрын  тухай хүүрнэлийг сонсох, Түүнийг алдаршуулах, Түүнийг
Spread the love– Дамодар бурхны сар Карттика сарын лаан өргөл Чатурмасья нь 4 сарын турш  энэтхэгт борооны болон намрын улирлын  туршид үргэлжилдэг. Тус сард вайшнавууд буюу бишрэлтэнгүүд Бурхныг баясгахын тулд тодорхой тэвчил хатамжлалыг үйлддэг. Уламжлал ёсоор номлогчид болон аялан явах багш нар энэ хугацаанд номлол хийхээ зогсоодог. Одоо үед энэ саруудад  тодорхой хэм хэмжээнд  л хоол идэхийг хүлээн зөвшөөрдөг. Чатурмасын сүүлийн сарыг Карттика гэж нэрлэдэг ба вайшнавуудын хувьд хамгийн ариун сар юм. Карттика сарын үед Дивали болон Говардхана Пужа гэсэн 2 үндсэн фестивал болдог. Саччидананда Свами Махараж Харе Кришна хөдөлгөөний  номлогч багш Карттика сарын талаар: Аравдугаар сараас арван нэгэн сарын хооронд үргэлжлэх /сарны тооллоор/ Карттика сарын үед бишрэлтэнгүүд Бурхан Кришна болон Шримати Радхарани /Бурхан Кришнагийн мөнхийн гэргий/  нарын ариун гэгээн нэр алдар : Харе Кришна Харе Кришна Кришна Кришна Харе Харе/ Харе Рама Харе Рама Рама Рама Рама Харе Харе тарнийг уншин өдөр тутмын үйлээ зориулдаг. Уг мантраг хаана ч уншиж болох ба “ Бурханы эрчим  /Радха/, Бурхан /Кришна/ минь намайг танд үйлчлэн
Spread the love           Өнгөрсөн зууны 60аад оны үе бол сар луу аялах уралдааны эрин үе байлаа. АНУ болон тэр үеийн ЗХУ нар Саран дээр хүн очих үйл ажиллагааг хийхээр тэмүүлж байсан үе. АНУ ямар ч үнээр хамаагүй Саран дээр хүний хөл тавих үйл ажиллагааг ЗХУ аас түрүүлж хийх зорилгыг өмнөө тавьсан байв. ЗХУ энэ ажлыг хийж амжаагүй бөгөөд харин АНУ Саранд хүрсэн өөрийн сансрын нисэгчдийн зургаан буултын талаар мэдээлсэн. Анхны сансрын нисэгчийн буултын талаар зарлахаас хэдхэн сарын өмнө сарны загварын динамик загварын туршилт амжилтгүй болсон байв. Сарны татах хүчтэй ижил төстэй нөхцөлд буух үед кабин нь жолоодлогогүй болсон бөгөөд чичирхийлэн доргиж эцэст нь хага үсэрсэн байна. Нисэгч аппарат Армстронг азаар харин газардаж чадсан юм. Ихэвчлэн тийм сүйрлийн шалтгааныг хэдхэн сарын хугацаанд арилгаж амждаггүй. Гэвч энэ нь цаашдын 6 загварын нислэгэнд саад болоогүй! Багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд фотозураг, өөр бусад өгөгдлүүдээр үндэслэн шинэ шинэ судлаачид, хүн төрөлхтөн маш том хуурамч үзүүлбэрийн золиос болсон
Spread the love Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна. Энэ үедээ тэрээр үр тарианы худалдаа арилжаа эрхэлдэг худалдаачны ажил үйл эрхэлдэг байв. Гэвч тэрээр энэ хугацаанд аль хэдийн өөрийн сүнсний мөн чанараа танин ухамсарласан байна. Эхнэрээ нас нөгчисний дараагаар тэрээр ажил хэргээ орхиж, Вриндаваныг зорьжээ. Тэнд тэрээр Шрила Джаганаттха дас Бабаджийн их нэр алдартай шавь нарын нэг Шрила Бхагавата дас Бабаджийн шавь болж түүнээс вайшнав-парамахамса буюу вайшнав-бабаджийн уламжлалт хувцсыг хүлээн авсан байна. Энэ үеэс хойш тэрээр орчлонгоос бүрэн огоорч, Враджа мандалын янз бүрийн газруудаар модны доор хоног төөрүүлж, огоорогчийн амьдралаар амьдрах болжээ. Түүний цорын ганц өмч хөрөнгө нь хүзүүндээ зүүсэн Туласи кхантимала, гартаа барьсан туласи эрхи байв. Мөн түүнд хэд хэдэн ном байсан бөгөөд тэдгээр дотор Нароттама даса Тхакурын “Прартхана”, “Према-бхакти-чандрика” зэрэг ном байлаа. ХУУРМАГ ОРЧЛОН  
Spread the love Нэгэн удаа Дивали баярыг тохиолдуулан Радхарани болон гопи(үхэрчин бүсгүйчүүд), Мальяхари нуурын эрэг дээр ирж өөрсдийн үнээдийг гоёхоор сувд хэлхэж эхэлжээ.       Энэ тухай сонссон Кришна тэнд хүрч ирээд, гайхамшигтай сайхан сувднуудыг хараад гопи нарыг түүнд Өөрийн хайрт Харина, Хасина нэрт үнээдээ гоёж чимэх хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйжээ.     Кришна хэдийгээр нэг бус удаа хэдхээн ширхэг сувд өгөхийг гопи нараас гуйсан авч цаадуул нь Түүний гуйлтыг үл хэрэгсэв. Эцэст нь Лалита Кришнад, Түүний үнээдийг чимэхэд хэтэрхий олон сувд орох учраас Түүнд ердөө ганц хатаж муудсан сувд өгч болох юм хэмээн мэдэгдэв. Тэгэхэд нь Кришна Лалитад, Өөрийн гэсэн сувдын цэцэрлэг ургуулна гэж хариулаад цухалдан уурласан Тэрээр Яшода ээжээ олохоор харайлгалаа. Кришна Яшода ээжээсээ цэцэрлэгт суулгах хэдхэн ширхэг сувд өгөхийг гуйхад Яшода ээж Кришнагийн гуйлтыг инээмсэглэн байж сонсоод, сувд чинь цэцэрлэгт ургадаггүй харин далай тэнгист амьдардаг дунгаас үүсдэг юм хэмээн тайлбарлав. Гэсэн хэдий ч Кришна түүнийг хэдхэн ширхэг сувд өгөхийг эцэс төгсгөлгүй гуйсаар байлаа.     Яшода
Scroll to Top